Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 6

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* Б.Ц /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******од оршин суух, ******* овогт Э.Н /РД:**********/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  2019 оны 03 дугаар сарын             22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Э.Нтай 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин *******, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү нар төрсөн. Бид 13 жил хамт амьдарсан бөгөөд 2017 оноос эхлэн миний буруугаас бидний хооронд үл ойлголцол бий болж, тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдарснаас хойш 2 жилийн хугацаанд дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй байсан тул хоорондоо ярилцан гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож эвлэрээгүй. Мөн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ц бид хоёр тусдаа амьдраад 2 жил болж байна. Эвлэрэх боломжгүй учир гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж болон тэтгэлгийн тал дээр харилцан тохиролцсон. Б.Ц ипотекийн байрны зээлийг төлдөг учир тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн талаар маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Э.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд шаардлагаа дэмжсэн, хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

            Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хууль-д заасан ба нэхэмжлэгч Б.Ц нь  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Э.Н нар 2004 онд танилцаж, 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас ******* охин *******, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүү нар төрж, хүүхдүүд эх Э.Ны асрамжид байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээний болон охин *******, хүү нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, ийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн өрхийн эмчийн тодорхойлолт, Налайх дүүгийн Хос Уянга дунд сургуулийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан ...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх зэрэг эрх үүргийг биелүүлээгүй, таарамжгүй байдлыг үүсгэн улмаар тусдаа амьдрах болсон.

 

Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, дуусгавар болсон, тэдгээрийн өөр гэр бүлтэй гэх тайлбарыг гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд 2017 оноос хойш хугацаанд тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэгчдийн хэн аль нь зөвшөөрч маргаагүй,  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасан үндэслэл болж байх тул  гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон болон хүүхдийн санал зэргийг харгалзан ******* төрсөн охин *******, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг эх Э.Ны асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь өөрийн авсан орон сууцны зээлийг төлж, хүүхдүүддээ байрыг өгөхөөр болсон тул хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулахгүй гэж Э.Н тайлбарласан ба зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрхтэй бөгөөд хүүхэд эцэгтэйгээ уулзах хүсэл сонирхолтой үед уулзах ба хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй болно.

 

Гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон ч   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2.-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт Б.Ц /РД:УЕ85081411/, ******* овогт Э.Н /РД:ХБ84121604/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар ******* төрсөн охин *******, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг эх Э.Ны асрамжид үлдээсүгэй.

3. Зохигч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2.-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг Б.Цгоос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 5. Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 7. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.3.-т зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд  хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй зэргийг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

9. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ