Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/946

 

 

 

2022           12              15                                          2022/ШЦТ/946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн  

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

хохирогч ***********

            иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын төлөөлөгч ***************

шүүгдэгч ************** нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

******** овгийн *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.11 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205014502461 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ******* оны ****** дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бартендер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн ******** дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **************

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Яллагдагч ******** нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны автобусны буудал дээрээс хохирогч ********* эзэмшлийн ******** улсын дугаартай Хондо Фит Шаттле загварын авто машиныг зөвшөөрөлгүй авч явсан,

Мөн Хохирогч ******** эзэмшлийн ******* улсын дугаартай Хонда Фит Шаттле загварын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах явцдаа нийтийн эзэмшлийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж буюу зам зохицуулах гэрлэн шонг болгоомжгүйгээр мөргөж гэмтээсний улмаас нийт 4.198.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ:  “...гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулна, тухайн үед сэтгэл санаа тогтворгүй байсны улмаас машин онгорхой, асаалттай байхаар нь унаж явсан. Хулгайлах зорилго байгаагүй.... ” гэв.

 

 шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******** мэдүүлэхдээ: “...машины төлбөрт 10,930,000 төгрөг, оношлогооны төлбөр 65,000 төгрөг, машин үнэлгээний хөлс 540,000 төгрөг, мөн машинаараа “******* ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байсан бөгөөд машинаараа өдөрт 100,000 төгрөгийн орлого олдог байсан. Үүнийгээ дунджаар өдрийн 50,000 төгрөгөөр  бодож 12,000,000 төгрөг гаргуулж  өгнө үү...” гэв.

 

 шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын төлөөлөгч ********: “...4,198,000 төгрөгөө  гаргуулж  авна ...”  гэв.

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авчан тэмдэглэл /хавтаст хэргийн 2,11 дугаар хуудас/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10,13 дугаар хуудас/,

 

-мөрдөн байцаалтад хохирогч ********:  “...би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цаг 20 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай хар өнгийн Хонда Фит Шаттле загварын хар өнгийн автомашинтай явсан юм. Би Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах, Алтай хотхоны ертөнцийн  зүгээр урагш явдаг  автобусны буудал дээр зогсоод түргэн үйлчилгээний цэгээс хоол авч идэх гээд урд талаасаа 2 дахь Түц руу ороод Хуушуур байхгүй болохоор нь гурав дахь руу нь ороход хуушуур зарж байхаар нь хоёр ширхэгийг халаалгаж аваад гарч ирэх үед миний автомашин байрлуулсан байрандаа байхгүй байсан юм. Ингээд миний автомашин байхгүй болчихоор нь Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд ойр хавийн хяналтын камеруудыг шүүж үзсэн ба Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж автомашинаа эрэн сурвалжлуулаад тухайн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 04 цагийн үед миний гар утас руу Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсээс таны автомашиныг Гэсэр сүмийн уулзвар дээрээс авто осол хийсэн байхад нь оллоо та яваад ир гэхээр нь очиход үл таних эрэгтэй цээжээ хавчсан байдалтай, миний автомашин гэрлэн дохиотой туслах замын гэрлэн дохионы шон мөргөсөн байдалтай, автомашины урд хэсэг нэлэнхүйдээ эвдэрч гэмтсэн байсан..." гэх мэдүүлэг” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-н 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...********* Хонда Фит Шаттле загварын машины эвдрэл гэмтэл нийт 10.930.000 төгрөгийн зардал...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 58-68 дугаар хуудас/,

-бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

-авто оношлогооны тайлан /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

-оношлогооны төлбөр кассын орлогын  ордер/ хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

-хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт/ хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжпэгч ********** “...би Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл технологи ашиглалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн инженерээр 2017 оноос хойш ажиллаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5-р хороо Гэсэр сүмийн уулзвар дээрх зүүн хойд талын арал дээрх тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий шонг мөргөж гэмтээсэн гэх дуудлагаар очиж үзлэг шалгалтыг хийсэн. Шалгалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлийн өндөр шон мөргүүлсний улмаас хазайсан, дахин засварлах боломжгүйгээр шинээр солих шаардлагатай, явган зорчигчийн хөдөлгөөн зохицуулах лед гэрэл /улаан, ногоон хос/ хагарч гэмтсэн, засварлах боломжгүй, өндөр шонгийн суурийн анкер боолт хугарсан, ашиглах боломжгүй гэмтлүүд учирсан байсан. Ингээд гэмтлийн акт үйлдэж уг гэрлэн дохио, гэрлийн шонг шинээр суурилуулах шаардлага гарсан. Энэ ослоос хойш одоог хүртэл уг этгээд нь учруулсан хохирол болох нийт 4.198.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт/ хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/,

 

  мөрдөн байцаалтад яллагдагч *********** өгсөн: “...би зарж борлуулах сэдэлгүйгээр машин унаж давхих гэж тэр хүний машиныг унаж яваад осол гаргаж машиныг гэмтээсэн. Би хүний машин зөвшөөрөлгүйгээр унаж явж болохгүй гэдгийг мэдэж байсан. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн. Миний буруу хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байна. Цаашид төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

 

                 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

             - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

             - дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 109-110, 116 дугаар хуудас/,

             - иргэний үнэмлэхийн мэдээлэл / хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны автобусны буудал дээрээс хохирогч ******** эзэмшлийн ******** улсын дугаартай Хондо Фит Шаттле загварын авто машиныг зөвшөөрөлгүй авч явсан,

 

            Мөн хохирогч ******* эзэмшлийн ******** улсын дугаартай Хонда Фит Шаттле загварын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах явцдаа нийтийн эзэмшлийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж буюу зам цохицуулах гэрлэн шонг болгоомжгүйгээр мөргөж гэмтээсний улмаас нийт 4.198.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй авч явах,

 мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй эд зүйл  устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид 10,535,000 төгрөг, ажлаагүй байх хугацааны хор уршиг гэж 12,000,000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т 4,198,000 төгрөг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* нь “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...”  гэх санал тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

-мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн:  “...би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23 цаг 20 минутын үед ажлаа тараад өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай хар өнгийн Хонда Фит Шаттле загварын хар өнгийн автомашинтай явсан юм. Би Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах, Алтай хотхоны ертөнцийн  зүгээр урагш явдаг  автобусны буудал дээр зогсоод түргэн үйлчилгээний цэгээс хоол авч идэх гээд урд талаасаа 2 дахь Түц руу ороод Хуушуур байхгүй болохоор нь гурав дахь руу нь ороход хуушуур зарж байхаар нь хоёр ширхэгийг халаалгаж аваад гарч ирэх үед миний автомашин байрлуулсан байрандаа байхгүй байсан юм. Ингээд миний автомашин байхгүй болчихоор нь Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд ойр хавийн хяналтын камеруудыг шүүж үзсэн ба Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж автомашинаа эрэн сурвалжлуулаад тухайн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 04 цагийн үед миний гар утас руу Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсээс таны автомашиныг Гэсэр сүмийн уулзвар дээрээс авто осол хийсэн байхад нь оллоо та яваад ир гэхээр нь очиход үл таних эрэгтэй цээжээ хавчсан байдалтай, миний автомашин гэрлэн дохиотой туслах замын гэрлэн дохионы шон мөргөсөн байдалтай, автомашины урд хэсэг нэлэнхүйдээ эвдэрч гэмтсэн байсан..." гэх мэдүүлэг” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ мөрдөн байцаалтад яллагдагч ********* өгсөн: “...би зарж борлуулах сэдэлгүйгээр машин унаж давхих гэж тэр хүний машиныг унаж яваад осол гаргаж машиныг гэмтээсэн. Би хүний машин зөвшөөрөлгүйгээр унаж явж болохгүй гэдгийг мэдэж байсан. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн. Миний буруу хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй байна. Цаашид төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ********* нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны оройн 23 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны автобусны буудал дээрээс хохирогч ******* эзэмшлийн ******* улсын дугаартай Хондо Фит Шаттле загварын авто машиныг зөвшөөрөлгүйгээр хулгайлах, дээрэмдэх зорилгогүйгээр авч явсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч ******* өгсөн:“...би Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл технологи ашиглалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн инженерээр 2017 оноос хойш ажиллаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5-р хороо Гэсэр сүмийн уулзвар дээрх зүүн хойд талын арал дээрх тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий шонг мөргөж гэмтээсэн гэх дуудлагаар очиж үзлэг шалгалтыг хийсэн. Шалгалтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлийн өндөр шон мөргүүлсний улмаас хазайсан, дахин засварлах боломжгүйгээр шинээр солих шаардлагатай, явган зорчигчийн хөдөлгөөн зохицуулах лед гэрэл /улаан, ногоон хос/ хагарч гэмтсэн, засварлах боломжгүй, өндөр шонгийн суурийн анкер боолт хугарсан, ашиглах боломжгүй гэмтлүүд учирсан байсан. Ингээд гэмтлийн акт үйлдэж уг гэрлэн дохио, гэрлийн шонг шинээр суурилуулах шаардлага гарсан. Энэ ослоос хойш одоог хүртэл уг этгээд нь учруулсан хохирол болох нийт 4.198.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт/ хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/, “Мастер Үнэлгээ” ХХК-н 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “...****** Хонда Фит Шаттле загварын машины эвдрэл гэмтэл нийт 10.930.000 төгрөгийн зардал...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 58-68 дугаар хуудас/,-бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,-авто оношлогооны тайлан /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,-оношлогооны төлбөр кассын орлогын  ордер/ хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, -хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт/ хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/ шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зээргээс дүгнэхэд шүүгдэгч ****** үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эвдэж, устгаж болохгүй гэдгийг мэдсэн ч анхаарал болгоомжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, осол гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж буюу зам зохицуулах гэрлэн шонг болгоомжгүйгээр мөргөж гэмтээсний улмаас нийт 4.198.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

                     Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ****** ургийн овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

        Хохирлын талаар

                        

          Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****** авто машинд 10,930,000 төгрөг, үнэлгээний хөлс 540,000 төгрөг, оношлогооны төлбөр 65,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 4,198,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1 “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч  ****** хохирогч ****** 11,535,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т 4,198,000 төгрөг  тус тус гаргуулах нь  зүйтэй байна.

 

            Харин хохирогч ******* нь олох ёстой байсан орлого 12,000,000 төгрөг гаргуулах болон бусад зардлуудаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид Иргэний  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  нээлттэй үлдээж  шийдвэрлэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулах санал. 46 хоног цагдан хоригдсон хоногийг тооцуулж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг  232 цагаар тогтоолгох санал ..” гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт  эдлэх ялыг 600 /зургаан зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 45 хоногийг /хорих ялын 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 45*8=360 цаг/ 360 /гурван зуун жар/-н цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тоолж, шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* цагдан хоригдсон 45 хоногийг /хорих ялын 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 45*8=360 цаг/ 360 /гурван зуун жар/-н цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тоолж, шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********** мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***** хохирогч ******* 11,535,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т 4,198,000 төгрөг тус тус гаргуулж олгосугай.

7. Хохирогч нь бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. ******** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ