Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ш.Гандансүрэн |
Хэргийн индекс | 180/2022/0237/Э |
Дугаар | 2022/ШЦТ/198 |
Огноо | 2022-11-18 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0223/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
улсын яллагч Б.Ө,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-д холбогдох эрүүгийн 2239003120393 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Т нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсгийн гудамжны шороон зам дээр 44-09 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “TOYOTA HIGHLANDER” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 15.8 дугаар зүйлд заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж Ч.Баасанхүүгийн жолоодож явсан улсын дугааргүй “HАOJIE” маркийн мотоциклыг сөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг мотоциклоор зорчиж явсан Б.Отгонхүүгийн эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.Т:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Отгонхүүгийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг, бусдын эд хөрөнгийн хохиролд 470.00 төгрөг төлсөн. Мөн шинжээчийн дүгнэлтийн 100.000 төгрөг, үнэлгээний 20.000 төгрөгийг тус тус төлсөн... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239003120393 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Ж.Тийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсгийн гудамжны шороон зам дээр 44-09 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “TOYOTA HIGHLANDER” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 15.8 дугаар зүйлд заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж Ч.Баасанхүүгийн жолоодож явсан улсын дугааргүй “HАOJIE” маркийн мотоциклыг сөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг мотоциклоор зорчиж явсан Б.Отгонхүүгийн эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай ...Б.Отгонхүүгийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой. ...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 534 дугаартай ...Ч.Баасанхүүгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн доод зовхи, хамар, зулайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ...44-09 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Ж-ын Т... /хх-ийн 102-103 дугаар хуудас/,
“Фэйр Валуэшн” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШД-366 дугаартай ...А.Наранцацралын “HAOJIE”... талаарх дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
хохирогч Б.Отгонхүүгийн ...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 232 дугаар цэргийн ангид ажилладаг байсан тэгээд тухайн өдөр манай цэргийн ангийн малын орлогч дарга Бямба Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд байдаг айл руу хазаард Баасанхүү бид хоёрыг мотоциклтой явуулсан тэгээд хазаараа айлаас аваад гудмаар явж байсан Баасанхүү хойшоо дэлгүүр орж тамхи авъя гээд бид хоёр гудмаас дөнгөж гараад явж байсан чинь зүүн хажуугаас нэг машин ирээд мөргөсөн тэгээд би шоконд орсон байсан учраас юу болсон талаар санахгүй байна нэг сэрсэн хоёр хүн намайг сугадчихсан явж байхаар нь намайг тавь гээд тавиулахад нуруу өвдөөд дөрвөн хөллөөд байж байхад эмнэлэг ирээд сумын эмнэлэг рүү явсан юм. Баасанхүү бариад би жолоо бариад би ард нь сууж байсан юм тухайн үед ерөнхийдөө удаан явж байсан. ...Миний нурууны сэртэн яс хугарсан, мөр шалбарсан, шагай шалбарсан өөр гэмтэл шарх үүсээгүй, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч А.Наранцацралын ...Би 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед нагац эгч Ц.Отгонсүрэнгийн машиныг гуйгаад оронд өөрийн “HAOJIE” маркийн улсын дугааргүй мотоциклоо үлдээгээд Дэлгэрхаан сум, 20 дугаар баг, хөдөө хэсэг Долоод гэх газар байх мал руугаа явсан юм. Тэгээд маргааш өдөр нь манай эгч Отгонсүрэн 12 цагийн үед залгаад чиний мотоциклийг манай ажлын хүн гуйж унаж байгаад осол хийчихсэн байна гэхээр нь би хөдөө гэрээсээ гараад 13 цагийн үед Дэлгэрхаан сумын төвд ирсэн. Манай эгч Дэлгэрхаан сумын цэргийн ангид ажилладаг байсан юм. Тухайн өдөр миний үлдээгээд явсан мотоциклийг ажил руугаа унаж яваад ажлынхаа гадаа тавьсан байсныг ажлын хүн нь хараад гуйж унасан юм байна лээ... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
гэрч Б.Баасанхүүгийн ...11 цаг өнгөрч байхад айлаас хазаараа авчихаад 16 айлаас гараад хойгуур нь тойроод гудамжны үзүүрээс дөнгөж гараад явж байсан чинь зүүн гар талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Тэсэн хойно сууж явсан Отгонхүү мотоциклоос шидэгдчихсэн, харин би мотоциклтойгоо уначихсан. Харин миний хөл мотоциклд хавчуулагдсан байсан юм. Би тухайн үед удаан явж байсан. 20-30 км цагийн хурдтай явж байсан. ...тухайн HAOJIE маркийн улсын дугааргүй мотоцикл миний эзэмшлийнх биш, ажлын газрынхаа Отгонсүрэн эгчээс гуйж унасан... /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ж.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.Тийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Тийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсгийн гудамжны шороон зам дээр 44-09 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “TOYOTA HIGHLANDER” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 15.8 дугаар зүйлд заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж Ч.Баасанхүүгийн жолоодож явсан улсын дугааргүй “HАOJIE” маркийн мотоциклыг сөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг мотоциклоор зорчиж явсан Б.Отгонхүүгийн эрүүл мэндэд бүсэлхийн 3 дугаар нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...Яллагдагч Ж.Т нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг Цагаан дэвсгийн гудамжны шороон зам дээр 44-09 УАВ улсын дугаартай цагаан өнгийн “Тоуота Highlander” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 15.8 дугаар зүйлд заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх мөн дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх дүрмийн заалтуудыг зөрчиж Ч.Баасанхүүгийн жолоодож явсан улсын дугааргүй “Haojie” маркийн мотоциклыг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар уг мотоциклоор зорчиж явсан Б.Отгонхүүгийн эрүүл мэндэд бүсэлхийн 3-р нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Т:
...мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.Тийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Т нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 534 дугаартай дүгнэлт, “Фэйр Валуэшн” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШД-366 дугаартай үнэлгээний тайлан болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгож байна гэж үзлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ж.Т дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ж.Тийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Ө:
...шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тус аймгийн хяналтын прокурор С.Нарангэрэлтэй хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ял оногдуулах прокурорын санал тохиролцсон байна. Энэ талаар тохиролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500,000 төгрөг буюу 500 нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлж барагдуулах саналтай байна.....гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.Т:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ж.Тийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.
Шүүгдэгч Ж.Төд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Төд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонхүүгийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын хугарал, толгой, чих, баруун мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Б.Отгонхүү, иргэний нэхэмжлэгч А.Наранцацрал нарт шүүгдэгч Ж.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогчийн гомдол, санал байхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Тийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2239003120393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2239003120393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Ж-ын Тэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж-ын Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН