Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2019/00351

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: “Ц-У Т ” хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Засаг даргад холбогдох,

Гэм хорын хохирол 94.461.700 / ерэн дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц-У Т хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Ж.А, хариуцагч Хл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, иргэдийн төлөөлөгч Б.Отгон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц-У Т хязгаарлагдмал хариуцлагатай компани  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулахаар 2009 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр өгсөн манай хүсэлтийг үл ойшоон аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нь  2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот захирамжаар дээрхи захирамжийг хүчингүй болгож, мөн өдрийн 108 тоот захирамжаар өмнө нь огт газар эзэмшиж байгаагүй иргэн Ц.Гантуяад 250 м.кв газрыг, ”Хот тохижилт ” ХХК-д 3621 м.кв газрыг тус тус Газрын тухай хуулийн 4.1.3 болон 40.5-д зааснаар “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй”

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

гэх заалтуудыг зөрчин хууль бусаар эзэмшүүлсэний улмаас ”Хот тохижилт” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд манай компанийн манааны шовгорт 3 манаачаа ээлжлэн хонуулах замаар 2009 оны 4 сараас 2012 оны 12 сарыг дуустал 44 сар манай компанитай гэрээгээр ажиллаж байсан түрээслэгчдээс орлого хураан авч байсны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй юм. Энэ нь Хөвсгөл аймгийн Хот Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ч.Эрдэнэчимэгийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 80 тоот албан бичиг, “Аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/324 тоот захирамжаар тус байгууллагын хүнсний захын зориулалттай газрыг танай байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Иймд тус захын манаач Б.Батхуяг, А.Батцэрэн, С.Мягмаржав нарыг танай байгууллагад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шилжүүлэв”-ээр  нотлогдох тул Иргэний хуулийн 94.2-т “Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна”, “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”, 229.1-д ” үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бол бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 498.2-т ” Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заалтуудыг үндэслэн                   3621 м.кв худалдааны талбайд байрших гэрээ бүхий түрээслэгчдээс сард                   1.979.500 төгрөг, 44 сараар тооцоход 87.098.000 төгрөгийн олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх эрхтэй. УДШ-н Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор хууль бусаар гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгож, манай компанид үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг Засаг даргад өөрт нь даалгасан боловч уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй, эсрэгээр нь Ц.Гантуяагаас иргэн Ч.Төгсдэлгэрт 250 м.кв газрыг эзэмшүүлэх, “Хот Тохижилт” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн 3621 м.кв газраа дуудлага худалдаанд оруулах 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 тоот захирамжийг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гаргаж, улмаар дуудлага худалдаанд оруулж ялагчийг тодруулсан нь төрийн албан хаагчийн илт буруутай үйлдэл байсныг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолын 1 дэх заалтад ”... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.33 , 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 ,14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын “Захирамж хүчингүй болгуулах тухай “2010 оны                    11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 дүгээр захирамж, “Газар эзэмших гэрчилгээ олгох тухай“, 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг, Ч.Төгсдэлгэрийн 02844476 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 000093456 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай “гэж өөрчилсүгэй” гэж тогтоосон.

Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны                         8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр иргэн Ч.Төгсдэлгэр, Б.Үржинханд нарын газрын маргааны явцад манай эзэмшлийн газартай давхцуулан хууль бусаар гаргуулсан Ү-1723004518 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Хууль бус захирамжаар газар эзэмшсэн иргэд цаг хугацаа хожин газрын маргааныг дахин эхлүүлсэн боловч нэхэмжлэл нь хангагдаагүй, мөн цаг хугацаа хожих зорилгоор захирлын эрхийн асуудлаар захиргааны хэрэг үүсгүүлж нэхэмжлэл нь хангагдаагүй. Дээрхи иргэд хууль бусаар газрын шийдвэрүүд удаа дараа эрх баригчдаар гаргуулж 2009 оноос хойш 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 10 жилийн турш тасралтгүй манай компаниар үйлчлүүлж ашиг олж, үйлчилгээний хураамж төлөлгүй газар эзэшигчийг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.

 Эрх баригчдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэнд 250 м.кв, “Хот Тохижилт“ ХХК-д 3621 м.кв эзэмшил газраа хууль бусаар алдсаны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй нь ажилчдын цалин нэмэх захирлын шийдвэр хэрэгжих боломжгүй болж тэтгэвэр багаар тогтоогдож хувь хүнийг хохироох, компанийн өөрчлөлт, шинэчлэлтийг зогсоох, эзэмшил газраас ашиг орлого олох, түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн гарах ёсгүй шүүхийн зардлууд гарч, бизнесийн нэр хүнд, эдийн засгийн хувьд үлэмж, хохироод зогсохгүй эзэмшил газрыг булаан авахын тулд урьдчилан зохион байгуулалттайгаар албан бичгийг хуурамчаар үйлдэх, устгах явцдаа захирал миний бие устгасан захирамжийн нөгөө эх хувийг манай компанид байсныг төрийн албан бичиг, тамга хуурамчаар үйлдэн өөртөө газрын захирамж гаргасан гэх эрүүгийн хэрэг хилсээр тохохоор улайран шалгуулж сэтгэл санааны хохирол учруусан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байгаа тул сэтгэл санааны хохирол ч нэхэмжлэх эрхтэй, гарах ёсгүйгээр гаргасан зардлуудаа ч нэхэмжилж байна.

Иймд: 1.Манай компани өмнө олж байсан орлогоо 44 сараар тооцсон 87.098.000 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү.

2. Нийт 3871 м.кв газрыг  3асаг даргын хууль бус шийдвэрийн улмаас эзэмшиж чадаагүйгээс, мөн төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас үндэслэлгүйгээр 10 жилийн турш хууль, шүүхийн байгууллагаар явахад гарах ёсгүй их хэмжээний зардлууд гарсанаас зөвхөн баримтаар нотлогдох өмгөөлөгчийн зардал 6.400.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг, иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлсөн 1.314.148 төгрөг, давж заалдах шатны шүүхэд төлсөн 799.000 төгрөг, хяналтын шатны шүүхэд төлсөн 799.000 төгрөг буюу улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3.404.248 төгрөгийг буюу 10.296.348 төгрөгийг, нийт 97.394.348 төгрөгийн гэм хорын нэхэмжлэлд 645.000 төгрөгийг Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүх ирүүлсэн хүсэлтдээ:Нэхэмжлэлийн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамжууд хасагдаж байна. Мөн нотлох баримтын хэмжээгээр нэхэмжлэлийн мөнгөн дүн хасагдаж байгаа тул түрээсийн орлого 1.978.500 төгрөгийг 44 сараар 87.054.000 төгрөг, өмгөөллийн зардал 6.400.000 төгрөг, унааны зардал 869.600 төгрөг, нотариатын зардлууд 148.100 төгрөг буюу нийт 94.461.700 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Х аймгийн Засаг дарга нь 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот захирамжаар “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 3871 метр квадрат газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, 3871 метр квадрат газраас 3621 метр квадрат газрыг 108 тоот захирамжаар Хот тохижилт Хязгаарлагдмал хариуцлагатай компанид, үлдэх 250 метр квадрат газрыг иргэн Ц.Гантуяад хууль бус гэрчилгээ олгож эзэмшүүлсэн байдаг.

Засаг дарга захирамжаа гаргаснаас хойш 10 хоногийн дотор надад мэдэгдэх байсан боловч энэ талаараа мэдэгдээгүй юм.  Би хүмүүсээс сонсож 10 хоногийн дотор гомдлоо гаргасан юм. Газрын тухай хуулиар газар эзэмшигч, барьцаалагч шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн эцсийн шийдвэр гартал тухайн газар өмнөх эзэмшигчид байна гэсэн хуулийн заалт хэрэгжээгүй юм. Хот тохижилт хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 7 хоногийн дотор газрын гэрчилгээ гаргаж авсан. Хот тохижилт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 3 харуулын ажилтан миний эзэмшлийн байранд ээлжээр гарч, байрлаж байсан. Намайг юм хэлэхээр “чамд ямар хамаатай юм. Чиний газар юм уу” гэх мэтээр дайрдаг байсан. Төрийн албан хаагч, иргэн хэн нь ч хуульд захирагдах ёстой. Гэтэл хуулийг баримтлаагүй.

Ийнхүү би Засаг даргын захирамжтай холбогдуулж 2013 оны 4 дүгээр сар хүртэл гомдол гаргаж явсаар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А84 тоот захирамжаар 3871 метр квадрат газраа буцаан авч, үйл ажиллагаагаа явуулсан. ... Ингээд хэрэг нь маш богино хугацаанд буюу                      2009 оноос 2010 оны 11 дүгээр сард хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 3871 метр квадрат газрыг “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд олгохоор шийдвэрлэсэн байдаг ба тухайн үедээ газрын гэрчилгээг олгосон бол би өнөөдөр гэм хорын хохирол нэхэмжлэхгүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар очсон байхад Х аймгийн Засаг дарга нь Хот тохижилт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшилд байсан 3621 метр квадрат газрыг дуудлага худалдаанд оруулсан. Тухайн үед миний өмгөөлөгч Батжаргал нь шүүгчийн дуудлага худалдаа явуулах ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг аваад очиход захирамжийг үл тоож, дуудлага худалдааг явуулж, 50.000 төгрөгөөр 2 удаа өсгөж тухайн газрыг зарсан байдаг. Дуудлага худалдааны ялагч нь Пүрэвсүрэн гэх иргэн байсан бөгөөд би дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс дуудлага худалдааны захирамжийг хүчингүй болгохын хамтаар анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний 14 тоот шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэрийн Тогтоох хэсэгт дуудлага худалдааны тов зарлах тухай А/410 тоот захирамж, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулсан А/409 тоот захирамжийг хүчингүй болгож, мөн Гантуяагаас Төгсдэлгэрт худалдсан 250 метр квадрат газрыг хэвээр үлдээсэн байдаг.

Гэхдээ Улсын Дээд шүүх нь Гантуяагаас Төгсдэлгэрт худалдсан 250 метр квадрат газрыг хэвээр үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Мөн Х аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын                 11-ний өдөр А/324 тоот захирамж гаргасан байдаг бөгөөд миний бие тус захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь тус захирамжийн 3 дахь  заалтад “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “Ц -У” захын түрээслэгч нартай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулахыг зөвшөөрсүгэй гэсэн байдаг. Уг захирамжийг би хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас захирамжид холбогдуулж Ерөнхий сайдад гомдол гаргасан. Дахин Х аймгийн Засаг дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/3 тоот захирамж гарч, тус захирамжид “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “Ц-У” захын түрээслэгч нартай газар ашиглалтын гурвалсан гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулахыг зөвшөөрсүгэй гэсэн байдаг. Эзэмшлийн газраа бусдад ашиглуулж болно. Харин ашиглуулахдаа өмчлөгчийн зөвшөөрлийг авах ёстой байдаг. Гэтэл захирамжид газар ашиглалтын гурвалсан гэрээ байгуулахыг заасан байдаг ба энэ нь ойлгомжгүй юм.

Би дээрх захирамжийг бариад Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж, тус захирамжийг ямар учраас гарсан, хэн энэ захирамжийг гаргасан талаар асуухад Хөвсгөл аймгийн Засаг даргын хуулийн мэргэжилтэн С.Э гаргасан гэхээр нь С.Э-тай уулзаж, захирамжийн заалтын талаар асуухад миний өөдөөс ямар нэг тайлбар хэлж чадахгүй байсан юм. Би төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж 10 жил явж байна. Би мөн дахин Ерөнхий сайдад гомдол гаргаж, өмгөөлөгчтэйгөө уулзсан. Ингээд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А/84 тоот захирамж хууль ёсны дагуу гарсан. Би нэгэнт Хот тохижуулах хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нүүж гарсан учраас түрээслэгч нартай 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээгээ байгуулсан бөгөөд надтай Жадамба, Төгсдэлгэр, Доржсүрэн нар гэрээ байгуулалгүй, надад Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулсан юм. Би 1998 онд хамгийн сүүлийн газраа авсан ба эргэн тойронд бусдын газар байдаг учраас  надад газраа нэг метр сунгах ч боломж байхгүй.

Улсын Дээд шүүхийн тогтоол хууль байтал Х аймгийн Засаг дарга болоод Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, газрын мэргэжилтэн зэрэг нь биелүүлдэггүй юм байна. Би маш олон газарт хандсан. Хүний эрхийн Үндэсний комисст хандсан. Мөн Авилгатай тэмцэх газарт Цэнд-Аюушид холбогдуулж гомдол гаргасан. Хууль бус үйл ажиллагаа нь цаг хугацааны дараа илэрнэ шүү дээ. Би Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрт холбогдох бүх баримт бичгийг өгсөн бөгөөд Прокурор хэрэг үүсгэхээс татгалзаж, нөгөө тал маань гомдол гаргаж улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж шалга гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Надад таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Мэдээж дахин шалгахад ямар ч зөрчил илрээгүй юм. ... Би Батжаргал гэх хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байдаг. Мөн Энхчулуун, Батжаргал гэж өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр сонгон авсан. Дээрх баримтуудыг хэргийн материалд нотлох баримтад өгсөн байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийнхөө дугаарыг шүүгчид мэдүүлдэг юм билээ. Би Батжаргал өмгөөлөгчөөр хэргээ уншуулж, хэрэгт ажиллуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримт байхгүй байна гэж тайлбарлаж байна. Би 2.400.000 төгрөгийн баримтыг өнөөдөр өгсөн. Хэргийн материалд миний Хаан  банкны дансны хуулга байгаа. Би 10 жил хохирсон учир гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Төрийн албан хаагч хууль дүрмийнхээ дагуу яагаад ажилладаггүй юм. Би хуурамч хэвлэмэл бланк, тамга, тэмдэг ашиглаагүй байхад яагаад заавал хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог юм. ... Х  аймгийн Засаг даргын                 2009 оны 107 тоот захирамжаар миний эзэмшиж байсан газрын гэрчилгээг хүчингүй болгоогүй бол би 10 жил хохирохгүй байсан. Мөн аймгийн Засаг даргын 2009 оны 108 тоот захирамжаар надтай түрээсийн гэрээгээр ажилладаг иргэн Ц.Гантуяад миний газрыг эзэмшүүлээгүй бол би хохирохгүй байсан. Төгсдэлгэр нар нь Улсын Дээд Шүүхийн тогтоол гарчихаад байхад Андууд гэх 2 давхар дэлгүүр барьсан. Ямар учраас миний газрыг хуваагаад Ц.Гантуяад эзэмшүүлсэн юм. Би Төгсдэлгэрийг байшин барьж байхад нь Шүүхийн тогтоолыг танилцуулж, байшингийнхаа барилгыг зогсоо, та нар хохирно шүү гэж хэлж байсан. Хэрвээ Хөвсгөл аймгийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаагүй бол би 10 жил явахгүй байсан... Би мөнгө шилжүүлсэн баримтуудыг эх хувиар нь хэргийн материалд өгсөн. Энхчулуун өмгөөлөгч гадаад улс руу явах гээд өмгөөллийн хөлсийг өгсөн. Хамгийн эхний баримтад надаас хүү рүү маань мөнгө шилжсэн байгаа. Тус баримтын хойно нь Энхчулуун өмгөөлөгчид өгөв гээд бичсэн байгаа. Манай хүү хэзээ ч өгсөн байж болно. ... Би түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх ёстой гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг үндэслээд М сумын Засаг даргын 2008 оны 163 тоот захирамжид эзэмшлийн газраа бусдад ашиглуулахдаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллахыг “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгав. Ж.Алтанхуяг, Сийлэгмаа нарт газраа бусдад ашиглуулахыг зөвшөөрсүгэй гэсэн байдаг. Бусдад газар ашиглуулахдаа эзэмшигчээс зөвшөөрөл авсан байх ёстой. Уг захирамжийг хаана баталгаажуулсан бэ гэхээр Х аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 тоот захирамжийн 2 дахь заалтад “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эзэмшлийн газраа түрээслэгч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр ашиглуулахыг зөвшөөрсүгэй гэж заасан байдаг. Би олон өмгөөлөгчөөс түрээсийн гэрээ бүхнийг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх ёстой талаар асуухад газар ашиглуулах зөвшөөрлөө өмчлөгчөөс авах ёстой гэж тайлбарлаж өгсөн. “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М  сумын Засаг даргын 1997 оны 73 тоот захирамжаар хүнсний зах ажиллуулах зөвшөөрөл авч, Зам анги гэх компаниас зам тавиулж, түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2007 онд худалдааны талбай түрээслүүлэх талаар тогтоол гарсан. Би газар түрээслээгүй, худалдааны талбай түрээсэлсэн юм. Худалдааны талбай учраас би түрээслэдэг, мөн би тэдгээр хүмүүсийн хог шороог  цэвэрлэж, өмч хөрөнгийг нь хамгаалдаг юм. Би бол газраа түрээслээгүй. Харин газар ашиглуулах зөвшөөрлөө М сум болоод  аймгийн Засаг даргаас авсан. Би хэрэгтэй холбогдуулаад баримтуудаа үзэж 2009 оны санхүүгийн тайланг оллоо. 2009 оны санхүүгийн тайланг баталгаажуулаагүй байна. Харин 2010 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан байсан. Би хэргийн материалд өгсөн. Санхүүгийн тайлангийн зөрүүгээр би мөнгө нэхэмжлээгүй. Би гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийн гэрээг өгсөн. Зарим гэрээ маань байхгүй. Миний гэрээ Дархан хотын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийн материалд мөн байгаа. Иймд хэргийг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү ...       2007 оны захирамжаас гадна 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн захирамж мөн байгаа. Тус захирамжид гадна худалдааны талбайгаас метр квадратыг                     5.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг менежер Алтанцэцэгт даалгасугай гэсэн байдаг. Хэргийн материалд нотариатаар гэрчлүүлсэн газрын кадастрын зургийг өгсөн байгаа. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь манай газрын 2.500 метр квадратыг үлдээгээд бусдыг нь хүчингүй болгосон. ... Би зөвхөн 3871 метр квадратын тухайд л  холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэв.

 Хариуцагч Х аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Ц-У Т -ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

        1. 44 сараар тооцсон олж байсан орлого 87.098.000 төгрөгийг хэрхэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь тодорхойгүй

2. Зардал 10.296.348 төгрөгийг хэрхэн тооцсон, ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. ..., мөн  Ц-У Т -ийн 94.461.700 төгрөгний дүнтэй нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлагын хугацаа тодорхойгүй. 44 сар гэх боловч ямар хугацааг хамарч байгаа нь ойлгомжгүй байна.

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн                    318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Уг асуудлаар “Ц-У Т” ХХК аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим буюу хяналтын шатны шүүх тус тус шийдвэрлэсэн. Энэхүү хэргийн явцад Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Ц-У Т нэг ч түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй байсан болно.

3.Олон жилийн шүүхийн маргааны явцад гарсан зардлыг нэхэмжилжээ. Энэ хугацаанд гуравдагч этгээд буюу захын түрээслэгч нартай 2013 оноос хойш маргааныг үүсгэж явсан хэргийн гарсан зардлыг манайхаас нэхэмжилсэн, нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдээгүй хэргийн өмгөөллийн зардал /тухайлбал өмгөөлөгч Л.Батжавын гэрээ 2.400.000/ нэхэмжилсэн байдал нь аймгийн Засаг даргаас нэхэмжлэх зардал биш болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч байгууллага буюу “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэмэлт түрээсийн орлогоо 44 сарын хугацаагаар тооцож нэхэмжлэл гаргаад байгаа юм. 1 сарын түрээсийн орлого 1.978.500 төгрөгийн орлого олох байсан гэж тодорхойлдог. Х аймгийн Татварын албанд Ж.А-ийн өөрийнх нь бичгээр гаргаж өгсөн тайлан байдаг ба цахим хэлбэрээр өнөөдөр шүүх хуралдаанд нотлох баримтаар ирсэн байна. Миний бодлоор 2008, 2009 онуудад татвар цахимжаагүй байсан. Гэтэл өнөөдөр яагаад татварын тайлан цахим хэлбэрээр ирсэн гэдгийг шүүх хуралдааны дараа тодруулна. Нэхэмжлэгч нь түрээсийн орлого, газар эзэмших эрхийн асуудал болон шүүх хуралдаануудын талаар мэдүүлж байна. Үнэхээр арван жил газрын асуудлаар шүүх хуралдаанд оролцож байна. Х аймгийн Засаг дарга нь 2013 оны 4 дүгээр сард Шүүхийн шийдвэрийг эцэслэн биелүүлсэн. Шүүхийн шийдвэрүүдэд гуравдагч этгээдүүдийн болон “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бүх эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж ойлгоод бид шийдвэрээ гаргасан. 2013 оноос хойш Х аймгийн Засаг даргын тамгын газартай маргадаггүй, харин гуравдагч этгээдүүдтэйгээ түрээсийн гэрээгээ байгуулж чадахгүй маргасан юм. Шүүх шийдвэрээ гаргахдаа гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцалсан атлаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг цуцлаагүй шийдвэрлэсэн байдаг учраас энэ асуудал үргэлжлээд маргасан байдаг. Энэ бол тухайн этгээдүүдийн хоорондын маргаан юм. Газрын асуудлын талаар гарсан Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Х аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сард газар эзэмших болон ашиглах эрхийг нь бүрэн олгож шийдвэрлэсэн. Гурвалсан гэрээний тухайд “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь газар эзэмшлийнхээ гэрээг ашиглахдаа хуулийн дагуу ашиглаж чадахгүй байсан учраас бид бүх захуудад адил шаардлага тавьсан. Учир нь  нэг талаас түрээслэгч нарын эрх ашиг, нөгөө талаас компанийн эрх ашгийг бодсон. Гуравдагч талаасаа яагаад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг оруулсан бэ гэхээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор гурвалсан гэрээг байгуулж ажилла гэсэн шаардлагыг тавиад түрээсийн гэрээ, иргэний хуулийн шаардлагыг хангаж тус заалтыг захирамжид тусгаж байсан юм. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч Ж.А-ийн тухайд хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн гомдлыг удаа дараа гаргасан учраас бид дахин маргаан үүсгэхээс зайлсхийсэн. Өмчлөгч нь газар ашиглалтын талаар хуульд заасан шаардлагыг тавих боломжтой. Тиймээс бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд шаардлагыг тавьж, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хүлээн зөвшөөрөөгүй учраас өмнөх хууль зөрчсөн харилцааг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Ямар учраас хууль зөрчсөн харилцаа гэж үзэж байгаа талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа бичсэн байгаа. Нэхэмжлэгч нь 30 гэрээг жагсаалтаар гаргаж өгсөн. Эдгээр гэрээний хоёр нь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн байдаг. Харин бусад гэрээнүүд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдээгүй байдаг. Газар эзэмшигч түрээсийн гэрээ байгуулдаг ба зөвхөн газрын ашигтай чанарыг ашиглаж газрыг түрээслэдэг. Газар нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгө юм. Үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байгаа тохиолдолд түрээсийн гэрээний ямар шаардлагыг хангасан байх талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хууль өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилсан байдаг. Бид Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгаас лавлагаа авахад Норов, Төмөрбаатар гэх 2 хүний түрээсийн гэрээ гарч ирдэг. Төмөрбаатар гэх хүний түрээсийн гэрээ нь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эх хувь гэрээтэй түрээсийн хэмжээний хувь болон он, сар, өдөр ялгаатай байдаг. Түрээсийн гэрээний хугацааг харахад 1 жилийн хугацаатай байсан ба гэрээг аль нэг тал нь цуцлах санал гаргаагүй бол нэг жил болоод хугацаа дуусахаар заалттай гэрээ байгуулагдсан байдаг. Бусад 56 түрээслэгчийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Нэхэмжлэгчээс орлогын баримт гаргаж “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн олдог ашиг орлого гэж баталсан байдаг. Аливаа үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгж,  иргэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж чадсан байна уу, хууль бус орлогоо нэхэмжлээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн Татварын тайлангаас харахад “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь түрээсийн орлого олдоггүй компани байна. Барааны өртөг, борлуулалтын орлогоо тавьсан байна. Түүнээс ногдох ашгаа зардлаа тооцоод татвараа тооцож төлдөг компани байна гэж дүгнэгдэж байна. 2013 оноос хойш санхүүгийн тайлан цахимд шилжсэн. 2013-2019 он хүртэл хугацааны цахим тайланг харахад “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2013, 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайланг гаргаж өгсөн байдаг. Харин 2014, 2018 онуудын санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй байсан. Дээрх тайлангуудаас харахад “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь борлуулалтын орлого, борлуулалтын өртөг гэж байна, харин түрээсийн орлого олдоггүй гэж харагдаж байна. Тэгээд яагаад газар өмчлөгчөөс түрээсийн орлого нэхэмжилж байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гэрээний тухайд гэрээнүүдийг авсан баримттай нь тулгаад харахад ялгаатай байдаг. Энэ нь хууль ёсны харилцаа байна гэдгийг нотолж чадахгүй байна. Нөгөө талаасаа зардлын баримт нэхэмжилж байгаа юм. Зардлын түүвэр хийхэд 2013 оны 11 дүгээр сарын 15, 2013 оны 6 дугаар сарын 29-ний баримтууд нь гараараа бичигдсэн, баталгаажуулсан тамга, тэмдэггүй баримтууд байдаг. Тухайн үед хүн тээврийн харилцаа нэлээд хөгжсөн байсан төдийгүй тасалбарыг нэгдсэн кассаар олгодог байсан. Тасалбарыг гараар бичдэггүй байсан шүү дээ. Тэгэхээр энэ нь үндэслэл бүхий баримт болж чадахгүй юм. 2006 он, 2015 он, 2016 онуудын Вагоны баримтуудыг гаргаж ирсэн байна. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдүүдтэй маргаан үүсгэж байхдаа гарсан шүүхийн зардал юм болов уу гэж ойлгож байна. Ирсэн, буцсан хугацааг харахад 10, 20 хоногийн зайтай байна. Тэгэхээр ямар зорилгоор явсан гэдэг нь тодорхойгүй байна. 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээд нэхэмжлэл гаргаж, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани гуравдагч этгээдээр, хариуцагчаар хуулийн дагуу заавал Захиргааны байгууллага оролцож байсан. Би маргааныг хэн үүсгэсэн талаар ярьсан. Харин шүүх хуралдаанд оролцсон, оролцоогүй талаар яриагүй шүү дээ. Манайх маргаан үүсгээгүй гэдгийг зөв ойлгоорой. Мөн Энхчулуун өмгөөлөгчийн өмгөөллийн гэрээг хэргийн материалд өгсөн гэж тайлбарлаж байна. Тус гэрээнд өмгөөллийн хөлсний талаар дурдаагүй байдаг. Жич тохирно гэсэн байдаг. Тэгэхээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх юм уу. Мөн Батжаргал өмгөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр мөнгө шилжүүлсэн гэх баримт байдаг ба орлогын баримтад Батжаргал гэх хүн рүү шилжүүлсэн гэдэг нь байдаггүй. Харин дансны дугаар байдаг. Тэгэхээр хэн рүү шилжүүлсэн нь ойлгомжгүй юм. Мөн тус маргаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн маргаан хангагдаж шийдвэрлэгдээгүй учраас нэхэмжлэх эрхтэй юм уу гэдэг нь тодорхойгүй шүү дээ. Газар эзэмших эрхийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулбал эрх бүхий этгээд Засаг даргаас зөвшөөрөл авч Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь түрээсийн гэрээний харилцаанд газар эзэмших эрхийн гэрээний заалтаа хэрэгжүүлсэн юм уу. Нөгөө талаасаа Иргэний хуулийн түрээсийн гэрээний шаардлагыг яаж хангасан юм. Улсын бүртгэлийн хэлтэст түрээсийн гэрээг бүртгүүлснээс газрын харилцааны маргаан үүсэхгүй. Аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байгаа тохиолдолд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байтал дураараа хэдэн хүмүүс авчираад түрээсийн орлогоо төл гэх эрх хуульд олгогдоогүй байна шүү дээ. Мөн Энхзаяа Засаг даргынхаа эсрэг тайлбар мэдүүлэг өгдөг учир Энхзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахгүй байж өгнө үү гэсэн хүсэлтийг хэргийн материалд өгсөн байсан. Миний хийдэг ажил учраас би захиргааны байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон шалтгаан нь бол миний ээлжийн амралтын хугацаа таарсан учраас Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Ганзоригийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан тохиолдол байгаа. Гэвч үүнийг намайг Засаг даргынхаа эсрэг мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан гэж тайлбарлаж байгаад харамсаж байна. Тиймээс нэхэмжлэгчийг нотлох баримттай тайлбар өгнө үү гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэрээр 6.000 гаруй метр квадрат газраас 3871 метр квадрат газрыг хариуцагчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Дийлэнх түрээслэгч нарын зогсож байгаа газар хүчингүй болсон юм уу, аль  хэсэг нь хүчингүй болсон талаар баримт нь ч байхгүй байна шүү дээ. Хоёр кадастрын зураг байгаа боловч ойлгомжгүй, аль хэсэг нь үндсэн үйл ажиллагааны газарт хамаарч байгаа юм гэдэг нь ч харагдахгүй байна. Гэхдээ хууль бус харилцаа учраас ялгаж, салгах шаардлагагүй юм болов уу гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт бүртгэгдсэн                     2 гэрээг хүлээн зөвшөөрч байна. Учир нь хуулийн шаардлага хангасан байна. Норов гэх түрээслэгчийн 2008 оны 32 дугаартай газар эзэмших гэрээний 17 хоног, Төмөрбаатар гэх түрээслэгчийн 2008 оны 42 дугаартай газар эзэмших эрхийн гэрээний 5 сарын түрээсийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн гэрээнүүдийг харахад түрээсийн төлбөрийг дурдаагүй байдаг. Түрээсийн  гэрээг харвал төлбөрийг харах боломж байдаггүй. Энэ нь газрын гэрээнд заасан үүрэг, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан хуулийн шаардлагыг биелүүлж чадаагүй учраас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэж нэхэмжлэл гаргах эрхгүй юм. ... Санхүүгийн тайлан татварын тайлантай нийцэж байх ёстой байдаг. Санхүүгийн тайланд тухайн компани ямар үйл ажиллагаанаасаа ашиг олдог, ямар хэмжээний зардал гаргадаг,  хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой вэ гэдэг нь харагддаг юм. 2008, 2009 оны санхүүгийн тайланг өгөөгүй байдаг. 2009 оны тайлан баталгаажаагүй байдаг. Тайлангийн загварыг харахад одоо сүүлийн үеийн цахим сүлжээнд шивэгдэж байгаад тайлангаас өөр байдаг ба “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь түрээсийн орлого олдоггүй байдаг юм. Мөн нэхэмжлэгч талбай түрээслүүлдэг гэж тайлбарлаж байна. Талбай гэдэг зүйлийг хаана бий болгосон юм бэ. Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийг олгосны үндсэн дээр нэхэмжлэгч тус газрыг талбай болгон тохижуулсан. Талбай чинь газар дээр байгуулагдаж байгаа биз дээ. Тэгэхээр ашиглах эрхтэй газар дээр байгуулагдсан зүйлээс түрээс авч байгаа шүү дээ. “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн түрээслэгч нартай байгуулсан гэрээ нь бүгд түрээсийн гэрээ байдаг. Түрээсийн гэрээ учраас би Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг баримталж тайлбар өгч байгаа юм. Монгол Улсад 2002 оны Иргэний хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Түрээсийн гэрээ байгуулах хугацаанд ч дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Өмчлөгчөөс газраа бусдад ашиглуулах талаар зөвшөөрөл авсан бол Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцааны шаардлагыг хангасан байж гэрээний эрх зүйн харилцаанд оролцоно шүү дээ. Мөн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01242 дугаартай шүүхийн тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэгч нь олон жил маргасан гуравдагч этгээдүүдээс түрээсийн төлбөрөө авч чадаагүй. Ямар учраас авч чадаагүй вэ гэхээр гэрээний харилцаанд оролцож чадаагүй учраас авч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тэдгээр хүмүүстэй гэрээний харилцаанд оролцсон талаарх нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь хангагдаагүй юм. Тиймээс түрээсийн харилцаа байхгүй байхад түрээсийн төлбөрийг төл гэж нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль бус байна. Нэхэмжлэгч метр квадратыг 5.000 төгрөгөөр түрээслэдэг байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь эргэлзээтэй юм. Нэхэмжлэгч үнэхээр метр квадратыг 5.000 төгрөгөөр түрээслэдэг байсан юм бол яагаад түрээсийн гэрээндээ метр квадратыг 5.000 төгрөгөөр түрээслэх талаар заагаагүй юм. Яагаад 2 жилийн хугацаанд маргаантай байхад тушаалаа гаргаж өгөөгүй юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримт нь өөрөө өөрийгөө няцаагаад байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь 5.000 төгрөгөөр түрээслэх тухай тушаал байхгүйгээс, мөн түрээслэгч нартай гэрээ байгуулаагүйгээс хүчингүй болсон юм. Нэхэмжлэгчийн тамга тэмдэг дараад нотлох баримтаар гаргаж өгсөн тушаал нь үндэслэл бүхий нотлох баримт мөн эсэх нь эргэлзээтэй байна. Би татварын тайлан, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан бүртгэгдсэн гэрээ, хууль тогтоомж зэрэгт үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани Хөвсгөл аймгийн Засаг даргын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас олох ёстой байсан 44 сарын орлого 87.098.000 төгрөг, 10 жилийн турш хууль шүүхийн байгууллагаар явахад гарсан өмгөөллийн зардал 6.400.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг, анхан шатны шүүхэд төлсөн 1.314.148 төгрөг, давж заалдах шатны шүүхэд төлсөн 799.000 төгрөг хяналтын шатны шүүхэд төлсөн 799.000 төгрөг буюу улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 3.404.248 төгрөг, нийт 97.394.348 төгрөгийг Х аймгийн Засаг даргаас нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 94.461.700 төгрөгийг Х аймгийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Х аймгийн Засаг дарга Л.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хэрэгт нотлох баримтаар “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-ийн 4-р хуудас/, 000298323 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /ХХ-ийн 5-р хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн                   2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар /ХХ-ийн 6-10-р хуудас/,                     2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар /ХХ-ийн 11-15-р хуудас/,                       2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 350 дугаар /ХХ-ийн 16-19-р хуудас/,                     2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар /ХХ-ийн 20-22-р хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар /ХХ-ийн 23-26-р хуудас/, 2016 оны                            01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар /ХХ-ийн 27-29-р хуудас/ тогтоолууд, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийдвэр /ХХ-ийн 30-35-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаар захирамж /ХХ-ийн 36-39-р хуудас/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 001/ХТ2018/01242 дугаар тогтоол /ХХ-ийн 40-45-р хуудас/, Улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Е.Сагсайгийн “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Ж.А танд гэж хаягласан “Хариу мэдэгдэх” хуудас /ХХ-ийн 46-р,                 143-р хуудас/ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын                   31-ний өдрийн 215 дугаартай захирамж ХХ-ийн 47-50-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэр /ХХ-ийн 189-193-р хуудас/ зэргийг эх хувиар, нэр бүхий                       47 хүнтэй 2006, 2007, 2008 онд байгуулсан “Түрээсийн гэрээ” тэднээс төлбөр төлж байсан мөнгөний баримт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн                         75-120-р хуудас, 245-250-р хуудас, ХХ-251-262-р хуудас/, нэр бүхий 27 хүний мөнгө төлсөн баримт /ХХ-ийн 121-123-р хуудас/, Ганчулуунтай байгуулсан “Түрээсийн  гэрээ” Улаанаа гэх нэрээр мөнгө төлсөн баримт /ХХ-ийн  124-р хуудас/ эх хувиар, нэхэмжлэгчийн Мөрөнгөөс-Улаанбаатар, Улаанбаатараас-Мөрөн, Улаанбаатараас-Эрдэнэт, Эрдэнээс-Улаанбаатар чиглэлд зорчсон зорчигчийн тийз 28 ширхэг эх хувиар /ХХ-ийн 125-132-р хуудас/, нотариатчдын танхимын мөнгөний тасалбар гэх 6 ширхэг тасалбар, Эрүүгийн хэргийн төв архивын тасалбар гэх 1 тасалбар эх хувиар / ХХ-ийн 133-р хуудас/, Орлогын баримт, мөнгөн шилжүүлэг гэх баримт                        4 ширхэг эх хувиар /ХХ-ийн 134-135-р хуудас/, төлбөрийн баримт, Монголын өмгөөлөгчдийн холбоо тасалбар гэх баримт, бэлэн мөнгөний зарлагын баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 136-137-р хуудас/, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатарын 2010 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн “Х аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав танаа” гэж хаягласан албан бичиг /ХХ-ийн 138-р хуудас/, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа “Х аймаг, Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-т” гэж хаягласан албан бичиг /ХХ-ийн 139-р хуудас/, Хөвсгөл аймгийн Хот тохижилт үйлчилгээний төвийн даргын албан бичиг, Хүнсний захын манаач нарын бичиг баримтын жагсаалт /ХХ-ийн 140-р хуудас/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Эрдэнэбатын “Х аймгийн Засаг дарга Ц-т” гэж хаягласан албан бичиг /ХХ-ийн 141-р хуудас/,  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Н.Ганбаярын  “Ж.А-т” гэж хаягласан албан бичиг /ХХ-ийн 142-р хуудас/ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувь /ХХ-ийн 144-180-р хуудас/, “Цагаан-Уул Тэрхэн” хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2008 оны 4 дүгээр улирал, 2009 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн эх хувь  /ХХ-ийн 167-р,                         178-179-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-ийн  2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалын эх хувь /ХХ-ийн 170-р хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай захирамжийн эх хувь /ХХ-ийн 171-р хуудас/, Х аймгийн М сумын Засаг даргын 2008 оны                             9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаартай захирамж, хавсралтын хамт /ХХ-ийн 172-173-р хуудас/, Х  аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 299 дугаар захирамж зэргийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь /ХХ-ийн 174-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-ийн Чимэдцэрэнгийн Батжаргалд олгосон итгэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтийн эх хувиуд                /ХХ-ийн 175-176-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамрагдах татварын өрийн тооцоо нийлсэн акт /ХХ-ийн 177-р хуудас/, Х аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/324 дугаар, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн                            А/84 дугаар захирамжуудын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь /ХХ-ийн 181-183-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-ийн “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт” хаягласан “Захирамж хүчингүй болгох тухай” албан бичиг эх хувиар, Хот тохижилт Төрийн өмчит хувьцаат компанид 3621 м/кв газрыг эзэмшүүлсэн тухай “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0179329 дугаартай гэрчилгээ, кадастрын зургийн хамт /ХХ-ийн 185-186-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-ийн Хөвсгөл аймгийн Засаг дарга Эрдэнэбаатарт хаягласан албан бичиг зэргийн эх хувь /ХХ-ийн 187-р хуудас/, Х аймгийн Мөрөн сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаартай захирамжийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хувь /ХХ-ийн 188-р хуудас/, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000006301 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хувь /ХХ-ийн 241-242-р хуудас/, Ж.Энхчулуун кассын орлогын ордер эх хувь /ХХ-ийн 243-р хуудас/, Хаан банкны харилцагч Ж.А-ийн Депозит дансны хуулга /ХХ-ийн 244-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2009 оны жилийн санхүүгийн тайлан зэргийн эх хувь /267-272-р хуудас/, “Хот тохижилт” Төрийн өмчит хувьцаат компаний эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хувь /ХХ-ийн 273-р хуудас/, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан, 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдөр баталсан Цагаан-Уул захын ажиллах дотоод журмуудын эх хувь /ХХ-ийн 274-275-р хуудас/, Хөвсгөл аймгийн Газрын албаны даргын 2009 оны                        3 дугаар сарын 24-ний өдрийн 4/27 дугаар албан бичиг /ХХ-ийн 276-р хуудас/,                  2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06701-2019/00354 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /ХХ-ийн 277-278-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.А-ийн 2008 оны                         3 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаал /ХХ-ийн 279-р хуудас/, 2013 оны                 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалуудын эх хувь /ХХ-ийн 280-р хуудас/, 5 ширхэг фото зураг зэрэг баримтыг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-аас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбилэгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/508 дугаар албан бичиг /ХХ-ийн 163-р хуудас/, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани Д.Норов, Ч.Төмөрбаатар нартай тус бүртэй нь байгуулсан түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь /ХХ-ийн 164-165-р хуудас/, “Ц-У Т “хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2013, 2015, 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн тэмдэг дарагдсан /ХХ-ийн 217-238-р хуудас/  баримтуудыг  тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  2019 оны 4 дүгээр сарын                   22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нотлох баримтаар гаргаж өгсөн Татварын тайлантай танилцахад засвартай, мөн 2009 оны тайлангийн хойд баталгаажуулсан хэсэгт 2002 он гэж тавьсан байгаа нь эргэлзээтэй байх тул Х  аймгийн Татварын хэлтсээс тухайн компаний 2008, 2009 оны татварын тайланг улирал бүрээр, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэст аж ахуйн нэгжүүд жил бүр санхүүгийн тайлангаа хянуулж хувийг өгөх ёстой байдаг бөгөөд уг хэлтсээс “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2008, 2009 оны санхүүгийн тайланг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлтэй байна. ...” гэсэн бөгөөд шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс “Ц-У Т хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2008, 2009 оны 1-4 дүгээр улирлын тайлангуудыг /ХХ-ийн 205-213-р хуудас/, Х  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд “... Архивт хадгалагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын 2008-2009 оны санхүүгийн тайланд “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний тайлан байхгүй, тухайн жилүүдэд тайлан гаргаж манай хэлтэст ирүүлээгүй байна” гэх албан бичгийг Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Ж.Жаргалсайханы албан бичгийн хамт ирүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болоод зохигчдын тайлбараар “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Мөрөн сумын Засаг даргын     2008 оны 146 дугаартай захирамжаар газар эзэмшдэг байсан, аймгийн Засаг дарга  2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот захирамжаар “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, мөн өдрийнхөө 108 тоот захирамжаар тухайн газрын 250 м2  газрыг Ц.Гантуяад, 3621м2  газрыг “Хот тохижилт” Төрийн өмчит хувьцаат компанид эзэмшүүлэх захирамж гаргасан, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани Х аймгийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргасан, уг маргаан Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны отХ

 өдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдсэн, /Энэ талаар 107 дугаартай хурлын тогтоол байдаг/, Хөвсгөл аймгийн Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дугаартай захирамжаар “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хуучин эзэмшиж байсан 6351,1 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 1996 оноос хойш Хүнсний захын үйл ажиллагаа явуулж ирсэн, өөрийн эзэмшлийн газарт хүнсний худалдаа эрхлэгчдээс төлбөр хураамж авч газрыг худалдааны талбайн зориулалтаар ашиглуулж байсан үйл баримт тогтоогдлоо.

  Талууд дээрхи үйл баримтанд маргадаггүй.

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  Аймгийн Засаг дарга нь төрийн алба хаагч болох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2 дахь хэсэгт “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ” Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: ... 11.1.9-д  ... бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч ”  гэж тус тус заажээ.

 Хөвсгөл аймгийн Засаг дарга  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн, гэм буруутай болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаар... Хянавал ... захиргааны байгууллага холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргаагүй алдаатай ажиллагааг газар эзэмшигчийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт  зааснаар аймгийн Засаг дарга сумын Засаг даргын алдаатай шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй боловч тухайн хэргийн хувьд сумын Засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж газрыг өмнө нь эзэмшиж байсан “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэр гаргах боломжтой байхад газар  эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй иргэн Ц.Гантуяа болон “Хот тохижилт” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13 дах хэсэгт заасан “газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлээгүй буруу байна. ...” гэх тогтоол,

   Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай “  ... Гэтэл аймгийн Засаг дарга ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай  нийцээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэгдсэн алдааг давтсан хууль бус  шийдвэр гаргажээ. ... “гэх тогтоол зэргээр нотлогдож байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. ..”  гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

         Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Х  аймгийн Засаг даргын хууль зөрчсөн үйлдэл, гэм буруугийн талаархи үйл баримтанд маргаж мэтгэлцээгүй.

         Бусдын эрхэнд халдаж,  гэм хор учруулсан бол хохирлыг арилгах ерөнхий зарчим эрх зүйн тогтолцоонд үйлчлэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн                         16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх …” гэж заасан байдаг бол Төрийн албан хаагчийн  хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдад учруулсан хохирлыг арилгах талаар Иргэний хууль болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

       Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,

       Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,

       2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан, 2019 оны 01 дүгээр сарын                01-ний өдрийг хүртэл үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт “  хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж “Төрийн албаны зарчим” болгон тус тус заажээ.

       Иймд нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан алдаа, гэм хор, хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол, олох ёстой байсан орлогоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзлээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа: “ ... 1/ ... 56 түрээслэгчийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Нэхэмжлэгчээс орлогын баримт гаргаж “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний олдог ашиг орлого гэж баталсан байдаг. Аливаа үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгж,  иргэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж чадсан байна уу, хууль бус орлогоо нэхэмжлээд байна уу гэдэг нь ойлгомжгүй. Татварын тайлангаас үзэхэд “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Борлуулалтын орлого гэж тайландаа тусгасан  байна. Харин түрээсийн орлого                    нь -0 гэж  тайланд байгаа нь тус компани Түрээсээр орлого огт олж байгаагүй гэдгийг харуулж байна.

       2/ Ц-У Т хязгаарлагдмал хариуцлагатай компаний түрээслэгч нартай байгуулсан гэрээ нь бүгд түрээсийн гэрээ байдаг. Түрээсийн гэрээ учраас би Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байна. Түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан хуулийн шаардлагыг биелүүлж чадаагүй учраас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн                  318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэж нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Харин Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт бүртгэгдсэн 2 гэрээг хүлээн зөвшөөрч байна. Учир нь хуулийн шаардлага хангасан байна. Норов гэх түрээслэгчийн 2008 оны                                    32 дугаартай газар эзэмших гэрээний 17 хоног, Төмөрбаатар гэх түрээслэгчийн           2008 оны 42 дугаартай газар эзэмших эрхийн гэрээний 5 сарын түрээсийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл нэг хүнийх нь түрээсийн гэрээ аймгийн Засаг даргын захирамж гарахаас өмнө дууссан, нөгөө хүнийх нь гэрээ 2 сарын дараа дуусаж байгаа учир 2 сарын хугацааны төлбөр 70.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

      3/ Энэ асуудалтай холбоотой 10 жил шүүх, хуулийн байгууллагаар явсан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ. Гэтэл аймгийн Засаг дарга 2013 оны 04 дүгээр сарын    17-ны өдөр захирамжаа гаргаад нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид газрыг нь эзэмшүүлсэн. Үүнээс хойшхи хугацаанд гуравдагч этгээдүүд гомдол гаргаж оролцож явсан байгаа. Иймд 2013 оноос хойшхи хугацааны шүүх хуулийн байгууллагаар явсан зардлыг хариуцаж нөхөн төлөх учиргүй. 2009 оноос хойшхи 2013 оны 4 дүгээр сар хүртэл гарсан шүүхийн зардлыг төлөхийг зөвшөөрч байна. Гэтэл үүнд нотариатын зардал гэж нэхэмжилж баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа боловч тэр нь ямар баримтыг нотариатаар гэрчлүүлсэн нь тодорхойгүй, энэ нь компанийхаа юмыг ч гэрчлүүлсэн юм билүү мэдэгдэхгүй байна.

         4/ Өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн байсан. Өмгөөлөгчтэйгээ тухайн үед байгуулсан гэрээ байх ёстой, мөн  мөнгө төлсөн шилжүүлгийн баримтууд нь дээрхи хугацаатай тохирохгүй байна. Мөн орлогын мэдүүлэг зэрэг байна. Энэ нь ойлгомжгүй.

        5/ Унааны зардал нэхэмжилсэн боловч мөн дээрхи 2009-2013 оны хугацаанд тохирохгүй, хаана ямар шүүх хуралдаанд оролцсон, эсхүл  хувийн ажлаараа ч явсан юм уу гэдэг нь  тодорхойгүй байна гэжээ.

          Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн                        8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт  үйл ажиллагааны орлогод юуг хамааруулахыг тодорхой заасан.

        Үүнд дараах орлого хамаарна:

  1. Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого
  2. Эрх борлуулсны орлого ...

        Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна гэжээ.

         Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт  хөрөнгийн орлогод юуг хамааруулахыг тодорхой заасан.Үүнд:

        1./ Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого гэж заажээ.

        Монгол Улсын газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт  газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр газраа бүгдийг буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Х  аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар захирамж /ХХ-ийн 171-р хуудас/-аар ...” Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаний          6351,1 м2 эзэмшлийн газраа бусдад ашиглуулахыг зөвшөөрсүгэй ... гэсэн захирамж,

      Мөн нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.А-ийн шүүх хуралдаанд “  ... татварын байцаагч нар манай компанийг түрээслэгч нараас хураамж авдгийг мэддэг, энэ талаар юм хэлж байгаагүй. ... “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Мөрөн сумын Засаг даргын 1997 оны 73 тоот захирамжаар хүнсний зах ажиллуулах зөвшөөрөл авч, Зам анги гэх компаниас зам тавиулж, түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2007 онд худалдааны талбай түрээслүүлэх талаар тогтоол гарсан. Би газар түрээслээгүй, худалдааны талбай түрээсэлсэн юм. Худалдааны талбай учраас би түрээслэдэг, мөн би тэдгээр хүмүүсийн хог шороог  цэвэрлэж, өмч хөрөнгийг нь хамгаалдаг юм. Би бол газраа түрээслээгүй. ... “ гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч байгууллага нь газар эзэмших эрхээ бусдад төлбөртэйгээр ашиглуулж байсан нь тогтоогдож байна.

       Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хуульд заасан хэлбэрээр төлбөртэйгээр шилжүүлснээс олсон орлогыг татварын тайлангийн үйл ажиллагааны борлуулалтын орлогод тусгасан байх үндэслэлтэй байна.

      Мөн бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүйн харилцаанд түрээсийн гэрээний онцлог ялгааг   гэрээний зүйл болох тухайн эд хөрөнгийг ашиглаж, үр шимийг нь олж авах боломжтой, тухайн зүйлийн ашигтай чанарыг ашиглуулах зорилгоор өөрөөр хэлбэл түрээсийн зүйл нь өөрөө ашиг үр шимийг бий болгож байдгаар тодорхойлогддог байна.

        Иймээс аж ахуйн нэгжийн хөрөнгийн орлого биш, харин тухайн эд хөрөнгийг нэг тал нөгөөд түр хугацаагаар шилжүүлж, хөрөнгө ашигласны хөлсийг нөгөө тал төлөх үүрэг хүлээж, эд хөрөнгийг зөвхөн зориулалтаар нь ашиглаж байгаа нь  хэдийгээр талуудын хооронд Түрээсийн гэрээ гэсэн нэрээр хийгдсэн боловч Түрээсийн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

        Түүнчлэн дээрх маргаан нь гэрээтэй холбоотой үүссэн маргаан биш, мөн талууд хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар маргаагүй тул гэрээний талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ж.Алтанхуяг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа олох ёстой байсан орлогоо 2009 оны 5 дугаар сараас 2012 оныг дуустал хугацаагаар буюу  44 сараар тооцож түрээслэгч нарт газар эзэмших эрхээ төлбөртэйгээр түр шилжүүлснээс сард 56 нэр бүхий иргэнээс 1.979.500 төгрөг,  нийт 87.098.000 төгрөг гэж тодорхойлжээ.

        Хохирол учрах гэдэг нь нэхэмжлэгч өөрөө хүсэмжилж зориогүй, урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн зүйл байдаг бөгөөд гэм хор, хохирол учирсныг тогтоохдоо өмнөх болон гэнэтийн үйлдэл /эс үйлдэхийн улмаас/ дараа нь бий болсон нөхцөл байдал, ашиггүй өөрчлөлт дагуулсан үйл явдал болоогүй бол бүрдэх байсан тэр нөхцөл байдалтай  харьцуулах замаар тогтоодог.

       Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн “Түрээсийн гэрээ” гэх нэртэйгээр байгуулсан гэрээ, мөнгөний баримт зэргийг олох байсан орлогоо нотолсон баримт гэж үзэн,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, Хөвсгөл аймгийн Засаг даргын гэм буруутай үйлдэлтэй нэхэмжлэгч байгууллагын олох ёстой байсан орлогоо алдсан нь шалтгаант холбоотой гэж үзэж, үнэлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

        Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар няцаах баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн                       38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

         Хэрэгт нотлох баримтаар авагдсан газар эзэмших гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээнүүд, Хот тохижилт ХХК, иргэн Гантуяа нарт эзэмшүүлж байсан газрын кадастрын зураг зэргийг харьцуулан,

        Нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн өөрийн газар эзэмших эрхийг бусдад худалдааны талбайн зориулалтаар ашиглуулж, тэднээс төлбөр авах тухай иргэдтэй байгуулсан 2006, 2007, 2008 оны гэрээг ирүүлсэн хэдий ч  дээрхи иргэдээс 2008 оны 11 сар, 2009 оны 1, 2, 3 дугаар сард төлбөр авч байсан мөнгөний баримтуудыг /эх хувиар, нотариатаар  гэрчлүүлсэн/ ирүүлсэн байх тул цаг хугацааны хувьд дээрхи иргэдээс 2009 оны 4 дүгээр сарыг хүртэл төлбөр авч байсан байдлыг нотолсон баримт гэж дүгнэж олох ёстой байсан орлогын жишиг болгон шийдвэрлэх нь зүйтэй.

          Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ төлбөртэйгээр ашиглуулж байсан гэх Л.Цэнд-Аюуш  30.000 төгрөг,  Д.Жамбалдорж 32.000 төгрөг, Л.Цэрэндулам                       70.000 төгрөг, М.Дагдан 18.000 төгрөг, О.Уртнасан 15.000 төгрөг, П.Оюунцэцэг 18.000 төгрөг, Л.Бямбасүрэн 18000 төгрөг, Б.Давааням 18.000 төгрөг, Д.Долгорсүрэн 18000 төгрөг, М.Ганчимэг 18000 төгрөг, Х.Сарантуяа 18000 төгрөг, Ц.Эрдэнэбат 40.000 төгрөг, Ж.Энхтуяа 35.000 төгрөг, М.Дамдинсүрэн 50.000 төгрөг, Б.Цэрмаа 18.000 төгрөг, Д.Норов 18.000 төгрөг, Д.Оюунчимэг 20.000 төгрөг, М.Ундармаа 18.000 төгрөг, П.Сэрсмаа 15.000 төгрөг, Н.Даваадалай 15.000 төгрөг, А.Алтангоо 18.000 төгрөг, П.Цэндээ 18.000 төгрөг, Б.Уранчимэг 40.000 төгрөг, О.Дэлгэрмаа 25.000 төгрөг, Ч.Төмөрбаатар 70.000 төгрөг,Б.Батнасан 50.000 төгрөг, С.Мягмарсүрэн 18.000 төгрөг, М.Нямжаргал 18.000 төгрөг, Г.Эрдэнэбаяр                          18.000 төгрөг, Д.Балдан 50.000 төгрөг, Б.Баттогтох 75.000 төгрөг, М.Дэлгэр                        25.000 төгрөг, Д.Дуламсүрэн 75.000 төгрөг, Мөнхбаяр 25.000 төгрөг, Р.Пүрэвжав 50.000 төгрөг, В.Цэвэгжав 50.000 төгрөг, Б.Цэдэв 25.000 төгрөг, С.Чулуунцэцэг 75.000 төгрөг, Ц.Жадамбаа 50.000 төгрөг, А.Эрдэнэцэцэг 25.000 төгрөг, Ц.Ганчулуун 18.000 төгрөг, Д.Батбаяр 37.500 төгрөг сар тутам төлөхөөр дээрхи иргэдтэй гэрээг байгуулж, төлбөрөө төлж байсан нь нотлогдож байх тул нэг сарын олох ёстой байсан орлогыг дээрхи нэр бүхий 42 иргэнээс нийт 1.357.500 төгрөг гэж тооцов. / Гэрээ, мөнгөний баримтан дээрхи мөнгөний дүн зөрсөн тохиолдолд мөнгөний баримтан дээрхи дүнгээр тооцсон болно. Учир нь нэхэмжлэгч байгууллагын захирал шүүх хуралдаанд  зарим хүний нөхцөл байдлыг нь харгалзан төлбөрийг бууруулах тохиолдол байдаг гэж тайлбарласан болно/

        Нэхэмжлэгч байгууллага 2009 оны 5 дугаар сараас буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын хууль зөрчиж, нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэснээс хойш 2012 оны 12 дугаар сарыг дуустал  буюу аймгийн Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч байгууллагад түүний эзэмшиж байсан газрыг буцааж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хугацааны өмнөх оны төгсгөлийн сараар тасалбар болгож  44 сараар тооцсон нь үндэслэлтэй байх тул 1.357.500х44=59.730.000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллага Ц-У Т ХХКомпанид олгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж ирүүлсэн 56 иргэнээс зарим иргэн нь байгуулсан гэрээгүй боловч мөнгөний баримт байгааг хавсаргасан нэр бүхий зарим иргэн тухайн цаг хугацаанд юмуу, богино хугацаанд төлбөр төлсөн байж болох, байгуулсан гэрээтэй боловч мөнгө төлсөн баримтгүй, гэрээн дээрхи нэр, мөнгөний баримтан дээрхи нэр зөрсөн байдлыг үндэслэн иргэн Н.Бат-Өлзий, Гэндэндарма, М.Дорждэрэм /хоёр давхар бичигдсэн/, М.Батзаяа, Ч.Баянцогт, Н.Жалбаа, Н.Самбуужанцан, Б.Туул, Ц.Чулуунбаатар, С.Чанцал, Ч.Төгсдэлгэр, Б.Бадамрагчаа, Ц.Гантуяа зэрэг 13 иргэнд газраа ашиглуулснаас олох ёстой байсан орлого нь нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Харин нэхэмжлэгч өмгөөллийн зардалд 6.400.000 төгрөг зарцуулсан бөгөөд гарах ёсгүй зардлууд гарсан гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд нь Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээснээс хойшхи хугацаанд хамаарч байгаа,

         Нотариатын зардал 396.100 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:  Нэхэмжлэгч байгууллагаас хэрэгт 7 ширхэг баримтыг хэрэгт хавсаргасан боловч энэ нь Хөвсгөл аймгийн Засаг даргын хууль зөрчсөн тухай хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд шаардлагатай нотлох баримтыг гэрчлүүлсэн эсэх нь тодорхойгүй,

         Унааны зардалд 96.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хэрэгт нэхэмжлэгч байгууллагаас байгууллагын захирлын нэртэй  28 ширхэг хот хооронд зорчигчийн тийз ирүүлсэн байх боловч зарим тийзэн дээрх нэрийг өөр өнгийн балаар бичсэн, он, сар, өдөр гаргацгүй, мөн цаг хугацааны хувьд тухайн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаантай тохирохгүй байгаа зэрэг байдлуудыг үндэслэн хэрэгт хамааралгүй гэж үзэж дээрхи зардлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Иймд шүүх Х аймгийн Засаг даргаас гэм хорын хохирол                               59.730.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх                                           34.731.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Ц-У Т” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.000 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 59.730.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид тохирох 456.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229  дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Х  аймгийн Засаг даргаас гэм хорын хохиролд 59.730.000 /тавин  есөн сая долоон зуун гучин мянга / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  34.731.700 /гучин дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645.000 / зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х аймгийн Засаг даргаас 456.600 / дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц-У Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                           119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш                14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА

                               ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН

                                                                     Р.САРАНТУЯА