| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2019/00100/И |
| Дугаар | 138/ШШ2019/00234 |
| Огноо | 2019-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2019/00234
| 2019 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 138/ШШ2019/0023******* | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын -12 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт ******* 000 000 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч П.*******д холбогдох 1 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ануужин
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа,
Хариуцагч Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 10 сард Ц.т байсан машины амбаарыг машин авахаараа авъя гэж ярьсан. Миний бие ачааны машин аваад амбаарыг тэвшин дээрээ Ц.аар тавиулаад, Ц. өөрөө жолоочоор ажиллаж, хамтарч наймаа хийхээр ярьсан. Амбаарыг 5 000 000 гэж байсан. Арваад хонож байтал охин маань Япон явах боллоо, мөнгөний хэрэг болоод байна, урьдчилаад ******* 000 000 төгрөг өгчих гэхэд нь би ******* 000 000 төгрөг өгсөн... хоногийн дараа би машинаа авч чадахгүй болсон болохоор чамд өгсөн мөнгөө авъя гэхэд мөнгийг чинь авгай аваад охиноо гаргаж өгөхөөр явчихсан гэсэн. Түүнээс хойш мөнгийг минь өгөхгүй, нэг сая төгрөгө нэмж өгөөд амбаараа ав гэх болсон. Гэтэл би уг амбаарыг авахгүй гэдгээ хэлсээр байтал амбаараа ав гэчихээд мөнгийг минь өгөхгүй байгаа тул ******* 000 000 төгрөгийг Ц.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь Истана машинаар хилээр будаа гурил оруулж ирэн зарж наймаа хийдэг хүн юм. Истана машинаа засуулах гэж дээр очоод байхад давхар ёроолтой төмөр амбаар зарна гэж ярьсан. ...талуудын дунд 2018 оны 10 сард ачааны автомашины тэвшин дээр тавих зориулалттай амбаарыг П.Алтанцолбыг ачааны машин авахад нь тэвшин дээр нь тавьж өгөх, Ц. нь өөрөө жолоочоор нь явж хамтарч хилээр наймаа хийхээр тохирсон тохиролцоо болсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ер нь дэмий юм болвол яана гэж болгоомжилсон учраас машин авахаа больсон. Ингээд хэд хоногийн дараа Ц. мөнгөний хэрэг гараад байна. Хүүхдийн сургалтын төлбөрт мөнгөний хэрэг болоод байна. ******* 000 000 төгрөг зээлээч гэхэд нь П.******* мөнгө зээлүүлсэн байдаг. Мөнгийг нь өгнө гэдэг байсан боловч сүүлдээ өгөх мөнгө байхгүй, үлдэгдэл нэг сая төгрөгөө нэмж өгөөд амбаараа ав гэж хэлдэг болсон. Гэтэл зарагдахгүй амбаараа ав гэж шууд тулгаж өгөх гэж оролдож байна. ...тэгэхээр талуудын дунд машины амбаар худалдах худалдан авах гэрээ биш зээлийн гэрээ буюу мөнгө зээлсэн харилцаа үүссэн байхад хариуцагч буруу тайлбарлаад байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хариуцагч Ц.аас зээлийн гэрээний үүрэгт ******* 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гурван оюутан хүүхэдтэй, сургалтын төлбөр, байрны мөнгө төлөх хугацаа болоод надад *******-5 сая төгрөгийн хэрэгцээ тухайн үед буюу 2018 оны 9 сард байсан. Ингээд би өөрийн машинаа Шинь Шиньрүү ачаа зөөдөг хүнд 12 000 000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон байсан. Гэтэл П.******* өөрөө эхэлж миний машины зөвхөн амбаарыг нь авъя гэж 2018 оны 10 сард надтай уулзсан. Миний хувьд оюутны сургалтын төлбөр *******-5 сая төгрөг л хэрэгтэй байсан тул түүний саналыг зөвшөөрч амбаараа 5 000 000 төгрөгт зарахаар болсон. Нөгөө хүндээ машинаа зарахаа болилоо гэж хэлсэн. Миний машины амбаар нь битүү, дундаа хөндий зайтай төмөр амбаар бөгөөд ачааны машины тэвшин дээр суурилуулж тавих зориулалттай амбаар учраас П.******* хувьд хилээр нааш цааш юм зөөдөг хүнд манай битүү амбаар хэрэгтэй байсан. Түүнээс хойш П.******* манай хашаанд ирээд 2-3 удаа үзэж харсан, хүн дагуулж ирээд үзүүлж ч байсан. Би П.*******той хамтарч наймаа хийнэ, би жолооч болно гэж огт ярьж байгаагүй, би энэ хүнтэй хамтарч наймаа хийдэггүй, би ганцаараа хувиараа ажил хийдэг хүн. Харин П.******* намайг жолооч олоод өгөөч гэхэд нь би 2-3 хүнээс асууж өгч байсан. Бид хоёрын хувьд анх машины амбаарыг 5 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож аман гэрээ хийсэн. Надад ******* 000 000 төгрөгийг өгсөн нь үнэн. Амбаараа авахаараа үлдэгдэл 1 000 000 төгрөгөө өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. П.******* надруу мөнгөө өгье, амбаараа авъя гэж удаа дараа утасдаж, мессэж бичээд байхаар нь би утсаа аваагүй. Миний хувьд амбаарыг суллаарай гэхэд нь машины тэвшнээс суллаад тавьсан. П.******* 1 000 000 төгрөгөө өгөөд авна гэсэн боловч ирж аваагүй, үлдэгдэл 1 000 000 төгрөгөө одоо болтол өгөөгүй, амбаар одоо ч манай хашаанд байгаа. Би үүргээ биелүүлсэн, харин тэр надад үлдэгдэл мөнгөө өгөх үүргээ биелүүлээгүй. Амбаарыг авахаа болилоо, мөнгөө авъя гэхэд нь би эхлээд мөнгийг нь боломж гарахаар өгчихье гэж бодож байсан. Гэвч одоо надад май гээд өгчих бэлэн мөнгө байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өөрийн машинаа амбаартай нь хүнд 12 000 000 төгрөгөөр зарахаар болчихсон байхад П.******* зөвхөн амбаарыг нь худалдаж авъя гэж ярьсан учраас би хүнд машинаа зарахаа больсон байсан. Өөрөө эхэлж амбаарыг худалдаж авъя гэж хэлчихээд эцэст нь авахаа болилоо гээд мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины амбаар нь одоо ч манай хашаанд байгаа, очоод авахад бэлэн байгаа. Надад өгөх мөнгө байхгүй учраас П.******* үлдэгдэл 1 000 000 төгрөгөө нэмж төлөөд амбаараа авах хэрэгтэй. Иймд П.*******ос 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Ц.тай амбаарыг худалдах худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулаагүй, хамтарч ажиллахаар тохирсон байсан. Харин дараа нь Ц. нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан, зээлийн гэрээний харилцаа энэ хоёр хүний дунд үүссэн учраас амбаарын үлдэгдэл мөнгө болох 1 000 000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчид амбаар хэрэггүй гээд байхад яагаад зөвхөн нэхэмжлэгчид амбаараа өгөх гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна. Өөр хүнд амбаараа зараад мөнгийг нь өгч болно шүү дээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан ******* 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц. нь нэхэмжлэгч П.*******ос 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.аас 2018 оны 10 сард ачааны авто машины зориулалт бүхий ачаа тээшний амбаарыг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар П.******* нь амбаарын үнээс ******* 000 000 төгрөгийг Ц.т төлсөн, мөн хэсэг хугацааны дараа П.******* нь гэрээнээс татгалзсан үйл баримтууд болсон байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч тухайн үедээ өөртөө ачааны машин худалдан авсан тохиолдолд дээрх амбаарыг Ц.аар машиндаа тавиулах, Ц. нь жолооч олж өгөх, эсхүл өөрөө жолоочоор ажиллан хамтран ажиллах байсан. Ц. нь ******* 000 000 төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөр төлнө гэж нэхэмжлэгч П.*******ос зээлсэн, талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул зээлсэн ******* 000 000 төгрөгөө нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ц. нь бидний дунд амбаарыг 5 000 000 төгрөгөөр худалдан авах тухай тохиролцоо үүссэн. ******* 000 000 төгрөгийг би амбаарын үнэ гэж авсан болохоос зээлж аваагүй, гэвч надад төлөх мөнгө байхгүй, харин үлдэгдэл 1 000 000 төгрөгөө нэмж төлөөд амбаараа авч болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган тус тус маргаж байна.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэхэмжлэгч П.*******, хариуцагч Ц. нарын хооронд ачааны авто машины зориулалт бүхий ачаа тээшний амбаарыг 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэвэл:
Монгол Улсын Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг бөгөөд худалдах худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд үл хөдлөх эд хөрөнгөөөс бусад хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тохиолдолд талуудын дунд аман хэлбэрээр байгуулагдаж болдог.
Худалдах худалдан авах гэрээ нь худалдагч худалдсан эд хөрөнгөө бүрмөсөн шилжүүлэх, худалдан авагч хариу төлбөр төлөх харилцан үүрэг хүлээж байдаг хоёр талт гэрээ бөгөөд уг гэрээг байгуулахын тулд талууд шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаарх гол нөхцлийг харилцан тохиролцсон байх ёстой.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигч талуудын шүүхэд гаргасан хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч П.******* нь ачааны автомашин худалдан авч уг машин дээрээ тавих зорилгоор хариуцагч Ц.ын ачааны автомашины тэвшин дээр тавих зориулалт бүхий ачаа тээшний амбаарыг 5 000 000 төгрөгөөр худалдан аваxаар тохирсон, улмаар амбаарын үнээс ******* 000 000 төгрөгийг Ц.т бэлнээр төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Иймд талуудын дунд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Худалдах худалдах авах гэрээгээр эд зүйлийг нийлүүлэх худалдагчийн үүргийг гол үүрэг, үнийг төлөх худалдан авагчийн үүргийг хариу үүрэг гэх бөгөөд талууд эд зүйлийн үнийг бүрэн төлсний эцэст эд зүйлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд худалдагч эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.
Талуудын тайлбараар худалдан авагч болох нэхэмжлэгч П.******* нь амбаарын үнээс ******* 000 000 төгрөгийг Ц.т төлж, үнэ төлөх үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байх бөгөөд худалдагч Ц. нь амбаарыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаана.
Талуудын тайлбараар худалдсан эд хөрөнгө болох ачааны автомашины зориулалт бүхий ачаа тээшний амбаар хариуцагч Ц.ын эзэмшилд байгаа тул уг амбаарын үнэд төлсөн ******* 000 000 төгрөгийг хариуцагч Ц. нь хуульд зааснаар нэхэмжлэгч П.*******д буцааж өгөх үүрэгтэй байна.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч П.*******ос худалдах худалдан авах гэрээний үүрэг буюу амбаарын үнийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Миний хувьд амбаарыг суллаарай гэхэд нь машины тэвшнээс суллаад тавьсан. ******* 1 000 000 төгрөгөө өгөөд авна гэсэн боловч ирж аваагүй, үлдэгдэл 1 000 000 төгрөгөө одоо болтол өгөөгүй. Би үүргээ биелүүлсэн... гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэ талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь амбаарыг үлдэгдэл мөнгөө өгөөд авах тухай нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон буюу эд зүйлийн үнийг бүрэн төлсний дараа эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон талаар хариуцагч нь шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.аас ******* 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэгч П.*******ос 1 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.аас худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагаварт ******* 000 000/ дөрвөн сая / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, хариуцагч Ц.ын худалдах худалдан авах гэрээний үүрэг 1 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П.******* төлсөн 8 950 төгрөг, хариуцагч Ц.ын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг тус тус Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 8 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 1******* хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН