Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

                                         2023/ШЦТ/05

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Э

            Шүүгдэгч: Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Бгийн Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Бгийн Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Бгийн М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Пийн У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Ш нарт холбогдох 1812006500047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Х аймгийн М сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Цовогт Бгийн Ө /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт У хотын Б дүүргийн .. хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, Цовогт Бгийн Ө /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт У хотын Б дүүргийн .. хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн Т овогт Пийн У /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн 03-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 230 тоот шийтгэх тогтоолоор 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн, Цовогт Бгийн М /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Жаргалант суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 03-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын Ш /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн, нийт бусдад 15.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Бийн 1 тооны морь, Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэргийн үйл явдлын тухайд сая прокурор танилцуулсан. Өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд хохирлыг барагдуулах талаар ямар ч оролдлого хийгээгүй. Бид нэг ёсондоо харж үзээд тухайн үед малын үнэлгээ бага гарсан ч хохирлоо өгөх байх гээд Өдрийн шүүх хуралдаан хүртэл харсан боловч хохирлоо огт барагдуулсангүй. Тиймээс тухайн малын үнэлгээг Өдрийн ханшаар үнэлүүлэх саналтай байна. Тухайн үеийн орон нутгийн үнээр махны үнэ буюу 14.458.000 төгрөгөөр борлуулсан бөгөөд үхрийн 4 шир дутуу байсан учраас тухайн үеийн ханшаар нэг үхрийн шир 30.000 төгрөг, нийт 120.000 төгрөг нэмэгдэж, тухайн үхрүүдийн зах зээлийн ханш нь 14.578.000 төгрөг болох юм. Үхрүүдийг төрөл, насаар нь задалж үзвэл хайнаг, шар 2 байсан бөгөөд нэгжийн дундаж үнэ нь 1.600.000 төгрөг, сарлагийн эр үхэр 1.200.000 төгрөг, соёолон үхэр 1.100.000 төгрөг, хязаалан 1.000.000 төгрөг, үнээний хувьд 900.000 төгрөгийн үнэлгээгээр тухайн үед борлуулсан байгаа юм. Үүнийг бид жишиг үнэлгээгээр авах ёстой гэж үзэж байгаа. Мөн 2 эр үхрийн тухайд 900.000 төгрөг буюу тал үнийг нь өгсөн бөгөөд жишиг үнээр бодвол 1.500.000 төгрөг дутуу байгааг нэхэмжилнэ. Зарж үрсэн, ор сураггүй алга болсон эр үхэр 1, соёолон эр үхэр 1, үнээ 1 зэрэг нь алга болсон нь хэргийн материалд тэмдэглэгдсэн байгаа. Эдгээрийг дээрх жишиг үнээр бодвол эр үхэр нэгийг 1.200.000 төгрөгөөр, соёолон эр үхэр нэгийг 1.100.000 төгрөгөөр, үнээ нэгийг 900.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. 4 үхрийн ширний тухайд 120.000 төгрөг, мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас мах зөөсөн тээврийн хөлс 300.000 төгрөг, хулгайн мөрөөр малаа хайхад ашигласан машины хөлс 200.000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг машины жолооч н.М гэх хүн гараар бичиж хэргийн материалд өгсөн байдаг. Мөн тухайн үеийн түлшний мөнгө 1.200.000 төгрөг гарсныг хохирогч Р.Жын мэдүүлэгт бичигдэж тэмдэглэгдсэн байгаа. Үүнээс гадна шүүх хуралдаанд болон хэргийн материалтай танилцахад ирсэн зардлын баримтуудтайгаа нийлээд энэ удаагийн шүүх хуралдаанд ирсэн баримт орохгүйгээр 7.174.000 төгрөгийн хохирлыг барагдуулах төлөх ёстой гэж үзэж байна. Хавтаст хэргийн 148, 149 дүгээр хуудсуудад зардлын баримтууд авагдсан байгаа. Мөн өмнөх удаагийн шүүх хуралдаанд ирсэн зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ удаагийн баримтуудыг мөн гаргаж өгнө гэв.

  

 Мөрдөн байцаалтын шатанд 1812006500047 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Жын мэдүүлсэн: ...Би өөрийн үхэр сүргээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Дархан-Уул гэх газраас Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газарт байх Б гэх залууд харуулахаар аваачиж өгсөн юм. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Б залгаад танай үхрээс том эр үхрүүд алга болчихлоо, мөн аргамжаатай байсан 2 тооны морь алга болсон байна гэж хэлэхэд нь би сумын төвийн цагдаад мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу үхрээ хайхаар явсан юм. Тэгээд үхрээ бүртгүүлэхэд 17 тооны том эр үхрүүд алга болсон байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар хайгаад явж байтал хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс нэг морьтой хүний хамт Идэрийн гол гаргах гээд тууж явсан талаар мэдсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн төв рүү хүнээс сурч яваад Мөрөн хот ороод 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн төвийн урд 20 километр орчим газар айлын өвөлжөөн дээр манай үхрүүдийг нядалсан байхыг олсон. Мөн Хөвсгөл аймгийн төвд хашаан дотроо тууж явсан хар хөх өнгийн Стима маркийн автомашинаа бүтээлгээр хучаад тавьсан. Мөн дутуу барьсан байшин дотор нэг үхрийн мах оруулж тавьсан байхыг цагдаа нар олсон. 17 тооны үхэр алдагдсан. Бүгд миний өөрийн эзэмшлийн үхрүүд байсан. 2 тооны аргамжаатай байж байгаад алдагдсан бөгөөд морь бол Бэ, Б гэх хүмүүсийн морь байсан. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн шар, эвэртэй хар сарлагийн шар, сартай халтар сарлагийн шар, мухар халтар сарлагийн шар, мухар хөх сарлагийн шар, хязаалан хөх сарлагийн үхэр, эвэртэй халтар сарлагийн соёолон үхэр, мухар хар сарлагийн шар, халтар сарлагийн шар, тарлан сарлагийн шар 2, шарга сарлагийн үнээ, бүдэг тарлан сарлагийн шар, халтар сарлагийн үнээ, халтар сарлагийн соёолон үхэр байхгүй, алдагдсан байсан. Хээр болон халтар зүсмийн морьд байсан гэж надад хэлсэн. Хөвсгөл аймгийн төвийн урдхан талд ойролцоогоор 20 километр зайтай айлын өвөлжөөнд 13 тооны үхэр нядлаад амбаарт хураасан байсан. Тэнд миний алдагдсан үхрүүдийн толгой болон шир байсан. Хөвсгөл аймгийн төвд 10-13-02 тоот хашаанд нэг тооны үхрийн мах байшинд хийсэн байсан. Тухайн тоот хашаанд миний үхрийг хулгайлж нядалсан Ө, Ө, М, У гэдэг хүмүүс байдаг юм билээ. Тухайн хашаанд тууж явж байсан хар хөх өнгийн Стима маркийн автомашин байсан. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн шар, эвэртэй хар сарлагийн шар, сартай халтар сарлагийн шар, мухар халтар сарлагийн шар, мухар хөх сарлагийн шар, хязаалан хөх сарлагийн үхэр, эвэртэй халтар сарлагийн соёолон үхэр, мухар хар сарлагийн шар, халтар сарлагийн шар, тарлан сарлагийн шар 2, халтар сарлагийн үнээг нядалсан байсан. Шарга үнээ, халтар сарлагийн соёолон үхэр, бүдэг халтар сарлагийн шар гэсэн 3 үхэр байхгүй байсан. Миний 14 тооны үхрийг нядалсан байсан ба 12 тооны үхрийн махыг Хөвсгөл аймгийн төвд 1 килограммыг 5.400 төгрөгөөр өгсөн. Тухайн 12 тооны үхрийн мах 14.558.000 төгрөг болж байсан. 2 тооны үхрийн махыг хулгай хийсэн хүмүүс өөр хүмүүст зарсан байсан. Нэг үхрийн махыг 450.000 төгрөгөөр зарсан байсан. Нэг үхрийн мах нь зарах боломжгүй, жижиглээд эвдсэн байсан. 8 ширхэг шир байсан бөгөөд бусад шир нь байгаагүй. Үхэр эрж хайхад 1.200.000 төгрөгөөр түлш хийсэн. Зарсан нэг үхрийн махны 450.000 төгрөг авсан. Нядалсан үхрүүдийнхээ махыг ачиж зарахад 100.000 төгрөгөөр ачуулсан. Олдоогүй байгаа 3 үхрээ 2.400.000 төгрөгөөр үнэлж байсан. Одоо мах үнэтэй болоод байна. Одоо үхрийн мах нэг килограмм нь 7.400 төгрөг байгаа. Би тухайн үхрүүдээ мах үнэд орохоор өгөх гэж байсан юм. Одоо би нийтдээ олдоогүй 3 үхрийн мах, үхэр эрж хайхад зарцуулсан түлшний мөнгө, ширний мөнгө, мөн одоо тухайн үед өгсөн үхрийн махны ханш дээр нэмж одоо байгаа үхрийн махны ханшаар бодож нийтдээ 13.000.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Жын дахин мэдүүлсэн: ...Би гомдолтой байна. 14 тооны үхрийн мөнгө болох 15.458.000 төгрөг авсан. Харин 3 тооны үхрээ олж чадаагүй бөгөөд үүнийг нэхэмжилж байгаа. 3 тооны үхрийн мөнгө 1 тооны үхрийг хамгийн багадаа 1.200.000 төгрөг болно гэж бодож байгаа. Нийт 3.600.000 төгрөг, мөн 2 тооны үхрийн мөнгө 450.000 төгрөг авсан бөгөөд нийт 900.000 төгрөг болсон. 900.000 төгрөгийн үнэтэй 2 тооны нас нийлсэн үхэр гэж байхгүй. Тийм учир үлдэгдэл 1.100.000 төгрөг дээр нь нэмж нэхэмжилнэ. Мөн тухайн хулгайд алдсан 17 тооны үхрээ эрж хайсан бензин тосны мөнгө 1.200.000 төгрөг болсон. Үхрийн махаа зарах гэж автомашин 100.000 төгрөгөөр хөлсөлсөн. Үхрээ хайж явахдаа автомашин өдрийн 25.000 төгрөгөөр бодож 200.000 төгрөгөөр хөлсөлсөн. Нийт 6.200.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг барагдуулах юм бол надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Жын дахин мэдүүлсэн: ...Миний хэргийн материалд дутуу хавсаргасан баримт гэвэл Хөвсгөл аймгийн Жаргалан сумын “Петровис” шатахуун түгээх станцын хяналтын камер болон тухайн колонкоос хойно байрлах хүнсний дэлгүүрт бичигдсэн хүмүүсийг нүүр, царайгаар тухайн миний үхрүүдийг хулгай хийсэн хүмүүсийг таньсан. Тийм учир камерын бичлэгийг хавсаргаагүй байсан. Үүнийг хавсаргуулмаар байна. Тухайн бичлэгийг Тариат сумын хэсгийн төлөөлөгч Д авсан. Би гомдолтой байна. Учир нь миний хохирлыг бүрэн барагдуулмаар байна. Би одоо нийт 6.200.000 төгрөг нэхэмжилж байна. Бүлэглэж үйлдсэн хүмүүсийг олж тогтоолгомоор байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 13-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын мэдүүлсэн: ...Миний аав Ж нь 2014 оны 11 дүгээр сард мориноос унаж морины аргамжаа тогтоож байсан гадсанд толгойгоо цохиж улмаар тархиндаа гэмтэл авч группэд орсон юм. Мөн ямар нэгэн зүйл хийснийхээ дараа нь мартаж өөрийнхөө хийх үйлдлээ бүрэн хянаж чадахгүй байгаа. Хоёр дахь шалтгаан нь ходоодны шархтай бөгөөд түүнийгээ эмчлүүлж байгаа. Тухайн ходоодны шарх нь тайван байхгүй бол эмчилгээний үр дүн гарахгүй байгаа. Тийм болохоор бид нар хоорондоо ярилцаж байгаад аавынхаа өмнөөс би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Би тухайн хэргийн талаар мэднэ. Манай аав Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17 тооны үхрээ хулгайд алдсан юм. Тухайн үхрээ алдах үедээ над руу гар утсаар хэлсэн юм. Манай аав Ж нь 17 тооны үхрээ хулгайд алдаад араас нь хайж, олох хүртэл сэжигтэй болон хүмүүсээс сонссон зүйлээ надад хэлж ярьж байсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн шатахуун түгээх станцаас бензин авч байгаа номероо нууцалсан машины дугаар нь харагдах байсныг над руу зургийг нь явуулж илрүүлэхэд нь би тусалсан юм. Тухайн үед машины номерыг олж чадаагүй юм. Манай аав Жын өмчийн үхрүүд байсан. Хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Одоо үлдэгдэл хэд дутуу байгааг би мэдэхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авмаар байна. Өөр нэмж мэдүүлэх зүйл гэвэл энэ хэргийг нэг хүнээр хүлээлгэж шийдвэрлэсэн нь буруу гэж бодож байгаа. Бүлэглэж үйлдсэн байгаа. Ганц хүн тухайн хэргийг үйлдэхгүй. Энэ хэргийг үнэн мӨр нь хурдан түргэн шийдвэрлүүлмээр байна. Мөн тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн зарим хүмүүс худал мэдүүлэг өгсөн. Үүнээс гадна зүгээр явж байгаа хүмүүс машины номероо нууцлахгүй. Нууцалж явж байгаа хүмүүс сэжигтэй хүмүүс байгаа. Тухайн машинд явсан хүмүүс бүгд хамтран оролцсон. Тэрнээс гадна Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ард иргэд тухайн машины номерыг харах гэхээр зугтаад байсан гэсэн. Эдгээр нь бүлэг хүмүүс үйлдсэн гэдэг нь нотлогдоод байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 49-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хүнх гэх газар байх гэрээсээ зүүн хойд зүгт ойролцоогоор 500 метр орчим зайтай газар Бын халтар зүсмийн морины хамт ногоон реминэн аргамжаагаар аргамжсан юм. Тэгээд маргааш өглөө нь харахад аргамжаатай байсан 2 морь байхгүй болохоор нь алдуурсан байх гэж бодоод гэрийнхээ гадаа хонио тоолоод байж байтал Б гэх залуу манай хотонд ирэхээр нь асуухад манай адууны хажууд 2 бараан морь харагдаж байна гэхээр нь тэр байх гэж бодоод тоолгүй орхичихсон юм. Тэгээд 11 дүгээр сарын 29-нд өөрийнхөө адуугаар яваад олдохгүй байхаар нь ойр хавын айлаар асууж сураглахад А гэх залуу 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн 2 хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байсныг дурандаж харлаа гэхээр нь хулгайд алдчихсан юм байна гээд байж байтал Б 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолоход 17 тооны эр үхэр алдсан талаар мэдээд 2 морь, 17 үхэр алдагдаж гэж мэдсэн. Шар хээр зүсмийн цагаан оломтой, им тамгагүй адуу байсан. Ногоон реминэн аргамжаатай байсан. Аргамжааг нь гадасны дээгүүр нь тайлаад аваад явсан байсан. Миний морь суран ногттой байсан. Би морио 7 жил уяж уралдуулж байгаа юм. Нутгийн унаган адуу. Сумын баяр наадамд дээгүүр давхиж уралддаг морь байсан юм. Би тухайн морио 5 сая төгрөгөөр үнэлнэ. Би алдагдсан морио олж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бын мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хойд хуурай гэх газрын өвөлжөөнд байх гэрээсээ оройн 17 цагийн үед манайхтай хамт өвөлжиж байгаа Бийн хамт гэрийнхээ зүүн зүгт ойролцоогоор 500 метрийн зайтай аргамжсан юм. Маргааш өглөө нь манайхтай ойролцоо байх Б гэх залуу үхрээ услах замдаа манайд ирэхээр нь аргамжаатай морь харагдав уу гэж асуухад байхгүй байна, манай адууны хажууд 2 бараан зүсмийн морь харагдаж байна гэхээр нь тэрийг байх гэж бодоод орхисон юм. Маргааш нь морио аргамжсан газар очиход аргамжааг эвхэж орхиод ногтоор нь тайлаад аваад явсан байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б гэх залуу үхрээ тоолж үзээд 17 тооны үхэр алга болсон байна гэхээр нь ойр хавийн айлаар адуугаа сурахад А гэх залуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн явган хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байхыг холоос дурандаж харсан гэхээр нь хулгайд алдсан талаараа мэдсэн. Хар халтар зүсмийн нас гүйцсэн зүүн талын гуяндаа U үсгэн тамгатай морь байсан юм. Би гэрийнхээ ойр хавиар хайгаад олоогүй. Үхрээ алддаг Р.Ж болон хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн нутгаар хайж яваад Хөвсгөл аймгийн төвийн урд Р.Жын үхрийг нядалсан байхыг олсон. Замаараа сурч явахад хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс тууж явсан талаар сураг гарсан. Хөвсгөл аймгийн төвөөс хөх өнгийн Стима машинтай Ө, Ө, мөн 2 хүүхэн хамт байсан. Тухайн морь болон үхэр хулгайлсан талаараа үнэнээ хэлсэн. Би алдсан морио 850.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн алдсан морины өртөг болох 850.000 төгрөгийг нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Ж ах Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар байсан өөрийн үхрээс 17 тооны үхэр болон манай үхрийг харж байсан Б гэх айлын хажууд өвөлжиж байсан. Айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, Б, Б, Б, морио алдсан Тах нарын хамт машинтай явсан. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар Б гэх залуу Ж ахын үхрийг харж байсан. Ж ах хөх хайнаг, хүрэн хайнаг, эвэртэй халзан сарлагийн үхэр зэрэг бараан зүсмийн сарлагийн эр үхэр алга болсон байна гэж байсан. Алдагдсан 2 морь нь хээр болон хар халтар зүсмийн зөв талын гуяндаа У үсгэн тамгатай гэж байсан. Би зүсээр нь харж үзээгүй. Тухайн үхрүүдийг Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Шинэ-Идэр, Хөвсгөл аймгийн төвөөр болон Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар явж хайсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа байх Идэрийн гол гаргах гээд хар халтар зүсмийн морьтой хүн, мөн хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс мөсөөр 10 гаруй тооны эр үхэр гаргах гээд байгаа бололтой байхад нь Т гэх Жаргалант сумын залуу харсан байсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бгийн Ө гэх залуу, мөн түүний төрсөн ах гэх Бгийн Ө, Өы эхнэр Пийн У, Бгийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан. Нэг сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх Шивэртийн даваа гэх газар алаад Хөвсгөл аймгийн төв 10-13-02 тоот хашаанд байх байшинд оруулж нуусан байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа Идэрийн голоор хар халтар зүсмийн морь унасан нэг хүн 10 тооны эр үхэр тууж байсан ба хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай Стима маркийн машинтай хүмүүс тууж явж байсан талаар сураг сонссон. Би сайн мэдэхгүй. Бараан зүсмийн сүүлний уганд нь цэнхэр будагтай сарлагийн нас гүйцсэн эр үхрүүд байгаа гэсэн. 2 морь хээр болон хар халтар зүсмийн, зүүн талын гуяндаа У үсгэн тамгатай...гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Ж ах миний 98182489 дугаар руу залгаад манай үхрээс 17 тооны үхэр болон манай үхрийг харж байсан айлын хажууд өвөлжиж байсан айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, Б, Ж, Б, морио алдсан Тах нарын хамт машинтай явсан. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар Б гэх залуу Ж ахын үхрийг харж байсан. Ж ах хөх хайнаг, хүрэн хайнаг, эвэртэй халзан сарлагийн үхэр зэрэг бараан зүсмийн сарлагийн эр үхэр алга болсон байна гэж байсан. Алдагдсан 2 морь нь хээр болон хар халтар зүсмийн зөв талын гуяндаа “У” үсгэн тамгатай гэж байсан. Би зүсээр нь харж үзээгүй. Тухайн үхрүүдийг Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Шинэ-идэр, Хөвсгөл аймгийн төвөөр болон Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар явж хайсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа байх Идэрийн гол гаргах гээд хар халтар зүсмийн морьтой хүн мөн хар, хөх өнгийн “Стима” маркийн автомашинтай хүмүүс мөсөөр 10 гаруй тооны эр үхэр гаргах гээд байгаа бололтой байхад нь Т гэх Жаргалант сумын залуу харсан байсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бгийн Ө гэх залуу, мөн түүний төрсөн ах гэх Бгийн Ө, Өы эхнэр Пийн У, Бгийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан. Нэг сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх Шивэртийн даваа гэх газар алаад Хөвсгөл аймгийн төвд буюу 10-13-02 тоот хашаанд байх байшинд оруулж нуусан байсан. Би сайн мэдэхгүй. Бараан зүсмийн сүүлний уганд нь цэнхэр будагтай сарлагийн нас гүйцсэн эр үхрүүд байгаа гэсэн. 2 морь хээр болон хар халтар зүсмийн зүүн талын гуяндаа У үсгэн тамгатай...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-59 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Өгийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын нутгаас аргамжаатай байсан 1 тооны морь, 15 тооны сарлагийн үхрийг мөнгө, төгрөг олох зорилгоор ганцаараа хулгай хийсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Хөвсгөл аймгийн төвөөс Архангай аймгийн Цахир сум руу явах унаанд дайгдаж суусан. Ингээд Архангай аймгийн Цахир сумын төвд оройны 18-19 цагийн орчимд ирсэн. Тэгээд сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд чиглэлд явганаар алхаад 10 км гаруй явж байтал айлын аргамжаатай морь тааралдсан. Уг морины хажууханд хэсэг үхэр байхаар нь туугаад Хөвсгөл аймаг руу явсан юм. Уг үхрүүдийг Ороохын даваа, Солонготын давааны дундуур замгүй газраар туусан. Замд явж байхад нэг жижиг үхэр, унаж явсан морь маань тус, тус эцээд явахгүй болсон тул орхиод цааш 14 үхрийг нь туугаад явганаар явсан. Мөн сүлжээтэй газраас өөрийн төрсөн ах болох Ө руу утсаар холбогдоод түүнд хандаж Архангай аймгийн Цахир сумаас хүнээс мал авах ёстой байсан юм, уг малаа аваад явж байна, урдаас тосох боломж байна уу гэхэд Ө надад хандаж хаана явж байгаа юм бэ гэхээр нь Ороохын даваа, Солонготын даваа хоёрын дундах зоон дээр байна, миний морь эцсэн байна, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гүүрэн дээр уулзъя гэж хэлсэн. Өтай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр утсаар холбогдсон юм. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд Өтай Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гүүрэн дээр уулзсан. Тухайн үед Ө ах өөрийн эхнэр болох У, миний төрсөн эгч М нарын хамтаар ирсэн. Тухайн үед дээрх хүмүүс Улаанбаатар хот руу орчихоод Хөвсгөл аймаг руу буцаж явсан юм. Дээрх хүмүүст бол хулгай хийсэн талаараа хэлээгүй. Би 2018 оны 08 дугаар сард хуримаа хийсэн ба миний дансанд 7-8 сая орчим төгрөг байсан ба уг мөнгөөрөө үхэр, мал авлаа л гэж хэлсэн. Ингээд Хөвсгөл аймгийн төвийн ертөнцийн зүгээр урд талд Л гэх найзынхаа аавынх нь гэрийн гадаа үхрээ аваачиж нядалсан бөгөөд нядалсны дараахан Архангай аймгаас цагдаа нар ирж шалгасан. Ингээд баригдсан. Уг сарлагийн үхрүүд имгүй, эр үхрүүд байсан. Насыг хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 сарын 28-ны өглөө 14 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн Гялгарын өвөлжөөний урд орой дээр хонио хайгаад явж байгаад Шивэртийн эхэнд дурандахад 2 морио хөтөлсөн 2 явган хүн 10 гаруй тооны үхэр туусан хүн ертөнцийн зүгээр хойд зүгт туугаад явж байсан. Би нилээд холоос дурандсан юм. Хөтөлж явсан 2 морь бараан зүсмийн морьд байсан. Үхрүүд мөн бараан зүстэй байсан. Ганцаараа хонио хайгаад явж байсан юм. Урд өдөр нь хонио чононд тасдуулж алдаад хайгаад явж байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бэ ах утсаар морио алдлаа, харав уу гэж асууж байхаар нь хойшоо туугаад даваад явж байсан талаар хэлсэн. Тэгэхэд 2 аргамжаатай морь болон үхэр алдагдсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт байх Ж ахын үхрийг харахаар Цагаан нуур багийн Дархан-Уул  гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 202 тооны үхэр тууж Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар байх өөрийн өвөлжөөнд тууж ирж, харж байсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 тооны үхэр миний харж байсан Р.Ж ахын үхрээс алга болсон талаар тоолж мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үхрээ услах замдаа манай өвөлжөөний ойролцоо байх Бэ ахынд очиход аргамжаатай байсан 2 морь харагдаж байна уу гэхээр нь ирж байх замд манай адууны захад 2 морь байсан талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бах аргамжаатай байсан 2 морийг хуатай нь аваад явчихсан байна гэхээр нь үхрээ тоолоход 17 тооны сарлаг болон хайнагийн үхрүүд алга болсон талаар мэдсэн. Алдсан талаар үхрийн эзэн болох Р.Ж ахад хэлж утасдаад мэдэгдсэн. Манай өвөлжөөний доод үзүүрт бэлчиж байсан. Бэ ахын аргамжаатай байсан морь өөрийнх нь гэрийн хойд талд байсан гэж надад ярьж байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойр хавийн айлуудаар сурахад А гэх залуу 10 гаруй тооны үхэр, 2 морь хөтөлсөн хүн Шивэртийн эхээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давж явж байхыг дурандаад харсан талаар хэлсэн. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн эр үхэр, бусад нь бараан зүсмийн сарлагийн эр үхрүүд алга болсон байсан. Мөн 2 тооны сарлагийн үнээ алга болсон байсан. Нийт 17 тооны үхэр алдсан. Хээр болон хар халтар зүсмийн 2 морь аргамжаатай байсан талаар надад хэлсэн. Би алдагдсан үхрүүдийн им, тамганы талаар мэдэхгүй. Би үхрээ алдсан талаар мэдээгүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолж бүртгэхэд 17 үхэр алдсан талаар мэдсэн. А гэх залуугаас 28-ны өдөр үхэр, морийг 2 хүн тууж явж байсан талаар мэдээд хулгайд алдсан гэж мэдсэн. Тийм зүйл мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мын мэдүүлсэн: ...Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим намайг гэрийнхээ гадаа юм хийгээд явж байтал нохой хуцахаар нь хартал машин зам дээр хар өнгийн машин зогсоод машинаас нэг эрэгтэй хүн буугаад манай гэрийг чиглээд ирэхээр нь би юм асуух гэсэн хүн байна гэж бодоод өөдөөс нь тосч очоод уулзтал тэр залуу хүнээр үхрээ туулгасан чинь замдаа доголсон хайнагийн үхэр орхичихсон байна, харж үзэв үү гэж асуусан тэгэхэд нь би хараагүй болохоор харсангүй, манай энэ хавиар тийм үхэр яваагүй гэдгийг хэлсэн. Тэгтэл нөгөө залуу өөр олон юм асуулгүй буцаад машин руугаа очиж суугаад Цагаан бургасны давааны чиглэлд яваад өгсөн. Түүнээс хойш өдрийн 12 цагийн орчим байсан болов уу, нөгөө өглөө ирж юм асуусан залуугийн сууж явсан машин дагачихсан, өмнө нь хоёр эмэгтэй хүн эвэртэй, хүрэн зүсмийн хайнагийн доголчихсон шар туугаад Мөрөн чиглэлд явж байсан. Тэрийг хараад би нөгөө сураад байсан үхрээ олж аваад туугаад явж байгаа юм гэж ойлгосон юм. Тэр залуу 30 орчим насны, шингэн шар царайтай, өндрөөрөө 160 см орчим, дээгүүрээ шар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, урт эсгий түрийтэй гуталтай явж байсан. Үхэр асууж сураглаж байгааг нь сонсоход өөрийнхөө үхрийг сурч байгаа юм шиг санагдаж байсан. Бүр өнгөрсөн шөнө үхрээ Мөрөн рүү тууж ортол нэг үхрээ орхичихож гэж яриад байсан. Миний харснаар хар бараан өнгийн пөмбөгөр микро шиг урт машин байсан. Би тээврийн хэрэгслийн улсын дугаар номерыг хараагүй. Би тэр хоёр хүнийг холоос харсан болохоор дүр төрхийг хараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүмүүс туугаад явж байна гэдэг нь мэдэгдэж байсан. Би тэр залууг хараад танина. Манай гэр Мөрөн сумаас урагшаа 27 орчим км газарт буюу Галт, Жаргал, Шинэ-Идэр сум руу явах чиглэлд Цагаан бургасын давааны Битүүтийн ам гэх газарт байна. Манай гэрийн урдуур машин зам явдаг юм. Би тэрийг хараагүй. Өдрийн цагаар тууж явсан бол манай урдуур тууж өнгөрнө, тэгэхээр мэдэгдэнэ гэсэн үг. Тэр залуугийн ярьснаар шөнө тууж явсан гэдэг нь л үнэн байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 18 цагийн үед байх, миний 88404074 дугаарын утас руу 95430302 дугаараас залгаад Дахтай яръя гээд байхаар нь энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, Дгэдэг хүн өөр газарт мал малладаг гэж хэлсэн. Уг өдрийн маргааш 10 цагийн үед дахиж дээрх дугаараас миний утас руу залгаад би Лгийн найз байна, Дахтай яръя гэж байхаар нь би та нар Лгийн найз бол Дг яаж таньдаг юм бэ гэж хэлэхэд үгүй, үгүй, Лгийн аавтай яръя гэж байсан. Тэгэхээр нь манай малчин Дг хэлж байна гэж мэдээд малчин Дтэйгээ яриулсан. Манай малчин Д тэр хүнтэй утсаар хэсэг хугацаанд ярьсан. Д ярьж дуусахдаа манай өвөлжөө энүүхэн энд байгаа, хүрээд ир л гэж ярьсан. Би Дг яриад дууссаны дараа юун улсууд яриад байгаа юм бэ гэхэд манай хүүгийн найзууд намайг уулзъя  гээд байна, хүрээд ирье гэж ярилаа гэж байсан. Тэгээд би Дтэй хамт хэдэн хонио туугаад гэр рүүгээ өгсөөд явж байхад манай гэрийн гадаа цагаан өнгөтэй Истима маркийн машин ирсэн. Би тэр хүмүүсийг машинтай гэрийн гадаа давхиад ирэхээр нь гэр рүүгээ оруулж цай өгсөн. Тухайн үед 2 залуу, 3 эмэгтэй хүн явж байсан. Сүүлд мэдэхэд Б гэх залуу, төрсөн ах, төрсөн ахынхаа эхнэр, эгч, ээж нартайгаа явж байсан байна лээ. Тэр хүмүүс манай гэрт орж ирсэн байхад Бгийн ээж нь гэх эмэгтэй манай бэр бөө байгаа юм, бэрд маань үзүүлсэн хүмүүс өргөл барьц гээд мал өгсөн, мөн бид нар хэдэн мал худалдаж авсан юм, авсан 13 тооны малаа танай энд гаргахаар аваад ирлээ, мөрөнд гаргах гэхээр жижигхэн хашаанд багтахгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед тэр хүмүүсийг танихгүй учраас нэг их юм яриагүй. Тэгэхэд л тэр хүмүүс манай малчин Дгээс гуйсаар байгаад малаа өвөлжөөн дээр маань гаргахаар болсон. Тэгээд би тэр хүмүүсийг малчин Дтэйгээ үлдээгээд 13 цагийн үед Мөрөн сум руу хувийн ажлаар орж ирсэн. Мөрөн суманд ирээд ажлаа амжуулчихаад 17 цаг өнгөрч байх үед гэртээ очиход 6 тооны үхрийг нь унагаачихсан, эхнээс нь арьсыг нь хуулж эхэлж байсан. Тэгэхээр нь саахалт айлын П, М хоёрыг дагуулж очоод гэдэс, гүзээг нь цэвэрлэж байгаад харанхуй болсон байхад дууссан. Тэгээд орой нь Б гэх залуу манай гэрт үлдээд бусдууд нь машинтайгаа Мөрөн сум руу явсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед нөгөө хүмүүс маань дахиад машинтайгаа ирсэн. Ирэнгүүтээ өчигдрийн янзалсан үхрийнхээ ойр орчмын газрыг янзалсан. Тэгж байгаад Бг төрсөн ахтай нь үлдээгээд нөгөө хүүхнүүд нь Мөрөн сум руу явсан. Б, төрсөн ахтайгаа үлдсэн 7 үхрээ унагаж нядалсан. Тэр хоёр үхрээ нядалж байхад П, М, бид гурав гэдэс дотрыг нь янзалсан. Харанхуй болоод үхэр нядлаад дуусаад байж байхад Мөрөн сум руу явсан гурван хүүхэн маань гурвуулаа саарал өнгийн “Приус-20” маркийн машинтай ирсэн. Тэр гурав ирэхдээ гүүрэн дээр эргүүл байна, гарал үүслийн бичиггүй бол оруулах боломжгүй байна, хэсэгтээ эндээ махаа хурааж байгаад хоёр, гурав хоногоос оруулъя гэж ярьж байсан. Тэгэхээр нь би яаж ийм олон үхрийн махыг гадаа өрөөтэй нь байлгах юм бэ, нохой шувуу идчихвэл яах вэ, та нар тэгснээс грашинд оруулаад хураачих гэж хэлээд хураалгасан. Махаа хурааж дуусчихаад Б, Бгийн ах, ахын эхнэр гурав үлдээд манай гэрт хоносон. Харин бусад хүмүүс нь ирсэн машинтайгаа буцсан. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө босоод байж байхад манай гэрт хоносон гурав маань явган гараад явсан. Би тэд нарыг явган гараад явахаар нь хоорондоо маргалдсан юм байхдаа гэж бодсон. Би тэд нарыг яваад өгөхөөр нь гайхаад байж байхад тэд нар хөндлөн зам дээр алхаж очоод тэндээсээ машинд суугаад явчихсан. Би тэд нарыг явсны дараа 13 цагийн үед Мөрөн сум руу ажлаар орж ирсэн. Орж ирээд ажлаа амжуулаад зах дээр явж байхад Бгийн ах гэх залуу над руу залгаад бид нарын танай гэрт янзалсан мал чинь буруу замын мал байжээ, танайх руу цагдаа, малын эзэн нь очиж байгаа шүү гэж хэлэхээр нь би юу болоод явчихав гэж бодоод замаараа дүү нараа аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад дүү Баянцагаан, малчин Дгээс юу болсон талаар асуухад цагдаа нар ирээд бид нараас юу ч асуусангүй, жаал зураг авч байгаад явчихлаа л гэж хэлж байсан. Би тэгэхээр нь дүү болон малчиндаа цагдаа нар ирээд явсан юм бол амбаар сав руугаа битгий ороорой гэж хэлчихээд буцаад Мөрөн сум руу явсан. Явж байх замд Баянбулаг гэх газарт Ланд-80 маркийн машин хажуугаар зөрсөн. Би тухайн тэр машиныг цагдаагийн хүмүүс юм байна гэж бодоод тэр машины араас дагаад гэр рүүгээ очсон бөгөөд очоод цагдаагийн хүнтэй нь уулзахад Архангай аймгаас алдагдсан үхрүүд танай энд нядлагдсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс манай амбаарт байсан махнуудыг ачиж аваад Мөрөн сум руу явсан. Би тэд нарыг Мөрөн сум руу явах үед нь дагаад явсан. Намайг Мөрөнд ирсэн байхад мэдүүлэг өгчих гээд дуудсан. Тэр үед би эгчийнх нь даралт ихсээд байна, очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд та дараа ирээд өгчихээрэй гэж байсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би энэ хүмүүсийг огт танихгүй. Тухайн үед манай гэрт ирэх үед л харсан. Энэ хүмүүсийг манай малчин Д л сайн танина. Тэр хүмүүс Мөрөнд янзлах гэхээр ямар ч мал нядлах боломжгүй байна. Ямар сайндаа танай энд янзлахаар туугаад ирлээ гэж ярьж байсан. Тэгээд гуйсаар байгаад л манай өвөлжөөн дээр нядлахаар болсон. Малыг Б, Бгийн ах хоёр унагаж нядалсан. Харин унагасан үед тэнд байсан хүмүүс хөл, гарнаас хамжиж өгч байсан. Би тухайн үед П, М хоёртой хамт гэдэс, гүзээг нь цэвэрлэж өгсөн. Би тухайн үед үхрүүдийг хаанаас авчирсан юм бэ гэж асуухад Бгийн ээж нь гэх эмэгтэй урд завсраас авчирлаа гэж хэлж байсан. Би тэгэхээр нь манай энд хайнаг, сарлагтай айл байхгүй ш дээ гэхэд Б нь Цэцэрлэгээс тууж ирсэн юмаа гэж хэлж байсан. Авчирсан үхрүүд нь нилээн том, том үхрүүд байсан. Би зүс болон насыг нь мэдэхгүй байна. Нийтдээ 13 тооны сарлаг, хайнагийн үхрүүд байсан. Би бол огт үхэр худалдаж аваагүй. Үхрийн гэдэс, гүзээг арилгаад шан харамж аваагүй. Харин 1 гэдэс л авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Агийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчмийн 06 дугаар баг Нүүрстийн ам гэх газарт гэртээ өвөлжөөн дээр байхад миний утас руу хүн залгаад Лгийн найз нь байна, Д ахтай яриулаад өгөөч гээд эрэгтэй хүн ярихаар нь би Дтой яриулсан чинь Лгийн найз нь тэгж ярилаа, гэр бүлээрээ явж байгаа гэнэ, манай энд хэдэн үхэр нядлаад Мөрөн сум руу аваад явъя гэхээр нь тэг, тэг гээд хэлчихлээ гэж байсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд цагаан өнгийн Истима маркийн тээврийн хэрэгслээр Ө гэж дууддаг юм шиг байна лээ, бүтэн нэрийг нь Ө эхнэртэйгээ, ээжтэйгээ гурвуулаа ирсэн, тэгээд араас 12 тооны үхэр туусан эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн, тэр 2 хүнийг ээж Снь манай 2 хүүхэд байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэр хүн ээжтэйгээ, 2 эрэгтэй хүү, 1 охин, 1 бэртэйгээ гээд бүгдээрээ гэр бүлийн 5 хүмүүс байсан. Танихгүй хүмүүс байсан. Тэгээд тэр 12 тооны үхрийг ээж Снь манай энэ бэр бөө юм, энэ үхрүүд бөөгийн өргөл барьцанд ирсэн үхрүүд юм гэж хэлж байсан. Тэгээд аймгийн төвд нядлах гэхээр нь 1 хашаанд 4 айл байдаг болохоор зай муутай болохоор энд хүрээд ирлээ гэж байсан. Утсаар залгаад байтал манай хадам талын ах Д, эгч А нар манай гэрт ирээд хүмүүс үхрийн гэдэс цэвэрлээд цэвэрлэсэн гэдсээ үнэгүй ав гэж байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд тууж ирсэн өдрөө 5 үхрийг нь нядалсан. Ө тэр эрэгтэй дүүтэйгээ, Д энэ 3 нядалсан. Энэ хавиар чинь гэдэс арилгаад авах хүн байна уу, бид нар 3 үхрийн гэдсийг нь л авна, бусдыг нь арилгаад боломжоороо та нар ав гэхээр нь би П, М, хоёрыг дуудаад бид 3 таван үхрийн гэдэс арилгасан. Дараагийн өдөр нь үлдсэн 7 үхрийг Ө дүүтэйгээ янзалсан. Д малынхаа ажлын завсар зайгаар тэр хоёрт хамжилцаж байсан. Гэдсийг нь П, М, бид 3 арилгаж байгаад сүүлийн 3 билүү 4 гэдсийг арилгаж амжаагүй баастай нь орхисон. Тэгээд орой нь Э эгчийн машины граж руу нядалсан үхрийн махнуудыг зөөж хийсэн. Маргааш өдөр нь үдээс хойш байсан байх, намайг байхгүй хойгуур манай гэрт цагдаа нар ирээд явсан байсан. Тэгэхэд хулгайн үхрүүд байсан байна гэдгийг мэдсэн. Үхэр нядалсан өвөлжөө нь Э гэж хүний өвөлжөө юм. Ноднин 2018 онд манайх Э гэж айлын хажууд цуг өвөлжсөн юм. Д нь манай хонинд өөрийнхөө хонийг тавиад манайхтай цуг малаа маллаж өвөлжсөн юм. Э, Д, бид 3 хамаатан, төрөл садан хүмүүс юм. Л нь Дийн хүүхэд юм. Өнь Лг таньдаг болохоороо Лгаар дамжуулж аав Дтой нь ярьж манайд ирж үхэр нядалсан учиртай юм. Тэрнээс биш танихгүй хүмүүс байсан. Бор өнгийн сарлагийн шар лав байсан. Тэгээд бусад нь бараан хар зүсмийн сарлаг, хайнагийн том биетэй эр үхрүүд байсан. 2, 3 үхэр нь жижгэвтэр биетэй байсан байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 136-138 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам гэх газар өдрийн 15 цагийн үед 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн манай гэрийн гадаа 13 тооны 2 хайнаг нас бие гүйцсэн, 2 хязаалан сарлаг, бусад нь дан сарлаг хайнаг байсныг тэр хүмүүс манай гадаа ирээд нөгөө тууж ирсэн үхрүүдээ шууд нядалсан. Тэр хүмүүс бүгдээрээ манай хүүхдүүдтэй найз юм. Би тэр хүмүүсийг сайн танина. Б эрэгтэй, Ө эрэгтэй, Өийн ээж С, нөгөө 2 эмэгтэйг нэрийг нь мэдэхгүй, зүс танина. Ө надад хэлэхдээ Цэцэрлэг сумаас худалдаж авсан гэж хэлээд танай гадаа нядалмаар байна гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна. Нас бие гүйцсэн 2 хайнаг, хар, буурал зүсмийн, нэг бор сарлаг, нэг хөх сарлаг, нэг халзан сарлаг, бусад нь дандаа хар сарлагууд байсан. Тэр хүмүүс малаа нядлаад махыг нь манай гэрийн гадаа хураасан байсан. Тэр махнаас нь манай хүргэн П 450.000 мянгаар нэг үхрийн махыг нь худалдаж авсан. Харин би нэг үхрийн махыг 400.000 мянгаар бодоод авсан байсан. Би мөнгийг нь өгөөгүй байсан. Бусад бүх махыг манай гэрийн гадаа хураасан байхад нь цагдаа нар ирээд ачаад явсан. Манайхтай ойрхон сарлагтай айл байхгүй. Харин отроор орж ирсэн хүмүүст сарлагтай айлууд байгаа. Би тэр сарлагуудыг хараагүй. Тэр өдөр л харсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Мын мэдүүлсэн: ...Тухайн үед би гэртээ байсан. Үхэр туусан хүн явж үзэгдэж харагдаагүй. Явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тийм үхэр болон адуу манай үхэр болон адуунд нийлээгүй, мөн үзэгдэж харагдаагүй. Манайхтай хамт өвөлжиж байсан айл болон ойр хавийн айлууд мал үзэгдэж, харагдлаа гэж яриагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Агийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би “Ник” шатахуун түгээх станцад гараатай байсан. Өдөр 12 цагийн үед хар хөх өнгийн “Истима” маркийн /номерыг мэдэхгүй/ тээврийн хэрэгсэл бензин авсан. Улсын дугаарыг анзаарч хараагүй. Цонх нь хар тентэй бензинээ авчихаад цонхоо бага зэрэг онгойлгож мөнгөө өгсөн. Эмэгтэй хүн явж байх шиг байсан. Дотроо хэдүүлээ явж байсныг мэдэхгүй. Тооцоогоо бэлнээр хийсэн. Ойролцоогоор 30-40 төгрөгийн бензин авсан. Манайх хяналтын камертай. Бичлэгээ 1 өдөр болоод устгачихаад байдаг юм. Тухайн өдрийн бичлэг байхгүй. Сумын төвийн баруун зах болох Солонготын давааны төв зам чиглэлтэй газраас ирээд сумын төв рүү төв замаар явсан. Би хэний эзэмшлийнх болон хэн байсан талаар мэдэхгүй. Хар өнгийн “Стима” маркийн машин манай сумын төвд явж харагддаггүй. Би явуулын машин байна гэж тухайн үед бодсон...гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Тухайн үед би Архангай аймгийн Тариат сумын нутаг Шивэртийн эхэнд байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед хониндоо явж байгаад дурандахад 10 гаруй орчим тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байсан. Тухайн үед би нэг хүн харсан. 2 морь нь зэрэгцээд хөтлөөд явж байсан. Бараан дээлтэй л хүн байсан. Холоос дурандахад харсан болохоор сайн ажиглагдаагүй. Би нилээд хол зайнаас дурандаж харахад уулан дээр 10 гаруй тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байх шиг харагдсан. Урд талд нь 10 орчим үхэр байсан бөгөөд бараан голдуу үхэр байсан. Мөн бараан зүсмийн 2 морь зэрэгцээд явж байсан. 2 хүн юм уу 1 хүн хөтөлж явсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 дээлтэй хүн морь хөтлөөд явж байсан 2 морь зэрэгцээд явж байсан. 2 морь харагдахаар нь 2 хүн байсан болов уу гэж бодсон юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Аын дахин мэдүүлсэн: ...Миний 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн, зөв байна. Намайг тухайн үед дурандаад харж байхад 2 морь хөтөлсөн 1 хүн үхэр мал туугаад явж байсан. Солонготын даваа, Ороохын даваа хоёрын дунд байдаг том жалгыг хэлдэг юм. Тариат сумын Тэрх багийн нутагт ордог...гэх мэдүүлэг /3хх-ийн 41-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Пын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт Нүүрстийн ам гэх газар нутгийн танил дүү Цын гэрт байж байтал цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, бөмбөгөр машинтай үл таних гурван эмэгтэй, хоёр залуу ирсэн. Нэг залуу нь үхрийн гэдэс арилгаад өгөөч, бид нар Мөрөн сумын “Мах маркет” руу оруулж өгөх гэсэн юм, нийтдээ 13 тооны үхэр байгаа, бид нар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирлээ гэж хэлсэн. Би болон нутгийн танил М, А, бид гурав 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6 тооны сарлагийн үхрийн гэдсийг арилгасан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7 тооны үхрийн гэдэс арилгасан. А, М бид гурав нэг хүний 2 үхрийн гэдэс авсан. Өөр авсан зүйлгүй. Анх 13 тооны үхэр тууж ирэхдээ хоёр залуу нь явган тууж ирсэн. Нэг эмэгтэй нь ээж нь гэх бөгөөд 60 гараад насны хөгшин хүн байсан. Нөгөө дөрвөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь залуухан хүмүүс байсан. Би тэр хөгшин хүнийг хулгай хийнэ гэж бодоогүй. Мөн надад анх хэлэхдээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас 2 өдөр тууж ирж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Тын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр 09 цагийн үед морьтой хойд гэрээсээ гараад Идэрийн гол гараад Ар цахар гэх газар руу өөрийн сарлагийн бухаас олж ирэх зорилготой мориор ганцаараа явж байхад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Доод зэхүүхийн ам руу морио хөтөлсөн 10 гаруй тооны үхэр туугаад явж байгаа харагдаж байсан. Би гол гараад ойролцоогоор 1 км зайнаас дурандахад морио хөтөлсөн 1 хүн үхрээ туугаад явж байхад сумын төвөөр Идэрийн голоо өгсөөд замаар нэг хар хөх өнгийн Истима маркийн машин зөөлхөн явж байгаа харагдсан. Тэгээд би яваад өгсөн. Дараа нь голоор харахад чулуугаар шидэж гол гаргасан байдалтай мөсөн дээр нилээд их чулуу байсан. Өглөөгүүр үхэр туугаад явж байхаар нь отор хийж л яваа болов уу гэж бодоод холоос дурандаж харахад 10 гаруй тооны том эр үхэр голцуу харагдаж байсан. Яг зүсний талаар мэдэхгүй. Бараан зүсмийн морь хөтөлсөн 1 хүн /эрэгтэй/ явж байсан. Би очоогүй болохоор хэн гэдгийг мэдэхгүй. 3, 4 хоногийн дараа үхрээ алдсан гээд хүмүүс явж байсан. Машины номерыг хараагүй. Замаар зөөлхөн явж байсан. Ойр орчим хүн харагдаагүй. Би тухайн үхэр тууж явсан 1 морьтой хүн, замаар зөөлхөн явж байсан хар хөх өнгийн Истима маркийн автомашин явж байхыг дурандаж харсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд П.Уийн гэрчээр мэдүүлсэн: ...Би нөхөр Ө, эгч М нарын хамт Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум ороод Хөвсгөл аймаг руу орохоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гараад явж байхад Ө руу Ө залгаад Архангай аймгийн Цахир сумаас хүнээс мал авсан, ганцаараа тууж явна, та нар Хөвсгөл аймаг руу хамт туулцаад өгөөч гэж утсаар ярьсан. Бид нар тэгээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Баруун хойд талын Идэрийн голын гүүрний хойно орой уулзахад Ө үхэр туусан явж байсан. Тэгээд хамт туулцаад явсан. Ганцаараа нэг морь уначихсан 14 үхэр туучихсан явж байсан. Тэгээд Ө, Ө, М, бид 4 машин болон мориор тууж явсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын баруун хойно Өтай уулзаад Хөвсгөл аймгийн төвийн урд тал хүртэл туугаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тууж ирсэн. Туугаад явж байхад бор зүсмийн сарлагийн үхэр явахаа байгаад хэвтээд байхаар нь Ө, Ө хоёр нядлаад махыг нь ачаад Хөвсгөл аймгийн төв рүү ороод Мөрөн сумын 10 дугаар багийн 13-23 тоот хашаандаа байх байшинд оруулаад орхисон. Бусдыг нь аймгийн төвийн урд нядалсан. 14 тооны үхэр байсан. Том эвэртэй 2 хайнагийн шар байсан. Бусад нь сарлагийн үхрүүд байсан. Зүсний талаар сайн мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урагш айлын өвөлжөөн дээр Ө, Ө нар нядалж нядалж, төхөөрсөн. Айлын хүмүүс гэдэс цэвэрлэж өгсөн. Бараан зүсмийн морь унаж явсан. Ямар им тамгатай байсан талаар мэдэхгүй. Монгол модон эмээлтэй байсан. Ө тухайн морь эцээд явахаа болилоо гээд Цагаан бургасны даваан дээр орхичихсон гэж байсан. Урдаас авсан л гэж байсан. Өгийн дугаарыг санахгүй байна. Манай нөхөр Өы 88190708, 95018855, 93230203 дугаарын аль нэг рүү нь залгаж ярьсан. Тухайн 40-57 УНТ улсын дугаартай, хар хөх өнгийн Истима маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин. Банк бусаар аваад зээлээ төлөөд дуусгаад нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Монголын банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа юм. Ө, Ө, М, бид дөрөв тууж ирсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 101-106 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны үед Ө Ө руу утсаар яриад хурим найрынхаа мөнгөөр Архангай аймгаас авсан үхэр, мөн авцаандаа үхэр аваад туугаад явж байна, та нар Улаанбаатар хотоос гарах гэж байгаа юм бол урдуураа яваад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хойд гүүрэн дээр уулзъя гэхээр нь Ө, У, бид гурав Улаанбаатар хотоос гараад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирээд Өтай холбогдож уулзахад хэнээс авлагандаа үхэр мал, мөн хуриманд цугласан мөнгөөрөө мал аваад та нар хамт туулцаад хань болоод Идэрийн голоор хамт гаргаж өгөөд Ө, У, бид гурав сумын төв рүү орж “Петровис” шатахуун түгээх станцаас бензин аваад дэлгүүр рүү орж идэж уух ус аваад Идэрийн голын гүүрэн дээр Өтай уулзаад хамт туулцаад явсан юм. Жаргалант сумын Доод цэцүүхийн аманд анх уулзсан. Ө ганцаараа 14 тооны үхэр туугаад нэг морь уначихсан явж байсан. Хээр зүсмийн морь уначихсан явж байсан. 14 тооны үхэр, халзан сарлаг, хүрэн хайнагийн шар, хөх буурал хайнагийн шар, тарлан сарлаг, бор, хар зүсмийн сарлагийн үхрүүд байсан. Жаргалант сумын гүүрнээс Ө, Ө нар морьтой явган туугаад У бид хоёр машинтай дагаад явж байсан. Зарим газар У бид хоёр тууж явсан. Тууж явсаар байгаад Бүрэнтогтох сумын нутаг Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт байх айлын өвөлжөөнд авчирч нядалсан. Монгол эмээлтэй явж байсан. Ө саравчтай хар ноосон малгай, хар хөх өнгийн дээлтэй, үдээстэй түрийтэй хар гуталтай явж байсан. Ө 80817181 гэсэн дугаараас Өы 95018855 гэсэн дугаар руу анх залгаж ярьсан. Шинэ-Идэр сумын Шивэртийн даваа гэх газар бор тарлан зүсмийн үхэр явахгүй хөл нь доголоод байна гээд Ө, Ө нар нядлаад машиндаа мах, арьс, шир, толгойг нь ачаад цааш хамт үхрүүдээ туугаад явсан. Бүрэнтогтох сумын нутаг Хөвсгөл аймгийн төвийн баруун урд зүгт байх өвөлжөөн дээр нядалсан. Ө, Ө нар нядлаад тухайн айлын хүн туслалцсан. У бид нар гэдэс дотрыг нь цэвэрлэсэн. Цагаан бургасны давааны урд эцээд явахгүй болохоор нь тавьчихлаа гээд Ө эмээлээ ногт хазаартай хамт авчирсан. Тухайн морийг яаж авсан талаар мэдэхгүй. Би тууж явахдаа мэдээгүй. Нядлаад дуусаад байж байхад үхрийн эзэн гээд хүн цагдаа нарын хамт ирлээ гэхэд л хулгайн мал гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 107-112 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Мийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сард Б.Ө хурим найраа хийгээд нилээн мөнгө цугларсан бөгөөд тэрүүгээрээ 2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгаас наймаа хийсэн гэж тоог нь сайн мэдэхгүй байна, 12 билүү 13 үхэр авчирсан юм. Тэрийгээ Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн ам гэх газар Дгэх айлд нядалж янзалсан. Би ээж С, манай бэр дүү П.У нартай очиж 2 үхрийн гэдэс арилгасан. Тэр хавийн айлын нэрийг нь мэдэхгүй, 3 эмэгтэй хүн гэдсийг нь цуг арилгаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мын мэдүүлсэн: ...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагч Гд хэлж ярьж байсан. Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас урд зүгт Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумдын тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг, зам дагуу газар амьдардаг юм. Тэр өдрийг нь санахгүй байна, 2018 оны 12 дугаар сарын эхээр байх, намайг гэрт байхад Мөрөн сум талаас хар өнгөтэй бөмбөгөр хар машинтай нэг жижигхэн биетэй шар залуу ирээд шөнө үхрээ тууж орохдоо 1 үхрээ хаячихаж энэ хавиар үзэгдээгүй биз гээд асууж ирээд Цагаан бургасын даваа өөд өгсөөд явсан. Тэгээд удалгүй дээрээсээ доошоо Цагаан бургасын даваа уруудаад хүрэн зүсмийн хайнагийн шарыг 2 явган эмэгтэй хүн туучихсан араас нь нөгөө хар өнгийн манай гадаа ирсэн хар машин байсан бөгөөд аяархан дагачихсан явж байсан. Танихгүй хүмүүс байсан. Тэгээд ч манайхаас зам нилээн зайтай өнгөрдөг тул хүний царайг нь харж таних боломжгүй юм. Ямар хувцастай явсныг нь санахгүй байна. Цагаан бургасын даваа уруудаад Мөрөн сум тал руу чиглэлтэй тууж явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бын мэдүүлсэн: ...Би энэ үед гадаадад буюу Хятад улсад байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны хооронд Хөх хотод очиж газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр 45 хоногийн сургалтанд суусан. Би Б.Ө гэж хүнийг танихгүй, энэ хэргийн талаар мэдэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 122-123 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Сгийн гэрчээр мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр байх, Б.Ө миний хүү Архангай аймгаас 14 тооны үхэр наймаанд авсан, Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Нүүрстийн ам гэх газар Дгэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, тэр айлын гадаа үхрээ нядалж байгаа, намайг үхрийн гэдэс арилгаад өгөөч гэхээр нь би очоод 2 үхрийн гэдэс арилгаад орой харанхуй болоод буцаад Мөрөн сум руу гэр рүүгээ ирсэн. Үгүй, би цуг туугаагүй. Ө ээж наймаанд авсан үхрийн гэдэс арилгаад өгөөч гэхээр нь би Мөрөн сумаас бэр Утэй цагаан өнгийн “Истима” маркийн машинаар Нүүрстийн ам гэх газар Дгэх айлд очиход хашаанд хашсан сарлаг, хайнагийн үхрүүд байсан. Намайг очиход хашаатай байсан сарлаг, хайнагийн үхрүүд байсан бөгөөд би тоолоогүй. Зүсний хувьд миний санаж байгаагаар хүрэн зүсмийн хайнагийн шар үхэр 1 ширхэг, ягаан буурал зүсмийн эвэртэй хайнагийн шар үхэр 1 ширхэг, сарлагийн эвэртэй халзан үхэр 1 ширхэг гээд байсан. Бусдынх нь зүсийг одоо мэдэхгүй байна. Би Д гэх хүнийг танихгүй. Манай хүүхдүүд Б.Ө, Б.Ө нар нь Дгийн хүүхэд Лг таньдаг юм. Тэгээд Лгаар дамжуулж аав Д гэх айлд энэ 14 үхрээ авч очсон байх. Манай 2 хүү Б.Ө, Б.Ө, тэгээд тэр айлын эзэн Д 3 алж нядалсан. Үхрийн гэдсийг би охин Б.М, бэр П.У, бид 3 хоёр үхрийн гэдэс арилгаад харанхуй болсон учир У, Ө, М, бид 4 Мөрөн сум руу гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь У Өд очиж туслахаас гээд үхэр нядалж байсан газар руу Дгийн гэр рүү явсан. Өөр ямар хүмүүстэй гэдэс арилгасныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Тын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхэнд байх гэж санагдаж байна, намайг хонинд явсан хойгуур манай эхнэр Пыг манай багийн иргэн Өаваад явсан байсан. Би энэ талаар хониноосоо ирээд мэдсэн. Манай эхнэр надад ярихдаа Агийнд үхрийн гэдэс арилгаад ирлээ гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би энэ талаар мэдэж байгаагүй. Эхнэр гэдэс арилгаад ирсэн. Би тухайн үед Агийнд очоогүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эы мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Бүрэнтогтох сумын төв рүү орчихоод орой гэртээ ирж хоноод өглөө нь боссон чинь гэрийн гадуур нохой шувуу эргээд байхаар нь мал нядалсныг мэдээд хажууд байдаг айл Агийнхаас орж асуухад Агийнд танихгүй 5 хүн байсан. Агийнд байдаг Дийг тэр хүмүүсийн нэг нь таньдаг юм шиг байна лээ. Тэгээд хашаа сав байхгүй болохоор танай энд янзалж байгаа юм гэж байсан. Жижигхэн цагаан өнгийн машинтай ирсэн байсан. Миний үеийн бололтой хөгшин эмэгтэй байсан. Тэр залуучуудын ээж нь юм байна лээ. Хоёр нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй хүүхдүүд байсан. Нэр усыг нь мэдэхгүй. Манай гэрийн ар талын хөдөөний хашаанд нядалсан. Д тэр танихгүй 2 залуу гээд энэ 3 нядалсан. Тэгээд нядалсан үхрийн махыг манай гэрийн баруун талд байдаг машины гражид хийсэн. Гэдсийг М, П, А энэ гурав арилгасан. Би гэдэснээс арилгаагүй. Хэдэн үхэр ирснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан сарлагийн том биетэй үхрүүд харагдаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр Мөрөн суманд ажлаа хийгээд байж байсан байх. Сгэх хүн нь Ө, Ө нарын ээж нь юм. Снь миний ажилладаг “Доргио” бааранд үйлчлэгч ажил хийдэг юм. Тэгээд “Доргио” бааранд хүлээн авалт баяр ёслолын үеэр Ө, Ө нар нь хоёулаа ирж гал тогоо болон бусад ажилд тусалж ажил хийдэг байсан болохоор танилцаж байсан. 2018 оны 11 дүгээр сард байх, хэдэн сарын хэднийг нь мэдэхгүй байна, над руу Сутсаар нэг өдөр над руу яриад хүнээс өргөл барьцын идэшний үхэр ирэх юм, Мөрөнд хашаандаа янзлах гэхээр хашаа жижигдээд байна, чөлөөтэй, ойрхон хөдөө янзалчихмаар байна, танай аав Дийнд очоод нядалж болох уу гэж асуухаар нь аан за за тэгээд ирэхээрээ над руу холбогдоорой гэж би хэлсэн юм. Тэгж ярьснаас бараг 7 хоногийн дараа байх, Снад руу утсаар дахин яриад үхэр ороод ирсэн, танай аавынх хаана юм, дугаарыг нь өгөөч гэхээр нь би аавын дугаарыг өгсөн чинь аав Дийн утас холбогдохгүй байхаар нь аавынд цуг байдаг А эгчийн дугаарыг өгсөн. Тэгээд А эгчийн утсаар аавтай ярьсан юм байна лээ. Тэгээд аав Дийнд үхрүүд тууж Ө, Ө Снар нь очсон юм шиг байна лээ. Би тухайн үед Мөрөн суманд ажилтай байсан болохоор аав Дийнд очоогүй юм. Тэгээд дараа нь ганц 2 хоногийн дараа цагдаа нар ирээд С, Ө, Ө нарын тууж ирсэн үхэр нь хулгайн үхэр гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр байх, тухайн өдрийг нь санахгүй байна, хэрэг шалгах ажлаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн “Петровис шатахуун түгээх станцын хяналтын камерыг хохирогч Жын хамт шүүж байхад тухайн шатахуун түгээх станцын гадна талын камерын бичлэгт хар хөх өнгийн “Истимо” маркийн автомашин бензин авч буй бичлэг байсан. Тухайн автомашины улсын дугаар нь харагдахааргүй байсан. Тухайн автомашин нь гэрч Тын өгсөн мэдүүлэгт дурдагдсан машинтай төстэй харагдсан юм. Тухайн үед хуулж авах болохоор өөрийн барьж байсан гар утсан дээр тухайн хэсгийг нь бичиж авсан юм. Тэгээд хэрэг шалгах ажлаар явж ирээд гэртээ байж байхад манай бага насны хүүхэд миний гар утсыг усанд унагаж улмаар тухайн гар утас шатаж асахаа больсон юм. Тэгээд дараа нь тухайн шатахуун түгээх станцын ажилтнаас нь хуулж болох уу гэсэн. Манайх хуулж болдоггүй юм, 7 хоног болоод бичлэг нь устдаг гэж хэлж байсан. Тийм зүйл огт байгаагүй. Тухайн автомашиныг мөн гэдгийг мэдээгүй. Харин таамаглаж байсан юм. Тэгээд Хөвсгөл аймгаар хэрэг шалгах ажлаар явж байгаад буцах замдаа нөгөө шатахуун түгээх станцын камерын бичлэгийг нэг бүрчлэн шүүж үзэх гэсэн чинь камерын бичлэг нь устсан байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн хэрэг болсон газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ертөнцийн зүгээр баруун урд зүгт байх өвөлжөөний газар байсан бөгөөд өвөлжөөний хойно байх жижиг модон амбаарт нэг тооны үхрийн мах оруулж тавьсан байсан бөгөөд тухайн махны хажууд цус мэт зүйлээр бохирлогдсон модон иштэй сүх байсан. Хэргийн газрын үзлэгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд тусгахдаа эд мөрийн баримтаар тухайн сүхийг хэрхэн хурааж авсан талаар би мэдэхгүй. Ямар ч байсан би тухайн сүхийг Архангай аймгийн Тариат сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд авчирсан юм. Авчраад эд мөрийн баримтаар тооцсон зүйл байхгүй. Одоо тухайн сүх Тариат сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байгаа. Би тухайн хэргийг шалгаж байх хугацаандаа албанаас чөлөөлөгдсөн юм. Харин миний дараа тухайн хэргийг хүлээн авсан мөрдөгч нь яаж шийдвэрлэсэн талаар би мэдэхгүй. Тухайн үед эд мөрийн баримтаар хураан авах санал прокурорт гаргах байсныг гаргаагүй. Учир нь хэргийг шалгаж Хөвсгөл аймгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Бд хүлээлгэн өгсөн юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 53-55 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өгийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тухайн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед банкны мөнгө өгөх байсан. Тэгээд төр мөнгийг төлөх гээд мал хулгайлсан юм. Би ганцаараа үйлдсэн. Надтай хэн нэгэн хүн хамт яваагүй. Би Хөвсгөл аймгийн зах дээр явж байхад Архангай аймгийн Цахир сум руу явна гэсэн унаа байсан бөгөөд түүнд суугаад Цахир сумын төв рүү орж ирсэн. Тэгээд сумын төвөөс зүүн хойд зүг рүү алхаж явахад аргамжаатай морь байсан бөгөөд түүнийг унаад урагшаа явж байхад замд бэлчээртэй нэлээн олон тооны үхэр байсан. Тухайн үхэр дотроос 15 тооны үхэр тасдаж Хөвсгөл аймгийн зүг рүү туусан. Тэгээд Хөвсгөл аймгийн төвд очоод найз Лын аавын гэрийн гадаа тухайн хулгай хийж ирсэн 15 тооны үхрийн нядалсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүс надад тусалсан юм. Би тухайн хүмүүст хэлэхдээ найр хийсэн мөнгөөрөө мал худалдаж авсан юм гэж хэлсэн. Тухайн 15 тооны үхрээ нядлахдаа сүхээр цохиж алсан. Уг сүхийг Тариатын хэсгийн төлөөлөгч тухайн үед авсан. Харин ашигласан хутганууд хаа байгааг мэдэхгүй. Ирсэн хүмүүс өөрсдөө хутгатайгаа ирсэн. Тухайн үхрийг барихдаа цагаан өнгийн мяндсан бугуйл ашигласан. Тухайн бугуйлыг одоо хаана байгааг мэдэхгүй. Тухайн үедээ алга болсон байх. Хээр зүсмийн морь байсан бөгөөд насыг нь мэдэхгүй. Тухайн морь аргамжаатай ногтоор ногтолсон байсан. Тэгээд тухайн морийг зайдан унаж ногтоор нь ногтлоод унаад явсан. Тухайн үед явган явж байсан болохоор замд таарсан морио унаж явсан. Тухайн миний унаж явсан морь Цахир сумын нутаг дэвсгэр Солонготын даваан дээр гарч ирээд явахаа болихоор нь тэнд нь орхиод явган үхрээ туугаад Хөвсгөл аймгийн Жаргал сум руу орсон. Солонготын даваан дээр утасны сүлжээ орж ирэхээр нь ах Б.Ө руу залгаж ярьсан. Би явган хүнээс авсан малаа туугаад явж байсан гэсэн. Тэгсэн чинь ах Хөвсгөл аймгийн Жаргал сум руу орж байна гэсэн бөгөөд би та хэд наанаа хүлээж бай, би малаа туугаад яваад очно гэж хэлээд Жаргал сум руу орсон юм. Тэгээд Жаргал сумаас явган туусаар байгаад Хөвсгөл аймгийн төв рүү орсон юм. Цахир сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 100 гаруй км байх гэж бодож байна. Би нарийн сайн мэдэхгүй байна. Жаргал сумаас Хөвсгөл аймгийн төв рүү ортол ертөнцийн зүгээр баруун зүгт 200 гаруй км байх, би нарийн сайн мэдэхгүй. 5-6 хоног явж Хөвсгөл аймгийн төв рүү орсон. Замдаа хөдөө хээр хоноод явсан. Би нядалсан байсан 15 тооны үхрийн махаа хохирогч Жт өөрт нь өгсөн. Тэр дор махны ченжид өгч тухайн мах 14.600.000 төгрөг болсон. Ийм учир би хохирол төлөгдсөн гэж бодож байна. Мөн бензин тосны мөнгө 450.000 төгрөг хохирогчид бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 176-180 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өгийн дахин мэдүүлсэн: ...Хөвсгөл аймгаас Архангай аймгийн Цахир сум руу орно гэсэн замын унаанд сууж ирсэн. Миний Архангай аймгийн Цахир суманд ирсэн тээврийн хэрэгслээр жолооч надаас гадна нэг хүн нийт гурвуулаа ирсэн юм. Би тухайн хүмүүсийг танихгүй. Би тэр талаар огт асуугаагүй. Архангай аймгийн Цахир сум руу орохгүйгээр засмал зам дээр буусан. Тухайн унааг хаашаа явсан талаар би мэдэхгүй. Би айлд очоогүй. Засмал замаас гараад шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойш алхаж явахад үхэр таарсан. Тэгээд тухайн үхрүүдийг туугаад Хөвсгөл аймгийн чигт явсан юм. Би зайдан морь унаж явсан. П.У, Б.М нар нь мэдүүлэг өгөхдөө яагаад тэгж мэдүүлэг өгснийг би мэдэхгүй байна. Би ямар ч байсан зайдан морь унаж явсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 74-75 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өгийн дахин мэдүүлсэн: ... Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Харин бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зүйлчлэл тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 124-125 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Өы мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй учир уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн энэ гэмт хэргийг үйлдээгүй, ямар ч хамааралгүй учир бичгээр гомдол гаргана...гэх мэдүүлэг /3хх-ийн 65-66 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 83-84 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Уийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бичгээр гомдол гаргах болно...гэх мэдүүлэг /3хх-ийн 91-92 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Шгийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бичгээр гомдол гаргах болно...гэх мэдүүлэг /3хх-ийн 110-111 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 14 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-16, 23, 25 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-18, 20-22, 24 хуу/

Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19 хуу/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 149 хуу/

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 219 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоол /2хх-ийн 45 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот автомашин техникийн үнэлгээ /1хх-ийн 145-146 хуу/

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 156 хуу/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1025 дугаартай шүүгчийн захирамж /2хх-ийн 05-06 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 20-22, 218-221, 222-230 хуу/

Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 234-235 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 200 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 213 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 134-137 хуу/

Схем зураг /3хх-ийн 17-18 хуу/

Мөрдөгчийн даалгавар /3хх-ийн 37-38 хуу/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 25 хуу/

Шүүхэд шинээр өгсөн Б.Өгийн хүсэлт 1 хуудас, Б.Өы хүсэлт 1 хуудас, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол 1 хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар 4 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас, эмчийн тодорхойлолт 2 хуудас, төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, аймгийн засаг даргын жуух бичгийн хуулбар 1 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, иргэний улсын бүртгэлийн лавлагаа 1 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, “И” баримт 2 ширхэг  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь тус тус хулгайд алдагдаж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Р.Жын мэдүүлсэн “Би өөрийн үхэр сүргээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Дархан-Уул гэх газраас Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газарт байх Б гэх залууд үхрээ харуулахаар аваачиж өгсөн юм. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Б залгаад танай үхрээс том эр үхрүүд алга болчихлоо, мөн аргамжаатай байсан 2 тооны морь алга болсон байна гэж хэлэхэд нь би сумын төвийн цагдаад мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу үхрээ хайхаар явсан юм. Тэгээд үхрээ бүртгэхэд 17 тооны том эр үхрүүд алга болсон байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар хайгаад явж байтал хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс нэг морьтой хүний хамт Идэрийн гол гаргах гээд тууж явсан талаар мэдсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн төв рүү хүнээс сурч яваад Мөрөн хот ороод 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн төвийн урд 20 километр орчим газар айлын өвөлжөөн дээр манай үхрүүдийг нядалсан байхыг олсон. Мөн Хөвсгөл аймгийн төвд хашаан дотроо тууж явсан хар хөх өнгийн Стима маркийн автомашинаа бүтээлгээр хучаад тавьсан. Мөн дутуу барьсан байшин дотор нэг үхрийн мах оруулж тавьсан байхыг цагдаа нар олсон. 2 тооны аргамжаатай байж байгаад алдагдсан морь Бэ, Б гэх хүмүүсийн морь байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37, 38-40, 2хх-ийн 13-16/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын мэдүүлсэн “Манай аав Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17 тооны үхрээ хулгайд алдсан юм. Тухайн үхрээ алдах үедээ над руу гар утсаар хэлсэн юм. Манай аав Ж нь 17 тооны үхрээ хулгайд алдаад араас нь хайж, олох хүртэл сэжигтэй болон хүмүүсээс сонссон зүйлээ надад хэлж ярьж байсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн шатахуун түгээх станцаас бензин авч байгаа номероо нууцалсан машины дугаар нь харагдах байсныг над руу зургийг нь явуулж илрүүлэхэд нь би тусалсан юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 49-52/,

 

хохирогч Ч.Бийн мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хүнх гэх газар байх гэрээсээ зүүн хойд зүгт ойролцоогоор 500 орчим зайтай газар Бын халтар зүсмийн морины хамт ногоон реминэн аргамжаагаар аргамжсан юм. Тэгээд маргааш өглөө нь харахад аргамжаатай байсан 2 морь байхгүй болохоор нь алдуурсан байх гэж бодоод гэрийнхээ гадаа хонио тоолоод байж байтал Б гэх залуу манай хотонд ирэхээр нь асуухад манай адууны хажууд 2 бараан морь харагдаж байна гэхээр нь тэр байх гэж бодоод тоолгүй орхичихсон юм. Тэгээд 11 дүгээр сарын 29-нд өөрийнхөө адуугаар яваад олдохгүй байхаар нь ойр хавын айлаар асууж сураглахад А гэх залуу 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн 2 хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байсныг дурандаж харлаа гэхээр нь хулгайд алдчихсан юм байна гээд байж байтал Б 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолоход 17 тооны эр үхэр алдсан талаар мэдээд 2 морь, 17 үхэр алдагдаж гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45/,

 

хохирогч Л.Бын мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хойд хуурай гэх газрын өвөлжөөнд байх гэрээсээ оройн 17 цагийн үед манайхтай хамт өвөлжиж байгаа Бийн хамт гэрийнхээ зүүн зүгт ойролцоогоор 500 метрийн зайтай аргамжсан юм. Маргааш өглөө манайхтай ойролцоо байх Б гэх залуу үхрээ услах замдаа манайд ирэхээр нь аргамжаатай морь харагдав уу гэж асуухад байхгүй байна, манай адууны хажууд 2 бараан зүсмийн морь харагдаж байна гэхээр нь тэрийг байх гэж бодоод орхисон юм. Маргааш нь морио аргамжсан газар очиход аргамжааг эвхэж орхиод ногтоор нь тайлаад аваад явсан байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б гэх залуу үхрээ тоолж үзээд 17 тооны үхэр алга болсон байна гэхээр нь ойр хавийн айлаар адуугаа сурахад А гэх залуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн явган хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байхыг холоос дурандаж харсан гэхээр нь хулгайд алдсан талаараа мэдсэн. Үхрээ алддаг Р.Ж болон хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн нутгаар хайж яваад Хөвсгөл аймгийн төвийн урд Р.Жын үхрийг нядалсан байхыг олсон. Замаараа сурч явахад хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс тууж явсан талаар сураг гарсан. Хөвсгөл аймгийн төвөөс хөх өнгийн Стима машинтай Ө, Ө, мөн 2 хүүхэн хамт байсан. Тухайн морь болон үхэр хулгайлсан талаараа үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50/,

 

гэрч Б.Жийн мэдүүлсэн “Айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, ББ, Б, морио алдсан Тах нарын хамт машинтай явсан. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар Б гэх залуу Ж ахын үхрийг харж байсан. Ж ах хөх хайнаг, хүрэн хайнаг, эвэртэй халзан сарлагийн үхэр зэрэг бараан зүсмийн сарлагийн эр үхэр алга болсон байна гэж байсан. Алдагдсан 2 морь нь хээр болон хар халтар зүсмийн зөв талын гуяндаа У үсгэн тамгатай гэж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа байх Идэрийн гол гаргах гээд хар халтар зүсмийн морьтой хүн мөн хар, хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс мөсөөр 10 гаруй тооны эр үхэр гаргах гээд байгаа бололтой байхад нь Т гэх Жаргалант сумын залуу харсан байсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим зайтай Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бгийн Ө гэх залуу мөн түүний төрсөн ах гэх Бгийн Ө, Өы эхнэр Пийн У, Бгийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53/,  

 

гэрч С.Бийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 тооны үхэр миний харж байсан Р.Ж ахын үхрээс алга болсон талаар тоолж мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үхрээ услах замдаа манай өвөлжөөний ойролцоо байх Бэ ахынд очиход аргамжаатай байсан 2 морь харагдаж байна уу гэхээр нь ирж байх замд манай адууны захад 2 морь байсан талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бэ ах аргамжаатай байсан 2 морийг хуатай нь аваад явчихсан байна гэхээр нь үхрээ тоолоход 17 тооны сарлаг болон хайнагийн үхрүүд алга болсон талаар мэдсэн. Алдсан талаар үхрийн эзэн болох Р.Ж ахад хэлж утасдаад мэдэгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойр хавийн айлуудаар сурахад А гэх залуу 10 гаруй тооны үхэр, 2 морь хөтөлсөн хүн Шивэртийн эхээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давж явж байхыг дурандаад харсан талаар хэлсэн. А гэх залуугаас 28-ны өдөр үхэр, морийг 2 хүн тууж явж байсан талаар мэдээд хулгайд алдсан гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77/,

 

гэрч Э.Мын мэдүүлсэн “Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим намайг гэрийнхээ гадаа юм хийгээд явж байтал нохой хуцахаар нь хартал машин зам дээр хар өнгийн машин зогсоод машинаас нэг эрэгтэй хүн буугаад манай гэрийг чиглээд ирэхээр нь би юм асуух гэсэн хүн байна гэж бодоод өөдөөс нь тосч очоод уулзтал тэр залуу хүнээр үхрээ туулгасан чинь замдаа доголсон хайнагийн үхэр орхичихсон байна, харж үзэв үү гэж асуусан. Тэгэхэд нь би хараагүй болохоор харсангүй, манай энэ хавиар тийм үхэр яваагүй гэдгийг хэлсэн. Тэгтэл нөгөө залуу өөр олон юм асуулгүй буцаад машин руугаа очиж суугаад Цагаан бургасны давааны чиглэлд яваад өгсөн. Түүнээс хойш өдрийн 12 цагийн орчим байсан болов уу, нөгөө өглөө ирж юм асуусан залуугийн сууж явсан машин дагачихсан, өмнө нь хоёр эмэгтэй хүн эвэртэй, хүрэн зүсмийн хайнагийн доголчихсон шар туугаад Мөрөн чиглэлд явж байсан. Тэрийг хараад би нөгөө сураад байсан үхрээ олж аваад туугаад явж байгаа юм байна гэж ойлгосон юм. Тэр залуу 30 орчим насны, шингэн шар царайтай, өндрөөрөө 160 см орчим, дээгүүрээ шар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, урт эсгий түрийтэй гуталтай явж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

 

гэрч З.Агийн мэдүүлсэн “Уг өдрийн маргааш 10 цагийн үед дахиж дээрх дугаараас миний утас руу залгаад би Лгийн найз байна, Дахтай яръя гэж байхаар нь би та нар Лгийн найз бол Дг яаж таньдаг юм бэ гэж хэлэхэд үгүй, үгүй, Лгийн аавтай яръя гэж байсан. Тэгэхээр нь манай малчин Дг хэлж байна гэж мэдээд малчин Дтэйгээ яриулсан. Д ярьж дуусахдаа манай өвөлжөө энүүхэн энд байгаа, хүрээд ир л гэж ярьсан. Би Дг яриад дууссаны дараа юун улсууд яриад байгаа юм бэ гэхэд манай хүүгийн найзууд намайг уулзъя  гээд байна, хүрээд ирье гэж ярилаа гэж байсан. Тэгээд би Дтэй хамт хэдэн хонио туугаад гэр рүүгээ өгсөөд явж байхад манай гэрийн гадаа цагаан өнгөтэй Истима маркийн машин ирсэн. Тэр хүмүүс манай гэрт орж ирсэн байхад Бгийн ээж нь гэх эмэгтэй манай бэр бөө байгаа юм, бэрд маань үзүүлсэн хүмүүс өргөл барьц гээд мал өгсөн, мөн бид нар хэдэн мал худалдаж авсан юм, авсан 13 тооны малаа танай энд гаргахаар аваад ирлээ, мөрөнд гаргах гэхээр жижигхэн хашаанд багтахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхэд л тэр хүмүүс манай малчин Дгээс гуйсаар байгаад малаа өвөлжөөн дээр маань гаргахаар болсон. Мөрөн суманд ирээд ажлаа амжуулчихаад 17 цаг өнгөрч байх үед гэртээ очиход 6 тооны үхрийг нь унагаачихсан, эхнээс нь арьсыг нь хуулж эхэлж байсан. Тэгэхээр нь саахалт айлын П, М хоёрыг дагуулж очоод гэдэс, гүзээг нь цэвэрлэж байгаад харанхуй болсон байхад дууссан. Маргааш өглөө нь 09 цагийн үед нөгөө хүмүүс маань дахиад машинтайгаа ирсэн. Ирэнгүүтээ өчигдрийн янзалсан үхрийнхээ ойр орчмын газрыг янзалсан. Тэгж байгаад Бг төрсөн ахтай нь үлдээгээд нөгөө хүүхнүүд нь Мөрөн сум руу явсан. Б, төрсөн ахтайгаа үлдсэн 7 үхрээ унагаж нядалсан. Тэр хоёр үхрээ нядалж байхад П, М, бид гурав гэдэс дотрыг нь янзалсан. Харанхуй болоод үхэр нядлаад дуусаад байж байхад Мөрөн сум руу явсан гурван хүүхэн маань гурвуулаа саарал өнгийн “Приус-20” маркийн машинтай ирсэн. Тэр гурав ирэхдээ гүүрэн дээр эргүүл байна, гарал үүслийн бичиггүй бол оруулах боломжгүй байна, хэсэгтээ эндээ махаа хурааж байгаад хоёр, гурав хоногоос оруулъя гэж ярьж байсан. Тэгэхээр нь би яаж ийм олон үхрийн махыг гадаа өрөөтэй нь байлгах юм бэ, нохой шувуу идчихвэл яах вэ, та нар тэгснээс грашинд оруулаад хураачих гэж хэлээд хураалгасан. Махаа хурааж дуусчихаад Б, Бгийн ах, ахын эхнэр гурав үлдээд манай гэрт хоносон. Орж ирээд ажлаа амжуулаад зах дээр явж байхад Бгийн ах гэх залуу над руу залгаад бид нарын танай гэрт янзалсан мал чинь буруу замын мал байжээ, танайх руу цагдаа, малын эзэн нь очиж байгаа шүү гэж хэлэхээр нь би юу болоод явчихав гэж бодоод замаараа дүү нараа аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад дүү Баянцагаан, малчин Дгээсээ юу болсон талаар асуухад цагдаа нар ирээд бид нараас юу ч асуусангүй, жаал зураг авч байгаад явчихлаа л гэж хэлж байсан”, “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчмийн 06 дугаар багийн Нүүрстийн ам гэх газарт гэртээ өвөлжөөн дээр байхад миний утас руу хүн залгаад Лгийн найз нь байна, Д ахтай яриулаад өгөөч гээд эрэгтэй хүн ярихаар нь би Дтой яриулсан чинь Лгийн найз нь тэгж ярилаа, гэр бүлээрээ явж байгаа гэнэ, манай энд хэдэн үхэр нядлаад Мөрөн сум руу аваад явъя гэхээр нь тэг, тэг гээд хэлчихлээ гэж байсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд цагаан өнгийн Истимо маркийн тээврийн хэрэгслээр Ө гэж дууддаг юм шиг байна лээ, бүтэн нэрийг нь Ө эхнэртэйгээ, ээжтэйгээ гурвуулаа ирсэн, тэгээд араас нь 12 тооны үхэр туусан эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн, тэр 2 хүнийг ээж Снь манай 2 хүүхэд байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэр хүн ээжтэйгээ, 2 эрэгтэй хүү, 1 охин, 1 бэртэйгээ гээд бүгдээрээ гэр бүлийн 5 хүмүүс байсан. Танихгүй хүмүүс байсан. Тэгээд тэр 12 тооны үхрийг ээж Снь манай энэ бэр бөө юм, энэ үхрүүд бөөгийн өргөл барьцанд ирсэн үхрүүд юм гэж хэлж байсан. Тэгээд аймгийн төвд нядлах гэхээр нь 1 хашаанд 4 айл байдаг болохоор зай муутай болохоор энд хүрээд ирлээ гэж байсан. Утсаар залгаад байтал манай хадам талын ах Д, эгч А нар манай гэрт ирээд хүмүүс үхрийн гэдэс цэвэрлээд цэвэрлэсэн гэдсээ үнэгүй ав гэж байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд тууж ирсэн өдрөө 5 үхрийг нь нядалсан. Ө тэр эрэгтэй дүүтэйгээ, Д энэ 3 нядалсан. Энэ хавиар чинь гэдэс арилгаад авах хүн байна уу, бид нар 3 үхрийн гэдсийг нь л авна, бусдыг нь арилгаад боломжоороо та нар ав гэхээр нь би П, М, хоёрыг дуудаад бид 3 таван үхрийн гэдэс арилгасан. Дараагийн өдөр нь үлдсэн 7 үхрийг Ө дүүтэйгээ янзалсан. Д малынхаа ажлын завсар зайгаар тэр хоёрт хамжилцаж байсан. Гэдсийг нь П, М, бид 3 арилгаж байгаад сүүлийн 3 билүү 4 гэдсийг арилгаж амжаагүй баастай нь орхисон. Тэгээд орой нь Э эгчийн машины граж руу нядалсан үхрийн махнуудыг зөөж хийсэн. Маргааш өдөр нь үдээс хойш байсан байх, намайг байхгүй хойгуур манай гэрт цагдаа нар ирээд явсан байсан. Тэгэхэд хулгайн үхрүүд байсан байна гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81, 136-138/,

 

гэрч М.Дийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам гэх газар өдрийн 15 цагийн үед 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн манай гэрийн гадаа 13 тооны 2 хайнаг, нас бие гүйцсэн, 2 хязаалан сарлаг, бусад нь дан сарлаг, хайнаг байсан. Тэр хүмүүс манай гадаа ирээд нөгөө тууж ирсэн үхрүүдээ шууд нядалсан. Б эрэгтэй, Ө эрэгтэй, Өийн ээж С, нөгөө 2 эмэгтэйг нэрийг нь мэдэхгүй. Ө надад хэлэхдээ Цэцэрлэг сумаас худалдаж авсан гэж надад хэлээд танай гадаа нядалмаар байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83/,

 

гэрч М.Пын мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 06 дугаар багт Нүүрстийн ам гэх газар нутгийн танил дүү Цын гэрт байж байтал цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, бөмбөгөр машинтай үл таних гурван эмэгтэй, хоёр залуу ирсэн. Нэг залуу үхрийн гэдэс арилгаад өгөөч, бид нар Мөрөн сумын “Мах маркет” руу оруулж өгөх гэсэн юм, нийтдээ 13 тооны үхэр байгаа, бид нар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирлээ гэж хэлсэн. Анх 13 тооны үхэр тууж ирэхдээ хоёр залуу нь явган тууж ирсэн. Нэг эмэгтэй нь ээж нь гэх бөгөөд 60 гараад насны хөгшин хүн байсан. Нөгөө дөрвөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь залуухан хүмүүс байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85/,

 

гэрч Э.Аын дахин мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед хониндоо явж байгаад дурандахад 10 гаруй орчим тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байсан. Тухайн үед би 1 хүн харсан. 2 морь нь зэрэгцээд хөтлөөд явж байсан. Бараан дээлтэй л хүн байсан. Би нилээд хол зайнаас дурандаж харахад уулан дээр 10 гаруй тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байх шиг харагдсан. Урд талд нь  10 орчим үхэр байсан”, “Миний 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн, зөв байна. Намайг тухайн үед дурандаад харж байхад 2 морь хөтөлсөн 1 хүн үхэр мал туугаад явж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100, 3хх-ийн 41-42/,

 

гэрч Д.Лын мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сард байх, хэдэн сарын хэднийг нь мэдэхгүй байна, над руу Сутсаар нэг өдөр яриад хүнээс өргөл барьцын идэшний үхэр ирэх юм, Мөрөнд хашаандаа янзлах гэхээр хашаа жижигдээд байна, чөлөөтэй ойрхон хөдөө янзалчихмаар байна, танай аав Дийнд очоод нядалж болох уу гэж асуухаар нь аан за за тэгээд ирэхээрээ над руу холбогдоорой гэж би хэлсэн юм. Тэгж ярьснаас бараг 7 хоногийн дараа байх Снад руу утсаар дахин яриад үхэр ороод ирсэн, танай аавынх хаана юм, дугаарыг нь өгөөч гэхээр нь би аавын дугаарыг өгсөн чинь аав Дийн утас холбогдохгүй байхаар нь аавынд цуг байдаг А эгчийн дугаарыг өгсөн. Тэгээд А эгчийн утсаар аавтай ярьсан юм байна лээ. Тэгээд аав Дийнд үхрүүд тууж Ө, Ө, Снар нь очсон юм шиг байна лээ. Тэгээд дараа нь ганц 2 хоногийн дараа цагдаа нар ирээд С, Ө, Ө нарын тууж ирсэн үхэр нь хулгайн үхэр гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140/,

 

гэрч Б.Дгийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын эхээр байх, тухайн өдрийг нь санахгүй байна, хэрэг шалгах ажлаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн “Петровис шатахуун түгээх станцын хяналтын камерыг хохирогч Жын хамт шүүж байхад тухайн шатахуун түгээх станцын гадна талын камерын бичлэгт хар хөх өнгийн “Истимо” маркийн автомашин бензин авч буй бичлэг байсан. Тухайн автомашин нь гэрч Тын өгсөн мэдүүлэгт дурдагдсан машинтай төстэй харагдсан юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 17-19/,

 

Б.Өгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед банкны мөнгө өгөх байсан. Тэгээд тэр мөнгийг төлөх гээд мал хулгайлсан юм”, “Засмал замаас гараад шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойш алхаж явахад үхэр таарсан. Тэгээд тухайн үхрүүдийг туугаад Хөвсгөл аймгийн чигт явсан юм. Би зайдан морь унаж явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-180, 2хх-ийн 74-75/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-16, 23, 25/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-18, 20-22, 24/,

үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19 хуу/

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот автомашин техникийн үнэлгээ /1хх-ийн 145-146 хуу/

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 156 хуу/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 20-22, 218-221, 222-230/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Өы өмгөөлөгч Г.Энхбаярын “Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг төгссөний дараа замд таарч туулцсан байдаг. Иймд Б.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй” гэх санал, Б.Өы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “би гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг зэрэг нь няцаагдаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Цовогт Бгийн Өг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цовогт Бгийн Өыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба объект нь бусдын өмчлөх эрх, субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын харъяалалтай хүн байх ба шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдын олон тооны малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байсан ба 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар тухайн зүйл хэсгийг өөрчлөн найруулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Харин Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М, П.У нарыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Шг хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бат- Эрдэнийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхээс хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь гэм буруутай эсэхэд дараах байдлаар эргэлзээ гарч байна гэж дүгнэв.

Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.У, Б.М, Г.Ш нарын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, тухайн цаг хугацаанд П.У, Б.М нар нь Б.Өы машинд хамт явж Улаанбаатар хот руу ороод буцаж явсан нөхцөл байдал тогтоогдсон ба машинд хамт явсан хүмүүс замд хамт мал туулцсан, малыг алж төхөөрсний дараа гэдэс дотрыг арилгахад оролцсон гэх үндэслэлээр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Яллах дүгнэлтэд яллах нотлох баримтаар авагдсан гэрч Э.М, М.Д нар нь 2 эмэгтэй хүн малыг хамт туулцаад явж байсныг харсан талаар л мэдүүлсэн болохоос бүлэглэж хулгай хийснийг бүрэн нотлоогүй, мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Уийн /1хх-ийн 101-106/, шүүгдэгч Б.Мийн /1хх-ийн 107-112/ гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхзаалтын дагуу шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж холбогдсон хэрэгт нь гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүгдэгч П.Ш нь тухайн гэмт хэрэгт захиалагч, гүйцэтгэгчээр бүлэглэж оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг төгссөний дараа малыг нядалж төхөөрөхөд оролцсон гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Архангай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М, П.У, Г.Ш нарыг цагаатгах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасан боловч Б.М, П.У, Г.Ш нарт холбогдох хэргийн тухайд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял, шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

          2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж тус тус хуульчилсан болно.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн солих үндэслэлтэй байна.

             Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч нар нь хохирогч Л.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нарт учирсан хохирлыг төлөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өгаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 202-45 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Жын Э /РД:../-д, 350.000 төгрөг гаргуулан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 02 дугаар багт оршин суух Б овогт Лгийн Б /РД:../-д, шүүгдэгч Б.Өаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 202-45 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Жын Э /РД:../-д, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 02 дугаар багт оршин суух Б овогт Лгийн Б /РД:../-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Л.Б нь хулгайд алдсан 1 морины хохиролд 850.000 төгрөг нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч тухайн үеийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр тооцож 700.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараар хувааж төлүүлэхээр, хохирогч Р.Жын хууль ёсны төлөөлөгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буцааж аваагүй эр үхэр 1.200.000 төгрөг, соёолон үхэр 1.100.000 төгрөг, үнээг 900.000 төгрөг, 4 үхрийн шир 120.000 төгрөг, махыг нь жижиглэсэн учир буцааж аваагүй 900.000 төгрөгийн төлсний зөрүү 1.500.000 төгрөг, малын махыг зөөж тээвэрлэсний хөлс 300.000 төгрөг, хулгайч нарыг эрж хайхад н.М жолоочид төлсөн 200.000 төгрөг, бензиний үнэ 1.200.000 төгрөг, шүүх хуралдаанд ирж буцсан бензин болон буудлын мөнгө 188.900+312.766=501.666 төгрөг, нийт 7.174.000 төгрөг, үүн дээр Өдрийн шүүх хуралдаанд оролцоход зарцуулсан бензиний үнийг нэхэмжилснээс төлөгдөөгүй 3 үхрийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээгээр тооцож эр үхэр 1.200.000 төгрөг, соёолон эр үхэр 750.000 төгрөг, үнээ 650.000 төгрөг, 2 үхрийн зөрүү 700.000 төгрөг, тухайн үед зарцуулсан тээврийн хөлс 300.000 төгрөг, жолооч н.Мад төлсөн 200.000 төгрөг, 4 ширний үнэ 120.000 төгрөг, Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцахаар Архангай аймагт ирж буцсан бензиний болон буудлын үнэ 501.666 /188.900+312.766/ төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоход зарцуулсан бензин 500.000 төгрөг, нийт 4.921.666 төгрөгийг шүүгдэгч нараар хуваан төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнээс шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь 700.000 төгрөг төлснийг хасаж шүүгдэгч Б.Өаас 2.110.833 төгрөг,шүүгдэгч Б.Өгаас 2.110.833 төгрөг тус тус гаргуулан төлүүлэх нь зүйтэй байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын нэхэмжилсэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эрж хайхад зарцуулсан бензиний үнэ 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 1.522.334 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашины үнэнээс 4.500.000 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нарыг цагаатгасан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цовогт Бгийн М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Пийн У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Гын Ш нарт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М, П.У, Г.Ш нарыг цагаатгасугай.

                 2. Шүүгдэгч Цовогт Бгийн Өг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цовогт Бгийн Өыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                 3. Шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольсугай.

                 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглосугай.

                 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Ө нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус  мэдэгдсүгэй.

                 8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

                 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өгаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 202-45 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Жын Э /РД:../-д, 350.000 төгрөг гаргуулан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 02 дугаар багт оршин суух Б овогт Лгийн Б /РД:../-д, шүүгдэгч Б.Өаас 2.110.833 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хорооны 202-45 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Жын Э /РД:../-д, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 02 дугаар багт оршин суух Б овогт Лгийн Б /РД:../-д тус тус олгосугай.

                 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашины үнэнээс 4.500.000 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

                 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

                 12. Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй тус тус дурдсугай.

                 13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                 14. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Р.АЛТАНЦЭЦЭГ