Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

  2022           11            23                                  2022/ШЦТ/382

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,   

улсын яллагч Ц.Л,   

шүүгдэгч Н.Т, М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн М.Б, Н.Т нарт холбогдох эрүүгийн 2225004730346 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.Т

Монгол Улсын иргэн, М.Б

Шүүгдэгч Н.Т М.Б нар бүлэглэж, 2022 оны 8 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын орчим иргэн Ц.Мөнхтогтоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Т нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны гадна иргэн О.Должаны “iphone 11 pro” загварын гар утсыг шидэж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.Т“...би хотоос ирсэн найзуудтай уулзаад пиво ууж байсан юм, гэтэл Ц.М “архи, пиво авч өг” гэж дарамталсан, манай эмэгтэй найзуудтай муудалцаад байсан. Би хавсарч унагаагаад боосон, хажуунаас Бум-Эрдэнэ орж ирээд нүүр лүү нь цохиод нүдний шилийг нь дэвсчихсэн юм.

2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Отгонбаатар, Бумбабаяр, Сумъяабазар нар байсан, эмэгтэй хүн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь Отгонбаатар зорчих эрхийг хязгаарлах ялтай болохоор ялаа солиулчихна гэж бодоод би гар утсыг нь аваад шидсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

шүүгдэгч М.Б“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч О.Д “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” бааранд Батмагнай, Билгүүдэй, Цэлмэг нарын хамт орсон, ...баарнаас гараад гадаа зогсож байтал манай найз залуу Батмагнайг үл таних залуу “хөөе нааш ир халзаан, чаддаг юм бол цохиоч” гээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд...бичлэг хийгээд дөхөөд очтол хажуу талд зогсож байсан үл таних залуу миний гар утсыг шүүрээд авахаар нь “хөөе наад утсаа шидэх юм бол чи наад гар утсаа төлж чадахгүй шүү, наадах чинь iphone 13 pro max, би саяхан авсан” гэхэд тэр залуу миний хэлснийг сонсоод шууд гар утсыг маань шидчихсэн. Тэгээд би “миний iphone 13 pro max гар утсыг шидчихлээ” гэсэн чинь нөгөө гарт байсан iphone 11 pro загварын гар утсыг маань шидчихсэн байсан, “чи яахаараа миний гар утсыг шиддэг юм” гэхэд намайг цохих гээд миний куртикнээс зулгаагаад, өөрлүүгээ татаад гурван удаа түлхэж унагаасан. ...Миний гар утсыг шидсэн хүүхдийг Тэмүүжин гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

гэрч М.О “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” бааранд Тэмүүжин, Сумъяабазар нарын хамтаар байж байгаад баар хаах болоод гадагшаа гарсан. Гадаа гараад үл таних хүмүүстэй муудалцаад байж байхад халзан толгойтой залуу миний нүүрний шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохиод авсан, тэгэхээр нь холдоод тэр залууг “нааш ир халзаан” гэж орилоход цаанаас нь тэр залуутай хамт явсан эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд хүрээд ирсэн. Тэр үед нь Тэмүүжин гар утсыг нь ямар ч зүйл ярилгүй булааж аваад шууд шидчихсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Н.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны гадаа 00 цаг өнгөрч байхад Сумъяабазар, Отгонбаатар, Бумбабаяр нар хүнтэй муудалцаад байсан. Тэгээд нэг эмэгтэй хүн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь би гар утсыг нь аваад шидчихсэн. ...Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 49 дэх тал/,

хохирогч О.Д “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг  Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн хажууд байрлах “Wave” диско клубын Тэмүүжин гэх залууд зодуулж гар утсаа эвдүүлсэн.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-622/4425 дугаартай; “...iphone 11 pro загварын гар утасны дэлгэц 280.000 төгрөг, iphone 11 pro гар утасны арын шил 130.000 төгрөг, монетон ээмэг 132.000 төгрөг,  нийт 542.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-23 дахь тал/,

Н.Тхохирогч О.Должанд 550.000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт /хавтаст хэргийн 141 дэх тал/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Ц.М “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг усан оргилуурын ойролцоо шөнийн 03 цагт үл таних 4-5 эмэгтэй сандал дээр сууж байсан. Би хажуугаар нь алхаад зөрөхдөө уг хүүхдүүд рүү хартал сандал дээр сууж байсан эмэгтэй нь над руу “юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн, би “чиний юуг хардаг юм” гээд хэрүүл маргаан үүсгэн зогсож байсан чинь хажуунаас Тэмүүжин гэх залуу хүрч ирээд “чи яагаад байгаа юм” гээд над руу дайрч асаад байсан. Тэмүүжин намайг заамдаж авахаар нь би урдаас нь мөн адил заамдаж автал хажуунаас Бум-Эрдэнэ гэх залуу орж ирээд хоёулаа намайг зодсон. ...Тэмүүжин заамдаж гараараа зүүн нүд рүү цохиод, хавсраад газар унагаж, Бум-Эрдэнэ, Тэмүүжин хоёр дээрээс өшиглөж дэвсэлсэн, намайг зодож байхдаа Тэмүүжин миний харааны шилийг дэвсэлж эвдэлсэн, бугуйвч тасарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

М.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн үед манай таван найз Улаанбаатар хотоос ирчихсэн, бид нар пиво ууж байж байсан. Манай хоёр эмэгтэй найз цаана юм яриад зогсож байсан чинь Ц.Мөнхтогтоо гэх танихгүй залуу ирээд тамхи, гал асуугаад авсан гэж байсан, би тухайн үед сандал дээр сууж байсан, ...Тэмүүжин рүү харсан чинь Ц.Мөнхтогтоо гэх ах хүзүүнээс нь хоёр гараараа боож байсан тэгэхээр нь би гүйж очоод баруун гар хэсэг рүү нь жийж унагаад, босож ирэхээр нь баруун талын хацар луу нь нэг удаа гараараа цохиж, нүдний шил нь газар уначихсан байхаар нь дэвсээд эвдэлчихсэн. Газар унасан байхад нь Тэмүүжин Ц.Мөнхтогтоогийн цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн, ...би гүйж очоод Ц.Мөнхтогтоогийн баруун талын хацар, шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод, баруун талын гар луу нь нэг удаа өшиглөж унагасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83, 99 дэх тал/,

Н.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Усан оргилуурын сандал дээр шөнийн 01 цагийн үед хотоос ирсэн найзуудтайгаа уулзаад пиво ууж байсан. ...Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй найз дуудсан, би яваад очтол танихгүй ах зогсож байсан, би очоод юу болсон талаар асуухад манай эмэгтэй найзуудаас “тамхи асуугаад байсан” гэж байсан. Би уг хүнд тамхи, гал өгөхөд “бид нарын энд архи, пиво ууж болохгүй” гэж загнаж байснаа надад “та нар архи, пиво авч өг, та нар намайг таних уу, би овтлавын Жагаа байна намайг таних уу” гээд байсан. ...намайг шууд алгадаад авсан, манай эмэгтэй найз дундуур ороод салгах гэж байсан чинь намайг цохих гэж байгаад эмэгтэй найзын маань гар руу цохичихсон. Тэгэхээр нь би заамдаж байгаад боож унагаагаад, элэгдээд газар унахаар нь гэдэс, элэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн чинь хажуунаас Бум-Эрдэнэ орж ирээд нүүр лүү нь цохиод авсан, нүдний шилийг нь Бум-Эрдэнэ дэвсчихсэн. Ц.Мөнхтогтоогийн цээжинд, хүзүүнд үүсгэсэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85, 92 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 607 дугаартай; “...1.Ц.Мөнхтогтоогийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний эргэн тойрон, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. 3.Зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний эргэн тойрон, цээжинд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

хохирогч Ц.М Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Зөрчлийн материал /хавтаст хэргийн 58-63 дахь тал/,

“Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-ОРХ/4303 дугаартай; “...харааны нүдний шил 180.000 төгрөг, энергийн болор эрхи 130.000 төгрөг, нийт 310.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дахь тал/,

хохирогч Ц.М гаргаж өгсөн компьютерт томографик тодосгогч бодисгүй толгойн зурагны 150.000 төгрөгийн баримт,

          шүүгдэгч Н.Т, М.Б нар нь хохирогч Ц.Мөнхтогтоод 460.000 төгрөг төлж барагдуулсан тухай банкны баримт,

          шүүгдэгч Н.Т;

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28, 109/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/,

  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 37-44 дэх тал/,

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 104-108 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаартай нээлттэй хорих ангийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 04/1287 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 116 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаартай нээлттэй хорих ангийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 22/329 дугаартай; “...Н.Т2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд 300 цагийн ялыг биечлэн эдэлж дууссан.” гэсэн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 117 дахь тал/,

  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 133-137 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаартай нээлттэй хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22/392 дугаартай; “...Н.Т торгох ялын төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлж,  торгох ялыг биечлэн эдэлж дууссан.” гэсэн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 140 дэх тал/,

 

          шүүгдэгч М.Б;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 122 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дэх тал/,

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаартай, Н.Т-д холбогдох 2225005280360 дугаартай хэргийг Н.Тэмүүжинд холбогдох 2225004730346 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нар, гэрч нараас мөн Н.Т, М.Б нараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

шүүгдэгч Н.Т нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” баарны гадна иргэн О.Д “iphone 11 pro” загварын гар утсыг нь шидэж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн,

хохирогч О.Д “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө...би гар утсаа гаргаж ирээд...бичлэг хийгээд дөхөөд очтол хажуу талд зогсож байсан үл таних залуу...миний гарт байсан iphone 11 pro загварын гар утсыг маань шидчихсэн...гар утсыг шидсэн хүүхдийг Тэмүүжин гэж байсан.” гэх,

гэрч М.О “...Т гар утсыг нь ямар ч зүйл ярилгүй булааж аваад шууд шидчихсэн.” гэх,

Н.Т “...нэг эмэгтэй хүн гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь би гар утсыг нь аваад шидчихсэн. ...Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

хохирогч О.Д “...2022 оны 8 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг  Баян-Өндөр сум Зэст баг Барилгачдын талбайн хажууд байрлах “Wave” диско клубын Тэмүүжин гэх залууд зодуулж гар утсаа эвдүүлсэн.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-622/4425 дугаартай дүгнэлт, Н.Тнь хохирогч О.Должанд 550.000 төгрөг төлж барагдуулсан баримт зэргээр,

шүүгдэгч Н.Т, М.Б нар бүлэглэж, 2022 оны 8 дугаар сарын 03-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуурын орчим иргэн Ц.Мөнхтогтоог зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн,

хохирогч Ц.М “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр... Т гэх залуу хүрч ирээд “чи яагаад байгаа юм” гээд над руу дайрч асаад байсан. Тэмүүжин намайг заамдаж авахаар нь би урдаас нь мөн адил заамдаж автал хажуунаас Бум-Эрдэнэ гэх залуу орж ирээд хоёулаа намайг зодсон. ...Тэмүүжин заамдаж гараараа зүүн нүд рүү цохиод, хавсраад газар унагаж, Бум-Эрдэнэ, Тэмүүжин хоёр дээрээс өшиглөж дэвсэлсэн, намайг зодож байхдаа Тэмүүжин миний харааны шилийг дэвсэлж эвдэлсэн.” гэх,

М.Б “...Тэмүүжин рүү харсан чинь Ц.Мөнхтогтоо гэх ах хүзүүнээс нь хоёр гараараа боож байсан тэгэхээр нь би гүйж очоод баруун гар хэсэг рүү нь жийж унагаад, босож ирэхээр нь баруун талын хацар луу нь нэг удаа гараараа цохиж, нүдний шил нь газар уначихсан байхаар нь дэвсээд эвдэлчихсэн. Газар унасан байхад нь Тэмүүжин Ц.Мөнхтогтоогийн цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн, ...би гүйж очоод Ц.Мөнхтогтоогийн баруун талын хацар, шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод, баруун талын гар луу нь нэг удаа өшиглөж унагасан.” гэх,

Н.Т “...би заамдаж байгаад боож унагаагаад, элэгдээд газар унахаар нь гэдэс, элэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн чинь хажуунаас Бум-Эрдэнэ орж ирээд нүүр лүү нь цохиод авсан, нүдний шилийг нь Бум-Эрдэнэ дэвсчихсэн. Ц.Мөнхтогтоогийн цээжинд, хүзүүнд үүсгэсэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 607 дугаартай; “...Ц.Мөнхтогтоогийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний эргэн тойрон, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч Ц.М Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, шүүгдэгч Н.Т, М.Б нар нь хохирогч Ц.Мөнхтогтоод 460.000 төгрөг төлж барагдуулсан тухай банкны баримт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Н.Т, М.Б нарын хохирогч Ц.М зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хохирогчийн эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг,

шүүгдэгч Н.Т хохирогч О.Д “iphone 11 pro” загварын гар утсыг шидэж гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Шүүгдэгч Н.Т, М.Б нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, тэдний гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Т, М.Б нарыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Тэмүүжинг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Н.Т, М.Б нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Т-г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Н.Т, М.Б нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Н.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн  дүгнэлтийг,

шүүгдэгч Н.Т “би дөрвөн дүүтэйгээ бөгөөд хойд аавтайгаа амьдардаг, манай ээж амьдрахын эрхээр Солонгос улсад ажиллахаар явж байгаа тул би дүү нараа харж, сургууль, цэцэрлэгт нь зөөх тул зорчих эрхийг хязгаарлах ял өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч М.Б “би Орхон аймаг дахь Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан тул нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлэх боломжгүй байна. Иймээс торгох ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Н.Т, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулж,

          шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

          мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 10 сарын хугацаагаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

шүүгдэгч Н.Т, М.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д 542.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 550.000 төгрөг төлсөн баримт хавтаст хэргийн 141 дэх талд авагдсан тул шүүгдэгч Н.Т нь хохирогч О.Д-д төлөх төлбөргүй байна.

Хохирогч Ц.М нь шүүгдэгч Н.Т, М.Б нараас 1.000.000 төгрөг нэхэмжилж, компьютерт томографик тодосгогч бодисгүй толгойн зурагны 150.000 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлж, “Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-ОРХ/4303 дугаартай; “...харааны нүдний шил 180.000 төгрөг, энергийн болор эрхи 130.000 төгрөг, нийт 310.000 төгрөг.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 72-76 дахь талд авагджээ.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд;

шүүгдэгч Н.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Олхонууд овогт Наранхүүгийн Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Т, М.Б нараас нийт 460.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нар “...Ц.Мө-д хохирол төлөх тул шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан хугацаанд хохирогч Ц.Мөнхтогтоод 460.000 төгрөгийг төлж барагдуулж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүх хохирогч Ц.Мө-н 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 540.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Н.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          шүүгдэгч М.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолоо, арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.М-йн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 540.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ