Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00232

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00232

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны В танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын 11-08 тоотод оршин суух, ЖЯ9202*******01 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 1-1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа

Нэхэмжлэгч А.*******, өмгөөлөгч Д.Урансувд

Хариуцагч М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2013 онд танилцаад дотносон хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2018.11.21-нд охин Б.г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулалгүй 5 жил хамт амьдарсан. Би түүнтэй амьдрахаас өмнө 3 хүүхэдтэй байсан, 3 хүүхэдтэй гэлгүй ханилан сууна гэж надтай амьдарсан. Гэтэл намайг төрснөөс хойш М.Мөнх-Эрдэнийн ааш зан өөрчлөгдөж гэр орондоо ирэхээ больсон. Гэтэл тэр өөр эмэгтэйтэй эр эмийн харилцаатай болж өөрийнхөө гэрт тэр эмэгтэйтэйгээ хамт амьдарч байна... Нэгэнт одоо надтай хамт амьдрахгүй гээд өөр эмэгтэйтэй амьдарч байгаа тул би хүүхдүүдээ болон ар гэрээ зайлшгүй тэжээн тэтгүүлэх шаардлагатай байна. Миний хүүхдүүд насанд хүрээгүй, хамгийн том нь 5 дугаар ангид, дунд хүүхдүүд 1,2 дугаар ангид сурдаг. Би нялх хүүхэдтэй учир ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул охин Б.гийн төрсөн эцэг нь М. мөн болохыг тогтоож охинд нь Гэр бүлийн хуулинд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, мөн гэр бүлээ тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Харин нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлээ тэжээн тэтгүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 онд танилцан уулзаж учран гэр орноор нь орж гардаг байсан нь үнэн. Харин түүнтэй 5 жил хамт амьдарч байгаагүй... Бид эр эмийн харьцаатай байсан боловч охин Б.г миний хүүхэд гэдэгт нь эргэлзэж явдаг байсан тул эцэг тогтоох шинжилгээг хийлгэсэн. Шинжилгээгээр миний охин мөн гэж тогтоогдсон учраас би охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин гэр бүлээ тэжээн тэтгүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй, би түүнтэй хамт амьдарч байгаагүй, эхнэр нөхрийн харилцаа байхгүй, хүүхдүүд нь миний хүүхэд биш учир би түүний гэр бүлийг тэжээн тэтгэх үүрэг надад байхгүй. Охиныг ээж дээр нь үлдээхэд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч М.д холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлээ тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.эр гэр бүлээ тэжээн тэтгүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 онд танилцан улмаар дотно харилцаатай байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2018 оны 11 сарын 21-ний өдөр охин Б. төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 сарын 04-ний өдрийн №1297 тоот ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтээр охин Б.гийн биологийн эцэг нь хариуцагч М. мөн болох нь тогтоогдсон байх тул охин *******гийн гийн төрсөн эцэг нь М. мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд хэний асрамжинд үлдэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд хариуцагч нь хүүхдийг эхийнхээ асрамжинд амьдарч байгаа болон түүний асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан охин Б.г эхийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.г 18 насанд хүртэл нь эцэг М.эр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч М.эс улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн эцэг тогтоолгох болон асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүр 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 31 564 /хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох/ төгрөг, нийт 171 964 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан ЖЮ18312122 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн гийн төрсөн эцэг нь овогт ын мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлээ тэжээн тэтгүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.г эх А.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 01 настай охин Б.г 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.эр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч М.эс улсын тэмдэгтийн хураамжид 171 964 төгрөг гаргуулан Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН