Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
Хэргийн индекс | 171/2016/0212/Э |
Дугаар | 214 |
Огноо | 2016-12-16 |
Зүйл хэсэг | 148.2., |
Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0212/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Ё.Наранчимэг, Г.Бямбажаргал, Шүүгдэгч Л.Мөнхзайсан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвагийн Мөнхзайсанд холбогдох 201609000130 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3-эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг Орхон сум 42 дугаар зөрлөгт оршин суух хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3/40 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн 1 жил хугацаагаар ял хойшлуулсан, 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөд Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3/09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй Боржигон овогт Лхагваагийн Мөнхзайсан /РД:МЙ87032914/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Мөнхзайсан нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын хооронд иргэн С.Мягмарсүрэн, О.Алтангинж, У.Иш, Б.Даариймаа, С.Алтангэрэл, Г.Бямбажаргал, Б.Мөнх-Эрдэнэ, А.Баярбаатар, Ё.Наранчимэг нараас 9 удаагийн үйлдлээр 4.651.500 /дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.Мөнхзайсангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 08 дугаар сард би чат руу дуу захиалсан. Гэтэл Мягмарсүрэн ийм орой миний дуртай дууг захиалсан байна гээд над руу нэгж явуулаад танилцаж байсан. Ингээд байр савны ийм асуудал байна чи орох уу? гэхэд Мягмарсүрэн орно гэсэн. Ингээд Мягмарсүрэнгээс байранд оруулж өгнө гээд 712.000 төгрөг авсан. О.Алтангинжийг Эрдэнэт үйлдвэрт өнөөдөр маргаашгүй ажилд оруулж өгнө данс руу мөнгө хийчих гээд 276.000 төгрөг авсан. У.Ишийн ахыг нь таньдаг юм. Тухайн үед У.Ишийн ахтай уулзаад ажилд оруулах хүмүүс байвал надад хэлээрэй гэж хэлээд салаад явсан. 5 хоногийн дараа У.Иш над руу залгаад манай ах тантай ярь гэсэн гээд залгаж байсан. Ингээд ажилд оруулж өгнө гээд 870.000 гаран төгрөг авсан. Б.Даариймаагаас 1.140.000 төгрөг авсан. С.Алтангэрэлээс ажилд оруулж өгнө гээд 274.000 төгрөг авсан. Ё.Наранчимэг эгчтэй анх танилцаад би Төмөр замд шилжиж ирсэн. Би таныг байранд оруулж өгнө, ажилд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан. Би Г.Бямбажаргалаас 300.000 гаран төгрөг залгасан. Б.Мөнх-Эрдэнэ над руу дугаар андуурч залгаад мөнгөө данс руу чинь хийх юм уу гэж байсан. Б.Мөнх-Эрдэнэ рүү орой нь залгаад энэ данс руу мөнгөө өөрөө тооцож байгаад хийчэх гэж хэлээд дансаа өгөхөд мөнгө шилжүүлсэн. Түүнээс биш би янз бүрийн төсөл гэж яриагүй. А.Баярбаатарын ахтай нь танилцаад А.Баярбаатарыг төмөр замд ажилд оруулж өгнө гэж хэлээд А.Баярбаатараас 300.000 гаран төгрөг авсан” гэх мэдүүлэг, Хохирогч Ё.Наранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг нүдний шил зардаг байхад эхлээд Мөнхзайсан ирж шил авч байсан. Дараа нь хүмүүс дагуулж ирээд надад орлого оруулж өгдөг байсан. Тухайн үедээ маш их яриа хөөрөөтэй хүн байсан. Би тэр үед нь итгэдэггүй байсан. Гэтэл нэг өдөр над дээр нэг хөгшинтэй хамт ирээд түүнийг манай ээж гэж танилцуулаад хоол цай, сүү авч өгч байсан. Ингэхээр нь би итгээд 360.000 төгрөг өгсөн. Намайг Төмөр замд ажилд оруулж өгнө, Төмөр замын байранд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан” гэх мэдүүлэг, Хохирогч Г.Бямбажаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхрийг таксинд явж байхад нь танилцаад МАХН намаас явж байна ажилгүй өрхүүдийн нэг хүнийг нь ажилд оруулж өгнө байранд оруулж өгнө гэсэн байсан. Нөхөр ирээд энэ талаар ярихад нь Улаанбаатар хотод юм бол хэрэггүй гэж утсаар хэлсэн. Маргааш нь над руу залгаад Дарханд байж болно Төмөр замын 16-р байранд акталсан 2 өрөө байрнууд байгаа гэж байна гэж хэлж байсан. Намайг гэрлэлтийн баталгаа хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримт бүрдүүлээд явуул гэсэн. Би хэлсэн бичиг баримтуудыг нь бүрдүүлж явуулсан. Ингээд над руу мөнгө явуул гэхэд 2 хуваагаад 318.000 төгрөг өгсөн. Дараа нь байр бэлэн болсон даргад гарын бэлэг өгнө мөнгө явуул гэхээр нь би сэжиглээд бэлнээр мөнгө өгнө уулзъя гэхэд уулзахгүй зугатаад байсан. Ингээд би цагдаад хандсан. Гэтэл цагдаа та ямар нэгэн байдлаар наад хүнтэйгээ уулз гэсэн. Найзыгаа Мөнхзайсантай утсаар яриулахад манай найзыг өөр хүнтэй андуураад “ нөгөө мөнгөө энэ данс руу хийчэх” гээд миний дансны дугаарыг явуулаад байсан” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Л.Мөнхзайсангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны 08 дугаар сард Дарханд ирээд телевизийн Чатаар би өнөөдөр караокед орох охин байна уу гэж гэж мессеж бичсэн чинь энэ Мягмарсүрэн гэж эмэгтэй өнөөдөр 17 Дарханд архи зардаггүй юм гэж мессеж бичиж танилцаад маргааш нь буюу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тэр Мягмарсүрэнтэй биеэр уулзаж кафед сууж цай уусан ингэж уулзахдаа Төмөр замаас актанд гарсан хуучин байр байна энэ байрнаас чи авах уу хямд байр байгаа гэж худал хэлсэн ингэж хэлж анх Мягмарсүрэнгээс мөнгө авч эхэлсэн яг хэдэн төгрөг авснаа сайн санахгүй байна. Хүмүүсээс таны дансанд мөнгө хийгээд авъя гэж гуйгаад дандаа танихгүй хүмүүсийн дансанд мөнгө хийгээд авъя гэж гуйгаад дандаа танихгүй хүмүүсийн дансанд хийж авдаг байсан. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын дундуур дахин Дарханд ирэх дээ Эрдэнэт үйлдвэрт ажилчин авна гэсэн зарыг Лха телевизийн чатаар мессеж бичсэн. Тэгтэл Адтангинж холбогдсон би Алтангинжтэй нүүр тулж уулзаагүй Алтангинжэд би хэлэхдээ чамайг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хуураад анх байрны мөнгө авдаг юм гэж хэлж 125.000 төгрөг Хөтөлд нэг танихгүй хүний даснсруу шилжүүлж авсан тэр өдөр дахин 35.000 төгрөг өөр хүний дансанд шилжүүлж авсан. Тэрнээс 2-3 хоногийн дараа Улаанбаатар Драгон дээр сд зардаг танихгүй эгчийн дансруу 116.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ “...би Иш гэдэг эмэгтэйн ахыг нь зүс таньдаг юм. Түүгээр дамжуулж Иш, Даариймаа, Алтангэрэл гэх хүмүүст өөрийгөө Гансүлд гэж танилцуулаад Төмөр замын удирдах газарт ажилд оруулж өгнө гэж мөнгө шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/ “...Би Бямбажаргалаас эхлээд 2 удаа Эрдэнэбатын дансыг ашиглан 230,000 төгрөгөөр, дараа нь Сайнзаяагийн дансаар 80,000 төгрөгөөр шилжүүлж авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ Л.Мөнхзайсангийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49-51, 74-79 дугаар хуудас/ Хохирогч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотоос Дархан орох гээд вагонд явж байгаад нэг залуутай танилцсан. Тэгэхэд тэр залуу өөрийгөө Төмөр замын дохиолол холбоонд ажилладаг нэрээ Итгэл гэж танилцуулсан. Ингээд дараа нь маргааш байхаа тэр залуу надруу утсаар залгаад Улаанбаатар хотоос ирж байна уулзъя гэхлээр нь Ихэр могой тавийн урд уулзаад Шинэ Дархан явж 22 дугаар байрны Анжел гэх кафед орж цай уугаад гараад хамтдаа алхаж байгаад таксинд суугаад салсан. Хамт явж байхдаа тэр залуу Дархан төмөр замын дохиолол холбоонд шинээр ажилд орж байгаа маргааш ажилдаа орно ажлаас байр өгч байгаа гэж ярьж байсан. Дараа нь 2-3 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө барьж байсан 94480959 гэсэн дугаараас залгаад найз нь чамд Төмөр замаас байр авч өгье 200.000 төгрөг шилжүүлж байрны хураамжний мөнгө төлөх хэрэгтэй байна гэхлээр нь түүний өгсөн Баяраагийн Уранцэцэг гэх хүний 5055310047 дугаарын дансруу 197.000 төгрөг шилжүүлж ахиад нөгөө залуу залгаад байрны чинь тавилганы чинь мөнгө хэрэгтэй байна 90.000 төгрөг шилжүүл гэхлээр нь Ц.Шинэбаяр гэж хүний 5379025086 тоот дансанд 90.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө дахиад Төмөр замд байр авч байгаа хүмүүст бэлэг авч өгнө мөн байрны чинь өрөөг нь томруулна мөнгө хэрэгтэй гэхлээр нь 50.000 төгрөг Б.Хоролжав гэж хүний 5009462788 дансруу, Аюурын Гүнсмаа гэх хүний 5045341512 тоот дансруу 120.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ахиад маргааш нь 21-ний өдөр бас мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь Б.Байгалмаа гэх хүний 5502136990 тоот дансруу 50.000 төгрөг. Г.Батбаяр гэх хүний 5313350384 тоот дансруу 75.000 төгрөг, 22-ны өдөр ахиж залгаад байр авахад нэг хүний гарын үсэг дутаад байна гар цайлгах мөнгө хэрэгтэй байна гэхлээр нь Оюунтуяа гэх хүний 5029673740 тоот дансруу 130.000 төгрөг шилжүүлж бүгд 712.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл нөгөө хүн маань түүнээс хойш утсаа салгаад холбоо барилгүй сураггүй болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 35 дугаар хуудас/, “...би Мөнхзайсан гэх хүнээс 580,000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл болох 132,000 төгрөгөө аваагүй байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Цэргийн дуу бүжгийн чуулганд тогоочоор ажиллаж байгаа болохоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч Х.Алтангинжийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Дархан сумын Лха телевизийн Арду гэх дуу захиалаад зар өгдөг сувгаар 89229096 гэсэн дугаар дээр Эрдэнэт хивсний үйлдвэрт операторчин яаралтай авна гэсэн зар явж байхлаар нь тэмдэглэж аваад маргааш нь буюу 2 дугаар сарын 20-ны өдрийн өглөө уг дугаарлуу залгасан. Тэгэхэд өөрийгөө Санчирболд гэх эрэгтэй хүн утсаа аваад найдвартай Эрдэнэт хивсний үйлдвэрт ажилд оруулж өгнө Эрдэнэт үйлдвэрийн, үйлдвэрийн байранд оруулж өгнө байрны тог усны мөнгө 125.000 төгрөг эхэлж төл гэхлээр нь би Одгэрэл гэх хүний 5051044157 дугаартай дансруу 12 цагийн үед 125.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш 3 цаг орчмын дараа нөгөө хүн өөрөө залгаад Эрдэнэт хивсний үйлдвэрт оруулахаа болилоо Төмөр замд оруулахаар боллоо нэмээд ажлын хувцасны мөнгө 35.000 төгрөг шилжүүл гэхлээр нь Хүрлээ гэх хүний 5048043045 дансруу 35.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 4 хоногийн дараа ажилд оруулна гэж хэлээд утсаа салгаад алга болоод 24-ний өглөө дахиж надруу залгаад 116.000 төгрөг хэрэгтэй байна. Байрны ордерь гаргаж өгнө мөнгө эхлээд хийчих дараа нь биечлэн уулзъя гэхлээр нь Гүнсээ гэж хүний 5045341512 дугаартай дансруу 116.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш нөгөө хүн утсаа авахгүй уулзъя гээд уулзахгүй янз бүр болоод байхлаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 43 дугаар хуудас/, “...Би хохирол болох 276,000 төгрөгөө авсан тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй. Иймд шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч У.Ишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр З.Загарзүсэмийн төрсөн ах нь болох Мөнхтогтох нь Даариймаа руу 2 хүн ажилд оруулж өгч чадна, байранд оруулж өгнө гэнэ, чи өөрөө 99677741 дугаарлуу залгаад өөрөө сайн лавлаж асуу, 12 цагаас өмнө ярь гэсэн гэж хэлсэн. Тухайн үедээ 11 цаг 35 минутын орчим залгаж хэлсэн байсан. Дайриймаагийн утсыг ч бас Мөнхтогтох ах Гансүлд гэх залууд өгсөн байсан. Мөнхтогтох ах Даариймаад хэлсний дараа манай нөхөр Загарзүсэм рүү залгаад танай эхнэр ажил хийж байгаа билүү, 2 хүн ажилд оруулж өгнө гэсэн хүн байна, би Дайриймааг хэлчихлээ, чи нэг яриадах 12 цагаас өмнө гээд байна гэж хэлсэн. Манай нөхөр Загарзүсэм тэр утас руу нь залгаж ярихад яаралтай одоо хувцасны мөнгө 140,000 төгрөгийг явуулаадах, нягтлан бодогч явах гээд байна гэж хэлсэн байсан. Тэгээд л араас нь хурдал яачихваа, минут тутам залгаад шавдуулсаар байгаад манай нөхөр, Даариймаа хоёр тус тусдаа 140,000 төгрөгийг өөрийнх нь хэлсэн ХААН банкны 5055157485 дугаартай дансанд хийлгүүлсэн. Орой нь гэртээ очоод байж байхад манай нөхөр лүү нөгөө залуу залгаад энэ данс руу 100,000 төгрөг явуулчих, хяналтынхныг дайлаад уусан идсэн нь ихдээд илүү захиалчхаад байна энэ данс руу хийгээдэх гээд өдрийн өгсөн дансаа дахин өгсөн. Тэгээд түүнээс хойш бас мөнгө нэхээд байхад нь сүүлдээ өгөхөө болиод уулзаж байж больё, одоо мөнгө байхгүй гээд өгөөгүй. Тэгээд 06 дугаар сарын 19-ны өдөр Бээжин нугас ресторанд ороод уулзсан. Тэгээд 41,500 төгрөгийг төлбөр төлүүлээд одоо нарийн бичиг, дарга, цэвэрлэгч нар ирэх гэж байна, энэ гурвыгаа дайлаад хоол идүүлчихье гээд хоол захиалж идээд 100 грамм архи уусан. Тэгээд сууж байснаа нөгөө хэд ирчихлээ угтаж оруулаад ирье гээд гараад орж ирэлгүй алга болсон. Ирэхгүй болохоор нь камер шүүж үзэхэд нэг эгч гаднаас орж ирээд цугтаа гараад явчихсан. Тэгээд эргэж орж ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 149-152 дугаар хуудас/, “...би 939,000 төгрөгөө аваагүй байгаа. Хохиролоо барагдуулмаар байна...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч Б.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ээжийн дүүгийн хүүхэд буюу эгч дүүгийн хүүхдүүд болох З.Мөнхтогтох нь над руу залгаад Гансүлд гэх хүн 2 хүн ажилд оруулж өгч чадна байранд ч оруулж өгч чадна, байранд ч оруулж өгнө гэнэ чи өөрөө 99677741 дугаарлуу залгаад өөрөө сайн лавлаж асуу 12 цагаас өмнө ярь гээд байна чиний утсыг өгчихлөө гэж хэлсэн. Надаас гадна Мөнхтогтох ах төрсөн дүү Загарзүсэм рүү яриад эхнэр Ишийг нь оруулна гэж холбогдуулсан юм байна. Тэгээд би Загарзүсэм, Иш бид гурав Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин агуулах байранд байх ХААН банкны салбар дээр очоод 12 цагт нь багтааж 140,000 төгрөгийг ХААН банкны 5055157485 дугаартай дансанд хийсэн. Орой нь гэртээ очоод байж байхад Загарзүсэм рүү нөгөө залуу залгаад энэ данс руу 100,000 төгрөг явуулчих, хяналтынхныг дайлаад уусан идсэн нь ихдээд илүү захиалчхаад байна, энэ данс руу 100,000 төгрөг хийгээдэх гээд өдрийн өгсөн дансаа дахин өгсөн байсан. Энэ байдлаар 6 дугаар сарын 11-ний хүртэл Иш бид нараас дансаар мөнгө авсан. Тэгээд түүнээс хойш бас мөнгө нэхээд байхад нь сүүлдээ өгөхөө болиод уулзаж байж больё, одоо мөнгө байхгүй гээд өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 154-157 дугаар хуудас/, “...Би 1,077,500 төгрөг аваагүй байгаа. Хотод байдаг болохоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд дүүгийнхээ барьж байгаа байшинд туслалцаад байж байхад манай ээжийн дүүгийн хүү болох Загарсүрэн утсаар яриад төмөр замд ажилд оруулна гэсэн хүн байна, орон тоо гарсан гэнэ, чи ажилд орох юм уу гэж асуусан. Би тэгэхээр нь тэгье гэж хэлэхэд тэгвэл бүх бичиг баримтаа бүрдүүлээд надруу аваад ирээч, би тэр хүнд нь дамжуулж өгье гэсэн. Тухайн үед 14 цагийн үед ярьсан бөгөөд 15 цагийн үед Загарзүсэмтэй Сонгинохайрхан дүүргийн гадаа уулзаж бичиг баримтаа өгсөн. Тэгээд Загарзүсэм энэ ажилд оруулж өгнө гэсэн хүний утас юмаа, чи өөрөө залгаж яриарай гээд 99677741 гэсэн дугаарыг өгсөн. Тэрээр надад чамд долоо хоногийг хугацаа байна, энэ хооронд ажлаа амжуулаад дараагийн нэг дэх өдөр гэхэд ажилдаа орно шүү, би одоо чамруу данс явуулна, тэрэнд 165,000 төгрөг хийгээрэй, хувцасны мөнгө юмаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Норовнямын Отгонтуяагийн данснаас 165,000 төгрөгийг өөрийнх нь өгсөн 5055565494 дугаартай ХААН банкны дансанд хийсэн. 19 агийн үед нөгөө хүн над руу залгаад чи гэр бүлтэй юу хүүхэдтэй юу, хүүхэд чинь хэдэн настай вэ, авгай чинь юу хийдэг вэ гэж асуусан. Тэгэхээр нь би эхнэр хүүхэдтэй, эхнэр ажилгүй, бид гурав Солонгосоос ирээд удаагүй байгаа гэж хэлсэн. 10 орчим минутын дараа дахин залгаад төмөр замын үйлчилгээний газарт цэвэрлэгч хийх боломжтой юу гэж асуугаад та хоёр ярилцаад надруу залгаарай гэсэн. Эхнэр бид хоёр ярилцаж байгаад эхнэрийгээ ажилд оруулчихъя гээд нөгөө хүн рүү залгаад эхнэрийгээ ажилд оруулахаар болсон гэхэд би ойлголоо гээд утсаа тасалсан. 5 минут хэртэй хүлээгээд байж байхад 5055565494 тоот дансанд 75,000 төгрөг яаралтай явуул гэсэн. Буянжаргал руу ярьж байгаад түүний Мобайл банкаар нь 75,000 төгрөгийг явуулсан юмаа. Би анх түүнд 235,000 төгрөг өгсөн гэж бодоод байсан чинь 240,000 төгрөг өгсөн юм байна. Дээрх энэ дансыг шалгаж үзвэл энэ мөнгө орсон байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн159-161 дүгээр хуудас/, “...Би шүүх хурал болох үеэр гадаад явсан байна байх. Иймд би шүүх хуралд оролцох боломжгүй. 240,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч Г.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манайх хээтэй хорооллын 4.2 дугаар байрны 29 тоотыг түрээсэлж амьдарч байх үед нэг хүн хаалга тогшоод МАХН-аас явж байна залуу гэр бүлийг дэмжинэ хуучин байрыг засаж янзлан оруулна мөн гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг ажлын байртай болгоно гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёрын анкетыг аваад утасны дугаар аваад өөрийн утсаа өгөөд өөрийгөө Гансүлд гэж танилцуулаад явсан. Түүнээс хойш нөгөө залуу яриад төмөр замын 16 дугаар байранд байр засаж байна тэнд оруулахаар боллоо харин байрны гэрчилгээний мөнгө болох 88.000 төгрөг хэрэгтэй байна үүнийг манай ерөнхий нягтлан Сайнзаяагийн 5031489146 тоот данс руу хий гээд дансыг нь өгсөн. Мөн нөхрийг чинь төмөр замд ажилд оруулахаар боллоо төмөр замын дарга Эрдэнэбат гэж хүний 5108164927 гэсэн дансанд дүрэмт хувцасны мөнгө болох 230.000 төгрөгийг хий гэсэн яаралтай 12 цагаас өмнө хийгээрэй гээд яаруулаад байсан. Тэгээд би өөртөө байсан мөнгийг нь хийгээд үлдсэн мөнгийг нь хүнээс зээлээд тэр данс руу нь хийсэн юм” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 8 дугаар хуудас/, Хохирогч Б.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 99677741 дугаараас эрэгтэй хүн 99952865 гэсэн эмээ Чимэдсүрэнгийн дугаарлуу залгаснаа “Шинэ амьдрал” төслөөс явуулж байна байсан анкет бөглөсөн байна таныг сонголоо та өөрийнхөө хүүхдүүдээс 2 дээд боловсролтой гэр бүлийн хүндээ хэлээд яриулаарай гэсний дагуу дахиад нөгөө дугаараас залгах үед нь би миний бие эхнэрийн хамтаар ээлжилж авч яриад байсан. Тэгээд би эхнэр эмээгийн хамтаар гурвуулаа шөн Төв аймгаас гараад Улаанбаатар хот орсон тэгсэн нөгөө дугаараас залгаад эхний ээлжид 284.000 төгрөг явуулчих байрлах байрны асуудлыг шийдье гэж хэлэхээр нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны хажууд байрлах Хаан банкны салбараас 284.000 төгрөгийг 5077053173 дугаарын Маханманий овогтой Эрдэнтуул гэсэн дансруу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 42 дугаар хуудас/, “...Би 284,000 төгрөгний хохиролоо авсан. Санал гомдол байхгүй...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч А.Баярбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай ах Эрдэнэбаяр нь нэг Ганхуяг гэх хүнтэй танилцуулсан...төмөр замын актад гарсан байранд оруулж өгнө гэж хэлсэн тэгж уулзахдаа цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар хорооны тодорхойлолт зэргийг хувцасны 160.000 төгрөгтэй Дархан луу явуулаарай гэхээр нь би бичиг баримтаа бүрдүүлээд маргааш нь замын унаанд өгч харин 160.000 төгрөгийг Хаан банкны 5046138236 гэсэн Эрдэнэчимэг гэх хүний дансанд өөрийн 5675434762 гэсэн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Маргааш нь Ганхуяг өөрийнхөө 99677741 гэсэн дугаараас холбогдон бичиг баримтыг чинь авсан би энд чухал хүмүүстэй уулзаж байна. Төмөр замаас ажилчид орох байрыг засаж байгаа чи засуулах юмуу хэрэв байраа засуулбал 120.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би итгээд тэгвэл би байраа засуулъя гээд тэр өдөр нь буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5055278013 гэсэн дансруу120.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатарт ирсэн байна гээд Төмөр замд 14 цагийн үед уулзаад хүрэн дугтуйтай 4-5 ширхэг далд цоожны түлхүүр өгөөд энэ байрны чинь түлхүүр байна бичиг баримт нь дарга тамга тэмдэг дараад бэлэн гэсэн тэр түлхүүр нь цаасан ууттай түүн дээр Төмөр замын удирдах газар 71 дүгээр байр 4-69 тоот гэсэн бичигтэй байсан санагдаж байна...би нөгөө надад өгсөн байрны түлхүүрийг бариад хаягаар нь хайсан боловч тэр байр нь олдохгүй байсан...ах нь маргааш яг бүтээнэ гэж хэлсэн тэгтэл маргааш нь ахынх нь хүүхдийн бие муудаад байна гэж хэлээд дахин нэг хүнийг ажилд оруулж өгье 165.000 төгрөг өгчих гэхээр нь надад бол тийм хүн олдохгүй миний ажлыг бүтээгээд өгвөл дараа нь би тэр мөнгийг чинь олоод өгье гээд хэлчихсэн чинь одоо л хэрэгтэй байна хүүхэд хагалгаанд орох гээд байна гээд байхаар нь би дахин 165.000 төгрөгийг банкнаас 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ё.Наранчимэг гэсэн хүний 5045551722 гэсэн дансруу шилжүүлсэн тэр өдрөө дахин гар утсаа авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 93-94 дүгээр хуудас/, “...Би Чин ван эм ханган нийлэх газар ажиллаж байгаа болохоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хохиол болох 445,000 төгрөгөө аваагүй байгаа. Хохиролоо барагдуулмаар байна...” гэх шүүхэд мэдэгдсэн баримт, Хохирогч Ё.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зах дээр нүдний шил зардаг юм. Хэзээ гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. 2016 оны 06 дугаар сарын дундуур нэг залуу надаас нүдний шил аваад түүнээс хойш 2-3 удаа нүдний шил авч байсан юм. Өөрийгөө Төмөр замын Депод ажилдаг Гансүлд гэж танилцуулсан. Тэгээд надаас таны дансанд мөнгө хийгээд аваад хий гээд миний санаж байгаагаар ямар ч гэсэн 2 удаа миний Хаан банкны 5045551722 гэсэн дансруу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 150.000 төгрөгийг 5171025116 гэсэн данснаас, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 165.000 төгрөгийг Баярбаатараас гэсэн мөнгө хийж авсан. Тэгээд энэ хооронд дүү нь найдвартай ажил хийдэг гэж хэлээд надаас 2 удаа мөнгө зээлж авсан эхлээд 10.000 төгрөг аваад тэр өдрөө буцааж өгсөн. Маргааш нь дахин 150.000 төгрөг аваад буцаагаад орой нь өгсөн ингэж мөнгө зээлж байхдаа дүү нь мундаг байгаа биз дээ хүнээс авсан юмаа дор нь өгөөд гэж хэлсэн. Тэгээд надад эгчийгээ Төмөр замд ажилд оруулж өгнө мөн актад гарсан 2-3 өрөө байранд оруулж өгнө гээд таныг ажилд оруулахад хувцасны мөнгө, ажилд оруулж байгаа хүмүүсийг хоол идүүлэхэд хэрэгтээ гээд надаас 360.000 төгрөг авсан бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 97 дугаар хуудас хуудас/, Гэрч З.Загарзүсэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа явж байхад манай төрсөн ах Мөнхтогтох нь над руу залгаад ах нь нэг их сайн таньдаг биш, гэхдээ ганц хоёр удаа надтай явж байсан залуу надруу яриад Төмөр замд 2 хүн оруулж өгөх гэсэн юмаа гэж хэлсэн. Би Даариймааг ажилгүй байгаа юм чинь түүнд хэлчихлээ, танай авгай чинь юу хийж байна, ажилгүй байна уу? Гэхэд би ажилд оруулбал оруулчихья гэж хэлсэн. Удалгүй над руу 99677741 гэсэн дугаар өгөөд одоо энэ хүн рүү яриа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн рүү яриад одоо 12 цагаас өмнө хувцасны мөнгө 140.000 төгрөгийг хувцас мөнгөнд хий гэж хэлсэн. Даариймаа манай эхнэр бид гурав Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулахын урд талд байх Хаан банкны салбараас өгсөн данс руу мөнгийг явуулсан. Тэгээд үдээс хойш 14 цагт Төмөр замын удирдах газарт бичиг баримтаа бариад хүрээд ир гэсэн. Тэгээд л орой надруу залгаад дарга нартайгаа явж байна, ажилд оруулахыг бүтээх гээд жаахан ууж байна гээд хэд хэд удаа ярьсан. Сүүлдээ тооцоо дутчихлаа 100,000 төгрөг хийчих гээд данс өгсөн. Ажилдаа байж байхад ахиад нэг хүн хэрэгтэй байна, ажилд оруулчих хүн байна уу гэхээр нь би бодож байгаад ээжийнхээ эгчийн хүүхэд болох Алтангэрэл рүү утсаар ярьсан. Тэгээд түүний утасны дугаарыг Алтангэрэлд өгсөн юмаа. Алтангэрэлээс нөгөө хүн бас л мөнгө авсан юм байна лээ. Алтангэрэлээс ахин мөнгө нэхээд байна гэхээр нь би Гансүлд рүү яриад наад хүүхдээсээ мөнгө төгрөг аваад хэрэггүй, өөрөө зээлтэй байгаа өгч чадахгүй байх гэхэд дахин аваагүй, Даариймаа манай эхнэр хоёроос ар араас нь цувуулж мөнгө нэхэж авч байсан. Энэ хоёр анх тус тусдаа 140,000 төгрөгийг банкаар данс руу нь шилжүүлж хийсэн. Түүнээс хойшхи нэхсэн мөнгийг дундаасаа миний дансыг ашиглаж хийж байсан. Би өөрийнхөө Мобайл банк ашиглаж утаснаасаа явуулж байсан. Хамгийн сүүлд утсаар ярихаас цаашгүй уулзахгүй, мөнгө нэхсэн л хүн болчхоор нь сэжиглээд цагдаад гомдол гаргасан. Тэгж байхдаа нэг удаа 19-ний өдөр уулзахад тэрээр хоол унд захиалж идчихээд нягтлангаа аваад ороод ирнэ гээд гараад зугтаачихсан. Түүнээс хойш утсаа салгаад зугтаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/, Гэрч З.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Улаанбаатар-Өвөрхангай аймгийн төвийн чиглэлд хувиараа Стана маркийн 29-06 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэдэг. Ингэж явахад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэсант сум руу суулгах гэж нэг залуу ирсэн. Урд нь надтай ганц нэг удаа явж байсан залуу бөгөөд би нэр усаар нь сайн мэдэхгүй залуу юмаа. Тэр залуу эхнэрээ Эрдэнэсант сум руу суулгах гэж ирсэн бөгөөд юм ярьж байгаад би танд тус болно гэсэн. Тэгээд ярьж байснаа ажилд хүн оруулж өгнө, тийм хүн байна уу гэхээр нь би ээжийнхээ дүүгийн хүүхэд болох Даариймаа руу ажилд орох уу хүн оруулж өгье гээд байна, чи утсаар нь ярь гээд утсыг нь өгсөн. Би тэгээд төрсөн дүү Загарсүрэн рүү залгаад болсон асуудлаа яриад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/, Гэрч П.Эрдэнэтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...том хүү маань нэг удаа л 2016 оны 04 дүгээр сарын үед Эх нялхас дээр хагалгаанд орсон. Их сүртэй биш нэг талын төмсөг нь устай болсон гээд усыг нь авах хагалгаа хийлгэсэн их хэмжээний мөнгө бол ороогүй бага хэмжээний мөнгө орсон зарим зардал эмнэлгээс гарч байсан...яг тодорхой хэлж мэдэхгүй байна хөдөөнөөс Улаанбаатарт ирсэн энэ тэр нийлээд ойролцоогоор 200-300 мянган төгрөгний зардал гарсан байх...Мөнхзайсан 100.000 төгрөг л төлсөн байх...би тодорхой мэдэхгүй надад Мөнхзайсан ажил хийж мөнгө олсон ээжээс мөнгө явуулсан гэж хэлдэг байсан. Би Сүхбаатар дүүрэгт байцаалт өгөхдөө ямар ч гэсэн нэг хүний мөнгө миний дансруу 284.000 төгрөг авсан юм байна гэдгийг мэдсэн. Би яаж картыг авсныг мэдээгүй миний картыг нууцаар авсан байсан. Тэр үед картруу мөнгө хийж авсан байсан...нэг удаа аавын бие муудаад эмнэлэгт хэвтэх гээд байна гэж надаас 50.000 төгрөг авч байсан. Сүүлд нь би аавынх нь бие муудаагүй байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудас/, Гэрч П.Эрдэнтуулын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, Гэрч А.Гүнсмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, Гэрч Т.Хүрэлбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, Гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, Гэрч Н.Бадамын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/, Гэрч Ж.Батбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, Гэрч Б.Хоролжавын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, Гэрч Ц.Оюунтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, Гэрч Ц.Шинэбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, Гэрч Б.Байгальмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, Гэрч Б.Уранцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, Гэрч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, Гэрч П.Энхжаргалын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, Гэрч П.Очирбатын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас/, Гэрч Б.Нямхандын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/, Гэрч О.Энхзаяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/, Гэрч Я.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас/, Гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/, Гэрч Д.Гантулгын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, Гэрч Т.Баяр-Од мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, Гэрч О.Бат-Эрдэний мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, Гэрч С.Оюунчимэгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/, Гэрч Д.Гантуяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас/, Гэрч Б.Туулын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, Гэрч А.Эрдэнэбаярын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудас/, Гэрч М.Байгалмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас/, Гэрч З.Сайнзаяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/, Л.Мөнхзайсангийн хохирогч С.Мягмарсүрэнгээс төмөр замаас байр авч өгье гэж үргэлжилсэн үйлдлээрээ Б.Уранцэцэгийн 5055310047 тоот дансанд 197.000 төгрөг, - Ц.Шинэбаярын 5379025086 тоот дансанд 90.000 төгрөг, -Б.Хоролжавын 5009462788 тоот дансанд 50.000 төгрөг, -А.Гүнсмаагийн 5045341512 тоот дансанд 120.000 төгрөг, -Б.Байгалмаагийн 5502136990 тоот дансанд 50.000 төгрөг, -Г.Батбаярын 5313350384 тоот дансанд 75.000 төгрөг, -Оюунтуяагийн 5029673740 тоот дансанд 130.000 төгрөгийг нийт 712.000 /долоон зуун арван хоёр мянган/ төгрөгийг 7 хүний дансаар авсан мөнгө шилжүүлж авсан баримт, Хохирогч О.Алтангинжийг Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилд оруулж өгнө мөн Эрдэнэтийн үйлдвэрийн байранд оруулж өгнө гэж Одгэрэлийн 5051044157 тоот дансанд 125.000 төгрөг, -Хүрлээгийн 5048043045 тоот дансанд 35.000 төгрөг, - Гүнсмаагийн 5045341512 тоот дансанд 116.000 төгрөг нийт 276.000 /хоёр зуун далан зургаан мянган/ төгрөгийг 3 хүний дансаар мөнгө авсан дансны хуулга, Хохирогч У.Ишийг ажилд оруулж өгнө байранд оруулж өгнө гэж Баяр-Одын 5055157485 тоот дансанд 140.000, 100.000, төгрөг -О.Бат-Эрдэний 5055565494 тоот дансанд 60.000 төгрөг -Б.Нямхандын 5108017553 тоот дансанд 30.000, 45.000 төгрөг -Б.Байгальмаагийн 5001061885 тоот дансанд 90.000, 30.000 төгрөг, -Ц.Эрдэнэбатын 5108164927 тоот дансанд 170.000 төгрөг, -С.Оюунчимэгийн 5057388159 тоот дансанд 160.000 төгрөг, -П.Энхжаргалын 5068028669 тоот дансанд 40.000, -Д.Гантулгын 5073087323 тоот дансанд 32.500 төгрөг -Бээжин нугас ресторанд хоолны тооцоо 41.500 төгрөг нийт 939.000 /есөн зуун гучин есөн мянган/ төгрөгийг 8 хүний дансаар мөнгө авсан дансны хуулга, Хохирогч Б.Даариймааг ажилд оруулж өгнө байранд оруулж өгнө гэж Баяр-Одын 5055157485 140.000 төгрөг, -Д.Оюунчимэгийн 5055165214 тоот дансанд 100.000 төгрөг, - О.Бат-Эрдэний 5055565494 тоот дансанд 60.000 төгрөг, - Б.Нямхандын 5108017553 тоот дансанд 30.000, 45.000 төгрөг, -Б.Туулын 5688071904 тоот дансанд 160.000 төгрөг, -Ё.Наранчимэгийн 5045551722 тоот дансанд 150.000 төгрөг, - Б.Байгальмаагийн 5001061885 тоот дансанд 90.000, 30.000 төгрөг, -Д.Гантуяагийн 5057008554 тоот дансанд 160.000 төгрөг - П.Энхжаргалын 5068028669 тоот дансанд 40.000 - Д.Гантулгын 5073087323 тоот дансанд 32.500 төгрөг, - пабад хоол идсэний төлбөр бэлнээр 40.000 төгрөг нийт 1.077.500 / нэг сая далан долоон мянга таван зуун/ төгрөгийг 10 хүний дансаар мөнгө авсан дансны хуулга, Хохирогч С.Алтангэрэлийг Төмөр замд ажилд оруулж өгнө гэж О.Бат-Эрдэний 5055565494 тоот дансаар 165.000 төгрөг, 75000 төгрөг нийт 240.000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгний мөнгө авсан дансны хуулга, Хохирогч Г.Бямбажаргалыг МАХН-аас явж байна залуу гэр бүлийг дэмжинэ хуучин байрыг засаж янзлан оруулна мөн гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг ажлын байртай болгоно гэж хэлэн Д.Сайнзаяагийн 5031489146 тоот дансанд 88.000 төгрөг, - Ц.Эрдэнэбатын 5108164927 тоот дансанд 230.000 төгрөг нийт 318.000 /гурван зуун арван найман мянган/ төгрөгийг 2 хүний дансаар мөнгө авсан дансны хуулга, Хохирогч Б.Мөнх-Эрдэнийг “Шинэ амьдрал” төслөөс явуулж байсан анкет бөглөсөн байна таныг сонголоо ажилд оруулж өгнө байр өгнө гэж хэлэн М.Эрдэнэтуулын 5077053173 тоот дансанд 284.000 төгрөг авсан дансны хуулга, Хохирогч А.Баярбаатарыг төмөр замд ажилд оруулж өгнө мөн Төмөр замын актад гарсан байранд оруулж өгнө гэж хэлэн 5675434762 тоот дансанд 160.000 төгрөг, -О.Энхзаяагийн 5055278013 тоот дансанд 120.000 төгрөг, -Ё.Наранчимэгийн 5045551722 тоот дансанд 165.000 төгрөгийг 3 хүний дансаар нийт 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг авсан дансны хуулга, Хохирогч Ё.Наранчимэгийг төмөр замд ажилд оруулж өгнө, актад гарсан 2-3 өрөө байранд оруулж өгнө гэж хэлэн биет 360.000 төгрөг авсан дансны хуулга, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 203 дугаар хуудас\ зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгч Л.Мөнхзайсан нь 2015 оны 08 сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд Ё.Наранчимэгээс “Төмөр замд ажил олж өгч,Төмөр замын байранд оруулна” гэж хэлж 360.000 төгрөг, Г.Бямбажаргалаас “...Төмөр замын 16-р байранд акталсан 2 өрөө байрнууд байна, гэрлэлтийн баталгаа хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримт бүрдүүлээд явуул” гэж нөхрөөр нь дамжуулан 318.000 төгрөг, С.Мягмарсүрэнгээс “Дархан төмөр замын дохиолол холбоонд шинээр ажилд орж байгаа маргааш ажилдаа орно ажлаас байр өгч байгаа, чамд Төмөр замаас байр авч өгье” гэж 712.000 төгрөг, Х.Алтангинжээс “...өөрийгөө Санчирболд гэж хэлээд Эрдэнэт хивсний үйлдвэрт ажилд оруулж, үйлдвэрийн байранд оруулна, байрны ордер гаргаж өгнө” гэж 276,000 төгрөг, “ ..2 хүн ажилд оруулж өгнө, хувцасны болон хяналтынхныг дайлсан хоол ундны мөнгө хэрэгтэй” гэж У.Ишээс 939,000 төгрөг, Б.Дайриймаагаас 1,077,500 төгрөг, С.Алтангэрэлээс “чамд долоо хоногийг хугацаа байна, энэ хооронд ажлаа амжуулаад дараагийн нэг дэх өдөр гэхэд ажилдаа орно шүү” гэж 240,000 төгрөг, Г.Бямбажаргалаас “өөрийгөө Гансүлд гэж танилцуулан МАХН-аас явж байна залуу гэр бүлийг дэмжинэ хуучин байрыг засаж янзлан оруулна мөн гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг ажлын байртай болгоно, төмөр замын 16 дугаар байранд байр засаж байна тэнд оруулахаар боллоо,байрны гэрчилгээний мөнгө хэрэгтэй” гэж 318 000 төгрөг, Б.Мөнх-Эрдэнээс “Шинэ амьдрал” төслөөс явуулсан анкет бөглөсөн байна, таныг сонголоо та өөрийнхөө хүүхдүүдээс 2 дээд боловсролтой гэр бүлийн хүнээ яриулаарай, байрлах байрны асуудлыг шийдье” гэж 284,000 төгрөг, А.Баярбаатараас “төмөр замын актад гарсан байранд оруулна, хувцасны болон Төмөр замд орох байр засуулах мөнгө хэрэгтэй, байрны чинь түлхүүр байна, дахин нэг хүнийг ажилд оруулж өгье” гэж 445,000 төгрөг нийт 4,651,500 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Мягмарсүрэнгийн “...Төмөр замаас байр авч өгье 200.000 төгрөг шилжүүлж байрны хураамжний мөнгө төлөх хэрэгтэй байна гэхлээр нь түүний өгсөн Баяраагийн Уранцэцэг гэх хүний 5055310047 дугаарын дансруу 197.000 төгрөг шилжүүлж ахиад нөгөө залуу залгаад байрны чинь тавилганы чинь мөнгө хэрэгтэй байна 90.000 төгрөг шилжүүл гэхлээр нь Ц.Шинэбаяр гэж хүний 5379025086 тоот дансанд 90.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө дахиад Төмөр замд байр авч байгаа хүмүүст бэлэг авч өгнө мөн байрны чинь өрөөг нь томруулна мөнгө хэрэгтэй гэхлээр нь 50.000 төгрөг Б.Хоролжав гэж хүний 5009462788 дансруу, Аюурын Гүнсмаа гэх хүний 5045341512 тоот дансруу 120.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ахиад маргааш нь 21-ний өдөр бас мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь Б.Байгалмаа гэх хүний 5502136990 тоот дансруу 50.000 төгрөг. Г.Батбаяр гэх хүний 5313350384 тоот дансруу 75.000 төгрөг, 22-ны өдөр ахиж залгаад байр авахад нэг хүний гарын үсэг дутаад байна гар цайлгах мөнгө хэрэгтэй байна гэхлээр нь Оюунтуяа гэх хүний 5029673740 тоот дансруу 130.000 төгрөг шилжүүлж бүгд 712.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл нөгөө хүн маань түүнээс хойш утсаа салгаад холбоо барилгүй сураггүй болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 35 дугаар хуудас/, хохирогч Х.Алтангинжийн “...Эрдэнэт хивсний үйлдвэрт ажилд оруулж өгнө Эрдэнэт үйлдвэрийн, үйлдвэрийн байранд оруулж өгнө байрны тог усны мөнгө 125.000 төгрөг эхэлж төл гэхлээр нь би Одгэрэл гэх хүний 5051044157 дугаартай дансруу 12 цагийн үед 125.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш 3 цаг орчмын дараа нөгөө хүн өөрөө залгаад Эрдэнэт хивсний үйлдвэрт оруулахаа болилоо Төмөр замд оруулахаар боллоо нэмээд ажлын хувцасны мөнгө 35.000 төгрөг шилжүүл гэхлээр нь Хүрлээ гэх хүний 5048043045 дансруу 35.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 4 хоногийн дараа ажилд оруулна гэж хэлээд утсаа салгаад алга болоод 24-ний өглөө дахиж надруу залгаад 116.000 төгрөг хэрэгтэй байна. Байрны ордерь гаргаж өгнө мөнгө эхлээд хийчих дараа нь биечлэн уулзъя гэхлээр нь Гүнсээ гэж хүний 5045341512 дугаартай дансруу 116.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 43 дугаар хуудас/, хохирогч У.Ишийн “...Манай нөхөр Загарзүсэм тэр утас руу нь залгаж ярихад яаралтай одоо хувцасны мөнгө 140,000 төгрөгийг явуулаадах, нягтлан бодогч явах гээд байна гэж хэлсэн байсан. Тэгээд л араас нь хурдал яачихваа, минут тутам залгаад шавдуулсаар байгаад манай нөхөр, Даариймаа хоёр тус тусдаа 140,000 төгрөгийг өөрийнх нь хэлсэн ХААН банкны 5055157485 дугаартай дансанд хийлгүүлсэн. Орой нь гэртээ очоод байж байхад манай нөхөр лүү нөгөө залуу залгаад энэ данс руу 100,000 төгрөг явуулчих, хяналтынхныг дайлаад уусан идсэн нь ихдээд илүү захиалчхаад байна энэ данс руу хийгээдэх гээд өдрийн өгсөн дансаа дахин өгсөн. Тэгээд түүнээс хойш бас мөнгө нэхээд байхад нь сүүлдээ өгөхөө болиод уулзаж байж больё, одоо мөнгө байхгүй гээд өгөөгүй. Тэгээд 06 дугаар сарын 19-ны өдөр Бээжин нугас ресторанд ороод уулзсан. Тэгээд 41,500 төгрөгийг төлбөр төлүүлээд одоо нарийн бичиг, дарга, цэвэрлэгч нар ирэх гэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 149-152 дугаар хуудас/, хохирогч Б.Даариймаагийн “...Тэгээд би Загарзүсэм, Иш бид гурав Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин агуулах байранд байх ХААН банкны салбар дээр очоод 12 цагт нь багтааж 140,000 төгрөгийг ХААН банкны 5055157485 дугаартай дансанд хийсэн. Орой нь гэртээ очоод байж байхад Загарзүсэм рүү нөгөө залуу залгаад энэ данс руу 100,000 төгрөг явуулчих, хяналтынхныг дайлаад уусан идсэн нь ихдээд илүү захиалчхаад байна, энэ данс руу 100,000 төгрөг хийгээдэх гээд өдрийн өгсөн дансаа дахин өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 154-157 дугаар хуудас/, хохирогч С.Алтангэрэлийн “...Би анх түүнд 235,000 төгрөг өгсөн гэж бодоод байсан чинь 240,000 төгрөг өгсөн юм байна. Дээрх энэ дансыг шалгаж үзвэл энэ мөнгө орсон байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн159-161 дүгээр хуудас/, хохирогч Г.Бямбажаргалын “...байрны гэрчилгээний мөнгө болох 88.000 төгрөг хэрэгтэй байна үүнийг манай ерөнхий нягтлан Сайнзаяагийн 5031489146 тоот данс руу хий гээд дансыг нь өгсөн. Мөн нөхрийг чинь төмөр замд ажилд оруулахаар боллоо төмөр замын дарга Эрдэнэбат гэж хүний 5108164927 гэсэн дансанд дүрэмт хувцасны мөнгө болох 230.000 төгрөгийг хий гэсэн яаралтай 12 цагаас өмнө хийгээрэй гээд яаруулаад байсан. Тэгээд би өөртөө байсан мөнгийг нь хийгээд үлдсэн мөнгийг нь хүнээс зээлээд тэр данс руу нь хийсэн юм” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнх-Эрдэний “...Хаан банкны салбараас 284.000 төгрөгийг 5077053173 дугаарын Маханманий овогтой Эрдэнтуул гэсэн дансруу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 42 дугаар хуудас/, хохирогч А.Баярбаатарын “...иргэний үнэмлэхний хуулбар хорооны тодорхойлолт зэргийг хувцасны 160.000 төгрөгтэй Дархан луу явуулаарай гэхээр нь би бичиг баримтаа бүрдүүлээд маргааш нь замын унаанд өгч харин 160.000 төгрөгийг Хаан банкны 5046138236 гэсэн Эрдэнэчимэг гэх хүний дансанд өөрийн 5675434762 гэсэн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Хаан банкны 5055278013 гэсэн дансруу120.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Хүүхэд хагалгаанд орох гээд байна гээд байхаар нь би дахин 165.000 төгрөгийг банкнаас 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ё.Наранчимэг гэсэн хүний 5045551722 гэсэн дансруу шилжүүлсэн тэр өдрөө дахин гар утсаа авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 93-94 дүгээр хуудас/, хохирогч Ё.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хаан банкны 5045551722 гэсэн дансруу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 150.000 төгрөгийг 5171025116 гэсэн данснаас, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 165.000 төгрөгийг Баярбаатараас гэсэн мөнгө хийж авсан. Тэгээд энэ хооронд дүү нь найдвартай ажил хийдэг гэж хэлээд надаас 2 удаа мөнгө зээлж авсан эхлээд 10.000 төгрөг аваад тэр өдрөө буцааж өгсөн. Маргааш нь дахин 150.000 төгрөг аваад буцаагаад орой нь өгсөн ингэж мөнгө зээлж байхдаа дүү нь мундаг байгаа биз дээ хүнээс авсан юмаа дор нь өгөөд гэж хэлсэн. Тэгээд надад эгчийгээ Төмөр замд ажилд оруулж өгнө мөн актад гарсан 2-3 өрөө байранд оруулж өгнө гээд таныг ажилд оруулахад хувцасны мөнгө, ажилд оруулж байгаа хүмүүсийг хоол идүүлэхэд хэрэгтээ гээд надаас 360.000 төгрөг авсан бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 97 дугаар хуудас хуудас/, гэрч З.Загарзүсэмийн “…Энэ хоёр анх тус тусдаа 140,000 төгрөгийг банкаар данс руу нь шилжүүлж хийсэн. Түүнээс хойшхи нэхсэн мөнгийг дундаасаа миний дансыг ашиглаж хийж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/, гэрч З.Мөнхтогтохын “...ажилд хүн оруулж өгнө, тийм хүн байна уу гэхээр нь би ээжийнхээ дүүгийн хүүхэд болох Даариймаа руу ажилд орох уу хүн оруулж өгье гээд байна, чи утсаар нь ярь гээд утсыг нь өгсөн. Би тэгээд төрсөн дүү Загарсүрэн рүү залгаад болсон асуудлаа яриад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/, гэрч П.Эрдэнэтуулын “...миний дансруу 284.000 төгрөг орсон юм байна гэдгийг мэдсэн. Би яаж картыг авсныг мэдээгүй миний картыг нууцаар авсан байсан. Тэр үед картруу мөнгө хийж авсан байсан. нэг удаа аавын бие муудаад эмнэлэгт хэвтэх гээд байна гэж надаас 50.000 төгрөг авч байсан. Сүүлд нь би аавынх нь бие муудаагүй байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудас/ гэх мэдүүлэгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Мөнхзайсанг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Мөнхзайсан нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол 4,651,500 төгрөгнөөс хохирогч С.Мягмарсүрэнд 580,000 төгрөг, О.Алтангинжид 276,000 төгрөг, Б.Мөнх-Эрдэнэд 284,000 төгрөг тус тус төлснийг хасаж, үлдэх нийт 3,511,500 төгрөгийг Л.Мөнхсайханаас гаргуулж Дархан-Уул аймаг Орхон сум Баян-Өлзийт баг 20 айлын 13а тоотод оршин суух Гэрэлзаяагийн Бямбажаргал /РД: ТД82082163/-д 318,000 /гурван зуун арван найман мянган/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 1а хэсэг 03 тоотод оршин суух Алтанцоож овогтой Баярбаатар /РД: МЮ91060119/-т 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг зурагт 66-64 тоотод оршин суух Ёндонгийн Наранчимэг /РД: ДМ71031108/-т 360,000 /гурван зуун жаран мянган/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 3-3 тоотод оршин суух Содномгаваагийн Мягмарсүрэн /РД: ТА92021149/-д 132,000 /зуун гучин хоёр мянган/ төгрөг, Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг 18 дугаар хороо Залуус хороолол 4-653 тоотод оршин суух Урьдийнбишийн Иш /РД: ШЕ86091405/-д 939,000 /есөн зуун гучин есөн мянган/ төгрөг, Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг 4 дүгээр хороо Их нарангийн 15-13 тоотод оршин суух Бадарчийн Дайриймаа /РД: ЧЕ83022861/-д 1,077,500 /нэг сая далан долоо мянга таван зуун/ төгрөг, Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг 7 дугаар хороо 29-45 тоотод оршин суух Сүхбаатарын Алтангэрэл /РД: ЙМ87120730/-д 240,000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Л.Мөнхзайсан нь хохирогч С.Мягмарсүрэнд 712,000 төгрөг төлсөн гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.Мөнхзайсан нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, өөрийн гэх хөрөнгө, орлогогүй байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Мөнхзайсан нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 163 хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.