Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0611

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А ХХК

Хариуцагч: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ,

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль , эмнэлэг , хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа / -т заасан захиргааны байгууллага юм . Өөрөөр хэлбэл бид хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр XXHTO50/2019 тоот гэрээ байгуулж Улаанбаатар-Увс аймгийн Улаангом сум-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм . Гэтэл 2020 оны 02 сараас эхлэн тухайн чиглэлд БХХК-ийн чиглэл нэмэгдсэнээр манай байгууллагын орлогод сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, компаний санхүүгийн хэвийн үйл ажиллагаа доголдох хэмжээнд хүрч байна. Дээрх хууль бус гэрээг байгуулахдаа тээвэрлэлтийн эрэлт , хэрэгцээ цагийн давтамжийг тооцолгүйгээр дур мэдэн шинээр чиглэл нэмсэн нь Автотээврийн зорчигч тээвэрлэх дүрмийн 3.2 дахь хэсгийн 3.2.2 зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй ” мон дүрмийн 3.3 дахь хэсгийн 3.3.3-д “хот хооронд , орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хувиарын дагуу гүйцэтгэнэ, 3.3.4-д зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй нэмэгдэн суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,9-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй 3.3.5-д тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй 33.6-д тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байна . Манай компаний Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ХXHT018/2019 тоот гэрээний 1.5-д энэхүү гэрээнд заагдсан чиглэл давтамж, гэрээний заалт хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож тэмдэглэл үйлдэж гарын үсэг тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт , өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь гэрээний энэ заалтыг зөрчиж манай компанид мэдэгдэлгүй, шинээр тээвэрлэгч компани нэмж байгаа нь хууль бус үйлдэл юм . Энэ гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3-т заасан Захиргааны гэрээ гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт,  захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох / -т зааснаар миний шударгаар хөдөлмөрлөх буюу Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 тээвэрлэгчгэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг/ гэж зааснаар хот хоорондын Тээвэрлэлтийн үйлчилгээг эрхлэх эрхийг зөрчиж байна. Иймд уг гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:  А” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Авто тээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ийн хариу тайлбар болон хэргийн материалтай танилцах үедээ Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Б” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах  гүйцэтгэх гэрээг/ XXHT019/2020 / байгуулсныг мэдлээ.

Ингээд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Б” ХХК-ийн хоорондох 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн XXHT 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд гомдол гаргасан юм. Тус яамнаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10/3668 албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргалгүй 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1944 тоот албан бичгээр танд хүргүүлсэн болно гэжээ. Иймд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Б” ХХК-ийн хоорондох 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах гүйцэтгэх гэрээг /XXHT 019/2020/ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тээврийн үйлчилгээ эрхэлсээр өнөөдрийг хүрсэн. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  20200804 Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Ямар нэгэн шийдвэр гаргалгүй  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ирүүлсэн хариу тайлбар болон хэргийн материалтай танилцах үедээ Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь “Б” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах” түр гэрээг байгуулан улмаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсныг мэдсэн. Ингээд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хүчингүй болгуулахаар 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” гэрээг хүчингүй болгуулахаар Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргасан. Тус яамнаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10/7668 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Бид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А” ХХК-нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай захиргааны гэрээ байгуулан, Увсын аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг. Тухайн гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хүчинтэй байна. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад гэрээний 1.5-д заасан “Гэрээнд заасан чиглэл давтамжид өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуран баталгаажуулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна.” гэж заасан. Гэрээний 3.2.2-т “7.1.2-т заасан нэмэлт өөрчлөлд оруулах тохиолдолд тээвэрлэгчид мэдээлэх...” гэсэн заалтуудыг зөрчин, манай компанид огт мэдэгдэхгүйгээр өөр компанитай гэрээ байгуулан, өдрийг нь давхцуулсан. Тухайн үед хот хоорондын тээвэрлэлт буурсан үе байсан.   Талууд захиргааны гэрээ байгуулсан, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь тухайн гэрээний заалтаа зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Яагаад заавал тухайн давтамжийг нэмсэн талаар тухайн давтамжийг нэмэх шаардлага үүссэн нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын шийдвэрээс харагдахгүй байна. Дараагийн үндэслэл бол хавтаст хэрэгт авагдсан манай компанийн цагийн хуваарь байдаг. “Б” ХХК-ийн цагийн хуваарь бас байгаа. Тээвэрлэлт хийх өдрүүд нь давхацсан, харин цагийн хувьд 2 цагийн зөрүүтэй байдаг. Улаанбаатар хот руу 2 цаг тутамд тээвэрлэлт хийх шаардлагагүй. Харин зорчигчид чөлөөтэй зорчих эрхтэй гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь өнөөдрийн маргаанд хамааралгүй юм. Дараагийн асуудал бол тухайн гэрээг байгуулах шаардлага үүссэн эсэх нь эргэлзээтэй юм. Хавтаст хэргийн 63 дугаар хуудаст Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийсэн маш зузаан тэмдэглэл авагдсан. Тухайн тэмдэглэлд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь “холбогдох судалгааг хийж, эргэж зөвлөлд танилцуулна...” гэсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг судлаад эргээд сайдад танилцуулаагүй, танилцуулсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.  Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь манай чиглэлд өөр компанийн автобус явуулахад манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр манай компанид мэдэгдэх ёстой, мөн гэрээний заалтын дагуу нэмэлт өөрчлөлт оруулах ёстой, манайд мэдэгдэж байж тухайн шийдвэр нь хууль ёсны болох ёстой, судалгаа шинжилгээнд үндэслэх ёстой гэж бид үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус үйлдвэрийн газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг үйлдвэрийн газар юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн . Энэхүү үүргийнхээ оны 76 тушаалаар тус үйлдвэрийн газарт Улс , хот хоорондын тээвэрлэлтийг зохион хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь аж ахуй нэгжүүдтэй хот хоорондын тээвэрлэлтийг зохицуулан , зохицуулан зохион байгуулах гэрээг байгуулан ажиллаж байна .

Одоогийн нөхцөл байдал:

 

Чиглэлийн нэр

Чиглэлийн урт /км/

Тээвэрлэгч

Ерөнхий хуваарь

Улаанбаатараас талаас

Орон нутаг талаас

Гараг

Цаг

 

Гараг

 

Цаг

“Увс Улаангом” сум

1382

“А” ХХК

Өдөр бүр

15:00

Өдөр бүр

15:00

“Т” ХХК

Өдөр бүр

11:00

Өдөр бүр

11:00

    “Б” ХХК

 

2,3,4,5 өдөр

 

17:00

 

2,3,4,5 өдөр

 

17:00

 

Зөрчил, саатлын мэдээ:

д/д

1

Аж ахуйн нэгж, байгууллага

Нийт

нийт

Осол

Техник

Цаг агаар

Зөрчил

Бусад гадны

1

“А”ХХК

0

0

0

0

0

0

2

“т” ХХК

2

0

0

0

1

3

3

“Б” ХХК

0

0

0

0

1

1

 

“Б” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №02 тоот болон 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №15 тоот албан бичгүүдээр “УБ-Ув,Улаангом УБ” чиглэлд давтамж нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу холбогдох судалгааг хийсэн бөгөөд судалгаагаар өндөр ачаалалтай үед тус хоёр аж ахуйн нэгжийн парк ашиглалт их байгаа тул цаашид тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолоочийн ажил амралтын горимын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тус чиглэлд цагийн давтамж нэмэгдүүлэх шаардлага үүссэн .

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны 301 тоот өрөөнд уулзалт зохион байгуулсан бөгөөд Зам тээвэр хөгжлийн  яамнаас үйлдвэрийн газарт чиг үүргийг шилжүүлэн өгсөн тул чиг үүргийн хүрээнд зохион байгуулж ажиллах чиглэл өгсөн . Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, баталгаатай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж,  хүргэх нь чухал бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах үүднээс цагийн сонголт бүхий үйлчилгээг үзүүлж эхэлсэн . 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрийн газрын захирлын 2019 оны A / 218 дугаар тушаалаар байгуулагдсан улс , хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн ААНБ-ын хүсэлтийг хууль, тогтоомжид заасан шаардлага болон холбогдох дүрэм журам, стандартын хүрээнд судалж дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдсан бөгөөд хурлаас “Тээвэрлэлт эхлэх хугацааг тус үйлдвэрийн газрын удирдлагуудаас тодорхой чиглэл авсны дараа Увс аймгийн Улаангом сумын чиглэлд 17 цагийн давтамжийг нэмэгдүүлэн “Б” ХХК-тай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г байгуулах мөн “Т” ХХК,  “А” ХХК-уудын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гарсан.

“Б” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 14-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай  “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах , гүйцэтгэх түр гэрээ байгуулж 2020 оны 2 сарын 18 - аас эхлэн 7 хоног бүрийн Мягмар , Лхагва , Пүрэв , Баасан гарагуудад 17:00 цагаас “УБ - Ув.Улаангом – УБ” чиглэлд тогтмол үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаа дуусгавар болсноор 2020 оны 05 дугаар сарын 19 - ны ХХHT - 018 / 2020 дугаартай Увс аймгийн Улаангом сум - Улаанбаатар хот - Увс аймгийн Улаангом сум чиглэлд  “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан” Иймд  “А” ХХК - аас  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ , “Б” ХХК нарын хооронд байгуулсан ХХНТ-004 /2020 дугаар гэрээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь Зам тээвэр, хөгжлийн сайдын 2016 оны А/76 дугаар тушаалаар Хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүргийг шилжүүлэн авсан. Тухайн шилжүүлэн авсан чиг үүргийнхээ хүрээнд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь хот хоорондын тээврийн үйл ажиллагааг зохицуулан ажиллаж байна. 2019 оноос хойш “Б” ХХК-нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т Улаангомын чиглэлд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа өгсөн. Мөн Увс аймгийн Засаг даргаас хүртэл “...зорчигчдын эрэлт хэрэгцээ байна, өрсөлдөөний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өөр компани оруулж ирье...” гэдэг хүсэлтийг гаргасан. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-нь “Б” ХХК-д Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад Улаанбаатар талаас 17:00 цагаас, мөн нөгөө талаас 13:00 цагаас явах эрхийг өгсөн. “А”ХХК нь өдөр бүр 15:00 цагаас тээвэрлэлт хийдэг. “А” ХХК нь иргэдийн Монгол улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг хясан боогдуулж байгаа юм шиг нөхцөл байдалтай нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Зам тээвэр, хөгжлийн сайдаас шилжүүлэн авсан эрх үүргийнхээ хүрээнд Монгол улсын иргэдэд аль нутаг дэвсгэр рүү чөлөөтэй зорчих, хэдэн цагт ч хамаагүй сонголтоо хийн зорчих боломжийг бий болгож байна. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь гаргаж буй цаг "А" ХХК-ийн цагийг булаан, явуулахгүй байгаа асуудал биш юм. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн судалгаагаар Увсын чиглэлд гурван компани тээвэрлэлт хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зорчигч урсгалын судалгаа гаргасан. Тус судалгаанд суудлын тоогоороо "А*******" ХХК нь 22,365, “Т*******” ХХК нь 28,260, “Б”ХХК нь 9,225, нийт 59,850 зорчигч зорчсон. Суудал ашиглалтаар "А" ХХК нь 75,4, “Т” ХХК нь 73,1, “Б”ХХК нь 51,5 хувийн тээвэрлэлттэй байсан. "А" ХХК-иас хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд түр гэрээний хугацаа нь дууссан буюу хүчингүй болсон гэрээ юм. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь туршилтын гэрээ дуусгавар болсны дараа “Б” ХХК-тай ХХНТ019/2020 гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь хүчин төгөлдөр юм. Тийм учраас түр гэрээг хүчингүй болгуулна гэсэн ойлголт байх боломжгүй юм. Иймд "А ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заахдаа “...Монгол Улсын иргэн чөлөөтэй зорчин явах эрхтэй...” гэж заасан. Энэ зорчин явах эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “...нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь...” төрийн үүрэг юм. Төр өөрийн тодорхой эрхийг нийтийн тээврийн үйлчилгээг хангуулах зорилгоор тухайн эрхээ Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т олгосон. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-нь иргэдийн зорчих эрхийг эдлүүлэхийн тулд тухайн орон нутагт хоёр компани үйлчилгээ явуулдаг байсныг гурван компани болгон нэмэгдүүлсэн. Тухайн чиглэл буюу зах зээлийг нэхэмжлэгч компанид өмчлүүлж байгаа асуудал биш юм. Зорчих цагийн давтамжийг нэмэх, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэх тусам тухайн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд тээврийн үйлчилгээний чанараа сайжруулах, дотоод менежментээ сайжруулах замаар өрсөлдөх ёстой. Төрийн үүрэг буюу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үүрэг нь тухайн аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн болон зах зээлд өрсөлдөх боломжийг нээлттэй болгож өгсөн.  Аль компанийн үйлчилгээ зорчигчийн эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг хангаж байна, мөн зорчигчид аль компанийн үйлчилгээ нь таалагдаж байгаагаас шалтгаалан зорчигчид сонголтоо хийх эрхтэй. Энэ эрхийг эдлүүлэхийн тулд хоёр компани үйлчилгээ эрхэлдэг байсныг гурван компани болгосон. Гэтэл нэг компани нь “...манай эрх ашгийг зөрчиж байна...” гэж нэхэмжлэл гаргасан  нь үндэслэлгүй юм. Тухайн зах зээлд өрсөлдөх нь тухайн компанийн дотоод үйл ажиллагаа болохоос биш Төрийн зохицуулах үйл ажиллагаа биш юм. 2018-2019 оны орон нутгийн тээврийн үйлчилгээг харахад 586 нэмэлт тээврийн хэрэгсэл гарч Улаанбаатар хот руу зорчигчдыг тээвэрлэсэн байна. Үүний цаана тухайн зорчигч тээвэрлэж буй жолооч нарын амралтын горим, үйлчилгээ үзүүлэх авто замын хурд, техникийн бэлэн байдлыг бэлтгэх зэхэлтийн ажлууд гэсэн цогц үйл ажиллагаа байдаг. Энэ 586 нэмэлт тээвэр гарч байгаа нь тухайн компанийн жолооч нэг тээвэрлэлтэд явж ирээд, амарч амжаагүй байхдаа дахин тээвэрлэлт хийх асуудал гарч байна. Жолооч амралгүйгээр дахин тээвэрлэлт хийвэл зорчигчид аюултай нөхцөл байдал үүсэх асуудал гарч ирнэ. Тэгэхээр тухайн нэмэлт тээвэрлэлтийг шийдэхийн тулд тээврийн зорчих хэрэгслийн тоо буюу үйлчилгээний тоог олшруулсан. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь худлаа гэдгийг харуулж байна. Энэ нь захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн аль заалтыг зөрчсөн гэж үзээд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ шүүхэд танилцуулахгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “А”ХХК болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хооронд байгуулсан гэрээний 1.5, 2.1, 3.2.2 дах хэсгүүдийг ярьж байна. Тухайн гэрээ нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “А”ХХК-ын хооронд л байгуулсан гэрээ шүү дээ. Тухайн гэрээний 1.5-д “...чиглэл, дараалал өөрчлөгдөх болвол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна...” гэсэн байна. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-нь тээвэрлэлтийн үед хяналтаа тавьдгийн хувьд чиглэл, давтамжид өөрчлөлт орсон тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хоёр талын үүрэг юм.  Гэтэл тухайн чиглэлийг “А” ХХК-нь өмчилж аваагүй. Мөн нэхэмжлэгч талаас гэрээний 2.1 дэх хэсгийг дурдаж байна. Тухайн гэрээний 2.1-д 4 жилийн хугацаатай гэж заасан. Энэ нь тус маргааны үндэслэл биш юм. Гэрээний 3.2.2-т чиглэл өөрчлөгдөхөөр болвол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заасан. “А” ХХК болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай байгуулсан гэрээний заалт захиргааны эрх зүйн гэрээний маргаан биш шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлага нь “Б” ХХК-д нэмэлт тээвэрлэлтийн эрх олгосон талаарх захиргааны гэрээний талаар маргаж байж хоёр талын хооронд байгуулсан өөрийнхөө гэрээний заалтыг үндэслэж буюу хоёр талын хооронд зохицуулсан харилцааг гуравдагч этгээдийн гэрээний эрх зүйн маргаанд орж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дараагийн асуудал нь сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа хийгдсэн байна. "А" ХХК-иас н.Ц, н.Т гэдэг хоёр хүн тухайн хуралд оролцсон байна. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтад сонсох ажиллагаа хийсэн тухайн нотлох баримт байхад сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талтай 1,5,7 дах өдрүүдэд тээвэрлэлт хийх график баталж өгсөн мөртлөө “Б” ХХК-д 5,7 дах өдрүүдэд 16:00 цагаас тээвэр хийх гэрээ байгуулсан нь гэрээг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь "А" ХХК-ийн тээврийн хэрэгслийг сонгох эсэх, “Б” ХХК-ийн тээврийн хэрэгслийг сонгох эсэх нь хувь хүний эрхийн асуудал юм. Хүний эрхийн асуудлыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган оруулж байгаа нь боломжгүй. Үндсэн хуулиар олгосон үүргээ Төр хэрэгжүүлж байхад түүнийг нь захиргааны хэргийн шүүхэд хэлэлцүүлэх тухай асуудал байж болохгүй. Түр гэрээний хугацааг ковидоос шалтгаалсан гэж тайлбарлаж байна. Ковид-19 өвчний нөхцөл байдал нь түр зуурын дэлхийг хамарсан давагдашгүй хүчин зүйл юм. Энэ түр зуурын гэнэтийн нөхцөл байдлыг захиргааны эрх зүйн маргаантай холбож тайлбарлаж байгаа нь ерөөсөө боломжгүй юм. Хоёр компани үйлчилгээ эрхэлж байсан бол цаашид дахин хорин компанид тухайн үйлчилгээ явуулах эрхийг өгье.  Зах зээлд тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн зохион байгуулалт хийж, иргэдийн чөлөөтэй, ая тухтай зорчуулах үүргийг хүлээнэ. Тэгж байж зах зээлийн өрсөлдөөнийг бий болгохоос биш шууд нэг чиглэлийг өмчлөх маягаар хүний эрхийг зөрчин, Төрөөс хийж байгаа зохицуулалтыг үгүйсгэх маягаар захиргааны эрх зүйн маргаан үүсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэв.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ “Автотээврийн үндэсний төв”  ТӨҮГ болон манай компани хоёрын хооронд 2020 оны 2 сарын 14-ний өдөр байгуулсан ХХН-004/2020 тоот захиргааны гэрээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргажээ. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн дугаар 201 тоот тушаалаар батлагдсан “ Автотээврийн хэрэгслээр ачаа , зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн хүрээнд, мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уг гэрээг байгуулсан.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гэрээг байгуулахдаа Авто тээврийн хэрэгслээр ачаа , зорчигч тээвэрлэх дүрмийн 3.2-ын “3.2.2 . зорчигчийн тогтмол тээвэрт тооцоо судалгааг хийж,  тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж , тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй”  3.1-д заасан 3.3-ийн “3.3.3-д хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэн”  нэмэгдэн “3.3.4-д “зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90 -ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй”,  “3.3.5-д тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй”, 3.3.6- “тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж дурджээ. Гэвч эдгээр заалтууд нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30 -ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг заалтууд байна . Энэхүү захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2-д “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэсэн заалтуудыг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг , хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу эрхзүйн үйлчлэл үзүүлэхгүй. Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд бүрэн эрхээр” нь нийтлээгүй тул хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт юм .

3. Дээрх нөхцөл байдлаас харахад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2020 оны 2 дугаар сарын 14-нд “Б” ХХК-тай гэрээ байгуулахдаа үед хүчин төгөлдөр  үйлчилж байсан Зам, тээвэр,  Барилга , хот байгуулалтын сайдын 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн дугаар 201 тоот тушаалаар батлагдсан дүрмийг баримтлах байсан уу? Эсвэл Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй, эрхзүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус акт болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан дүрмийг баримтлах байсан уу? гэдгийг эхэлж тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

4. Манай компанитай хамт 2020 оны 2 дугаар сарын 14-нд Ховд-УБ-Ховдын чиглэлд “Ц” ХХК , БӨ-УБ-БӨ-ийн чиглэлд “Ас” ХХК , “А” ХХК компаниуд хот хоорондын тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. “А” ХХК-ийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар А/24 тоот тушаалаар батлагдсан, захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг харьяаллын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан. Давж заалдах шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно” Дээрх нөхцөл байдлын улмаас Захиргааны ерөнхий хуулийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ”, 65.1.3-д “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх арбитрын журмаар зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Зам тээвэр, хөгжлийн яамны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм” гэж дүрмийг баталсан. Үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны тус тушаал гаран, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн яамнаас улсын бүртгэлд бүртгэн, тухайн бүртгэсэн өдрөө Хууль зүйн үндэсний хүрээлэнд захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийг хэвлэдэг юм байна. Тухайн хэвлэлтэд  тушаалыг нь хэвлээд, харин журмыг нь хэвлээгүй. Тухайн хэвлэлтийн доор нь “...тус журмыг Legalinfo.mn-ээс авна уу...” гэж заасан байсан. Үүнтэй холбогдуулан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хэлэлцсэн нэг хэрэг байдаг. Үүнтэй холбоотой материалыг нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт гарган өгсөн юм шиг байна. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай компани нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай түр гэрээ байгуулан, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус түр гэрээгээ үндсэн гэрээ болгож байгуулсан. Ингэж байх үед өмнө болсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүйн үндэсний хүрээлэн нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасан захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн хэвлэх, хэрхэн нийтлэх, тухайн хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох талаарх зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус хэм хэмжээний актыг бүртгэн аван, тушаалыг нь хэвлэчхээд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Legalinfo.mn сайтад байршуулсан. Захиргааны ерөнхий хуульд бүрэн эхээр нь хэвлэсэн байхыг шаарддаг. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 27 дугаартай хэвлэлтэд захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд бүрэн эхээр хэвлэсэн. Мөн энэ талаарх нотлох баримтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяалах газрын хэлтсийн дарга лавлагаа гарган манай компанид өгсөн. Үүнийг тухайн хэргийн хавтас хэргээс нотлох баримтын шаардлага хангуулан татуулж, тус хэлэлцэж байгаа хэргийн хавтаст хэрэгт ирүүлснийг талууд танилцсан гэж ойлгож байна. Дараагийн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх” дүрмийн тодорхой зүйл заалтуудыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл дүрмийн 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.3.4, 3.3.5, 3.3.6, 3.3.7, мөн 4 дүгээр зүйл зэрэг заалтуудыг үндэслэсэн.  Тухайн зорчигч тээвэрлэх дүрэм нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01/2066 дугаартай “Арга хэмжээ авах” гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан зүйл заалтуудыг нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.7 дах хэсгүүдийг, мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн, Зам тээвэр, хөгжлийн сайдад хандан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулна уу...” гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож буй нотлох баримт буюу дүрэм нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоосон. Дараа нь хариуцагч талаас “...өрсөлдөөн бий болгох гэсэн иргэдийн сонгох, зорчих эрхэнд халдаж байна...” гэж тайлбарлаж байна. Энэ нь гарцаагүй үнэн зүйл юм. Тухайн асуудлыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа шиг ойлгож болохгүй. Увс аймгийн хувьд зам харгуй, тээврийн боломжийн хувьд бусад аймгуудаас онцлогтой. Өөрөөр хэлбэл бүх сумдууд нь аймгийнхаа төвтэй авто замаар холбогдоогүй, мөн сумдууд болон аймгийн төвийн хооронд тодорхой цагийн хуваарьтай тээврийн хэрэгсэл байдаггүй. Тэгэхээр сумын иргэд нь өглөө 10:00 цагт Улаанбаатар хот руу явах унаанд суухын тулд аймгийн төвд ирж хонох шаардлага гардаг. Тэр болгонд нэмэлт зардал гарган зочид буудалд байрлах, эсвэл хамаатныхаа айлд байрлах боломж байхгүй. Тэгэхээр манай компани нь үдээс хойш 15:00 цагт үйл ажиллагаа явуулдаг учраас иргэдийн хувьд сонгох эрхтэй болж байна. Дараагийн дугаарт нэмэлт гэрээний хувьд иргэний эрх зүйд тодорхой зарчим байдаг. Тухайн гэрээ үйлчлэх, гэрээ шинээр байгуулах үед өмнө нь үйлчилж байсан эрх зүйн акт хүчингүй болох, нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн гэрээний үндсэн шинж алдагдахааргүй бол тухайн гэрээг үргэлжлүүлэх гэсэн зохицуулалт байдаг. Энэ утгаараа 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай манай компани нь гэрээ байгуулсан. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “А”ХХК-ийн захирал Г.А-аас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар мэтгэлцээнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани 2003 онд байгуулагдсан цагаас хойш тээврийн үйлчилгээ явуулж ирсэн, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагатай ХХНТ050\2019 тоот гэрээ байгуулж Улаанбаатар-Увс аймгийн Улаангом сум-Улаанбаатар чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж, гүйцэтгэж байгаа, гэтэл 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс уг чиглэлд “Б” ХХК зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, компанийн үйл ажиллагаа доголдож их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүсч байна...” гэж тодорхойлсныг хариуцагч “...нэхэмжлэгч компанийн төлөөллийг оролцуулан зорчигч тээвэрлэлтийн давтамжийг нэмэх асуудлаар сонсгол хийсэн, энэ чиглэлд давтамжийг нэмэгдүүлсэн нь үйлчилгээг аюулгүй, баталгаатай, хүртээмжтэй байлгах иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн...” гэж, гуравдагч этгээдээс “...17 цагаас манай компани тээвэрлэлт хийх нь 15 цагт тээвэрлэлт хийж байгаа нэхэмжлэгч компанийн тээвэрлэлтийн давтамжид нөлөөлөхгүй, учир нь зорчигчид өөрсдөө зорчих цагаа сонгодог, энэ нь тодорхой судалгаанд үндэслэж хийгдсэн, хууль журам зөрчөөгүй...” гэж тодорхойлон маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагатай ХХНТ-050\2019 тоот гэрээг “Улаанбаатар-Увс аймгийн Улаангом сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж, гүйцэтгэхээр 4 жилийн хугацаатай байгуулж,  7 хоногийн Лхагва, Баасан, Ням гаригуудад 11 болон 15 цагуудад зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр байсныг 7 хоног бүрийн 15 цагт  болгож, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр харилцан  тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, энэ гэрээний талаар талууд маргаагүй.

Түүнчлэн уг чиглэлд “А” нь 7 хоног бүрийн 15 цагт, “Т” ХХК нь 7 хоног бүрийн 11 цагт, “Б” ХХК нь 7 хоногийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 17 цагаас тээвэрлэлт хийж байгаа нь нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус бүхэлд нь  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Автотээврийн зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн...,компанид хохирол учирсан...манай компанитай байгуулсан 050/2019 тоот гэрээний 1.5-д заасныг мөн зөрчсөн...” гэж тодорхойлсон.

Түүнчлэн зорчигч тээвэрлэгчийн цагийн давтамжийг нэмэгдүүлэх бодит нөхцөл байдал үүссэн талаар тооцоо судалгаанд тулгуурлаагүй, түр гэрээ мөрдөж байх хугацаанд ковид-19 халдварт өвчин гарч тээвэрлэлт хийгдээгүй тул зорчигчийн урсгал нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хооронд байгуулсан гэрээний заалтуудыг зөрчсөн, сонсох ажиллагаа хуульд нийцүүлж хийгээгүй, Зам тээвэр, хөгжлийн сайдын А/24 тоот “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өмнө нь Улаанбаатар-Увс аймгийн Улаангом-Улаанбаатарын чиглэлд “А” болон “Т” ХХК-иуд тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж байсныг 3 компани  болгон нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн 7 хоногт 3 удаа тээвэрлэлт хийн зорчдог байсныг өдөр бүр болгон нэмэгдүүлж, шинээр уг чиглэлд явах  “Б” ХХК-ийг 7 хоногийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригуудад 17 цагт тээврлэлт хийхээр гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн ашиг орлого буурсан гэх шалтгаанаар хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэх боломжгүй юм.

Учир нь Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10 /улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай” 76 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаараа гэрээгээр гүйцэтгэх Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах үйлчилгээг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т шилжүүлжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Автотээврийн үндэсний төв болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөллийг оролцуулан хийсэн уулзалтын хурлын тэмдэглэлээс үзвэл Увс аймгийн Улгаангом сумын чиглэлд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “Б” ХХК 17.00 цагт тээвэрлэлт гүйцэтгэх гэрээг 3 сарын хугацаатай байгуулахаар шийдвэрлэсэн, 

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны Сайд Б.Э болон Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Г, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Х, “А”ХХК-ийг төлөөлж менежер Ц.Т, “Б” ХХК-ийн захирал Д.Б, “Т” ХХК-ийг төлөөлж менежер Г.Б нар Улаанбаатар-Увс аймгийн Улгаангом сум-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, Автотээврийн үндэсний төв тооцоо судалгааг дахин сайн хийж, шийдвэрээ гаргах,...нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судалж тооцоо судалгааг Сайдын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2019 оны А/216 дугаар тушаалаар Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтийг судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан, уг ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэх 3 чиглэлийн,  аж ахуйн нэгж байгууллагын  хүсэлтийг, тухайлбал  “Б” ХХК-ийн  3 удаагийн хүсэлтүүд болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газар 2 удаагийн, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 удаагийн ирүүлсэн хүсэлтийн хүрээнд, ажлын хэсгээс хийсэн судалгаа танилцуулгыг хэлэлцэн “...Тээвэрлэлт эхлэх хугацааг тус үйлдвэрийн газрын удирдлагуудаас тодорхой чиглэл авсны дараа Увс аймгийн Улаангом сумын чиглэлд 17 цагийн давтамжийг нэмэгдүүлэх, “Б” ХХК-тай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” байгуулах, мөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК болон “А” ХХК-иудын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтэн Б.Н*******т хариуцуулж шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

  Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-004\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-гээр Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Иргэний хуулийн 380, 383, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн, “Улаанбаатар-Увс аймгийн Улгаангом сум-Улаанбаатар” чиглэлд иргэдийн, нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангах...зорилгоор 3 сарын хугацаатай байгуулж, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 17 цагаас тээвэрлэлт хийх, гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг...Үйлдвэрийн газрын саналыг үндэслэн шийдвэрлэхээр тохиролцсон байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ХХНТ-004\2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”-г 3 сарын хугацаатай байгуулсан, улмаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тул нэгэнт хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Харин  уг түр гэрээний хугацаа дууссанаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Б” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г /үндсэн/ дээр дурдсан хууль тушаал, тогтоолын заалтуудыг үндэслэн 3 жилийн хугацаатай байгуулжээ.

Нэхэмжлэгчээс дээрхи гэрээнүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Автотээврийн зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн...,компанид хохирол учирсан...манай компанитай байгуулсан 050/2019 тоот гэрээний 1.5-д заасныг мөн зөрчсөн...” гэж тодорхойлсон.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” 6.1.10-д “...нийтийн тээвэр...-ийн үйлчилгээ...г зохион байгуулах” 9 дүгээр зүйлд “Тээвэрлэлт гүйцэтгэх”, 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 9.3-д “Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.” Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд “Захиргааны гэрээ” 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас “Б” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” гэрээнүүд нь нийгмийн суурь үйлчилгээ, түүний дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, зорчигч иргэдийн тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү үр дүнтэй зохион байгуулах зорилгоор байгуулагдсан, хариуцагчийн хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн байх тул уг гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал маргаан бүхий түр гэрээ нь нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үзүүлсэн, “Улаанбаатар-Увс аймгийн Улгаангом сум-Улаанбаатар” чиглэлд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэний дээр уг гэрээ нь гэрээнд заасан хугацааны туршид үйлчилж байгаад “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар уг гэрээний үйлчлэл дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон захиргааны гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Нөгөө талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” нь  Автотээврийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, гэрээ нь бүхэлдээ нийтийн тээврээр зорчигч нийт иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”... гэх зэрэг нийт 14 тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд эдгээр тохиолдлын алинд ч уг гэрээ хамаарахгүй байхын дээр  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компанийн хариуцагчтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нөхцөлд “Б” ХХК-ийн байгуулсан гэрээг цуцлах болон өөрчлөлт оруулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. 

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага болон “Б” ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-нүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “илт хууль бус байх” шинжийг агуулаагүйн дээр эдгээр гэрээнүүд нь холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.  

Тухайлбал, нэхэмжлэгчээс гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээвэр, хөгжлийн сайдын А/24 тоот “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж маргасан боловч хариуцагч захиргааны байгууллага 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн “Б” ХХК-ийг тухайн чиглэлд 17.00 цагт тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээг 3 сарын хугацаатай байгуулахаар шийдвэрлэснээс үзвэл цаг хугацааны хувьд тухайн дүрмийн үйлчлэлд хамаарахгүй, нөгөө талаар хариуцагч захиргааны байгууллага холбогдох тооцоо, судалгааг гаргасны үндсэн дээр уг гэрээг байгуулсан нь дүрмийн 3.2.2-т “зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д “заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй”, 3.3.3-т “хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ”, гэж, 3.3.4-т “зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй нэмэгдэн, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй”, 3.3.5-д “тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй” 3.3.6-д “тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, мөн хуулийн 52.1-д “дараахь харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.3-д “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж заасантай болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан  захиргааны үйл ажиллагаа “үр нөлөөтэй байх” тусгай зарчимд нийцсэн гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй...” гэж маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзвэл Хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар-Увс Улаангом сум-Улаанбаатар” чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар Зам тээвэр, хөгжлийн яаманд хийсэн уулзалтад “А”ХХК-ийг төлөөлж менежер Ц.Т оролцсон, уг уулзалтаас хойш хариуцагч захиргааны байгууллага болон эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад хүсэлт, гомдол гаргаж, холбогдох тайлбараа хүргүүлж байсан нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах”, оролцогчийн эрхийг хангах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан 2019 оны 050/2019 тоот гэрээний 1.5-д “Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна”, гэж заасан байхад манай компанид мэдэгдэлгүй, шинээр тээвэрлэгч компани нэмж байгаа нь хууль бус” гэж маргасан боловч гэрээний уг заалт нь нэхэмжлэгч компанийн тухайд буюу өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн тээврийн давтамжид өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд “Б” ХХК-тай байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компанийн тээвэрлэлтийн давтамжид өөрчлөлт оруулаагүй, хэвээр үргэлжилж байгаа нөхцөлд уг гэрээний заалт хамааралгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна” гэж, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж, мөн хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх” гэрээнүүд нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй, уг гэрээнүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ХХНТ-004/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ” мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ019/2020 тоот “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР