| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/26 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/26
2022 1 14 2022/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б холбогдох 2225000000007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 4-8 дугаар байрны гадаа Т.Б нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...миний буруу, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Т.Б “...2021 оны 12 дугаар сарын 11-ний 17 цагийн үед ...Батдэлгэр, Бат-Эрдэнэ бид гурав нэг шил архи дэлгүүрээс аваад хувааж уухаар болоод Бат-Эрдэнийн байрны гадаа, машин дотор нь авсан 0.75 литрийн архиа хувааж уусан, би юм ярьж байгаад Бат-Эрдэнийн гарт хүртэл Бат-Эрдэнэ “чи миний биед хүрдэг хэн бэ” гэж хэлээд машинаас буугаад, би ч бас машинаас буутал гараараа миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, газарт унаад өндийж босох гэтэл 4 удаа цохисон, арай хийж босож иртэл миний нүүрэн тус газар нэг удаа мөргөж гэмтэл учруулсан. Хоёр нүд хөхөрч хавдсан, дух хавдартай, дээд үүдэн шүд унасан, доод шүдний хиймэл портез хугарсан, одоогоор толгой өвдөөд бөөлжөөд байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
“...намайг 7 хоног хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн мөн хиймэл шүд хийлгэх төлбөрийг барагдуулж нийт 1.400.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
гэрч Л.Б “...2021 оны 12 дугаар сарын 11-ний 17 цагийн үед Бат-Эрдэнэ, Болдбаатар нартай уулзсан, бид дэлгүүрээс 0.75л архи аваад Бат-Эрдэнэ ахын байрны гадаа, машин дотор нь авсан архиа хувааж уугаад сууж байтал Болдбаатар ах Бат-Эрдэнэ ахын толгой руу түлхчих шиг болсон, тэгтэл Бат-Эрдэнэ ах уурлаад “чи миний толгойд хүрдэг хэн бэ” гэж хэлээд хэрэлдээд машинаас буусан, машины ард зодолдохоор нь машинаас буутал Бат-Эрдэнэ ах Болдбаатар ахыг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж газар унагаасан, Болдбаатар ахын духны хэсгээс цус гарсан, тэгээд би тэр хоёрыг салгаад Болдбаатар ахыг машинд суулгаад үлдсэн архиа хувааж уугаад, би 1-3 дугаар байр луу дүүгийнхээ гэр лүү явсан. Тухайн үед бид нар нэлээд согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
яллагдагч Г.Б “...2021 оны 12 дугаар сарын 11-ний 17 цагийн үед, Болдбаатар, Батдэлгэр нартай таарч хамт архи уухаар болж дэлгүүрээс нэг шил 0.75л архи авч манай гэрийн гадаа машин дотор уусан. ...Болдбаатар миний хүзүүн тус газар гараараа 2-3 удаа цохихоор нь би “чи яаж байна” гэж хэлтэл, “би шээмээр байна” гэсэн, тэгэхлээр нь би машинаасаа буугаад машины арын хаалгыг онгойлгож Болдбаатарыг машинаас буулгах гэтэл бууж өгөхгүй байсан, би түүнийг татаад буулгасан, тэгтэл Болдбаатар “чамайг шаана” гээд куртикнийхээ халаас руу гараа хийхээр нь би ямар нэгэн юм гаргаж ирэх гэж байна гэж бодоод Болдбаатарын нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохисон, Батдэлгэр машинаас бууж дахин над руу дайрахаар нь би түүнийг нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн, Болдбаатарын хөмсөгнөөс цус гарсан тэгээд Батдэлгэр бид хоёрыг салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай “...1.Т.Б биед дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хамарсан цус хуралт, баруун хөмсөгний хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хамарсан цус хуралт, баруун хөмсөгний хэсэг, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 6.Дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хамарсан цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
иргэн Т.Б “...2021 оны 12 дугаар сарын 11-ний орой Цагаанчулуут баг Их хаадын цуваа байрны зогсоол дээр бусдад зодуулсан.” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
иргэн Т.Б цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дэх тал/
Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,
хохирогч Т.Болдбаатарын “...Б хохирлоо бүрэн барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 43 дахь тал/,
яллагдагч Г.Б “...Хэргийн тал дээр маргаан байхгүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Бат-Эрдэнээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 4-8 дугаар байрны гадаа Т.Б биед халдан зодож, түүний биед дээд баруун нэгдүгээр шүдний булгаралт, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хамарсан цус хуралт, баруун хөмсөгний хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх хохирогч Т.Болдбаатарын “...Бат-Эрдэнэ “чи миний биед хүрдэг хэн бэ” гэж хэлээд машинаас буугаад, би ч бас машинаас буутал гараараа миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, газарт унаад өндийж босох гэтэл 4 удаа цохисон, арай хийж босож иртэл миний нүүрэн тус газар нэг удаа мөргөж гэмтэл учруулсан.” гэх,
гэрч Л.Б “...Бат-Эрдэнэ ах Болдбаатар ахыг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж газар унагаасан, Болдбаатар ахын духны хэсгээс цус гарсан.” гэх,
яллагдагч Г.Б “...Болдбаатарын нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохисон, Батдэлгэр машинаас бууж дахин над руу дайрахаар нь би түүнийг нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн, Болдбаатарын хөмсөгнөөс цус гарсан.” гэх мэдүүлгүүдээр болон
Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, Т.Болдбаатарын цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
хохирогч Т.Б болон Г.Бат-Эрдэнэ нарын “...Хэргийн тал дээр маргаан байхгүй. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн хүсэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Т.Б “...нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Г.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ