| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ү.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Үийн Бд холбогдох 2212000730337 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Бовогт Үийн Б /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын Ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Т.Гт 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Бын мэдүүлсэн: Би тухайн хонь, ямааг тоо ёсоор нь буцааж өгсөн. Хохирогч гомдол, саналгүй болсон байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212000730337 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Гын мэдүүлсэн: ...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 08 цагийн үед өөрийн эзэмшлийн хонь, ямаагаа бог малын хашаандаа хашиж байгаад өөрийн эхнэр Г.П, төрсөн хүү Г.Ш нарын хамтаар тоолж бүртгэл хөтлөхөд 1136 тооны хонь, 208 тооны ямаа тоологдсон. Тэгээд хонь, ямаагаа 09 цагийн үед бэлчээсэн. Хонь, ямаагаа бэлчээсний дараа бага гэрт байсан борцоо шуудайлаад дуустал манай хүү Г.Шбэлчээрт байгаа хонь, ямаагаа мотоцикльтой явж эргүүлж гэр рүүгээ дөхүүлээд гэртээ ирсэн. Удалгүй хонь, ямаа гэрийн чанх баруун талын уулын толгой даваад явсан бөгөөд хонь, ямаа гэрийн гаднаас харагдахаа больсон. Энэ үед миний бие Г.Шийг хонь, ямаандаа явсан гэж бодсон тул хонь, ямааны араас би өөрөө яваагүй. Хэсэг хугацааны дараа хонь, ямаа уул давснаас хойш 30 гаруй минутын дараа Г.Шболон хонь, ямаа харагдахгүй болохоор нь би гэрээсээ өөрийн Приус машинтай хонь, ямааныхаа араас явтал Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг Хайлаастын арын будаа тарьдаг пойлин дотор манай хонь, ямаанууд цувчихсан зүүн хойшоо маягтай явж байсан. Тэгээд би хонь, ямаагаа холоос багцаагаар 600 метр орчим зайнаас харсан. Энэ үед Ү.Б олон ямаатай цөөхөн хонь бараан зүсмийн мориор туугаад ганцаараа явж байсныг миний бие Ү.Быг 600 орчим метр зайнаас харсан. Хонь, ямаагаа харчихаад гэрийнхээ гадаа ирээд өөрийн эхнэр Г.Пг машиндаа суулгаад хонь, ямаа бэлчиж байсан газар очоод хонь, ямаагаа машинаар туугаад зүүн хойшоо малын хаваржаа руугаа туугаад явж байтал миний зүсээр нь таньдаг цагаан халтар зүсмийн эм ямаа, хар зүсмийн эм ямаа зэрэг нь ямаан сүрэг дотроо байхгүй байсан. Тэгээд тухайн үед би ямаан сүрэг дотроо бэлчээр дээр дээрх зүсээр нь таньдаг хоёр ямаагаа шүүж үзтэл дээрх хоёр ямаа байхгүй байсан. Дээрх хоёр эм ямаа туранхай ядруухан тэжээж байсан ямаанууд тул би зүсээр нь сайн мэддэг. Тэгээд ямаа, хонин сүрэг дотор шүүж үзэхэд дээрх хоёр ямаа байхгүй байсан. Тэгээд Хар нуур гэх газарт хонь, ямаагаа туугаад очтол хүчтэй салхи салхилсан бөгөөд салхин дунд эхнэр Г.П бид хоёр ямаан сүрэг дотроо содон зүстэй хэдэн ямаагаа шүүж үзэхэд байхгүй байсан. Тухайн үед орой нар жаргах гэж байхад манай хүү Г.Шэхнэр бид хоёр дээр мотоцикльтой ирсэн. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө эрт 08 цагийн үед өөрийн эхнэр Г.П болон төрсөн хүү Г.Шийн хамтаар хонь, ямаагаа хоёр хэсэг тасдаж хашаанд оруулж тоолоход ямаа 44, хонь 10 дутсан. Өмнөх өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой гэгээ арай тасраагүй байхад миний бие Ү.Бын гэрт очоод манай тэжээлийн хоёр ямаа зүсээрээ байхгүй байна, танай хонь, ямаанд нийлсэн асуудал бий юу гэж асуутал эхлээд Ү.Б танай хонь, ямаа манай хонь, ямаатай нийлээгүй, их ойрхон бэлчиж байсан, Ү.Бын хонь, ямаан дотор Шын хоёр хургатай хонь байсан, тэгээд манай хонь, ямаан дотор Ү.Бын хонь, ямаан сүргээс Шын хоёр хургатай хонь нийлснийг Ү.Б манай хонь, ямаанаас ялгаж авсан талаараа надад хэлсэн. Энэ үед би манай хэдэн ямаа байхгүй байна, энэ хавьд танай хонь, ямаа манай хонь, ямаа л байдаг, гарцаа байхгүй танай хонь, ямаатай манай хонь, ямаа нийлсэн, чи мэдэж байгаа гэж хэлэхэд Ү.Б манай хонь, ямаан сүрэг танай хонь, ямаатай нийлээгүй гэж хэлсэн. Дахин миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед Ү.Быг бэлчээрт хонь, ямаагаа туугаад хүрэн зүсмийн морьтой явж байхад очоод баараггүй 44 тооны ямаа,10 тооны хонь дутаад байна, чамаас гарцаа байхгүй, танай хонь, ямаа манай хонь ямаатай ойрхон шүргээд гарсан гэж хэлэхэд Ү.Б сандраад танай ямаа хонин сүрэгтэй манай ишигтэй ямаанууд нийлснийг би ялгаж авсан гэж хэлсэн. Өмнөх өдөр нь намайг алдсан ямаагаа Ү.Баас асуутал Шын хоёр хургатай хонь танай хонь, ямаатай нийлсэн гэж хэлчихээд нэг хоногийн дараа надад өөрийн ишигтэй ямаануудаа манай хонь, ямаанаас ялгаж авсан гэж хоёр өөр юм ярьсан. Тэгээд миний бие манай хонь, ямаатай ойрхон хонь, ямаа нь бэлчдэг Ү.Быг алдсан олон тооны ямаа, хонин дээрээ сэжиглэж байна. Миний бие Ү.Бын гэрийн гадаа малын байрандаа хонь, ямаагаа хашсан байхад нь алдсан 44 тооны ямаа 10 тооны хонио үзэж шүүхэд байхгүй байсан. Манай гэр мал хонь, ямаа Ү.Бын гэр хонь, ямаа хоорондоо нэг км орчим зайтай бэлчдэг гэрүүд, мөн нэг км орчим зайтай. Өмнө нь хонь, ямаанууд нийлж байгаагүй. Миний алдсан 44 тооны ямаанаас зүсээр нь мэдэж байгаа ямаанууд бол цагаан халтар зүсмийн эм ямаа, хар зүсмийн эм ямаа, улаан халзан зүсмийн соёолон насны эр ямаа, гэдэргээ эвэртэй хар зүсмийн эм ямаа, им нь буруу талын чих нь голоосоо цуулбар имтэй, зөв талын чих нь урдаасаа хөндлөн имтэй, зарим ямаанууд буруу талын чих нь урдаасаа догол имтэй, зөв талын чих нь урдаасаа хөндлөн имтэй бөгөөд хонинууд им нь буруу талын чих нь голоосоо цуулбар имтэй, зөв талын чих нь урдаасаа хөндлөн имтэй байсан. Хонины зүсийг бол хэлж чадахгүй. Манай хонь, ямаа бэлчээрлээд уул хамар даваад тонгойгоод бэлчээд явсан. Бэлчээрээс алдагдсан газар нь Төвшрүүлэх сумын Баян-Өндөр 2 дугаар багийн нутаг манай гэр яг хоёр сумын зааг дээр байдаг. Манай хонь, ямаа уулын хамар даваад Төвшрүүлэх сумын нутаг руу орж байнга бэлчдэг. Миний бие хулгайд алдсан ямаанууд, хонин дээрээ Ү.Быг нэгдүгээрт 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Хайлааст гэх газар хэсэг ямаанууд, хонийг мориор ганцаараа туугаад явж байхыг нь би өөрөө харсан бөгөөд миний харснаар тухайн өдөр 100 гаруй тооны хонь, ямаа тууж явсан. Хоёрдугаарт Ү.Быг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Я.Оюунаа гэх хүн гэрийнхээ гадаа хог цэвэрлэж байхдаа манай хонь, ямаа Ү.Бын хонь, ямаатай нийлсэн бололтой нэг дор байхыг харсан байсан. Мөн Я.Оюунаа надад хэлэхдээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед бараан морьтой хүн хонь, ямаа туугаад Ү.Бын гэрийг чиглээд явж байсныг харсан байсан. Дээрх үндэслэлээр Ү.Быг сэжиглэж байна. Ү.Б байнга морьтой хонь, ямаандаа явдаг. Өөр морь унаж малдаа явдаг хүн манай гэрийн ойролцоо байхгүй. Ү.Б манай гэр хоёрын хооронд ойрхон өөр малтай айл байхгүй. 44 тооны ямаа, 10 тооны хонио одоогоор нас, хүйсээр нь тодорхой хэлж чадахгүй. Ямаа, хонинууд тарга тэвээрэг дунд зэрэг байсан. Алдсан хонь, ямаагаа өөр айлын хонь, ямаагаар эрж хайгаагүй. Учир нь Ү.Б манай хонь, ямаа л ойрхон бэлчдэг. Өөр айлын мал нийлэх боломжгүй. Тийм учир би өөр хол байдаг айлуудын хонь, ямаагаар алдсан ямаа, хонинуудаа хайж яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Гын дахин мэдүүлсэн: ...Манайх 2022 оны 03 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэрт байрлах “Ар хавтгай” гэх газарт өөрийн өвөлжөөний байран дээрээ нутаглаж байхдаа 03 дугаар сарын 11-ний өдөр бэлчээрт байсан хониноосоо 44 тооны ямаа, 10 тооны хонь хулгайд алдсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын эхээр 8, 9-ний өдрийн багцаагаар мал төллөж байх үеэр манай нутгийн Ү.Б гэх залуу цэнхэр өнгийн хоёр Портер, Бонго тээврийн хэрэгслээр Б манай хонь, ямааг ачаад манайд ирсэн. Манайд орж ирэхдээ Б манай ээж хөгшин настай бие муутай юм аа, та хоёр намайг уучлаарай, миний буруу гэж хэлээд манай 10 хонь, 44 ямааг ачиж ирсэн. Эхлээд ачиж ирсэн 44 тооны ямаа, 10 тооны хонь, ямаанууд нь онд орохооргүй, туранхай муу юмнууд байхаар нь би буцаагаад 10 гаруй тооны ямааг нь явуулсан. Гэтэл Б хоёр хоногийн дараа буцаад ирэхдээ арай гайгүй 10 тооны ямаа ачаад авчирсан. Ингээд манайх Баас алдсан 44 тооны ямаа, 10 тооны хонь авсан. Үүнээс манай алдсан 10 тооны хониноос 2 тооны хонь өөр хониор солигдож ирсэн, ямаа нь 44 тооны ямаанаас 15 тооны ямаа солигдоод өөр зүсмийн, өөр ямаанууд ирсэн. Бын сольж төлбөр өгсөн хонь, ямаа нь дандаа өөр, өөр олон имтэй хонь, ямаанууд байсан. Уг нь манай хонь, ямааны им баруун талын чих нь цуулбар, зүүн талын чих нь урд талаасаа хөндлөн имтэй байдаг юм. Нийт 44 тооны ямаа, 10 тооны хонь буцааж авсан. Би анх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бэлчээрээс 44 тооны хонь, 10 тооны ямаагаа хулгайд алдсан юм. Үүнээс 44 тооны ямааны 25 тооны ямаа нь нас нийлсэн эр ямаа, 5 тооны эр борлон ямаа, 14 тооны ямаа нь нас нийлсэн эм ямаа байсан. Харин 10 тооны хонь нь дандаа нас нийлсэн эм хонь байсан. Танай хонь, ямааг хулгай хийсэн нь үнэн, энэ миний буруу, манай ээж хөгшин настай, даралт ихтэй хүн байдаг, та битгий хүнд дуулгаарай, энэ хавиараа аргалаад өгчих гээд гуйгаад байсан. Баас 44 тооны хонь, 10 тооны ямаагаа тоогоор нь авсан. Мөн алдсан хонь, ямаагаа эрж хайсан бензин тосны мөнгө 1.000.000 төгрөгийг Б надад бэлнээр өгсөн. Тиймээс өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм зүйл хэлээгүй. 2022 оны 04 дүгээр сарын 8, 9-ний өдрийн нэгэнд буцааж авсан. Манай хоёр гэр тухайн үед 3-4 км орчим зайтай нутаглаж байсан. 44 тооны ямаагаа нийт 6.160.000 төгрөгөөр, 10 тооны хонио 1.500.000 төгрөгөөр, нийт 7.650.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нар жаргахын өмнө намайг гэртээ байхад Т.Г манай гэрт ирээд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хоёр тооны ямаа дутаад байна, та нар хараагүй биз гэж надаас асуусан. Энэ үед миний бие Т.Гт хандан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед намайг Шовх уулан дээрээс үхэр сүргээ хаана бэлчиж байгааг хартал Хайлаастын арын пойлинд танай хонь, ямаа бэлчиж байтал бараан зүсмийн морьтой нэг хүн хонь, ямаа ялгаад байгаа бололтой хонь, ямаан сүрэг дотор яваад байсан гэж хэлсэн. Тухайн өдөр танай хонь, ямаа Ү.Бын хонь, ямаатай нийлсэн байх, тэгээд Ү.Б тухайн өдөр Т.Г надад хайж яваа хоёр ямааныхаа зүсийг хэлээгүй, хоёр ямаа хайж явна гэж л хэлсэн. Тухайн өдөр Т.Г надад тэжээлийн хоёр ямаагаа хайж байна гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр хэдэн тооны хонь, ямаа алдсан талаараа хэлээгүй. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний харснаар хонь, ямаан сүрэг дотор морьтой явсан хүнийг хэн байсныг хэлж чадахгүй. Дээрх хүний унаж явсан морь бараан зүсмийн морь байсан. Миний бие Ү.Быг хонь, ямаагаа ялгаж байна гэж бодсон. Тэр газар өөр ойрхон малтай айл байхгүй. Тухайн өдөр өдрийн 16 цаг хүртэл цаг агаар тогтуун байснаа үдээс хойш, оройхон бага зэрэг шороогоор салхи салхилсан. Дээрх хоёр айлын гэр мал хоорондоо холгүй, гэрүүд нь багцаагаар 3 км зайтай, хонь, ямааны бэлчээр 1 км орчим зайтай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Оийн мэдүүлсэн: ...Намайг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой нар жаргахын өмнө гэрийнхээ ойрхон нутагладаг Чинбат гэх айлд хууч хөөрөөд сууж байхад Т.Г гаднаас уг айлд орж ирээд хоёр тэжээлийн ямаа маань байдаггүй, та нар хоёр ямаа хараагүй биз гэж асуусан. Энэ үед би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 11 цагийн үед танай хонь, ямаа, Ү.Бын хонь, ямаатай их ойрхон, нийлсэн бололтой бэлчиж байсныг би гэрийнхээ гаднаас холоос харсан, мөн тухайн өдөр танай хонь, ямаа Ү.Бын хонь, ямааны дэргэдээс бараан зүсмийн морьтой хүн хэсэг ямаа, хонинууд туугаад Ү.Бын гэрийг чиглээд явж байсан, та Ү.Бын хонь, ямаан дотор хоёр ямаагаа очиж үз, тэдний хонь, ямаа танай хонь ямаатай ойрхон бэлчиж байсан, ойр хавьд өөр хонь, ямаа байхгүй байсан гэж хэлсэн. Тухайн өдөр Т.Г надад хайж яваа хоёр ямааныхаа зүсийг хэлээгүй. Хоёр ямаа хайж явна гэж л хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр миний харснаар Хайлааст гэх газар руу ямаа, хонь морьтой тууж явсан хүн бол 100 гаруй тооны хонь, ямаа нийлсэн бог мал тууж явсныг би багцаагаар нэг км орчим зайнаас харсан. Хэн тууж явсныг таниагүй. Тухайн үед миний бие Ү.Быг хонь, ямаагаа тууж явна гэж бодсон. Тэр газар өөр айл байхгүй. Тухайн өдөр өдрийн 16 цаг хүртэл цаг агаар тогтуун байснаа үдээс хойш оройхон бага зэрэг салхилсан. Дээрх хоёр айлын гэр мал хоорондоо холгүй, гэрүүд нь багцаагаар 3 км зайтай хонь, ямааны бэлчээр нэг км орчим зайтай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нийн мэдүүлсэн: ...Миний хувьд Ү.Бтай 2022 оны 03 дугаар сард уулзаагүй, хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санахгүй байна. Уулзаагүй удаж байна. Ү.Бын хонинд миний бие ямар ч хонь аваачиж өгөөгүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын багцаа миний бие Төвшрүүлэх сумын Дүгнэн гэх газарт байдаг Ү.Бын малын шургааган байрыг 2.500.000 төгрөгт бодож авсан. Дээрх малын байрны үнэнд миний бие өөрөөсөө 15 тооны эм хонь өгсөн. Дээрх хонинууд бүгд хургагүй эм хонинууд байсан. Миний бие Ү.Бд хоёр хургатай хонь аваачиж өгсөн асуудал байхгүй. Малын байрны наймаа 2021 оны 11 дүгээр сард хийгээд 15 тооны эм хонь өгсөн. Өөр байдлаар Ү.Бд мал өгөөгүй. 98240070 гэсэн дугаар миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Намайг нутгийн хүмүүс ихэнхдээ Ш гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын Ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу олон тооны мал хулгайд алдагдаж, хохирогч Т.Гт 7.870.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын Ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Т.Гт 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Т.Гын мэдүүлсэн “Энэ үед Ү.Б олон ямаатай цөөхөн хонь бараан зүсмийн мориор туугаад ганцаараа явж байсныг миний бие Ү.Быг 600 орчим метр зайнаас харсан. Хонь, ямаагаа харчихаад гэрийнхээ гадаа ирээд өөрийн эхнэр Г.Пг машиндаа суулгаад хонь, ямаа бэлчиж байсан газар очоод хонь, ямаагаа машинаар туугаад зүүн хойшоо малын хаваржаа руугаа туугаад явж байтал миний зүсээр нь таньдаг цагаан халтар зүсмийн эм ямаа, хар зүсмийн эм ямаа зэрэг нь ямаан сүрэг дотроо байхгүй байсан. Дахин миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 11 цагийн үед Ү.Быг бэлчээрт хонь, ямаагаа туугаад хүрэн зүсмийн морьтой явж байхад очоод баараггүй 44 ямаа,10 тооны хонь дутаад байна, чамаас гарцаа байхгүй, танай хонь, ямаа манай хонь ямаатай ойрхон шүргээд гарсан гэж хэлэхэд Ү.Б сандраад танай ямаа хонин сүрэгтэй манай ишигтэй ямаанууд нийлснийг би ялгаж авсан гэж хэлсэн. Өмнөх өдөр нь намайг алдсан ямаагаа Ү.Баас асуутал Шын хоёр хургатай хонь танай хонь, ямаатай нийлсэн гэж хэлчихээд нэг хоногийн дараа надад өөрийн ишигтэй ямаануудаа манай хонь, ямаанаас ялгаж авсан гэж хоёр өөр юм ярьсан. Ү.Быг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Я.Оюунаа гэх хүн гэрийнхээ гадаа хог цэвэрлэж байхдаа манай хонь, ямаа Ү.Бын хонь, ямаатай нийлсэн бололтой нэг дор байхыг харсан байсан. Мөн Я.Оюунаа надад хэлэхдээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед бараан морьтой хүн хонь, ямаа туугаад Ү.Бын гэрийг чиглээд явж байсныг харсан байсан”, “Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын эхээр 8, 9-ний өдрийн багцаагаар мал төллөж байх үеэр манай нутгийн Ү.Б гэх залуу цэнхэр өнгийн хоёр Портер, Бонго тээврийн хэрэгслээр Б манай хонь, ямааг ачаад манайд ирсэн. Манайд орж ирэхдээ Б манай ээж хөгшин настай бие муутай юм аа, та хоёр намайг уучлаарай, миний буруу гэж хэлээд манай 10 хонь, 44 ямааг ачиж ирсэн. Танай хонь, ямааг хулгай хийсэн нь үнэн, энэ миний буруу, манай ээж хөгшин настай, даралт ихтэй хүн байдаг, та битгий хүнд дуулгаарай, энэ хавиараа аргалаад өгчих гээд гуйгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-11, 56-57/,
гэрч Д.Гийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нар жаргахын өмнө намайг гэртээ байхад Т.Г манай гэрт ирээд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хоёр тооны ямаа дутаад байна, та нар хараагүй биз гэж надаас асуусан. Энэ үед миний бие Т.Гт хандан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед намайг Шовх уулан дээрээс үхэр сүргээ хаана бэлчиж байгааг хартал Хайлаастын арын пойлинд танай хонь, ямаа бэлчиж байтал бараан зүсмийн морьтой нэг хүн хонь, ямаа ялгаад байгаа бололтой хонь, ямаан сүрэг дотор яваад байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
гэрч Я.Оийн мэдүүлсэн “Намайг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой нар жаргахын өмнө гэрийнхээ ойрхон нутагладаг Чинбат гэх айлд хууч хөөрөөд сууж байхад Т.Г гаднаас уг айлд орж ирээд хоёр тэжээлийн ямаа маань байдаггүй, та нар хоёр ямаа хараагүй биз гэж асуусан. Энэ үед би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 11 цагийн үед танай хонь, ямаа,Ү.Бын хонь, ямаатай их ойрхон, нийлсэн бололтой бэлчиж байсныг би гэрийнхээ гаднаас холоос харсан, мөн тухайн өдөр танай хонь, ямаа Ү.Бын хонь, ямааны дэргэдээс бараан зүсмийн морьтой хүн хэсэг ямаа, хонинууд туугаад Ү.Бын гэрийг чиглээд явж байсан, та Ү.Бын хонь ямаан дотор хоёр ямаагаа очиж үз, тэдний хонь, ямаа танай хонь ямаатай ойрхон бэлчиж байсан, ойр хавьд өөр хонь, ямаа байхгүй байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нийн мэдүүлсэн “Ү.Бын хонинд миний бие ямар ч хонь аваачиж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ү.Б нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Бовогт Үийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ү.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ү.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын Ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ү.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ү.Бд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан доод хэмжээний хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Ү.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Ү.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Т.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо авсан, гомдол, саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ү.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болно.
Шүүгдэгч Ү.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ