Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

 

 

 

      2022             12            22                                            2023/ШЦТ/17     

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Н.Энхболд,

шүүгдэгч: Н.Х, түүний өмгөөлөгч М.Ө /ӨҮД-0000/, С.Б /ӨҮД-0000/,

шүүгдэгч: М.Б, Ц.Б тэдний өмгөөлөгч Л.Д /ӨҮД-0000/,

шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч Ч.А /ӨҮД-00000000/,

шүүгдэгч: Б.О түүний өмгөөлөгч Б.Х /ӨҮД-0000/,

шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Э.Ш /ӨҮД-00000/,

шүүгдэгч: Ш.Б, түүний өмгөөлөгч Г.О /ӨҮД-00000/,

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Г.Б /ӨҮД-0000/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,   

М.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, 

Ш.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, 

Г.Б т, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Ц.Б х, Б.Г , Б.О  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Н-ийн Х /РД:0000000000000/,

Монгол Улсын иргэн, ***** оны * дугаар сарын **-ний өдөр ****** аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, галын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хороолол 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

2. Оовогт Ц-ын Б /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр **** хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “П” ХХК-нд тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хэлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 255,000 төгрөгөөр торгох” ялаар шийтгүүлж байсан,

         

3. Д овогт М-гийн Б /РД:*********/,

Монгол Улсын иргэн, ***оны ** дүгээр сарын **-ний өдөр Д  аймгийн Д суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Д аймгийн  сумын засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Д  аймгийн Д сумын 0-р баг 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

4. Л овогт Ш-гийн Б, /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ний өдөр Д  аймгийн Д суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, галын байгууллагын ажилтан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо Буянт-Ухаа 0 хотхон 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд заанаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заанаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

 

5. Ө овогт Б-ын Г, /РД:00000000/

Монгол Улсын иргэн, **** оны**дугаар сарын ***-ны өдөр Ө  аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, “У ” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ө  аймгийн Даланзадгад сум 0 дугаар баг Говийн бараа хотхон 0-0 тоотод суух, урьд ял шийтгэлгүй,

 

6. Р овогт Дын Б, /РД:00000000000/,

Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын ***-ны өдөр Ө  аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газрын тосны олборлолтын инженер мэргэжилтэй,  “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 0дугаар байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

7. Г овогт Г-гийн Б , /РД:********/,

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ******аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “с” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Санта хотхон 0 байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

           

8. Ол овогт Б О /РД:000000/,

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

1. Шүүгдэгч Н.Х нь Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд ажиллахдаа:

-  “Б” ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ба-аас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг,

 -”С” ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Г.Б өөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг,”У ” ХХК-ийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн менежер Б.Гос 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг,

-”Т” ХХК-ийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-өөс 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг,

-”Т” ХХК-ийг 2022 оны                          03 дугаар сарын 21-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Б.О-оос 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг,

-”И” ХХК-ийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч М.Б-ээс өөрийн найз М.Б-аар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дансаар 1,000,000 төгрөг, өөрийн дүү М.Э-ийн дансаар нь дамжуулан 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 24.000.000 төгрөгийн хахууль авсан,

- 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 авто худалдааны төвийн авто зогсоол дээр иргэн А.А-гээс 2013 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсад импортлогдсон Lexus RX450h загварын тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Д.Ц-гийн хамаарал бүхий Ц-гийн Г-ийн нэр дээр 78,000,000 төгрөгөөр худалдаж авсан,

- 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулсан байхдаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эх үүсвэр тодорхойгүй 50,164,450 төгрөгийг тушаасан,

- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр -“Э” ХХК-ийн буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороолол Дүнжингаравын гудамж, АОС 214 тоотод байхдаа өөрийн эхнэр Д.Ц-гийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 0-р хороо Алтайн 0-р гудамж баригдах 5 давхарт 45.96 мкв 2 өрөө орон сууц захиалах гэрээг байгуулан тус омпанид 82,728,000 төгрөгийг тус тус төлж, эдгээр хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн

2. Шүүгдэгч Ц.Б нь “Т ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 0000000000  дугаартай данснаас Н.Х-ын эхнэр Д.Ц-ийн хаан банкны 0000000 дугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд байхдаа шилжүүлсэн

3. Шүүгдэгч М.Б нь Д  аймгийн Д сумын Засаг дарга ажиллаж байхдаа өөрийн танил Ш.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож өөрийн хариуцаж ажилладаг буюу хувьцааг нь эзэмшдэг “И ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т тус компанийн менежер Э.Б-ын хаан банкны 0000000 дугаартай данснаас Ш.Б-мын хаан банкны 000000000 дугаартай данс руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг өгсөн,

Мөн ганцаараа “И ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э.Бямбасүрэнгээр Н.Х-ын хамаатан М.Энхцэцэгийн хаан банкны 0000000000данс руу 5,000,000 шилжүүлж тус тус хахууль өгсөн.

4. Шүүгдэгч нь Ш.Б нь М.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцож Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шалгалтад “И ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс хахууль өгөгч М.Б-ээс тус компанийн менежер Э.Б-ын хаан банкны 000000 дугаартай дансаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн хаан банкны 00000000 дугаартай дансаар авч дээрх ажлын хэсгийн гишүүн Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хаан банкны 5450263539 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон.

5. Шүүгдэгч Б.Г нь Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг “У ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс дээрх ажлын хэсгийн гишүүн Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн хаан банкны 0000000 дугаартай данснаас Н.Х-ын эхнэр Д.Ц-гийн хаан банкны 00000000 дугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд байхдаа 3,000,000 төгрөгийг шилжүүлж хахууль  өгсөн.

6. Шүүгдэгч Д.Б нь Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг  “Б” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс дээрх ажлын хэсгийн гишүүн Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн хаан банкны 000000000 дугаартай данснаас Н.Х-ын эхнэр Д.Цэ-гийн хаан банкны 000000000 лугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд байхдаа тус тус шилжүүлж хахууль өгсөн.

7. Шүүгдэгч Г.Б  нь Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг “С” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс дээрх ажлын хэсгийн гишүүн Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санта хотхон 0000 байр 00000тоотод гэртэй байхдаа хадам ээж А.С-гийн эзэмшлийн хаан банкны 000000 дугаартай дансыг ашиглан Н.Х-ын эхнэр Д.Ц гийн хаан банкны 000000000 дугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж хахууль өгсөн.

8. Шүүгдэгч Б.О нь Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн шалгалтад өөрийн хариуцаж ажилладаг “Т” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс дээрх ажлын хэсгийн гишүүн Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн хаан банкны 00000 дугаартай данснаас Н.Х-ын эхнэр Д.Ц-ийн хаан банкны 0000000 дугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд байхдаа 1.000.000 төгрөгийг шилжүүлж хахууль  өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

охирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 3 билүү 4 сард шалгалт хийж, шинэ тээврийн баг үүсгэсэн. Тус шалгалтаар манай компанийн ажилчдын байрыг шалгаад зуухны доор төмөр тавиагүй, яндангийн залгаа буруу байна гэсэн зүйлийг Х  хэлсэн өөр сүртэй зөрчил гэх зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлгээ худлаа мэдүүлсэн байгаа. Х  нь миний ангийн найз учраас найзыгаа асуудалд оруулчих юм болов уу гэж бодоод худлаа мэдүүлсэн байгаа. Тухайн үед яг болсон асуудал нь 2022 оны 2 сард байх. Яг сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Найз Х  над руу утсаар яриад “би Ө д явж байна. Танай нутгийн Б  гэж хүн байна. Энэ хүнийг таних уу, сумын Засаг дарга хийдэг гэнээ” гэж хэлсэн. Тухайн үед Б ийг шууд таниагүй. Ер нь би Б ийг тийм сайн танихгүй. Х  над руу яриад удаагүй байтал Б  над руу бас залгаад “би Д сумын Засаг дарга Б  байна. Би сумандаа барилга барьж байгаа юм аа. Барилгын материалаа сум руугаа авч явах гэж байгаа. Энэ Х  гэх хүн танай ангийн найз гэж байна. Та Х т хэлээд тус болоод өгөөч ээ” гэсэн зүйл хэлсэн. Ингээд би Х  руу яриад “наад Б ийнхээ машин тэргийг нь гаргаад дэмжээд өгөөрэй” гэж хэлсэн чинь Х  “заа” гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа би Б  рүү ахиж залгаад “машин тэрэг чинь гарч чадсан уу” гэж асуусан чинь одоо болчих байхаа баярлалаа хэдийг өгөх вэ гэж асуухаар нь би “чи өөрөө мэдээд өгчихөө, ямар нэгэн асуудал үүсэх юм биш биздээ” гэж хэлсэн чинь Б  “асуудал байхгүй. Би өөрөө хариуцна” гэж хэлсэн. Миний 000000000 дугаартай дансанд 2022 оны 2 сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөнгө орж ирсний дараа Х  руу шууд шилжүүлээгүй. Хэсэг хугацааны дараа тухайн мөнгийг нь өөр дээрээ байлгаж байгаад 1.000.000 төгрөгийг нь Х ын эхнэрийн данс руу шилжүүлсэн байгаа. Би тухайн үед Х  руу залгаад дансаа өгчих гэж асуусан чинь эхнэрийн данс руу хийчихээ гээд Ц гийн дансыг өгсөн байгаа. Би энэ нүүрс тээврийн асуудлыг нь мэдэхгүй. Би бас Б ийг ч сайн танихгүй. Би ойлгохдоо Х ыг тэр Гашуунсухайт шалган нэвтрүүлэх боомтод онцгой байдал талаасаа хяналт тавьж байгаа юм болов уу гэж ойлгосон. Б  надад ойлгуулахдаа нутагтаа барилга барьж байгаа, тус барилгын материалтай машинаа хилээр гаргах гэж байгаа юм шиг л ойлгуулсан. Би нарийн ойлгох гэж асуугаагүй. Тийм ч учраас Х т хэлэхдээ Б ийн машин тэргийг нь гаргахад нь туслаад өгөөчээ гэж хэлсэн. Би дунд нь буруу ойлгосон байж магадгүй юм аа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-р хуудас/,

-Шүүгдэгч М.Б ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Д  аймгийн Д сумын Засаг дарга/ “...2022 оны эхээр сарыг нь хэлж мэдэхгүй байна. Ц анд битүүмжлэгдсэн тээврийн багийн шалгалтаар ирсэн байхад нь анх таарч уулзаж байсан. Тухайн үед манай компанийн 3-р шалган нэвтрүүлэх постын хажууд байрлах ажилчдын байранд ажлын хэсэг ирж шалгасан бөгөөд яг шалгуулж байх үед нь энэ хүнтэй анх таарч байсан. Энэ Х  гэх хүнээс гадна хэд хэдэн хүмүүс шалгасан бөгөөд Х  компанийн галтай холбоотой хэсгийг шалгаад явж байх явцдаа надаас аль нутаг вэ гэж асуухаар нь би Д  аймгийнх гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн Б  гэж хүн таних уу гэхээр нь танина гэж хэлсэн. Ингээд анх танилцаж байсан. ... Би өөрөө мобайл болон интернэт банк огт ашигладаггүй юм аа. Тухайн үед танил Б  над руу утсаар 2-3 өдөр дарааллаж яриад “чи надад нэг тус болоодхооч” гээд дансаа өгөхөөр нь би дүү Батжаргал руу яриад дансыг нь өгөөд наад данс руу нь 2,000,000 төгрөг хийчхээч гэж дээрх мөнгийг хэлсэн. ... Тиймээ би энэ мөнгийг шилжүүлүүлсэн. Тухайн үед энэ Х  гэх хүн над руу утсаар яриад танайх руу урагшаа шалгалтаар явах гэж байна гээд хэд хоногийн өмнө ярьсан. Ингэж ярихдаа надаас 7 сая төгрөг өгчих гэж хэлсэн. Тухайн үед надад өгөх мөнгө байгаагүй учраас ярьсан үед нь өгч чадаагүй. Харин дараа нь Улаанбаатар хотод эмнэлэгт байна над руу гялс мөнгө шилжүүлээдхээч гэж хэлэхээр нь ярьснаас нь хойш 2-3 хоногийн дараа 5 сая төгрөг шилжүүлсэн Над руу нилээд олон удаа залгасан бөгөөд би заримдаа утсыг нь аваагүй. Над руу бол мөнгө нэхээд л залгаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-31-р хуудас/, 

-Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Д сумын Засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн ажилтан Би энэ мөнгийг шилжүүлсэн талаар санаж байна. Тус өдөр манай сумын Засаг дарга Мөнхтогоогийн Б  нь манай ажлын өрөөнд орж ирээд бэлэн 5,000,000 төгрөг надад өгөөд дансны дугаар бичиж өгсөн. Ингээд надад тус данс руу дээрх 5,000,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд Б  даргын хэлсний дагуу Д сумын хаан банк дээр очиж тус мөнгийг нь дээрх 5133206878 дугаартай данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утган дээр Бямбасүрэнгээс гэж хийсэн бөгөөд Б  дарга гүйлгээний утган дээр ямар нэгэн зүйл бичих талаар хэлээгүй учраас өөрийнхөө нэрээр Бямбасүрэнгээс гээд хийчихсэн юм аа. Миний хувьд бол энэ Энхцэцэг гэх хүнийг огт танихгүй. ... Б  бид 2-н хооронд ямар нэгэн холбоо байхгүй. Б  нь манай сумын Засаг дарга буюу удирдах албан тушаалтан. Б  нь тус мөнгийг ямар зорилгоор яах гэж байгаа талаар надад юу ч хэлээгүй. Манай өрөөнд орж ирээд 5 сая төгрөг бэлнээр өгөөд дансны дугаар бичиж өгсөн. Өөр юу ч яриагүй, харилцааны хувьд энэ хүн энгийн харилцаатай хүн байгаа юм аа. Ажилчдаа ямар нэгэн байдлаар дарамтлаад саад болдог зүйл байхгүй. Ажил дээрээ ихэвчлэн байдаг. зарим тохиолдолд хурал семинартай үед л ийш тийшээ явдаг байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-р хуудас/,

-Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /МУҮИС-н ХЗС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан / “...2022 оны 10 сарын 02-ны өдөр Х  ах над руу утсаар яриад ахдаа дансаа өгчих гэж хэлсэн. 9 сарын 28-ны өдөр манай хүү Төгс-Эрдэнийн үсний найр болоод Х  ах тус найранд ирээгүй юм аа. Тэгээд би хүүгийн үсний найранд мөнгө өгөх гэж байгаа юм байна гэж ойлгоод дансныхаа дугаарыг хэлчихсэн. Тэгтэл 2022 оны 10 сарын 03-ны өдөр 12 цагийн үед миний дансанд 5,000,000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Х  ах өөрөө над руу залгаад чам руу мөнгө орсон уу, 150,000 төгрөгийг нь миний дүү өөрөө аваад хүүдээ өгөөрэй, үлдсэн мөнгийг нь ахдаа бэлнээр гаргаад өгчхөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны АТМ-ээс тус 5 сая төгрөгийг бэлнээр аваад гэртээ байж байтал орой нь Х  ах хангай хотхонд байрлах манай гэрт ирээд 4,850,000 төгрөгийг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-р хуудас/,

-Шүүгдэгч Б.О-гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Т ХХК-ийн гүйцэтгэх захирал/ “...Би энэ хүнийг нээх сайн танихгүй. 2022 оны 3 сард Ц анд анх шалгалтаар очих үед нь танилцаж байсан юм аа. Шалгалтаар манай компанийг ажлын хэсэг шалгаад 32 онооноос 31 оноо авсан. Х  гэхдээ ганцаараа шалгаагүй. Өөр бусад ажлын хэсгүүд шалгасан. Манай компанийн үйлчилгээнд явдаг машинууд Дарханы дугаартай юм аа. Тэрийг л Х  хараад чи Дарханых юм уу гэж асуухаар нь манай компанийн ажилчид бүгд Дарханых гэж хэлээд анх танилцаж байсан   Миний хувьд бол ямар нэгэн бодож саналгүйгээр шилжүүлчихсэн юм аа. Тухайн үед яг болсон асуудал нь Х  өөрөө над руу утсаар яриад жоохон мөнгө хэрэгтэй байна. Ах нь дансаа өгье, хэдэн төгрөг хийчхээч гэхээр нь өгчихсөн юмаа. ... Надад бол санаа зорилго гэх зүйл байхгүй. Нэгэнт одоо өгчихсөн юм чинь надад одоо гэм буруутайгаа маргаад байх зүйл байхгүй. Би бол ямар нэгэн компанийн эрх ашгийн төлөө биш нутгийнх гэдгээр нь хувь хүнээс энэ мөнгийг өгсөн байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 39-р хуудас/,

-Шүүгдэгч Ц.Б-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Тс ХХК-ийн гүйцэтгэх захирал/ “...Манай компанийн жолооч Гэнэ Х  гэх хүнийг 2022 оны 2 сард шалгалтаар ирсэн талаар хэлсэн юм аа. Г энэ Х ыг зүс таньдаг юм шиг байна лээ. Яг яаж таньдаг гэдгийг нь мэдэхгүй. Г надад хэлэхдээ “манай таньдаг ах шалгалтаар ирчихсэн байна” гэж утсаар ярьсан. Миний утасны дугаарыг Х т Г өгчихсөн юм байна лээ. Энэ Х  гэх хүн өөрөө над руу холбогдоод “ ар гэрийн гачигдал гараад, чи манай эхнэрийн данс руу 2 сая төгрөг хийчих” гэж хэлсэн. Би тухайн үед шалгалтаар явж байгаа гэдгийг нь мэдэж байсан учраас өгөхгүй гэж чадалгүй өгсөн данс руу нь мөнгө хийсэн. ... Би яг шалгуулахад нь хамт байгаагүй. Офиссын өрөөндөө холоос ажигдаад байж байсан. Манай менежер Г шалгуулсан. Ямар зөрчил гарсныг мэдэхгүй байна. Сүртэй зөрчил гэх зүйл байгаагүй байх. Ямар ч байсан зөвлөмж өгсөн гэж сонссон юм байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-р хуудас/,

-Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогоос 20 гаруй хоногийн өмнө болохоор Ц.Б нь надад хэлэхдээ бол хуурай ах Н.Х-т мөнгө өгсөн гэж ярьж байсан, хэдэн төгрөг хэзээ яаж өгсөн талаар тодорхой зүйл яриагүй. Харин өнөөдөр би Ц.Б захирал руу залгаад “Намайг Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авна гэж байна” гэдгийг хэлж танилцуулсан чинь Ц.Б захирал “би танай тэр хуурай ах Н.Х-т чинь 2,000,000 төгрөг өгчихсөн юмаа, тэр талаар л тодруулж мэдүүлэг авах гэж байгаа юм байна, танай ах чинь надад гай болох юмаа” гэж уурлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51-р хуудас/,

-Шүүгдэгч Б.Г-ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /У ХХК-ийн менежер/ “...2022 оны 3 сарын эхээр манай компанийн битүүмжлэгдсэн багийг сангийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ирж шалгасан. Тухайн үед 1 кемп дээр 5 билүү 3 битүүмжлэгдсэн тээврийн баг байсан бөгөөд ажлын хэсгийн 4 хүн ирж шалгаад явцгаасан. Тухайн үед шалгалт хийж байх үедээ дүнгээ танилцуулаад гарын үсэг зуруулж байсан. Манай компани авах ёстой оноогоо бол авсан. Шаардлага хангаагүй зүйл байгаагүй. Ингээд шалгуулснаас хойш 2 билүү 3 хоногийн дараа тайван зогсоол дээр хоол идчихээд гарч явж байгаад энэ Х  гэх хүнтэй таараад би өөрийгөө У ХХК-ийн менежер байна. Тантай танилцах гэсэн юм аа гээд танилцсан. Ингээд танилцах үедээ манай компанийг дэмжиж шалгасанд баярласан шүү, ах нэг данс өгчихгүй юу, дүү нь хэдэн төгрөг хийчихье гэж хэлсэн. Тэгсэн тийм юм байж болохгүй гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь би “дүү нь асуудал байхгүй, баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа юм шүү” гэж хэлээд дансыг нь аваад 3 сая төгрөг өөрөөсөө шилжүүлсэн. Би яахав дараа нь бас таньж мэддэг хүнтэй байхад зүгээр байх гэж бодоод шилжүүлчихсэн юм аа. ...Би Ц ны тайван зогсоол дээр уулзах үедээ дансыг нь хэлүүлж авсан. Ингээд Ц анд байрлах ажилчдын байр буюу кемп дээр очоод интернэт банк ашиглаж шилжүүлсэн... гэх мэдүүлэг /1хх-ийн 53-р хуудас/,

-Шүүгдэгч Д.Б-лгын гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  /Б ХХК-ийн захирал/ “...Би хаан банканд 00000000 дугаартай данс, худалдаа хөгжлийн банканд 00000000 дугаартай данс эзэмшдэг. Өөр Капитрон банк, Голомт банканд данс эзэмшдэг боловч дансны дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Капитрон, Голомт банкны данснууд нь зээлийн данс бөгөөд тус дансыг ашигладаггүй. ... Тухайн үед манай аж ахуйн ажилтан Баянаа гэж залуу байсан бөгөөд тус залуу над руу данс өгөөд шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн мөнгөнүүд байх шиг байна. 2022 оны 3 сард манай Мэнд катеринг ХХК нь 10 ажилчдын шинэ сууц худалдаж аваад шинээ байрлуулж байсан юм аа. Тэр суурилуулсан ажилтай холбоотой мөнгө гэж бодоод дээрх 2022 оны 3 сарын 03-ны өдрийн 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин 3 сарын 1-ний өдрийн гүйлгээ нь кемпийн хангалтад ажилчдын мах хоол хүнс авч байгаа юм байна гэж бодоод шилжүүлсэн мөнгө байгаа. Би энэ Х  гэх хүнийг огт танихгүй учраас мөнгө шилжүүлэх шалтгаан байхгүй. ...Тухайн үед сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 хуваагдаж шалгасан бөгөөд мэргэжлийн хяналтын шалгалт ирэх үед би өөрөө шалгуулсан. Харин дараа нь онцгой байдлаас шалгалт ирэх үед бол би байгаагүй бөгөөд манай кемпийн менежер Чандмань, Чулуун-Эрдэнэ 2 шалгуулсан байгаа. Энэ 2-г шалгуулах үед манай компанид зөрчил гэх зүйл байгаагүй. Бүх шаардлагаа хангасан байсан. Манайх өөрсдөө дотоод шалгалт хийгээд бүх юм аа бүрэн гүйцэд болгосон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-58-р хуудас/

-Шүүгдэгч Д.Б-ас гаргаж өгсөн 0000000000 дугаартай дансны хуулга /1хх-ийн 60-63-р хуудас/,

-Гэрч Т.Ч-нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /”Б ” ХХК-ийн менежер / “...Тус шалгалт ирэх үед манай захирал Б, манай бусад кщмпийн ажилчид болох Н, У, Б, “М” ХХК-ийн менежер Ч нар байсан. Тийм зүйл байхгүй. Би энэ хүнтэй тайван зогсоол дээр таарч байсан. тэгэхдээ дансны дугаарыг нь авч байгаагүй. Би өөрөө тайван зогсоол дээр амьдардаг байсан бөгөөд одоог хүртэл тус газраа амьдарч байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс компанийн кемпэд амьдардаггүй юм аа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-68-р хуудас/,

-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /М ХХК-ийн менежер/ “...Би "М” ХХК-д аж ахуйн няраваар ажиллаж байхад бол кемп дээр дутагдаж байгаа, авах шаардлагатай юу л байна тэрийг Ц  суурьшлын бүсээс худалдан авалт хийдэг, худалдан авалт хийхдээ зарлагын баримтыг бичээд, зургийг нь дараад дансны дугаарын хамт нягтлан бодогч Аруу шилжүүлдэг. Нягтлан бодогч А нь шууд шилжүүлчихдэг, нягтлан бодогч А нь мөнгөгүй болсон үедээ захирал Д.Б-тай яриад кассандаа мөнгө аваадахъя гэдэг зүйлийг хэлдэг хэрхэн яаж авсан талаар бол би мэдэхгүй байна. Би дээрх гүйлгээнүүдийг мэдэхгүй байна     Ц  суурьшлын бүсэд бол кемп дээр юу л хэрэгтэй байна бүгдийг нь авдаг байсан, мах, сүү, ус, ундаа гээд л бүхий л төрлийн зүйл авдаг байсан, манайх 2 кемп шинээр байгуулж байсан болохоор кабелийн утсыг авч байсан. Тэрнээс би Ц  гэх хүнээс бол худалдан авалт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-76-р хуудас/,

-Шүүгдэгч Г.Б-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /С ХХК-ийн гүйцэтгэх захирал/ “...Би энэ Х  гэх хүнийг 10 гаруй жилийн өмнөөс танина. Сэлэнгэ аймгийн Ц суманд Зоригоо гэх залуу байдаг. Тэр Зоригоотой Х  хамаатан гээд гэрт нь очих үед би анх танилцаж байсан. Манайх Сүхбаатар дүүргийн 7-р хороонд Цахим тоглоомын газар ажиллуулдаг байсан юм аа. Тэр үед Х  Сүхбаатар дүүргийг хариуцсан галын байцаагч байсан бөгөөд тэрнээс хойш нилээн ойр дотно танилцах болсон. ...Тухайн үед би Ц анд байсан юм аа. Х ыг шалгалтаар ирснийг нь тухайн үед мэдэж байсан. Тухайн үед ковидтой холбоотой гаднаас ирж байгаа хүмүүс Тайван зогсоол гэх буудалд байрлаж байсан юм аа. Х  ч гэсэн тухайн буудалд байж таарсан. Ингээд Х  ах бид 2 ойрд уулзаагүй болохоор хамт архи уусан Уугаад сууж байхдаа Х  ахад 10,000,000 төгрөг өгөхөөр амлачихсан юм аа. Ингээд амалсаныхаа дагуу хадам ээжийнхээ дансаар шилжүүлсэн байгаа. ... Би угаасаа хадам ээж С-гийн хаан банкны 000000 дугаартай дансыг заримдаа ашигладаг юм аа. Хадам ээжийн интернэт банкны кодыг нь би мэддэг. Тухайн үед тус дансанд мөнгө байж таарсан учраас энэ данснаас шилжүүлсэн байгаа....” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-р хуудас/

-Гэрч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б  нь миний төрсөн охин Б-гийн нөхөр нь байгаа юм аа. энэ хүн манай хүргэн болоод 20 гаруй жил болж байна. ... Би хаан банканд харилцах 00000000, хугацаагүй хадгаламжийн 00000000, тэтгэврийн данс буюу нийт 3 данс эзэмшдэг. Өөр Төрийн банканд, Хас банканд данс эзэмшдэг боловч тус дансаа ашигладаггүй. ... Би энэ гүйлгээний талаар огт мэдэхгүй. Энэ Цгэх хүнийг ч би танихгүй. Би 0000000000 дугаартай дансаа яг өөрөө ашигладаггүй юм аа. Манай охин Б, хүргэн Б  нар энэ дансыг ашигладаг. Интернэт банкных нь кодыг нь энэ 2 мэдэж байгаа. Би зөвхөн өөрийн 0000000 дугаартай данс дээр виза карттай бөгөөд энэ дансаа ашигладаг. 2022 оны 3 сард би эмнэлэгт хэвтэж байсан санаад байна. Тийм болохоор энэ талаар юу ч мэдэхгүй. Манай хүргэн болон охин надад өөрсдийнхөө бизнесийн талаар нарийн ярьдаггүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 80-р хуудас/,

-Гэрч Ц.Г----хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Э ХХК-ийн менежер/ "... Тус машиныг одоо яг хэн унаж байгааг надад мэдэх зүйл алгаа. Тус авто машиныг 2022 оны 10 сард байх, сар өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай баз Х  над руу утсаар яриад ах нь машин авах гэсэн юм аа. Нэр дээр чинь авчхаж болох уу гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд СонгиноХайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22 авто худалдааны төвөөс дээрх машиныг хамт явж үзэж худалдаж авсан. Яг хэдэн төгрөгөөр авсныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 22 худалдааны төвөөс худалдаж аваад тэнд байдаг авто тээврийн газраас гэрчилгээг нь миний нэр дээр гаргуулж авсан. ...Тэр талаар надад яг мэдэх зүйл байхгүй байна. Би дээр хэлсэнчлэн нэр дээрээ машин аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. .. Би тэр талаар мэдэхгүй ээ. Х  ганцаараа яваад тэр зарсан ченжтэй тооцоогоо хийсэн. Яг хэдэн төгрөг хаанаас гаргаж өгснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-р хуудас/,

-Гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тиймээ тус авто машиныг эхнэр Мөнхдэлгэрийн нэр дээр оруулж ирж 2022 оны 10 сарын 09-ний өдөр зарсан байгаа. 10 сарын 09-ний өдөр 2 залуу ирж тус машиныг үзэж авсан. Дээрх машиныг авч байгаа залуу нь өөрийгөө онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг, дарга хийдэг гэсэн зүйл яриад байсан. Тэгээд төрийн албанд ажилладаг учраас нэр дээрээ машин авч болохгүй байна. Дүүгийнхээ нэр дээр авах юм гэж ярьж байсан. Ингээд би тус авто машиныг 83 сая төгрөгт зарна гэсэн чинь үнээ буулгачих, мөнгө нь бэлэн гэхээр нь 78 сая төгрөгт зарахаар тохиролцож зарсан байгаа. Тус хүнд зарахдаа ямар нэгэн худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд манай эхнэр Мөнхдэлгэр 22 авто худалдааны төв дээр байрлах авто тээврийн үндэсний төв дээр өөрийн биеэр ирж шилжүүлж өгсөн байгаа нийт 78 сая төгрөгөөр зарахаар тохиролцож дээрх 78 сая төгрөгийг бэлнээр надад шууд тоолж өгсөн. Би тэр мөнгийг нь шууд аваад эхнэр Мөнхдэлгэрийн голомт банкны дансанд тушаасан байгаа. ...Нэрийг нь бол мэдэхгүй байна. Машины гэрчилгээг тэр хүн дүү нь гэх хүний нэр дээр шилжүүлж авсан. угаасаа тэр дүү нь гэх хүнтэйгээ хамт явж үзэж авсан. тэр худалдаж авсан хүн өөрийгөө онцгой байдлын гал унтраах албанд ажилладаг гэж байсныг нь санаж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-р хуудас/

-Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /Э ХХК-ийн гүйцэтгэх захирал/ “...Тус компанийг 2017 онд хавьцаа анх үүсгэн байгуулсан компани бөгөөд тус компани нь барилга, худалдаа үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулсан байсан компани байгаа юм. Би тус компанийн гүйцэтгэх захирлаар 2021 оны 9 сараас эхэлж ажиллаж байна. Тус компани нь одоогоор Сүхбаатар дүүргийн 0 хороо Хоймор оффисын баруун талд 0айлын 0 давхар орон сууц шинээр барьж байна. ...Манай барьж байгаа барилга нь одоогоор 8 давхар хүртэл цутгалтын ажил хийгдээд барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Барилгын материалын үнийн хэт хөөрөгдөл, материалын хомсдол, цаг агаар, улирлын байдлаас шалтгаалаад барилгын үйл ажиллагааг түр зогсоож хавар эрт эхлэх төлөвлөгөөтэй байна. Тус захиалгын талаар би санаж байна. Манай компани нь бараа материалын зөрүү мөнгө өгөх шаардлага гараад 2-3 байрыг хямдруулж тал үнээр нь зарах болсон. Ингээд тус хямдруулсан 2 өрөө орон сууцыг энэ Ц  гэх 100 хувь төлөлт хийж захиалж авахаар болсон. Захиалгын гэрээн дээр байрны давхар дугаар нь тодорхой байгаа байх. 41.96 мкв орон сууц байсан байх. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэрээний дагуух мөнгийг энэ Ц  гэх хүн компанийн 00000000 дансаар 2.728.000 төгрөгийг, үлдэгдэл 80,000,000 төгрөгийг бэлнээр манай санхүүд төлсөн байдаг. Тухайн үед энэ захиалагч өөрөө ирж захиалгын гэрээгээ байгуулахаар тохиролцсон. Ингээд маргааш нь энэ хүнтэй гэрээ байгуулах гэсэн чинь компани дээр өөрөө ирэх боломжгүй, мөнгө нь бэлэн байгаа, хүүхэд харах хүн байхгүй гэсэн зүйл яриад манай компанийн Түвшин гэх залуу энэ захиалагчтай утсаар ярьж байгаад Нисэхээс очиж өөрийг нь мөнгөтэй нь авчирсан. Ингээд бэлэн 80 сая төгрөг тушаасан, үлдэгдлийг нь дансаар тушаасан санаж байна. ...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 88-р хуудас/

-Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: /ОБЕГ-ийн ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн/ "... Би Х ыг 2012 оноос хойш танина. Анх 2012 онд би Оросын холбооны улсын Москва хотын гал эсэргүүцэх академид 14 хоногийн сургалтаар очих үед Х  нь тус сургуульд оюутан байсан юм аа. ...Тухайн үед сангийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн даргаар Боомтын зөвлөлийн ажпын албаны дарга Э, тус ажлын албаны мэргэжилтэн Д, Хн, мэр^жпийн хяналтын ерөнхий газраас байцаагч Б, Б, Онцгой байдлын ерөнхий газраас Х  болон миний бие орж ажилласан байгаа. Тус ажлын хэсэг нь 2022 оны 9 сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Надтай хамт явсан Х  нь 2022 он 9 сарын дундуур эрүүл мэндийн шалтгаанаар шалгалтаа үргэлжлүүлж чадалгүй буцсан бөгөөд Х ын оронд Х  сумын гал унтраах ангийн шал түймрийн улсын байцаагч ахлах дэслэгч Мөнгөнбилэгийг томилж ажиллуулсан байгаа. Тус ажлын хэсэг битүүмжлэгдсэн тээврийн багийг шалгахдаа 2 хэсэг хуваагдаж шалгасан бөгөөд Х ыг явсны дараа М-ийг ирээгүй байх хугацаанд би 2 багийн дунд явж шалгаж байсан. Тус компанийг би яг шалгах хуваарьгүй байсан санаад байна. Н.Х уг нь шалгах ёстой байсан боловч бие нь өвдөөд шалгаж чадаагүй хот руу буцсан байсан байх. Ингээд 2019 оны 9 сарын 20-ны өдөр тус компанийн кемпийг шалгаж байх үед Х  утсаар яриад “М ХХК нь манай найзын компани байгаа юм аа. Чи жоохон анхаараад өгөөрэй” гэж захиж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-р хуудас/

-Шүүгдэгч Н.Х аас гаргасан хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн тогтоол /1хх-ийн 116-118-р хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн Д22-79, Д22-78 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 119-126-р хуудас/,

-2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-тай 00000000 дугаартай орон сууц захиалгын гэрээ, кассын орлогын ордерын хуулбар /1хх-ийн 128-130-р хуудас/,

--“Э” ХХК”-ны хаан банкны артай дансны хуулга кассын орлогын ордер /1хх-ийн 133-134-р хуудас/,

-Гэрч Д.Ц гийн 0000000дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 181-184-р хуудас/

-Хилийн боомтын үндэсний зөвлөлд хүргүүлсэн 2022.10.19-ний өдрийн албан бичиг, түүний дагуу Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс ирүүлсэн албан бичиг холбогдох материал /1хх-ийн 185-218-р хуудас/

-“Э” ХХК-ийн барилгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 169-170-р хуудас/

--“Э” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, тогтоосон мөрдөгчийн тогтоол, Д.М-ийн иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /Зхх-ийн 3-6-р хуудас/

-Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 000000000 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 111-115-р хуудас/

-Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн Н.Х ыг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, бусад албан бичиг/2хх-ийн 22-27-р хуудас/

-Н.Х аас гаргаж өгсөн орон сууц захиалгын гэрээ, төлбөр тушаасан баримт H.Х ын өмгөөлөгч М.Өл-гээс гаргаж өгсөн хяналт шалгалтын ажлын тайлан, тэмдэглэл /1хх-ийн 219-250-р хуудас, 2хх-ийн 1-12-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байжээ./1хх-ийн 185-218-р хуудас, 2хх-ийн 22-27-р хуудас /

Ийнхүү ажиллаж байсан байдал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”-ийн 4.1.1 дэх заалт “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х нь нийтийн албан тушаалтан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтанд” гэх шинжийг хангасан байх бөгөөд

Сангийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ө  аймгийн Х  сумын Ц  суурьшлын бүсэд ажиллахдаа хийх ёсгүй зүйлийг буюу шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг дэмжиж, нэр бүхий компаниудыг тэнцүүлсний хариуд шан харамж болох нийт 24,000,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр авсан нь “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” үйлдлийн шинжийг хангасан байх тул дээрх зүйлчлэл зөв байна.

Түүний дээрх үйлдэл олон удаагийн давтамжтай үргэлжилсэн шинжтэй байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнд хамаарч байна.

Мөн түүнчлэн Монгол улсад импортлогдсон 0000000 арлын дугаартай Lexus RX450h загварын тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Д.Ц гийн хамаарал бүхий Цн нэр дээр 78,000,000 төгрөгөөр худалдаж авсан, зээлийн гэрээний дансанд Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл худалдааны төвд байхдаа 50,164,450 төгрөгийг тушаасан, өөрийн эхнэр Д.Ц гийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 9-р хороо Алтайн 0-р гудамж баригдах0 давхарт 45.96 мкв 2 өрөө орон сууц захиалах гэрээг -“Э” ХХК-тай байгуулан тус компанид нийт 82,728,000 төгрөгийг төлсөн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүй хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч М.Б нь Д  аймгийн Д сумын Засаг дарга буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”-ийн 4.1.1 дэх заалт “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д зааснаар нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан нь тогтоогдсон. / хх-ийн 30-32-р хуудас/

Тэрээр өөрийн хариуцаж ажилладаг “И ” ХХК-ийг тэнцүүлэх, давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Х-т Ш.Б тай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр нийт 7,000,000 төгрөгийг өгсөн нь “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн” үйлдлийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Б нь М.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцож, М.Б-ээс өгсөн 2,000,000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж шилжүүлэн өгч, хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Шүүгдэгч Д.Б, Г.Б  нарын хувьд: ганцаараа бөгөөд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хариуцаж ажилладаг компаниудыг тэнцүүлэх зорилгоор шүүгдэгч Н.Х-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Г.Б  2,000,000 төгрөгийг, Д.Б 10,000,000 төгрөгийг тус тус өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг үндэслэлтэй гэж үзсэн.

Харин шүүгдэгч Ц.Б х, Б.Г , Б.О  нарын хувьд нэг удаагийн үйлдлээр шүүгдэгч Н.Х-т Ц.Б-өөс 2,000,000 төгрөгийг, Б.- 1,000,000 төгрөгийг, Б.О-оос 3,000,000 төгрөгийг тус тус өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.  

Иймд шүүгдэгч нарыг тус бүр дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд, тэдэнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”. мөн 2."Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”. гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 74,164,450 төгрөгийг, иргэний хариуцагч -“Э” ХХК-иас 82,728,000 төгрөгийг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох GYL162405273 арлын дугаартай 10-86 УАХ улсын дугаартай Lexus RX450h загварын тээврийн хэрэгсэлийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 24,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

Мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч М.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Ц.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас мэтгэлцээгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлүүлэх саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээж орж ирсэн. Иймд тохиролцсон ялыг хүлээж болно. Н.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 38.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 38.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Авлигатай тэмцэх газрын тоот дансанд байршуулсан мөнгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар улсын орлого болгох саналтай байна. Н.Х-ын Lexus RX маркийн 10-86 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар улсын орлого болгох саналтай байна. Н.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж өгнө үү. Торгох хугацааны хувьд прокурортой тохиролцсон буюу хуульд заасан 90 хоногийн дотор төлөх боломжтой гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.О: Ш.Б ын хувьд прокурортой эрүүгийн хариуцлага тохиролцсон. Прокурортой тохиролцсон саналын хүрээнд буюу 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.500.000 төгрөгөөр торгохыг хүлээн зөвшөөрч байгаа. Ш.Б ын хувьд 2018 онд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаад торгуулийн ял биелэгдэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Д: Шүүгдэгч Ц.Б, М.Б нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд бүгд шийдвэрлэгдсэн. Гэм буруу дээрээ маргаагүй. Хэргийн хувьд нотлогдох ёстой зүйл бүгд нотлогдсон.  Түүнээс гадна прокурорын сонсгож байгаа ял, албадлагын арга хэмжээг харилцан зөвшилцсөн, өөр ялгаатай саналгүй. Гэмт хэргийн улмаас төлөх төлбөр, хохирол байхгүй. Ял шийтгэлийн улмаас гарах үр дагварыг 2 шүүгдэгч маш сайн ойлгосон байгаа. Тэгэхээр прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан хариуцлагын хүрээнд шийдвэрлэж, хариуцлагыг ногдуулж өгнө үү. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хөндөгдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн хэрэглээтэй холбоотой асуудалд давхар зүйлчлэлтэй хүмүүсийн хувьд ял хариуцлагыг тус тусад нь хэлээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлаад нийт эдлэх ялыг нь прокурорын хэмжээгээр тогтоовол зөв болох байх. Манай 2 шүүгдэгчтэй шууд холбоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдахад ач холбогдолтой гэж үзэж байна гэв.

Бусад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд шүүгдэгч нарын торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байх бөгөөд дээрх өмгөөлөгч нарын саналыг дэмжиж оролцов.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Х ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч М.Б, Ш.Б нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Б , Ц.Б х, Б.Г , Б.О , Д.Б нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус шийтгэлтэй.    

Шүүгдэгч Н.Х , М.Б, Б.ГОд, Д.Б, Г.Б , Б.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

 Шүүгдэгч Ц.Б, Ш.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрцгөөсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй, заавал хураагдах эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа нөхцөл байдлууд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлээ.

Иймд улсын яллагчийн санал болох шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 24,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

Мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч М.Б-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

   Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 24,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Х-ын нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 38,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 38,000,000 (гучин найман сая) төгрөгөөр торгох ял тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Х , Ц.Б, М.Б, Б.Г, Д.Б, Г.Б , Б.О нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Ш.Б оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч тус бүрт анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт диски, “нууц ажиллагааны магадалгаа”-нд хавсаргагдсан 43 хуудастай баримтыг тус тус уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Х ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан,

          Мөн өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Д овогт М-гийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Л  овогт Ш-гийн Б ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Г овогт Гйн Б , Рт овогт Д-вын Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч О овогт Ц-ын Б-х, Ө овогт Б-ын Г, О овогт Б-йн О нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 24,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

          Мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

      - шүүгдэгч Г.Б т нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

      - шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар:

      - шүүгдэгч Ц.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

          - шүүгдэгч Б.Г-од нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял,

          - шүүгдэгч Б.О-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 24,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Х-ын нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 38,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 38,000,000 (гучин найман сая) төгрөгөөр торгох ял тогтоосугай. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х , Ц.Б, М.Б, Ш.Б , Б.Г, Д.Б, Г.Б , Б.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш шүүгдэгч Н.Х , Ц.Б, М.Б, Б.Г, Д.Б, Г.Б , Б.О нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Ш.Б оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.     

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий хоёр ширхэг компакт диски, “нууц ажиллагааны магадалгаа”-нд хавсаргагдсан 43 хуудастай баримтыг тус тус уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 74,164,450 төгрөгийг,  иргэний хариуцагч “Э” ХХК-иас 82,728,000 төгрөгийг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох 00000 арлын дугаартай 00-00 ААА улсын дугаартай Lexus 00000h загварын тээврийн хэрэгсэлийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.УРАНГУА