Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0321/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000371 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10  дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:*******/,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, хамт аймгийн сумын дүгээр багийн дугаар хороолол тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр цагийн үед аймгийн сумын дүгээр багийн дугаар хороолол дугаар байрны орчим гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, шанаа, зүүн сарвууны гадна цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “...Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000371 дугаартай хэргээс:

 

Хохирогч хэрэг бүртгэлтэд 2022 оны 09 дүгээр сарын 13, 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр надаас обой авна гээд мөнгө асуухаар нь би мөнгө өгөхгүй гэрээсээ гараад ажил руугаа гараад явж байтал араас гарч ирээд намайг машинд суу гэж хэлэхээр нь би суухгүй гэж хэлээд цаашаа алхаад явсан. Тэгтэл манай нөхөр намайг машинд суусангүй гээд миний араас хүрч ирээд миний толгой руу-6 удаа цохисон. Дараа нь миний зүүн гарын сарвуу руу 1-2 удаа цохиж миний уруулын баруун хэсэгт 1 удаа цохисон бөгөөд тэр хавьд гудамжинд явж байсан хүмүүс боль энэ тэр гээд салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Миний толгойн зүүн хэсэг, зүүн хацар хавдсан, зүүн гарын ар хэсэг хавдаж хөхөрсөн. Өөр гэмтэл шарх учраагүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2, дахь тал/,

 

Аюулын зэргийн /...0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 913 дугаартай /... биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, шанаа, зүүн сарвууны гадна цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй./ гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуудас /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

*******ын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн үед гэртээ засвар хийж байтал манай гэрийн хананд обой дутахаар нь эхнэр хандан чи барилгын дэлгүүр ороод обой аваад ир гэж хэлэхэд би чадахгүй шээс минь өөрөө наадхаа хий гэж хэлчхээд гэрээс гараад явсан. Ингээд би гэртээ хүүхдүүдийн хажууд хэрэлдээд дэмий гэж бодоод араас нь дагаж гараад машиндаа орж ярилцъя гэж бодоод хөөе чи наашаа хүрээд ир машинд орж ярилцъя гэж хэлэхэд намайг тоохгүй явж байгаад эргэж хараад над руу дунд хуруугаа гаргасан болохоор нь миний дургүй хүрээд араас нь очоод машин руу чирч суулгах гэтэл намайг хоёр гараараа нэлээн хэд хэдэн удаа цохиод орилоод байхаар нь миний дургүй хүрээд баруун гараараа түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Ингээд манай эхнэр орилж хашхираад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн 1, 2,, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.   

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР