Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

      2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/00955

               Улаанбаатар хот

 

М

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л.Х, Д.Д- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Э- эх Л.Хийнх нь асрамжид байлгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Э 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Д-ээс нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т  зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө 28/1 дүгээр байрны 54 тоотод байршилтай, 39,74 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө 28/1 дүгээр байрны зоорийн давхарын 7 тоотод байршилтай гараашийг Д.Дийн өмчлөлд үлдээж, Д.Дээс 53 276 666 /тавин гурван сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан Л.Хд олгож, Л.Хаас 51 910 871 /тавин нэгэн сая есөн зуун арван мянга найман зуун далан нэгэн/ төгрөг гаргуулах тухай Д.Дийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Л.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 150  төгрөг, Д.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 950 805 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дээс 628 150 /зургаан зуун хорин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Л.Хд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН