| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00123/И |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 123
| 2019 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2019/00123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах “*******” ХХК /РД: *******/-ийн
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух ******* Б.Д /РД:**********/-аас
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.670.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Д нь тус компанитай дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу манай талаас ОХУ-аас импортоор оруулж ирсэн чанарын шаардлагад нийцсэн ь компанийн тос тосолгооны материалыг хариуцагч талын захиалгаар нийлүүлэх, хариуцагч тал бараа бүдээгдэхүүнийн үнийн дүнг төлөх үүрэгтэйгээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн баримтаас үзэхэд 3.670.000 төгрөгийн үлдэгдэлтэйг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагыг ойлгохгүй байна. Бид хохирол нэхээгүй, гэрээний үүрэг шаардсан. Манай компанид борлуулагчаар ажиллаж байсан д төлбөрийг төлсөн гэх боловч баримт байхгүй байгаа. Гэрчүүд ч энэ талаар мэдүүлээгүй. Б.Дтай гэрээ байгуулсан учраас Б.Д гэрээний үүргийг биелүүлэх ёстой. Тооцоо нийлсэн баримтад зурагдсан гарын үсэг хариуцагчийнх биш гэж маргаж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие зээлээр газпромнефтын тос, тосолгооны материал худалдаж авсан ч өр төлбөрөө цаг удаахгүйгээр өгдөг. 2016 онд 2 удаа худалдаж авсан. 3.670.000 төгрөгийн үнэ бүхий тос тосолгооны материал худалдаж аваагүй. Эднийхээс өгсөн баримтад M-8V тос 20 литр 10 ширхэгийг 450.000 төгрөг, I-20 тос 205 литрээр 2 удаа 960.000 төгрөг, Литон-24 тосыг 18 кг 3 ширхэг 270.000 төгрөгөөр, тос 230 кг 1 ширхэг 440.000 төгрөг нийт 2.120.000 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр авсан байдаг. “*******” ХХК-ийн төлөөлөгч бараа материалыг хүргэж ирэх, мөнгө төлбөрийн баримтыг хүлээлгэн өгөх, төлөх ёстой мөнгийг хүлээн авдаг байсан. 2017 он гарсаны дараа энэ компанийн захирал эмэгтэй надруу ярихад нь би оффис дээр нь очиж уулзаж утсаа чанга дээр нь тавьж байгаад ын яриаг сонсгосон. Захирал ьд нь төлбөр тооцоо дууссан төлөх төлбөргүйгээ хэлсэн. Миний төлсөн мөнгийг аасаа нэхэх ёстой. Миний хувьд нэгдүгээрт төлбөрийг бүрэн төлсөн, 2 дугаарт 3.670.000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн худалдаж аваагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Д нэхэмжлэгч компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр авсан асуудалд маргахгүй. Зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийн үнийг бүрэн төлсөн. гэх хүнээс энэ өр төлбөрөө авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний утга агуулга нь барааг авч тодорхой төлбөрийг төлөх гэж байгаа. “*******” ХХК-ийн төлөөлөгч гэрээг байгуулж борлуулалтын үндсэн дээрээс төлбөрөө авдаг байсан талаар гэрч мэдүүлсэн. Уг компани энэ зүйлийг нотлох ёстой. Байгууллагын зүгээс энэ хүнийг томилсон. Энэ хүн мөнгө төгрөгийн тооцоог хийгээгүй, аваагүй талаар нотлоогүй байж худалдан авч байгаа талаа буруутгаад байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Б.Д төлбөрөө төлөөд байсан. Төлбөрөө төлөөд байсан учир 2, 3 дахь худалдан авалтанд оролцуулж байсан гэдгийг нотолсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “манай байгууллага эхний худалдан авалтаа зээлээр өгдөг. Бусад худалдан авалтыг бэлэн мөнгөөр өгдөг” гэсэн. Тэгэхэд нэхэмжлэгч талаас гаргасан баримтанд 3 удаагийн зээл авсан байдаг. Тэгэхээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлээд явсан учир зээлээр өгөөд байсан юм байна гэдгийг нотлоод байна. Гэрчийн мэдүүлэгт “ төлбөрөө төл би ямар нэгэн байдлаар компанид асуудалтай болчихлоо гэсэн үүднээс утсаар залгаж дарамталсан гэж дурдагддаг” Тэгэхээр энэ байгууллага төлбөрөө төлчихөөд байхад дахин мөнгө нэхээд байдаг. Гэрч нарын мэдүүлэгт “*******” ХХК-ийг төлөөлөөд гэх хүн гэрээ байгуулъя гэж ирсэн талаар нотолдог. Мөн 2 удаагийн явсан үйлдлийг нотолдог. Компани өөрөө Б.Ды нэр дээр 2, ын нэр дээр 3 удаа явсан үйлдэл гэж нотлох баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал 5 удаагийн үйлдэл ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч талын 5 удаагийн үйлдлээр хийсэн худалдан авалтыг Б.Д аваагүйг гэрчийн мэдүүлгээр нотолдог. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Даас худалдсан бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 3.670.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Шаардлагын үндэслэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”, 2017 оны 04 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн тооцоо нийлсэн акт гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчээс тос тосолгооны материал худалдан авсан үйл баримтад маргаагүй боловч худалдан авсан тос тосолгооны материалын үнийн дүн болон гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн гэж байгаа нь маргааны зүйл болж байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр “*******” ХХК нь газпромнефть тос тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлэх, иргэн Б.Д захиалсан барааг хүлээн авч төлбөрийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч тал гэрээг бичгээр байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэж маргадаг ч худалдан авсан тос тосолгооны бүтээгдэхүүний хүлээн аваагүй талаар маргаагүй учраас Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Б.Даас худалдан авсан зүйлийн үнийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.Дыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1.520.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 480.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.040.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.670.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн худалдан авч, 1.040.000 төгрөгийн төлбөр төлсөн, үлдэх 3.670.000 төгрөгийг төлөөгүй гэж үзсэн.
Хариуцагч Б.Д худалдан авалт хийсэн цаг хугацааг тодорхойлоогүй ч 1.520.000 төгрөг, 1.040.000 төгрөг, 1.670.000 төгрөгийн худалдан авалт хийсэн тухай шүүхэд мэдүүлж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч борлуулалтын менежер т бэлнээр болон дансаар, компанид 1.040.000 төгрөгийг дансаар төлсөн гэсэн тайлбарыг өгсөн.
Тэрээр хэрэгт авагдсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-д гарын үсэг зураагүй, худалдагч талтай 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн гэж хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актыг тухайн өдөр үйлдээгүй, актад зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш тухай мэдүүлсэн.
Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1.520.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1.040.00 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1.670.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн худалдан авсан үйл баримт нь зохигчдын хэн алинаас гаргаж өгсөн сар өдөр зөрүүтэй ч дотор бичилт ижил тооцоо нийлсэн акт, “*******” ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 1.520.000 төгрөгийн үнийн дүнтэй хариуцагч Б.Ды гарын үсэг бүхий 01651 дугаартай зарлагын баримт, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай нэмэгдсэн өртгийн татварын падаан зэрэг баримтуудаар тогтоогдсон учраас хариуцагч Б.Дыг 4.230.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Б.Д худалдан авсан бүтээгдэхүүний үнээс 1.040.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний “” ХХК-ийн 5064115853 дугаарын данснаас “*******” ХХК-ийн 5085133242 тоот дансруу 1.040.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг, түүний “” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч байгууллагын дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Харин нэхэмжлэгчийн шаардлагаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр худалдсан гэх 480.000 төгрөгийн тос тосолгооны бүтээгдэхүүнийг хариуцагч худалдан аваагүй, зарлагын баримтад гарын үсэг зураагүй, энэ хугацаанд нэхэмжлэгч байгууллагаас бүтээгдэхүүн худалдан аваагүй тухай гэрч , нар гэрчлэн мэдүүлсэн зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Дыг 3.190.000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэх, 480.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан аваагүй гэсэн тайлбарыг эсрэг тал эсэргүүцэж баримтаар нотлож мэтгэлцсэнгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.190.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж 480.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Б.Д, гэрч нар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч т худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлж байсан тухай мэдүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргийг нэхэмжлэгч байгууллагын ажилтанд буюу борлуулалт хариуцсан ажилтанд бэлэн болон бэлэн бусаар төлөхөөр тохиролцсон нь баримтаар тогтоогдоогүй. Иймд шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн гэрээний үүргийг Б.Д биелүүлсэн гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Б.Д нэхэмжлэгч байгууллагын борлуулалт хариуцсан ажилтанд бүтээгдэхүүний үнийг төлсөн бол түүнээс өөрт учирсан хохирлыг шаардах эрх нь энэ шийдвэрээр хязгаарлагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* Б.Даас 3.190.000 /гурван сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73.670 /далан гурван мянга зургаан зуун дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Даас 65.690 /жаран таван мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ