| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/00345/И |
| Дугаар | 597 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 597
| 2019 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2019/00597 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,,,,,,,,,,,,,,,,,, оршин суух, Т.О-ын /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг............. оршин суух, А.Э /РД:00000/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч А.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.Э над руу утастаад та надад 15,000,000 төгрөг өгөөч гэсэн. Тэр үед би эгч нь хүнд мөнгө, төгрөг өгдөггүй гэсэн. Дараа нь А.Э над руу дахиж залгахад нь би чамайг сайн мэдэхгүй. Дүүг чинь сайн мэднэ гэж хэлэхэд А.Э манайх склад дүүрэн бараатай. Та санаа зоволтгүй хүүгээ аваад явж бай гэсэн. Дүү нь 10 гаруй жил наймаа хийсэн, манайхаар орж гараад явдаг хүүхэд байсан. Энэ хугацаанд А.Э мөнгөө өгөхгүй болохоор нь би миний дүү 7 хоноод мөнгөө өгнө гэсэн яасан бэ гээд нэхдэг байсан. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 21 дүгээр байрны 4 орц, 139 тоотод А.Э байдаг байсан. Гэрт нь очиход охин нь ээж мэдэж байгаа. Таны өрийг байраа зараад өгнө гэж хэлдэг байсан боловч мөнгөө өгөөгүй. Өөрсдөө хаана байгаа нь мэдэгдэхгүй нүүгээд явсан байсан. А.Э Барс худалдааны төвд гурил, будаа, элсэн чихэр гэх мэт төрөл бүрийн бараа бөөнддөг маш том контейнертой. Байраа зараад, газраа зараад таны мөнгийг өгье гэсэн боловч алга болсон. Дүү нь хүртэл та яах гэж Чимгээд мөнгө өгсөн юм бэ, надаас асуухгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би тухайн үед А.Э-т би дүүгээс чинь асууж байж мөнгө өгье. Эгчид нь яваад ирэхэд мөнгө хэрэг болно. Миний дансанд 15,000,000 төгрөг байгаа. Өөр мөнгө байхгүй гэж хэлж байсан. Нэг 10,000,000 төгрөг өгдөг юм уу гэж бодож байснаа 15,000,000 төгрөг гуйгаад байхаар нь за за буцаагаад авчих юм чинь гэж бодоод өгсөн. 7 хоноод өгнө гэсэн. Иймд А.Э-ээс15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 15,000,000 төгрөгийг Т.Огэж хүнээс зээлж авсан. 13 удаагийн дансны шилжүүлгээр 9,950,000 төгрөг төлсөн. Одоо 5,050,000 төгрөгийг өгнө. Хүү төлөх боломжгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Онь хариуцагч А.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 5,050,000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Онь хариуцагч А.Э-т 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр шилжүүлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 15,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож, хэлцлийг бичгээр баталгаажуулсан байх тул 7 хоногийн хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон хэлцэл хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Хариуцагчаас нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд нийт 9,950,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан хариуцагч А.Эрдэнэчимэгийн Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, хариуцагчийн талбараар нотлогдож байна.
Хариуцагч А.Э нь зээл 15,000,000 төгрөг, 7 хоногийн хүү 750,000 төгрөг нийт 15,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.О-ттөлөхөөс 9,950,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 5,800,000 төгрөгийг буцаан өгөх үүргийг хүлээнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү төлөхийг баталж бичгээр баталгаа бичиж өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх боловч үүнийг зээлийн гэрээг сунгасан, хүү төлөх өөр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 12-14 дүгээр тал/
Иймд хариуцагч А.Э-ээс5,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О-толгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч А.Э-ээс5,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О-толгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-ээс107,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР