Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Баянжаргал,

хохирогч: Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Э,

шүүгдэгч: Ж.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-д  холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Човогт Ж-ийн Б /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, “В ” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол, 1-р байрны 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Б нь “В ” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “П ”ХХК, “Н ”ХХК, “О”ХХК, “Э”ХХК, “М”ХХК, “А”ХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”А, “Х” ХХК, “Б”ХХК, “\Д”ХХК, “П”ХХК, “Ч” ХХК, “И”ХХК, “А”ХХК, “И”ХХК, “Д”ХХК, “У” ХХК гэсэн нэр бүхий 20 аж ахуйн нэгжээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 192 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 3,344,164,709.05 (гурван тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, нэг зуун жаран дөрвөн мянга, долоон зуун есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, 334,416,470.95 (Гурван зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун арван зургаан мянга, дөрвөн зуун далан төгрөг, ерэн таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Б нь “В ” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “П ”ХХК, “Н ”ХХК, “О”ХХК, “Э”ХХК, “М”ХХК, “А”ХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”А, “А”А ХХК, “Б”ХХК, “\Д”ХХК, “П”ХХК, “Ч” ХХК, “И”ХХК, “А”ХХК, “И”ХХК, “Д”ХХК, “У” ХХК гэсэн нэр бүхий 20 аж ахуйн нэгжээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 192 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 3,344,164,709.05 (гурван тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, нэг зуун жаран дөрвөн мянга, долоон зуун есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, 334,416,470.95 (Гурван зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун арван зургаан мянга, дөрвөн зуун далан төгрөг, ерэн таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Вега-Экспрес” ХХК-ийн хувьд 2016-2020 онд зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 334,416,470.95 төгрөгийн татварыг буруулж улсад хохирол учруулсан байгаа. Улсын төсөвт төлөх татварын өр төлбөрийг барагдуулаагүй байна. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 334,416,470.95 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “Вега-экспрес” ХХК нь илгээсэн байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

-Татварын ерөнхий газраас ирүүлсэн “В ” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 3,344,164,709.05 (гурван тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, нэг зуун жаран дөрвөн мянга, долоон зуун есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийн үнэ бүхий 192 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг 1.“Пүнзэт”, 2.“Нью автоком групп”, 3.“Олзот ганзага трейд”, 4.“Эа”, 5.“М”, 6.“Аг”, 7.“П”, 9.“”, Ю.“А”, 11.”А”А, 12.“Б”, 13.“Д”, 14.“П”, 15.”Ч”, 16.“И”, 17.“А”, 18.“Иэ”, 19.“Дэ”, 20.”У” гэсэн нэр бүхий 20 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хугацаанд тайлагнаж, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж буй талаарх баримт /хх-ийн 28-34-р хуудас/,

-Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.Одгэрэл, Ч.Бекболд нарын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11и-3/6732 тоот албан бичгийг үндэслэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу “В ” ХХК (2881454)-ийн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн (Нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар) улсын байцаагчийн танилцуулга, /хх-ийн 87-91-р хуудас/,

-Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Б, Б.О нарын Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11и-3/6734 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11и/2/6944 тоот албан бичгийг үндэслэн удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу “И”ХХК (6250238)-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс (Үүсгэн байгуулагдсанаас хойш) 2020 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн (Нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар) улсын байцаагчийн танилцуулга,

“И”ХХК-ийн 2019 оны 10, 11, 12 дугаар сард олгосон нийт 114,322,964,637.27 төгрөгийн үнийн дүнтэй 4391 ширхэг падаанаар худалдан авалтын хасалт хийсэн 397-н татвар төлөгчдийн татварын тайланд үндэслэн нягтлан шалгахад дараах байдалтай байна. Үүнд: 64 татвар төлөгчид 22,554,509,393.67 төгрөгийн үнийн дүнтэй 849 ширхэг падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 2,255,450,393.36 төгрөгөөр буруулж тайлагнасан, 6 татвар төлөгчид 9,322,999,134.56 төгрөгийн үнийн дүнтэй 279 ширхэг борлуулалтын төлбөрийн баримтаар бичилт хийгдсэн боловч борлуулагч болон худалдан авалт хийсэн татвар төлөгчид тайландаа тусгаагүй байна. /Хавсралт 1/,

Дүгнэлтээр:

“И”ХХК нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн үндэслэл нь НӨАТ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийн заалтыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

“И”ХХК нь бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ногдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй, үйл ажиллагааны 31,877,508,528.23 төгрөгийн үнэ бүхий 855 ширхэг НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж давхардсан дүнгээр 70 татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг буруулах боломж болгосон, цахим төлбөрийн баримтаар хийгдсэн борлуулалтыг борлуулагч болон худалдан авалт хийсэн ААН-үүд тайландаа тайлагнаагүй зэрэг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичив гэсэн /хх-ийн 185-186-р хуудас/,

 “И”ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 849 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 70 аж ахуйн нэгж байгууллагын  жагсаалт /хх-ийн 187-р хуудас/,

-Гэрч Д.Очирпүрэвийн /Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг:

-Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:

-Цахим татварын мэдээллийн сан:

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

-Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

-Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Е1ах.тп энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа. ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгттэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ийг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,

-Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...томилолтын дагуу 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлах шалгалт хийж танилцуулга бичсэн. Татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд Вега-Экспрес ХХК нь 2018 онд 195,514,818.20 төгрөгийн үнийн дүнтэй 16 ширхэг, 2019 онд 959,174,818.18 төгрөгийн үнийн дүнтэй 49 ширхэг, нийт 1,154,689,636.38 төгрөгийн үнийн дүнтэй 65 ширхэг НӨАТын падаанаар худалдан авалтын хасалт хийж улсын төсөвт төлбөл зохих татвараа 115,4 сая төгрөгөөр бууруулсан байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад танилцуулга бичсэн. Үүнийг тодруулбал дээрх үнийн дүн бүхий худалдан авалтыг бодит худалдан авалт мөн үү гэж шалгахад А ХХК, АЗЦО ХХК, ХК, Ионе ХХК-иуд нь Татварын Татварын ерөнхий газраас гаргасан мэдээллийн дагуу хуурамч падаан үйлдсэн байж болзошгүй гэх нэрс дунд байсан 4 аж ахуйн нэгж байгаа юм. Хий бичилттэй НӨАТаас зайлсхийнэ гэдгийг тодруулбал нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд үйл ажиллагаа бодит хийгдсэн байна гэдэг бол санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдох буюу мөнгө орсон гарсан кассын орлого, зарлагын баримтаар нотлогдох ёстой. Цахимаар буюу мөнгө НӨАТ-ын падааны бичилт нь бол компанийн анхан шатны баримтаар нотлогдохгүй, өндөр үнийн дүнтэй, бодит бус байдаг учраас нотлогдох баримтгүй учир хуурамч гэж үздэг юм...” гэх  мэдүүлэг, /хх-ийн 94-95-р хуудас/,

-Э.Яллагдагч У.А-гийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.../В/ энэ компанийг би нээх сайн мэдэхгүй. “И”ХХК-иас шивэлт орсон бол би шивсэн нь үнэн гэж бодож байна. Энэ компаний захирал, нягтланг танихгүй, шивэлт хийснээрээ би үнийн дүнгийн 0,5-0,6 хувийг авдаг болохоор тэр мөнгөө л авсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107-р хуудас/,

-”В ” ХХК-ийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 75-р хуудас/,

-Шүүгдэгч Ж.Б-д  холбогдох эрүүгийн 2202000000250 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч У.Алтанзаяа нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 27 дугаартай тогтоол, /хх-ийн 1-2-р хуудас/,

-У.А, Г.Б, О.О, Б.А, Б.П, Х.Ч нарт холбогдох эрүүгийн 000000000дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт /хх-ийн 217-250, 2-р хх 1-2-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ж.Б яллагдагчаар өгсөн: “...манай компанид шивэгдэж орж ирсэн НӨАТ-ын падаантай холбоотой асуудлуудыг хүлээн зөвшөөрч байна. НӨАТ-ын падаан шивэлт орж ирсэн асуудлыг тухайн үедээ дам дамаа хүмүүстэй холбогдож байгаад шивүүлэн авсан байгаа. НӨАТ-ын падаан шивсэн аж ахуйн нэгжүүдийг бол мэдэхгүй, хамтран ажилласан зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/ гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “В ” ХХК 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий компаниудаас падаан худалдан авч улсад төлөх татвараас зайлсхийх зорилгоор 334,416,470.95 төгрөгийн падаан авсан талаар мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй учир улсад хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Б нь “В ” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “П ”ХХК, “Н ”ХХК, “О”ХХК, “Э”ХХК, “М”ХХК, “А”ХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”АХХК, “А”А, “А”А ХХК, “Б”ХХК, “\Д”ХХК, “П”ХХК, “Ч” ХХК, “И”ХХК, “А”ХХК, “И”ХХК, “Д”ХХК, “У” ХХК гэсэн нэр бүхий 20 аж ахуйн нэгжээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 192 ширхэг падаан хууль бусаар шивүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 3,344,164,709.05 (гурван тэрбум, гурван зуун дөчин дөрвөн сая, нэг зуун жаран дөрвөн мянга, долоон зуун есөн төгрөг, таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, 334,416,470.95 (Гурван зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун арван зургаан мянга, дөрвөн зуун далан төгрөг, ерэн таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байна.  

Шүүгдэгч Ж.Б нь татвар төлөгч бөгөөд татварын тайланг үнэн зөвөөр гаргах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.

Татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг дэлхийн улс орнуудад төдийгүй Монгол Улсын Эрүүгийн хууль хууль тогтоомжид гэмт хэрэгт тооцож ирсэн уламжлалтай. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн татвар төлөх үүрэгтэй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Иймд шүүгдэгч Ж.Б-йн, “В ” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй 20 аж ахуйн нэгжээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 192 ширхэг падаан хууль бусаар шивүүлж, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, 334,416,470.95 (Гурван зуун гучин дөрвөн сая, дөрвөн зуун арван зургаан мянга, дөрвөн зуун далан төгрөг, ерэн таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.   

Шүүгдэгч Ж.Б дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь 331,093,666.25 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүгдэгч Ж.Б-йг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар төрд учруулсан хохирол болох татварын өр 331,093,666.25 төгрөгийг түүнээс болон иргэний хариуцагч “В ” ХХК-иас гаргуулан улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ж.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ж.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.Б-д  гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.   

Шүүгдэгч Ж.Б-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д  1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Човогт Ж-жийн Б татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д  1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.    

 

           4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б иргэний хариуцагч “В ” ХХК-иас 331,093,666.25 төгрөг гаргуулан улсын орлогод шилжүүлсүгэй.

 

           6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА