Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00513

 

2019 оны 2 сарын 18 өдөр Дугаар102/ШШ2019/00513 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, home land хотхон 103/3-р байр 36 тоотод оршин суух, рд:ЧВ87051529, Сартуул овогт Алгаагийн Цэрэнпунцагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 7-р хороо, 3 дугаар хороолол, 25-р байр 212 тоотод оршин суух, рд:ЧЛ85091714, Цахар овогт Мижиддоржийн Ганзоригт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Цэрэнпунцаг, хариуцагч М.Ганзориг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цэрэнпунцаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид анх 2006 онд танилцсан. 2007 оны 12 сарын 15-нд анхны охин Г.Дэчмаа, 2011 оны 9 сарын 19-ний өдөр дунд охин Г.Гиймаа, 2014 оны 9 сарын 16-нд бага хүү Г.Дүвчин нар төрсөн. Гэр бүл салах болсон шалтгаан нь анх н.Уянга гэх хүнтэй явалдаж байгаад надад баригдсан. Хүүгээ ой гарантай байхад дахин өөр хүнтэй болсон байсан. Түүнээс болоод салах болсон. Миний хувьд одоо өөр хүнтэй суусан. 4 дэх хүүхдээ саяхан төрүүлсэн. Хүүхдүүд маань одоо надтай хамт амьдарч байгаа. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсч байна. М.Ганзориг өөрөө хүсвэл хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж болно. Би ажилтай байдаг учраас хүүхдүүдийг хүүхэд асрагчаар харуулж байгаа. Ямар нэгэн асуудал байхгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэв.

 

Хариуцагч М.Ганзориг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй. Ажлын хувьд намайг дэмжээгүй асуудал байгаа. Нэхэмжлэгчийн хэлсэн шиг тийм олон хууралт болоогүй. Гадаадад байхдаа нэг удаа хуурч байсан нь үнэн. Нэхэмжлэгчийн хүссэнээр салахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Сартуул овогт Алгаагийн Цэрэнпунцаг нь хариуцагч Цахар овогт Мижиддоржийн Ганзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Сартуул овогт Алгаагийн Цэрэнпунцаг, хариуцагч Цахар овогт Мижиддоржийн Ганзориг нар 2007 оны 03 сарын 17-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 03 сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 12 сарын 15-ны өдөр охин Г.Дэчмаа, 2011 оны 09 сарын 19-ны өдөр охин Г.Гиймаа, 2014 оны 09 сарын 16-ны өдөр хүү Г.Дүвчин нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгсдийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргин 4-11 дүгээр тал/

 

            Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 12 сарын 15-ны өдөр охин Г.Дэчмаа, 2011 оны 09 сарын 19-ны өдөр охин Г.Гиймаа, 2014 оны 09 сарын 16-ны өдөр хүү Г.Дүвчин нарыг эх А.Цэрэнпунцагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт Алгаагийн Цэрэнпунцаг, хариуцагч Цахар овогт Мижиддоржийн Ганзориг нарын  гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 12 сарын 15-ны өдөр охин Г.Дэчмаа, 2011 оны 09 сарын 19-ны өдөр охин Г.Гиймаа, 2014 оны 09 сарын 16-ны өдөр хүү Г.Дүвчин нарыг эх А.Цэрэнпунцагийн асрамжид үлдээсүгэй.

 

            3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

    5. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ