Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар  2023/ШЦТ/15

 

 

 

 

2022        12        26                                       2023/ШЦТ/15

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч Э.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн “2211 01784 1981” дугаартай, 186/2023/0007/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суух хаягтай,

          - урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Э.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э.Эыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байхад нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч “Хаан” банкны интернэт банкыг нь ашиглаад мөнгө шилжүүлээд буцааж өгье” гэж “Самсунг АЗЗ” загварын утсыг авч, хохирогчид 991.200 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би  мөрдөн  байцаалтын  шатанд мэдүүлгээ  үнэн зөвөөр өгсөн,  нэмж  мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Эын:...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 13, 14 тоот лангуун дээр зогсож ажлаа хийж байхад танил Эрдэнэбатын Мөнх-Ирээдүй гэх залуу 14 цаг 40 минутын үед ирээд утсаа өгч бай Хаан банкны апликейшн ашиглаад мөнгө шилжүүлээд өгье гэж хэлээд миний Самсунг АЗЗ загварын утсыг аваад алга болсон. Би 15 цаг 20 минутын үед өөрийн 88694044, 96807044 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утасны цэнэг цагийн дотор дуусах боломжгүй ойролцоогоор цэнэг 25 хувь зааж байсан. Мөнх-Ирээдүйгийн 99778350 дугаарын утас руу хажуу талын лангууны Туул гэж эгчийн утсаар залгасан боловч утсаа авахгүй байсан. Би 20 цаг хүртэл тасралтгүй залгаад yтcaa авахгүй байхаар нь намайг хуурч миний утсыг авсан гэдгийг мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 8-11 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Жаргалсайханы:...Би Монтел худалдааны төвийн хажууд байрлах Мобишоп Д-10 дугаар лагуунд гар утасны худалдаа эрхэлдэг. Э.М гэх залуу 2021 оны 01 сард надаас гар утас худалдан авч байсан. Дараа нь 2021 оны 4 сард ээжтэйгээ ирж Самсунг А-32 загварын гар утас худалдан авч байсан. 2022 оны 6 дугаар сард нэг залуутай ирж Самсунг эс 10 бас нэг ямар утас байсныг нь санахгүй байна ямартай хоёр утас худалдан авч байсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 40 минутын үед ирээд надаас Самсунг А-33 загварын утсыг хямд утсаар солих хэрэгтэй байна хөдөө явах гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Би утсыг нь шалгаад өөрийн сим картыг хийж өөр лүү нь залгаж үзсэн. Тухайн үед надад үзүүлсэн утас хэвийн ажиллагаатай байсан тул би 450,000 төгрөгөөр авах боломжтой гэж хэлсэн. Энэ өөрийн чинь утас мөн үү ямар нэгэн асуудалгүй биз дээ гэж асуухад Миний өөрийн утас би 800.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байна мөнгө хэрэгтэй болоод л зарах гэж байна гэж хэлсэн. Мөнгийг нь өөрийн Хаан банкны 5014416076 тоот данснаас Э.Мөнх- Ирээдүй гэх Хаан банкны 5077428690 гэсэн дансанд 9251 mmm гэсэн утгаар шилжүүлсэн. Надад утас зарсан залуу 99778350 гэсэн дугаартай байсныг би шалгахдаа дугаар луу нь залгаж мэдсэн. Би тухайн залууг харвал танина. Би тухайн үед хуний утас зарах гээд явж байна гэж мэдээгүй, надаас өмнө утас худалдан авч байсан учир би итгээд авсан. Уг утсыг би бусдад зараагүй лангуун дээр байлгаж байсан утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй авахад ямар байсан тэр хэвээрээ байгаа сим картаа хийж ганц нэг дуудлага хийсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 36-39 дүгэртал/,

2.3.”Дамно ХХК хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЧД1-22-1020 дугаартай “ ...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 991,200 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт. /хх-ийн 17-18 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/, хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр тал/, Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1020 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69 дүгээр тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25 дугаар тал/, яллагдагч Э.Мн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/, яллагдагч Э.Мн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгасан хуудас /хх-ийн 47 дугаар тал, 51 дүгээр тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

      3.2. Шүүгдэгч хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э.Эыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байхад нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч “Хаан” банкны интернэт банкыг нь ашиглаад мөнгө шилжүүлээд буцааж өгье” гэж “Самсунг АЗЗ” загварын утсыг авч, 991,200 төгрөгийн хохирол учруулан залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Э.Эын:...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 13, 14 тоот лангуун дээр зогсож ажлаа хийж байхад танил Эрдэнэбатын Мөнх-Ирээдүй гэх залуу 14 цаг 40 минутын үед ирээд утсаа өгч бай Хаан банкны апликейшн ашиглаад мөнгө шилжүүлээд өгье гэж хэлээд миний Самсунг АЗЗ загварын утсыг аваад алга болсон. Би 15 цаг 20 минутын үед өөрийн 88694044, 96807044 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утасны цэнэг цагийн дотор дуусах боломжгүй ойролцоогоор цэнэг 25 хувь зааж байсан. Мөнх-Ирээдүйгийн 99778350 дугаарын утас руу хажуу талын лангууны Туул гэж эгчийн утсаар залгасан боловч утсаа авахгүй байсан. Би 20 цаг хүртэл тасралтгүй залгаад yтcaa авахгүй байхаар нь намайг хуурч миний утсыг авсан гэдгийг мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 8-11 дугаар тал/,

          - гэрч Э.Жаргалсайханы:...би Монтел худалдааны төвийн хажууд байрлах Мобишоп Д-10 дугаар лангуун дээр гар утасны худалдаа эрхэлдэг. Э.М гэх залуу 2021 оны 01 сард надаас гар утас худалдан авч байсан…2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 40 минутын үед ирээд надаас Самсунг А-33 загварын утсыг хямд утсаар солих хэрэгтэй байна хөдөө явах гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Би утсыг нь шалгаад өөрийн сим картыг хийж өөр лүү нь залгаж үзсэн. Тухайн үед надад үзүүлсэн утас хэвийн ажиллагаатай байсан тул би 450,000 төгрөгөөр авах боломжтой гэж хэлсэн. Энэ өөрийн чинь утас мөн үү ямар нэгэн асуудалгүй биз дээ гэж асуухад Миний өөрийн утас би 800.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байна мөнгө хэрэгтэй болоод л зарах гэж байна гэж хэлсэн. Мөнгийг нь өөрийн Хаан банкны 5014416076 тоот данснаас Э.Мөнх- Ирээдүй гэх Хаан банкны 5077428690 гэсэн дансанд 9251 mmm гэсэн утгаар шилжүүлсэн. Надад утас зарсан залуу 99778350 гэсэн дугаартай байсныг би шалгахдаа дугаар луу нь залгаж мэдсэн. Би тухайн залууг харвал танина. Би тухайн үед хуний утас зарах гээд явж байна гэж мэдээгүй, надаас өмнө утас худалдан авч байсан учир би итгээд авсан. Уг утсыг би бусдад зараагүй лангуун дээр байлгаж байсан утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй авахад ямар байсан тэр хэвээрээ байгаа сим картаа хийж ганц нэг дуудлага хийсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 36-39 дүгээр тал/,

- ”Дамно ХХК хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЧД1-22-1020 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 991,200 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт. /хх-ийн 17-18 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилаж авсаныг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчоос “...гар утсаа өгч байгаа ч “Хаан” банкны интернэт  банкыг ашиглаад өгье гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан түүний гар утсыг  авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй                   Э.Мн  дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хөрөнгийн  үнэлгээний тайлан зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Мн  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Мг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.    

Шүүхээс шүүгдэгч Э.Мг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Э нь шүүгдэгч Э.Мгээс “Самсунг АЗЗ” загварын утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт гаргаж байх тул  шүүгдэгчийг  бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн гэм хорыг  арилгасан байна гэж үзлээ.  

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Э.Мг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

      2.Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5.Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

           6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч               Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ