Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2019/00168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00053/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******  тоотод оршин суух, ****** , харилцах утас ******, *******-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ****** , харилцах утас ******  *******-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие ******* нь *******-тэй 2007 онд танилцаж, улмаар ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018.06.19-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бид хамт 6 жил амьдарсан. Энэ хугацаанд 2010.6.03-ны өдөр охин ******  төрсөн. Хамтран амьдрах хугацаанд эхэндээ ч сайхан байсан боловч сүүлдээ сэтгэл санаа болон ар гэрийн амьдралын олон учир шалтгаанаас болж хоорондоо таарахаа больж улмаар салах шийдвэр гарган 2014 оны 3 сараас тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 4 жил 9 сар болж байна. Энэ хугацаанд хүүхэд маань над дээр өсөн хүмүүжсэн байдаг болно. ******* нь тусдаа байх хугацаанд охиндоо ямар нэгэн санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байна. Одоо би шинэ амьдрал зохиож хамтран амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлалаар оруулахгүйгээр миний хүсэлтийг харгалзан үзэж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байхгүй. Мөн өнгөрсөн 4 жилийн нөхөн олговрыг төлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

            Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* миний бие нь *******-гийн гаргасан нэгээс бусад зүйлийг хүлээн зөвшөөрч хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тэр нэг зүйл нь өнөөдрийг хүртэл тэтгэмжийг нөхөн олгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Салснаас хойших хүүхдийн тэтгэлгийг төлөх болно. Би охиндоо хайртай. Эцэг хүний хувьд өгөх зүйлээ өгч байсан болно. тэгээд салснаас хойш хүүхэдтэй уулзах, хүүхдээс хөндийрүүлэх үйлдэл гаргахгүй байхыг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2007 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр охин ******* ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор батлуулсан бөгөөд эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин ******* ийг төрсөн эцэг *******-гээр овоглосон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь ... сэтгэл санаа болон ар гэрийн амьдралын олон учир шалтгаанаас болж хоорондоо таарахаа больж улмаар салах шийдвэр гарган 2014 оны 3 сараас тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 4 жил 9 сар болж байна. Энэ хугацаанд хүүхэд маань над дээр өсөн хүмүүжсэн байдаг болно. ******* нь тусдаа байх хугацаанд охиндоо ямар нэгэн санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэмж тогтоолгох хүсэлттэй байна. Одоо би шинэ амьдрал зохиож хамтран амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлалаар оруулахгүйгээр миний хүсэлтийг харгалзан үзэж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байна.

 

Хариуцагч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул гэрлэлт цуцалж, ******* ийн өссөн төрсөн орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх *******гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул ******* т сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-, *******- нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин ******* ийг эх *******-гийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг *******-гээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруусугай.

 

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА