Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/411

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0387/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000452 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,  эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суудаг, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-нna өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,******* /Регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” бааранд иргэн*******тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000452 дугаартай хэргээс:

 

Хохирогч*******ын өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 25- ны өдөр 21 цагийн орчимд өөрийн танил дүү*******ын хамт “Nice” бааранд орсон, тухайн үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэн хэн нь эрүүл байсан. Ингээд бааранд ороод 0.5 литрийн архи аваад сууж байтал надтай хамт явж байсан*******ыг миний танихгүй хоёр залуу ирээд өдөж эхэлсэн. Ингээд баарны голд бүжгийн талбайд уг хоёр залуу*******ыг өдөж элдэвлээд байсан учир би уг хоёр залууд хандаж та хоёр одоо боль гэж хэлсэн. Тэгтэл уг хоёр залуугийн баруун гарын бугуй хэсэгтээ шивээстэй залуу нь миний нүүрэн тус газар шууд л цохисон. Би ингэж цохиулсны улмаас нүдний зовхи язарч баруун талын шанаа болон нүд хэсэг хавдаж хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх 5-6/,

 

Гэрч М.Тулга-Очирын өгсөн: “...бааранд байхад миний танил нэг танихгүй залуугийн хамт явж байсан, нь миний өмнө нь хамтран амьдарч байсан гэх эмэгтэйтэй одоо хамтран амьдардаг юм. Бааранд байхад хамт явсан залуугийн хамт намайг элдэвлэж өдөж хоргоогоод байсан, тухайн үед надтай хамт явсан ах болон хамт явсан залууд нь хандаж та нар боль гэж хэлсэн. Тэгтэлтой хамт явсан миний танихгүй залуу ахын нуүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Энэ үйл явдал баарны бүжгийн талбайд болсон, бааранд байсан хамгаалагч нар нь ахаас болон хамт явж байсан залууг нь холдуулаад суудалд нь суулгасан.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

            Гэрчын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би найз Бат- Оргилын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” нэртэй бааранд орой 22 цаг өнгөрч байхад ороод удалгүй гараад явсан би уг бааранд архи дарс уугаагүй анх орохдоо өөр газар караокед бага зэрэг пиво уучихсан байсан юм. Ингээд бааранд байж байтал миний танил******* гэх залуу уг бааранд надтай таараад намайг нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа гараараа цохисон миний хувьд тухайн үед нэлээд согтуу байсан учир ямар учраас ирж намайг цохисон талаар нь би мэдэхгүй байна.******* болон манай хамтран амьдардаг нар нь дундаасаа нэг хүүхэдтэй, одоо уг хүүхэд нь бид хоёртой хамт байдаг. Тухайн үед би*******той юу ч яриагүй бид хоёр маргалдсан зодолдсон зүйл болоогүй ээ. Намайг цохих үед надтай хамт явж байсан найз миний хажууд болсон асуудлыг харж байсан мөн******* нь тухайн үед ах нь гээд хүнтэй явж байсан. Би уг хүнийг нь танихгүй. Манай найз хүн цохисон эсхүл цохиулсан талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1049 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

Б.Золбаярын биед баруун хөмсөгний доор язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийг тогтонги алдагдуулахгүй”. /хх 30-31/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 53-62/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цагийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” бааранд иргэн*******тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь биед баруун хөмсөгний доор язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч******* нь “...миний хохирлыг ******* бүрэн төлсөн. Одоо гомдолгүй.” гэх тайлбар /хх 68/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ