Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/955

 

2022             12            15                                  2022/ЦШТ/949

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонжаргал                

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ       

шүүгдэгч *******,********** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *****,********** нарт холбогдох эрүүгийн 2205016662407 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол улсын иргэн, ******** оны ***** дүгээр сарын ******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, **********-ийн харуул хамгаалалтын ээлжийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүрэг ***** дугаар хорооны нутаг дэвсгэр ******* байр ******* байрны ****** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,********* /*******/,

 

Монгол улсын иргэн, ******** оны **** дугаар сарын ****-ны өдөр, ***** аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, ахын хамт ***** дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ********байр ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** овогт *************,***********

Холбогдсон хэргийн талаар

********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын ***** тоот өрөөнд хохирогч ********** толгой, цээж, хөл гар хэсэгт цохих өшиглөх зэргээр биед нь зүүн 3-р хавирганд хугарал, дух, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун тохой, зүүн бугуй. баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-16-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла буудлын ****** тоот өрөөнд хохирогч ******* нүүр хэсэгт цохиж биед  нүдний дээд, доод зовхи, гадна булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

   мөрдөн байцаалтад хохирогч ******** өгсөн: “...тухайн буудалд нь байсан залуучууд нь “Та нар явцгаа, ******** авч үлдэнэ” гэж хэлэхээр нь явах гээд босоход тэнд байсан ****** гэх залууг хүзүү хэсэгт нэг удаа цохиход ******гэх залуу араас татаж унагаасан. Босох гэхэд ******* гэх залуу нь баруун гараараа миний зүүн нүдний хэсэгт гараараа нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

 мөрдөн байцаалтад гэрч ****** өгсөн: “...**** гэх залуу нь “та нар явсан чинь дээрдээ” гэж ёжлох маягаар хэлэхэд ***** ***** гэх залууг гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд ********* гэх залуу ****** унагаагаад ****** гэх залуу ****** нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид нар дундуур нь орж зууралдаж, бужигналдаж, зодолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-3 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7215 дугаартай

1. ******** биед зүүн нүдний дээд, доод зовхи, гадна булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч Т.Сэлэнгийн дүгнэлт / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

:

мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн “...Миний бие нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 18 цагт арван жилийн ангийн найз эмэгтэй ******** хуриманд уригдан хороололд ******гэх газар очсон. Ингээд хуримын үйл ажиллагаа яваад орой 22 цагийн үед тарцгаасан бөгөөд найзууд болох *********** бид нар тухайн газрын хойд талд нь байрлах Кастелла нэртэй зочид буудалд 4 давхарт ****** тоот өрөөнд орж 2 шилтэй Эдэн нэртэй архиа уухаар орцгоосон... Тэгээд цагийг нь сайн санахгүй байна тэр шөнөдөө ******* нөхөр нь гэх Т****** гэх залуу, *******гэх хоёр залуу /би нэрийг нь сүүлд мэдсэн/ орж ирээд хамт архи ууя гэж хэлж байсан... ...Энэ үед ******* чимээгүй сууж байгаад гэнэт босож ирээд “та нар явчих, бид нар ангийнхнаараа баймаар байна” гэж хэлэхэд ******* гэх залуу нь ******** нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод ор руу унагаасан. Тэгэхээр нь би ******хойноос нь татаад унагаасан бөгөөд ********** бусад найзууд нь бүгд над руу дайрч орж ирээд эргээд харахад хэн нь цохисон мэдэхгүй нүүр рүү цохиход нь газар унасан. Миний дээрээс бие, толгой руу өшиглөж зодоцгоосон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7194 дугаартай

1. ********* биед зүүн 3-р хавирганд хугарал, дух, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун тохой, зүүн бугуй, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй....” гэх шинжээч ********* дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ********** өгсөн: “...2022  оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Кастелла нэртэй буудлын 4 давхарт ********** гэх залуугийн нүүрэн хэсэгт нь гаргаараа нэг удаа цохиод, бие хэрэг рүү нь өшиглөж зууралдаж түүний биед гэмтэл учруулсан. Өөөрийн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч төгөлдөрт учруулсан хохирлоо нөхөн төлсөн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудс/,

 

           мөрдөн байцаалтад яллагдагч ********  өгсөн: “... өөрийн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

 Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  77,82 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 79,85 дүгээр хуудас/,

-эд хөрөнгөтэй эсэх  хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78,83 дугаар хуудас/,

-нийгмийн даатгалын шимтгэл төлөтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81,86 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын ******* тоот өрөөнд хохирогч ******** толгой, цээж, хөл гар хэсэгт цохих өшиглөх зэргээр биед нь зүүн 3-р хавирганд хугарал, дух, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун тохой, зүүн бугуй. баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла буудлын ******* тоот өрөөнд хохирогч ********** нүүр хэсэгт цохиж биед  нүдний дээд, доод зовхи, гадна булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй ...” гэх  саналыг гаргав.

 

            шүүгдэгч ****,******* нар нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлгийг өгөв.

шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын ******* тоот өрөөнд хохирогч ********* толгой, цээж, хөл гар хэсэгт цохих өшиглөх зэргээр биед нь зүүн 3-р хавирганд хугарал, дух, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун тохой, зүүн бугуй. баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

            шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелга* буудлын ****** тоот өрөөнд хохирогч ********** нүүр хэсэгт цохиж биед  нүдний дээд, доод зовхи, гадна булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

Шүүгдэгч шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын ****** тоот өрөөнд хохирогч ********* толгой, цээж, хөл гар хэсэгт цохих өшиглөх зэргээр биед нь зүүн 3-р хавирганд хугарал, дух, баруун чамархайн хуйх, дагзны хуйх, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун тохой, зүүн бугуй. баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч ********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелга* буудлын ***** тоот өрөөнд хохирогч ******** нүүр хэсэгт цохиж биед  нүдний дээд, доод зовхи, гадна булан хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

 

мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, хохирогч ****** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,  мөрдөн байцаалтад гэрч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 19ий өдрийн 7215 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18ы өдрийн 7194  дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх шүүгдэгч нарын мэдүүлэгүүд /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн   саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********,********** нарыг  тус бүр /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт  танилцуулж, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл,

               

Шүүгдэгч  *****,********* нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлөх төлбөрийг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ********,*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч *****,********* нар нь хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд хохирогч нар гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар гаргасан байх  тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч *********,********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч **********,********** нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч ********,********* нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас **********,************* нарт торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  **********  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь үндэслэлтэй байна  гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар *********,********** нарт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч *******,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *********,*********** нарт оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол **********,*********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ