Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/928

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт **********т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2203006870586 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын 0-нд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт, Булган аймгийн Рашаант сум, Хар чулуу  дугаар баг, Залуус гудамж, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/, ********** .

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ********** нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Минж плаза төвийн хойд замд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 05 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч ********** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч **********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтойгоо утсаар байнга холбоотой байгаа. Хохиролд 2.354.400 төгрөг төлсөн.“ гэв.

 

 Гурав: Эрүүгийн 2203006870586 дугаартай хэргээс

1.Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-09 дахь тал)

 

 2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “бичлэгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 10 минут 00 секундэд Toyota Prius-20 маркийн 00-00 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ухрах үйлдэл хийж байхад нь явган зорчигч ********** нь автомашины зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсож байхад нь араас нь мөргөөд зогсоол дээр унаж байгаа дүрс бичлэг байлаа...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **********ийн хохирогчоор өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 05 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Минж плаза төвийн хойд зогсоол дээр би доошоо тонгойчихсон, зогсоол мөстэй байсан тул урд замаа хараад явж байхад нэг эмэгтэй хажуугаар зөрсөн. Би өөр машин ирж байгааг анзаарч харалгүй явж байхад зөрсөн эмэгтэйг хараад ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсож байхад ухарч байсан автомашин араас ирж мөргөөд мөсөдсөн зогсоол дээр унасан. Мөргөсний машины жолооч залуу машинаа зогсоогоод буугаад гарч ирсэн. Эхнэр нь бас хүрээд ирсэн. Манай нөхөр ********** нь нэлээн зайтай байсан мөргүүлсний дараа хүрээд ирсэн. Мөргөсний дараа миний хуруу өвдөөд байсан тул шууд гэмтлийн эмнэлэг рүү би нөхрийнхөө машинд суугаад, мөргүүлсэн хүний эхнэр хамт манай машинд суугаад гэмтлийн эмнэлэг орсон. Бид нарын араас мөргөсөн залуу машинтайгаа ирсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд L1 нуруу хугаралттай гарсан. Намайг сахрын өвчтэй тул нуруунд хагалгаа хийхгүй гээд гэмтлийн эмнэлэг олон хүн хэвтэж байсан тул “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэхээр болоод одоо болтол хэвтэж эмчлүүлж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15017 дугаартай “**********ийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  **********ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 05 минутын орчим өөрийн нэр дээр байдаг Тоёота Приус-20 маркийн 00-00 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод СХД-ийн 21-р хорооноос, хорооллын Минж плазагийн хойд талд байрлах хүүхдийн хувцасны газар орох гээд Минж плазагийн автомашины зогсоол дээр эхнэр Нарангаравыг машинаас буулгаад автомашины нэг зогсоол байхаар нь харуулаад ухрах үйлдэл хийж байх үедээ машины хоёр талын толиндоо хараад ухрахын камераа харалгүй зогсоол дээр зогсож байсан 67 настай, эмэгтэй ***********мөргөсний дараа эхнэр Нарангарав орилохоор нь автомашинаа зогсоод ухрахын камерт харахад машины хойд талд эмэгтэй хүн унасан байхыг нь хараад мэдсэн. Машинаас буугаад тухайн эмэгтэй дээр очоод биеийн байдлыг асуухад ёолоод байсан. Яг юу өвдөж байгаа талаараа надад хэлээгүй. Тэгсэн мөргүүлсэн хүний нөхөр нь тухайн зогсоол дээл байсан тул нөхрийн хамт нөхрийнх нь машинд өргөж оруулсан. Бид 4 гэмтлийн эмнэлэг ороод нурууны рентген зураг авхуулахад нурууны яс хугаралтай гэсэн онош гарсан. Дахин оношийг тодруулах гээд нурууны томографын зураг авхуулахад нурууны яс хугаралтай гэсэн онош гарсан. Гэмтсэн эмэгтэй сахрын өвчтэй тул нурууны хагалгаанд орох боломжгүй гээд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн. Тэгээд Эм Би Жи эмнэлэгт хэвтүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал)

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч ********** гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч **********т  холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар **********т  холбогдох эрүүгийн 2203006870586 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд **********ийн  гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ********** нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Минж плаза төвийн хойд замд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 05 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч ********** мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

**********ийн хохирогчоор өгсөн: “...ертөнцийн зүгээр баруун тийш хараад зогсож байхад ухарч байсан автомашин араас ирж мөргөөд мөсдсөн зогсоол дээр унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-09 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15017 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч **********ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ********** нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Минж плаза төвийн хойд замд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 05 минутын орчим “Toyota Prius-20” маркийн 00-00 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч **********ийн дээрх гэмт үйлдлийг Тээврийн прокуророос “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэргийн хохирогч **********ийн “эмчилгээний зардлыг жолоочоос гаргуулж авсан. Иймд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн баримттай байна. (хавтаст хэргийн 92 дахь тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч **********ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч **********ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч ********** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ********** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ********** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. **********ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. ********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ