Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74        

 

 

 

 

 

­

 

2023        01          20                                       2023/ШЦТ/74

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч Б.Г / өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

         Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн “2111 00000 1148” дугаартай, 186/2023/0060/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, хххх  тоотод оршин суух хаягтай,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт  тус тус зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б.Г,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Чд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн “машинаа түр барьцаанд тавиад мөнгө зээлье” гэж хуурч, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр:Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Чийн:. миний бие өнөөдөр 11-12 цагийн үед өөрийн ажлын байр болох Баянбүрдийн “Тэс петролиум” гэх шатахуун түгээх газарт байхад гаднаас хар өнгийн Приус-20 маркийн 15-83 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үл таних залуу ирээд надтай яриад яаралтай мөнгөний хэрэг болоод байна, би машинаа чамд барьцаанд үлдээгээд машинаа зээлд тавиад мөнгө аваад эргүүлээд чамд өгье гэж хэлсэн. Би тэр 25 орчим насны 165 см орчим өндөртэй туранхай шардуу царайтай үл таних залууд 150.000 төгрөг зээлээд оронд нь машиныг нь аваад үлдсэн. Тэгтэл 15 цагийн үед гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд манай машин байна, бид хоёр машинаа хулгайд алдсан чинь энд байна, машинаа авлаа. Цагдаад мэдэгдсэн байгаа тул чамд ямар нэгэн асуудал байгаа бол цагдаад хандаарай гээд надаас тэр машины түлхүүрийг аваад машинаа унаад явсан. Одоо цагдаа нар хайж байгаа, чи бидний машиныг өг гээд надаас аваад явсан. Тэгээд би ажлынхаа цагийг дуусгаад цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганзоригийн:...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 20-21 цагийн хооронд найз Б.Г нь манай гэрт ирээд мөнгөний хэрэг болоод байна, машинаа нэг өдөр хэрэглүүлээч маргааш өглөө ажилдаа явахаас чинь өмнө авчраад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө ирээгүй алга болоод утас нь холбогдохгүй болохоор нь өөр хүний машинтай өөрийнхөө машиныг хайгаад явж байтал Ганбатын чатнаас машиныг чинь Баянбүрдийн “Тэс” колонк дээр орхилоо, очиж аваарай гэсэн. Тэгээд машинаа авчихъя гэсэн чинь “энэ машиныг 150.000 төгрөг надаас аваад оронд нь үлдээсэн” гэхээр нь уур хүрээд тэгвэл цагдаагийн газар очиж уулзаад наад тавьсан хүнээсээ мөнгөө ав гэж хэлсэн. Би тэр түгээгчид өөрийнхөө дугаарыг үлдээгээд тэр хүн надтай холбогдвол чам дээр аваад ирнэ гэж хэлээд өөрийнхөө дугаарыг үлдээсэн. Тэгээд тэр оройноо тэр клонкийн хүн цагдаад хандсан байсан. Тэгээд миний утас руу элдэв хараал бичээд мөнгөө нэхээд байхаар нь найз Ганбатын гэрт нь очоод тэр хүнтэйгээ очиж уулзаж учраа ол, надруу элдэв юм бичээд байна гэсэн чинь би өөрөө очоод уулзана, одоо мөнгө төгрөг байхгүй, мөнгөтэй болохоороо очоод уулзан гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжингийн:...тухайн үед би эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Ганбат руу залгаж дуудаагүй, эм тарианы мөнгө огт асуугаагүй, манай эгч намайг эмнэлгээс гаргасан. Ганбат нь их худлаа ярьдаг, худалч хүн гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар тал/, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай тогтоол /хх-ийн 90 дүгээр тал/, эд зүйл хураан авсан болон буцаан өгсөн баримт /хх-ийн 16-17 дугаар тал/, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.

           3.2. Шүүгдэгч: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

           Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Чд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн “машинаа түр барьцаанд тавиад мөнгө зээлье” гэж хуурч, түүнээс 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг залилсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:       

           -  хохирогч Э.Чийн:..миний бие өнөөдөр 11-12 цагийн үед өөрийн ажлын байр болох Баянбүрдийн “Тэс петролиум” гэх шатахуун түгээх газарт байхад гаднаас хар өнгийн Приус-20 маркийн 15-83 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үл таних залуу ирээд надтай яриад яаралтай мөнгөний хэрэг болоод байна, би машинаа чамд барьцаанд үлдээгээд машинаа зээлд тавиад мөнгө аваад эргүүлээд чамд өгье гэж хэлсэн. Би тэр 25 орчим насны 165 см орчим өндөртэй туранхай шардуу царайтай үл таних залууд 150.000 төгрөг зээлээд оронд нь машиныг нь аваад үлдсэн. Тэгтэл 15 цагийн үед гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд манай машин байна, бид хоёр машинаа хулгайд алдсан чинь энд байна, машинаа авлаа. Цагдаад мэдэгдсэн байгаа тул чамд ямар нэгэн асуудал байгаа бол цагдаад хандаарай гээд надаас тэр машины түлхүүрийг аваад машинаа унаад явсан. Одоо цагдаа нар хайж байгаа, чи бидний машиныг өг гээд надаас аваад явсан. Тэгээд би ажлынхаа цагийг дуусгаад цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5-7 дугаар тал/,

           - гэрч Б.Ганзоригийн:...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 20-21 цагийн хооронд найз Б.Г нь манай гэрт ирээд мөнгөний хэрэг болоод байна, машинаа нэг өдөр хэрэглүүлээч маргааш өглөө ажилдаа явахаас чинь өмнө авчраад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө ирээгүй алга болоод утас нь холбогдохгүй болохоор нь өөр хүний машинтай өөрийнхөө машиныг хайгаад явж байтал Ганбатын чатнаас машиныг чинь Баянбүрдийн “Тэс” колонк дээр орхилоо, очиж аваарай гэсэн. Тэгээд машинаа авчихъя гэсэн чинь “энэ машиныг 150.000 төгрөг надаас аваад оронд нь үлдээсэн” гэхээр нь уур хүрээд тэгвэл цагдаагийн газар очиж уулзаад наад тавьсан хүнээсээ мөнгөө ав гэж хэлсэн. Би тэр түгээгчид өөрийнхөө дугаарыг үлдээгээд тэр хүн надтай холбогдвол чам дээр аваад ирнэ гэж хэлээд өөрийнхөө дугаарыг үлдээсэн. Тэгээд тэр оройноо тэр клонкийн хүн цагдаад хандсан байсан. Тэгээд миний утас руу элдэв хараал бичээд мөнгөө нэхээд байхаар нь найз Ганбатын гэрт нь очоод тэр хүнтэйгээ очиж уулзаж учраа ол, надруу элдэв юм бичээд байна гэсэн чинь би өөрөө очоод уулзана, одоо мөнгө төгрөг байхгүй, мөнгөтэй болохоороо очоод уулзан гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр/,

           -  гэрч Б.Энхжингийн:...тухайн үед би эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Ганбат руу залгаж дуудаагүй, эм тарианы мөнгө огт асуугаагүй, манай эгч намайг эмнэлгээс гаргасан. Ганбат нь их худлаа ярьдаг, худалч хүн гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ залилуулсан талаараа тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад хэлж мэдэгдсэн, шүүгдэгч Б.Г нь “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  эд зүйлсийг нь авч явсан талаар  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

           Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулан залилан авч явсан  Б.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгч нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа  дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Гад нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн, улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Гад Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Б.Гыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Э.Ч нь  хохирол төлбөрөө барагдуулж авсан шүүгдэгч Б.Гтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                     

                                                                                                         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад  240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ