Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

2016         12           21                                     02

 

 

                               

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч С.Давааням, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг, Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончуул овогт Санжмятавын Даваанямд холбогдох эрүүгийн 201624000467 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нутгийн буян” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр байрны 48А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ончуул овогт Санжмятавын Давааням /РД: ДИ87122831/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Давааням нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа унадаг дугуйтай зорчигч С.Отгоныг мөргөж амь насыг нь хохироон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Давааням мэдүүлэхдээ:  ...2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын урд замаар Нутгийн буян ХХК-ийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал миний баруун гар талаас гэнэт дугуйтай хүн машины урдуур гараад ирэхээр нь би тоормосоо гишгэсэн боловч автомашин зогсох зайндаа хүрч амжаагүй нөгөө дугуйтай хүнийг машиныхаа баруун талын урд хэсгээр мөргөж, би жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дараад замын боржур даваад явган хүний зам дээр зогссон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө хүн дээрээ очсон чинь хөдөлгөөнгүй байхаар нь сэтгэл санаа хямраад шоконд орчихсон, улмаар ойр орчмыг харсан боловч машин тэрэг харагдахгүй байсан, ганц хоёр явсан машинд нь гараа өргөсөн боловч зогсохгүй байхаар нь машиндаа эргэж суугаад ухраад хохирогчийг тойрч гараад ажил руугаа явж утсаа аваад үйлдвэрийнхээ нэг жолоочийг даргатай хамт ослын газарт очьё гэж бодоод явах гэж байтал цагдаа нар ирсэн... гэжээ /2хх-ийн 75-77-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Талийгаач 1972 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд айлын 5 дахь хүү болж мэндэлсэн. 2008 оноос хойш Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчийн хувьцаат компанид холбооны инженерээр ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан. Талийгаач 2012 онд Шүүхийн шийдвэрээр гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан...гэжээ /1хх-ийн 116-117-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ...Жолооч С.Давааням хэргийн газрыг орхиж явсан байв... гэж тэмдэглэсэн, мөн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 2-4-р хуудас/,

Гэрч Б.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...хамгийн сүүлийн рейсийг С.Давааням нь хийгээд орж ирэхэд 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цагийн үед орж ирсэн. Хадбаатар нь С.Даваанямыг орж ирэхээс өмнө ирчихсэн байсан. Улмаар Хадбаатар нь хайрга ачаад гарах гэж байтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 4 цагдаа бууж ирээд манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-р хуудас/,

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Хайргаа ачуулаад хөдлөх гэж байхад С.Давааням нь 04 цаг өнгөрч байхад ирэнгүүтээ машинаа байрлуулж тавьчихаад над дээр ирээд найз нь амарлаа гэж хэлээд хамт юм яриад зогсож байтал цагдаагийн алаг машин ирж дотроос нь 4 цагдаа бууж ирээд улмаар манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-р хуудас/

Гэрч Ж.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4 цагаас 5 цагийн хороонд гэнэт том оврын ачааны машин нь тоормос гишгэсний улмаас чанга чахрах чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь 3-н замын уулзварын урд талд ухрангуутаа шууд баруун чиглэлтэй буюу Биокомбинатын чиглэл рүү явсан. Тэр үед би машиных нь номерыг харж амжаагүй ба бүрэнхий харанхуй байсан. Ингээд тухайн том оврын автомашин нь яваад өгөхөд зам дээр хар өнгийн хувцастай хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө 96026602 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Бүрэнхий харанхуй байсан болохоор тухайн хүнийг эрэгтэй, эмэгтэй байсныг нь анзаараагүй. Машины жолооч машинаасаа буугаагүй байх. Учир нь дуу чимээ гарахад нь би цонхоор харсан, тэгтэл машин ухрангуутаа баруун тийшээгээ яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1005 дугаартай дүгнэлтэнд: ...Талийгаач С.Отгоны биед хавсарсан гэмтэл, цээжний хэнхэрцэгийн дарагдал, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд бус хугарал, гол судасны нумны уруудах хэсгийн бүрэн тасрал, цээжний хөндий дэх цус хуралдалт голтын болон уушиг зүрхний уг хэсгийн цус хуралт, хоёр талын уушигны няцрал, баруун өвдөгний үеийн мултрал, баруун тахилзуур ясны дээд булууны ил бяцарсан хугарал, зүүн ууц аарцагны үеийн мултрал, зүүн бугалга дунд хэсгийн далд хугарал, зүүн зулай хэсгийн зүүн нүдний гадна хэсгийн няцарсан шарх, баруун гуя шилбэ, тавхай хэсгийн арьсны хууларсан шарх, баруун гуя шилбэний булчин зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цээжний хэнхэрцэгийн дарагдлаас гол судас тасарч дотуур цус алдаж нас баржээ... /1хх-ийн 162-166-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 4066 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 5, 6 гэж дугаарласан хуванцарууд бүхэл үүсгэх ба 3, 4, 7, 8, 9, 10 гэж дугаарласан хуванцарууд нэг бүхэл үүсгэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хуванцарууд Sinotruk маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашины дээврийн салхи зүсэгч болон зүүн хажуугийн толины бүрхүүл байна... /1хх-ийн 196-199 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжээчийн 4737 дугаартай дүгнэлтэнд: ...Улаан хүрэн өнгийн Sinotruk маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашины баруун урд дугуйн шаврын хаалтны дотор талаас бэхжүүлэн авсан гэх өөх мэт зүйл нь хүний эд мөн байна... /1хх-ийн 209-210-р хуудас/

Техникийн шинжээчийн 396 дугаартай дүгнэлтэнд: ...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Sinotruk маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуй унаж явсан С.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.../2хх-ийн 66-67-р хуудас/,

Вендо автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 214-р хуудас/,

Техникийн шинжээчийн 645 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн техникийн шинжээч Н.Ганбаатарын гаргасан 396 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Унадаг дугуй янаж явсан С.Отгон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг /тахир дутуу хүний тэргэнцрээс бусад/ тээврийн хэрэгсэл,

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Уг зам тээврийн осол нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх” журмыг унадаг дугуй унаж явсан С.Отгон нь зөрчсөнөөс уг зам тээврийн осол үүдэн гарсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 2-р хавтас 182-184-р хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 38-р худас/зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч С.Давааням нь 2016 оны 5 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замд “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа унадаг дугуйтай зорчигч С.Отгоныг мөргөж амь насыг нь хохироон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ...Жолооч С.Давааням хэргийн газрыг орхиж явсан байв... гэж тэмдэглэсэн, мөн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 2-4-р хуудас/,

 

Гэрч Б.Баатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...хамгийн сүүлийн рейсийг С.Давааням нь хийгээд ирэхэд 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цагийн үед орж ирсэн. Хадбаатар нь С.Даваанямыг орж ирэхээс өмнө ирчихсэн байсан. Улмаар Хадбаатар нь хайрга ачаад гарах гэж байтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн машин ирж зогсоод дотроос нь 4 цагдаа бууж ирээд манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-р хуудас/,

 

Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Хайргаа ачуулаад хөдлөх гэж байхад С.Давааням нь 04 цаг өнгөрч байхад ирэнгүүтээ машинаа байрлуулж тавьчихаад над дээр ирээд найз нь амарлаа гэж хэлээд хамт юм яриад зогсож байтал цагдаагийн алаг машин ирж дотроос нь 4 цагдаа бууж ирээд улмаар манай хоёр машиныг үзэж байгаад С.Даваанямыг машиндаа суулгаад аваад явсан... гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-р хуудас/,

 

Гэрч Ж.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хороонд гэнэт том оврын ачааны машин нь тоормос гишгэсний улмаас чанга чахрах чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь 3-н замын уулзварын урд талд ухрангуутаа шууд баруун чиглэлтэй буюу Биокомбинатын чиглэл рүү явсан. Тэр үед би машиных нь номерыг харж амжаагүй ба бүрэнхий харанхуй байсан. Ингээд тухайн том оврын автомашин нь яваад өгөхөд зам дээр хар өнгийн хувцастай хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө 96026602 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Бүрэнхий харанхуй байсан болохоор тухайн хүнийг эрэгтэй, эмэгтэй байсныг нь анзаараагүй. Машины жолооч машинаасаа буугаагүй байх. Учир нь дуу чимээ гарахад нь би цонхоор харсан, тэгтэл машин ухрангуутаа баруун тийшээгээ яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

 

Техникийн шинжээчийн 396 дугаартай дүгнэлтэнд: ...Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Sinotruk маркийн 01-42 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Унадаг дугуй унаж явсан С.Отгон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.../2хх-ийн 66-67-р хуудас/,

Техникийн шинжээчийн 645 дугаартай дүгнэлтэнд:

1. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн техникийн шинжээч Н.Ганбаатарын гаргасан 396 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. “Sinotruk” маркийн 01-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан С.Давааням нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх в/ зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан Цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Унадаг дугуй янаж явсан С.Отгон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-т заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг /тахир дутуу хүний тэргэнцрээс бусад/ тээврийн хэрэгсэл,

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Уг зам тээврийн осол нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх” журмыг унадаг дугуй унаж явсан С.Отгон нь зөрчсөнөөс уг зам тээврийн осол үүдэн гарсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 2-р хавтас 182-184-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Давааням нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч С.Давааням нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна, тэрээр бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн тул ар гэрээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч С.Давааням нь  2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, нийт 63 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж зааснаар оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон хоногийг хасч тооцох үндэслэлтэй байна.

 

                        Шүүгдэгч С.Давааням нь 11.000.000 төгрөг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхтуул 4.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг талийгаачийн оршуулгын зардалд төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр батлагдаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч С.Даваанямын Хаан банкны 5324023718, 5324041364, Төрийн банкны 240900030823 тоот дансны гүйлгээг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хавсаргаж ирсэн 825661 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Даваанямд буцаан олгож, 1 уут өөх мэт зүйл, автомашины эд ангийн хагархай хэсэг болох ногоон өнгийн хуванцар 9 ширхэг, хар өнгийн хуванцар 5 ширхэг, саарал өнгийн хуванцар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.