Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

2023/ШЦТ/16

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Вовогт Эын Хт холбогдох 2212000000384 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Цагаан чулуут гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, “Алдарт уяач” цолоор шагнагдаж байсан, Вовогт Эын Х /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Эсрэг гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 ширхэг 2.8м3 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, 59-20 АРА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000384 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн иргэн Э.Х нь Архангай аймгийн Тариат сумын талбай тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Зам зуур бензин колонкын замд албан ажлаар явж байхад иргэн Э.Х нь “Пронтер” маркийн 50-29 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод аччихсан түлш аваад зогсож байхаар нь шалгатал иргэн Э.Х дан босоо гэмээр мод аччихсан явахаар нь саатуулан цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан. Би иргэн Э.Хаас хэзээ, хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад 2022 оны 10 дугаар сарын 02-нд Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг гэх газраас бэлтгэсэн, өнөөдөр тээвэрлэх хугацаа нь гээд тээвэрлээд явж байсан. Иргэн Э.Х нь босоо болон унаанги мод бэлтгэсэн байсан. Өөрөө надад хэлэхдээ 2 ширхэг босоо мод огтолж бэлтгэсэн гэж хэлж байсан. Иргэн Э.Х нь ганцаараа явж байсан. Би иргэн Э.Х нь ойгоос унаанги мод бэлтгэх АРА 22-046355 гэсэн мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Би иргэн Э.Хаас тэр талаар асууж тодруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймаг Тариат сумын Мөрөн, Алтаад багийг хариуцсан байгаль хамгаалагч ажил хийдэг. Иргэн Э.Х гэх иргэн мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надад хандсан. Би иргэн Э. Х гэх хүнд АРА 22-046355 дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2022 оны 10 дугаар сарын 02-ноос 03-ны хооронд бэлтгэх, 10 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд тээвэрлэх хугацаатайгаар бичиж өгсөн. Иргэн Э.Х гэх хүний бэлтгэж, тээвэрлэсэн модыг бол тухайн үед хараагүй. Сүүлд тээвэрлэж яваад цагдаад саатуулагдсан гэх үед харсан. Би иргэн Э.Хт АРА 22-046355 дугаарын галын түлээний мод бэлтгэх буюу унанги мод бэлтгэх, мөн Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэгийн зүрхийн хоолой гэх газраас бэлтгэхээр зааж өгсөн. Иргэн Хын бэлтгэсэн гэх мод нь босоо болон унанги мод хольж бэлтгэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн дахин мэдүүлсэн: ...Тухайн газарт 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр талбай тусгаарлалт хийгдсэн. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Тариат сумын хэмжээнд нийт тэдэн га-д талбай тусгаарлалт хийнэ гэсэн байдгаас тухайн газар орны газар нутгийг нарийвчлан зааж өгсөн хэсэглэл ялгарлыг зааж өгдөггүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд зааж өгсөн хэмжээний дагуу мэргэжлийн байгууллага тусгаарлалт хийдэг. Тухайн мод бэлтгэсэн газар нь Алтаад багийн Эсрэг Зүрхийн хоолой гэх газрын талбай тусгаарлалтанд ороогүй газар байна. Тухайн газарт 4 га талбай тусгаарлалт хийснээс тусгаарлалтын 4 шон буюу тогтоосон талбайн гадна талаас тухайн модыг бэлтгэсэн байна. Уг зургууд нь талбай тусгаарлалтын гадна талд байна. Нарангийн нам Улаан ХХК-ны нэр дээр Ихтамир сумын ойн ангийн дарга Мэд хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Мийн мэдүүлсэн: ...Би 2022 онд Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг зүрхний хоолой гэх газарт талбай тусгаарласан. Иргэн Хын мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг зүрхний хоолой гэх газар талбай тусгаарласан газарт хамаарагдахгүй, ертөнцийн зүгээр зүүн талд байх уулын хоолойд иргэн Х нь уг галын түлээний модоо бэлтгэсэн байсан. Иргэн Хын мод бэлтгэсэн гэх газарт өөрийн биеэр очиж үзсэн унаанги модны тайралт өмнө унагаасан гэх 2 ширхэг модны тайралт нь нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх магадлалтай өнгө дүрсээр харвал...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Хын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна. Холбогдох хохирлыг төлж барагдуулна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 хуу/

Хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15, 19-20, 97хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10 хуу/

Мод бэлтгэх эрхийг бичиг /хх-ийн 47 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35 хуу/

Мод бэлтгэх эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-49 хуу/

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55 хуу/

 “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн АА22-78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-67 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-22-122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-72 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 хуу/

“А” дансны хуулбар /хх-ийн 25-27 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 102 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 120-121 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Эсрэг гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 ширхэг 2.8м3 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, 59-20 АРА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Эсрэг гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 ширхэг 2.8м3 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, 59-20 АРА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн “Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн иргэн Э.Х нь Архангай аймгийн Тариат сумын талбай тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/,

гэрч Г.Гын мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг Зам зуур бензин колонкын замд албан ажлаар явж байхад иргэн Э.Х нь “Пронтер” маркийн 50-29 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод аччихсан түлш аваад зогсож байхаар нь шалгатал иргэн Э.Х дан босоо гэмээр мод аччихсан явахаар нь саатуулан цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан. Би иргэн Э.Хаас хэзээ, хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад 2022 оны 10 дугаар сарын 02-нд Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг гэх газраас бэлтгэсэн, өнөөдөр тээвэрлэх хугацаа нь гээд тээвэрлээд явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,  

гэрч А.Дгийн мэдүүлсэн “Би иргэн Э.Хт АРА 22-046355 дугаарын галын түлээний мод бэлтгэх буюу унанги мод бэлтгэх, мөн Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэгийн зүрхийн хоолой гэх газраас бэлтгэхээр зааж өгсөн. Иргэн Хын бэлтгэсэн гэх мод нь босоо болон унанги мод хольж бэлтгэсэн байсан”, “Тухайн мод бэлтгэсэн газар нь Алтаад багийн Эсрэг Зүрхийн хоолой гэх газрын талбай тусгаарлалтанд ороогүй газар байна. Тухайн газарт 4 га талбай тусгаарлалт хийснээс тусгаарлалтын 4 шон буюу тогтоосон талбайн гадна талаас тухайн модыг бэлтгэсэн байнагэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 89-90/,  

гэрч Т.Мийн мэдүүлсэн “Би 2022 онд Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг зүрхний хоолой гэх газарт талбай тусгаарласан. Иргэн Хын мод бэлтгэсэн гэх газар нь Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Эсрэг зүрхний хоолой гэх газарт талбай тусгаарласан газарт хамаарагдахгүй, ертөнцийн зүгээр зүүн талд байх уулын хоолойд иргэн Х нь уг галын түлээний модоо бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Э.Хын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 106-107/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18/, хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15, 97/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-10/, “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн АА22-78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-67/, “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-22-122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Х нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Х болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Э.Х нь Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Эсрэг гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 77 ширхэг 2.8м3 шоо метр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Э.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Э.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Э.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 307.328 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/-ээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /307.328х3=921.984 /есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 921.984 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Хын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.405.141 төгрөгийн үнэлгээ бүхий 59-20 АРА улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн автомашин буюу түүний үнэнээс 921.984 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулан Байгаль орчин уур амьсгалын санд зөрүү 4.483.157 төгрөг, 336.000 төгрөгийн үнэлгээ бүхий 77 ширхэг 2.8 м3 шоо метр хуурай шинэс мод, 92.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө хураан зэргийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Вовогт Эын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хаас 921.984 /есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Хын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.405.141 төгрөгийн үнэлгээ бүхий 59-20 АРА улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн автомашин буюу түүний үнэнээс 921.984 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулан Байгаль орчин уур амьсгалын санд зөрүү 4.483.157 төгрөг, 336.000 төгрөгийн үнэлгээ бүхий 77 ширхэг 2.8 м3 шоо метр хуурай шинэс мод, 92.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ