Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар  2022/ШЦТ/31             

 

 

 

 

 

 

 

 

2022         12          27                                   2022/ШЦТ/31                                                                                       

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Д.Б, А.Т, М.Б, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Б.Мандуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бн,  А.Тт, М.Б нарт холбогдох эрүүгийн  “2202  00538 0391” дугаартай, 186/2022/0960/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ххх оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Б,

2. Монгол Улсын иргэн, хххх  тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх А.Тт,

3. Монгол Улсын иргэн, ххххх тоотод оршин суух бүртгэлтэй,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай гэх М.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь өөрийн найз болох М.Б, Д.Б нартай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй 5 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин нь 4288.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тухайн бодисыг мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Өвөр гүнтийн Замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд Д.Бы унаж явсан 88-18УАР улсын дугаартай Toyota “SAI” маркийн суудлын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Б нь өөрийн найз болох М.Б, А.Т нартай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй 5 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин нь 4288.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тухайн бодисыг мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Өвөр гүнтийн Замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд өөрийн унаж явсан 88-18УАР улсын дугаартай Toyota “SAI” маркийн суудлын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

           Шүүгдэгч М.Б нь өөрийн найз болох Д.Б, А.Т нартай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “делыа-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй 5 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин нь 4288.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тухайн бодисыг мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Өвөр гүнтийн Замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд Д.Бы унаж явсан 88-18УАР улсын дугаартай Toyota “SAI” маркийн суудлын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.                                                                                                 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ  үнэн зөвөөр өгсөн,  нэмж  мэдүүлэх  зүйлгүй гэв.

1.2. Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн  шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ  үнэн зөвөөр өгсөн, нэмж  мэдүүлэх зүйлгүй гэв.

1.3. Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн  шалгах ажиллагааны үед  мэдүүлгээ  үнэн зөвөөр өгсөн,  нэмж  мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дэжиддуламын:..миний эзэмшлийн 88-18УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрөлийн хүүхэд болох Д.Б нь хааяа гуйж унаж ажил төрлөө амжуулж, бас миний ажилд тусалдаг. 2022 оны 7 дугаар сараас хойш надаас зөвшөөрөл аваад унаж байгаа. Би өөрийн эзэмшлийн 88-18 УАР улсын дугаартай Тоёото сай маркийн тээврийн хэрэгслээ 2021 оны 4 дүгээр сард 15.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн үйл ажиллагаатай цагаан цайвар өнгийн машин байгаа. Би тээврийн хэрэгслээ зах зээлийн үнэлгээгээр 15.000.000 төгрөгөөр үнэлж байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхбаатарын:..миний дунд дүү болох М.Б нь 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн цагаас хойш эцэг, эхийн гар дээр өссөн, 2 нас хүрч сургуулийн  боловсролын цэцэрлэгт явсан, 6 нас арай хүрээгүй байхдаа Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуульд 1 дүгээр ангид элсэн оруулж байнга эцэг, эхийн хяналтанд доор сургуульд суралцсан. М.Б маань үеийнхээ дунд сурлага сайтай байсан, 8 дугаар ангиа төгсөөд 2013 онд техник мэргэжилийн коллежид өөрийн сонирхолын  дагуу төмөр замын инженерийн ангид элсэн оруулсан. 2019 онд Япон хэлний сургалтанд өөрийн сонирхолоороо 6 сарын хугацаанд суралцаж, шалгалт өгөөд тэнцэж, 3 жилийн хугацаатай Япон улс руу ажиллаж амьдрахаар явсан. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Зан байдлын ямар нэгэн зан харилцааны доголдолгүй, хүнд тусархуу найз нөхдийн дунд нэр хүндтэй, гэрийн хүмүүжил  сайн, ямар нэгэн хорт зуршил байхгүй, маш тайван орчинд өссөн. Миний хүү хүн чанар талаасаа ёс зүйтэй, манай гэр бүл дотор ямар нэгэн хорт зуршил хэргэлдэг хүн байхгүй, гэр бүлийн анхаарал халамж сайн гэж бодож байгаа.  Найз нөхөд нь манай гэр орноор орж гараад л явдаг, хэрэгт холбогдон шалгагдаж байгааг хараад гайхаж байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55 дугаар тал/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4307 дугаартай дүгнэлтэд:

1.   Шинжилгээнд ирүүлсэн шээс, цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. М.Б гэж хаягласан 50мл орчим хуванцар савтай шээсний дээж, “М.Б IХ/5 ЧД-II” гэж хаягласан 10мл орчим хуруун шилтэй цусны дээжийг ирүүлсэн байна. /зурганаас харна уу/

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 69-71 дүгээр тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4306 дугаартай дүгнэлтэд:

           1. Шинжилгээнд ирүүлсэн шээс, цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

           2.”Д.Б” гэж хаягласан шээс”, “Д.Б IХ/5 ЧД-II” гэж хаягласан цус тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

          3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 74-76 дугаар тал/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4305 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээс, цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.”А.Т ” гэж хаягалан шээс, “А.Т IХ/5 ЧД-II” гэж хаягласан цус тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын” 2 дугаар жагсаалтанд хамаарна. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 78-80 дугаар тал/,

2.6. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 960 дугаартай дүгнэлтэд:

1. М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. М.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай /донтой/ гэх шинж  тэмдэг илрээгүй байна.

3. М.Б нь болсон явдлыг тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэжээ. /хх-ийн 93-94 дүгээр тал/,

2.7. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 964 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Д.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай /донтой/ гэх шинж  тэмдэг илрээгүй байна.

3. Д.Б нь болсон явдлыг зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/ гэжээ. /хх-ийн 97-98 дугаар тал/,     

2.8.Шүүх сэтгэц, эмгэг судлалын 962 дугаартай дүгнэлтэд:

1. А.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. А.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын  хамааралтай /донтой/ гэх шинж  тэмдэг илрээгүй байна.

3.А.Т нь болсон явдлыг зөв тусган авч, мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.А.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч/, гишүүн Л.Баттулга /тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч/, илтгэгч Я.Ганхүү /сэтгэцийн эмч/  гэжээ. /хх-ийн 101-102 дугаар тал/,  

 

2.9.Дамно” ХХК нь 88-18УАР улсын дугаартай Toyota Sai” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 17.176.940 /арван долоон сая нэг зуун далан зургаан мянга есөн зуун дөчин/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 83-88 дугаар тал/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбатын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичсэн илтгэх хуудас /хх-ийн 02-03 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн шалгалтын постны хажууд байрлуулан тавьсан 88-18 УАР улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр тал/, М.Б, Д.Б, А.Т нараас биологийн дээж буюу шээс авч мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаартай тогтоол /хх-ийн 38-39 дүгээр тал/, гэрч Д.Дэжиддулмын мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-59 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижиын 2022 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 4304 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-65 дугаар тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч М.Арвижихын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4305, 4306, 4307 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-80 дугаар тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын 960,964,962 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 93-102 дугаар тал/, яллагдагч Д.Бы мэдүүлэг /хх-ийн 181-183 дугаар тал/, яллагдагч А.Тын мэдүүлэг /хх-ийн 190-192 дугаар тал/, яллагдагч М.Бий мэдүүлэг /хх-ийн 203-205 дугаар тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

           3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

           3.3.Шүүгдэгч нар: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Т, М.Б Д.Б нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах  гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” бодисын агууламжтай, “Өвс” гэх нэршилтэй 5 хэсэг уутанд хийсэн нийт цэвэр жин нь 4288.7 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар тухайн бодисыг мөн өдрөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Өвөр гүнтийн Замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд Д.Бы унаж явсан 88-18УАР улсын дугаартай Toyota “SAI” маркийн суудлын машин дотор худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутай  болох нь:  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4305, 4306, 4307, дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 74-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасны тус тус журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Б, Д.Б, А.Т нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Ингээд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг  олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад шүүгдэгч М.Бийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, Д.Б, А.Т нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагаан цаасан боосон түүн дотор №5 гэж дугаарласан цаасан боодолтой өвс гэх зүйл 4,5 грамм, цагаан өнгийн гялгар ууттай, дотроо хар өнгийн гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл 1033.7 гр ургамал мэт зүйл, Цагаан өнгийн цаасанд боосон хуйлсан 20 төгрөг, Мөнгөлөг цаас 1 ширхэг,  Шар өнгийн гялгар ууттай “ТШГ/2022 4304, 23 ХТТГ” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай №1 гэж дугаарласан шар енгийн гялгар ууттай, түүн дотор хар өнгийн гялгар уутанд хийсэн “өвс” гэх зүйл 1507,2 грамм, №3 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл 1309,6 грамм, №4 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай, уутан дотроо цэнхэр өнгийн ууттай нойтон өвс гэх зүйл 433,7 грамм эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б, А.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасны тус тус журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, хориглосон эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, А.Т нарыг тус бүр 1 /нэг/ жил/ 2 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч М.Бийг  1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар болох шүүгдэгч Д.Б А.Т нарыг Баянгол дүүргийн, М.Бийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.

          4. Шүүгдэгч Д.Б, А.Т, М.Б нарыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг тус тус анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  Д.Б, А.Т, М.Б нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Шүүгдэгч Д.Б, А.Т, М.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Цагаан цаасан боосон түүн дотор №5 гэж дугаарласан цаасан боодолтой өвс гэх зүйл 4,5 грамм, цагаан өнгийн гялгар ууттай, дотроо хар өнгийн гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл 1033.7 гр ургамал мэт зүйл, Цагаан өнгийн цаасанд боосон хуйлсан 20 төгрөг, Мөнгөлөг цаас 1 ширхэг,  Шар өнгийн гялгар ууттай “ТШГ/2022 4304, 23 ХТТГ” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцагтай №1 гэж дугаарласан шар енгийн гялгар ууттай, түүн дотор хар өнгийн гялгар уутанд хийсэн “өвс” гэх зүйл 1507,2 грамм, №3 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл 1309,6 грамм, №4 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай, уутан дотроо цэнхэр өнгийн ууттай нойтон өвс гэх зүйл 433,7 грамм эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

          9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10.Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, А.Т, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ