Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               Хэргийн индекс: 166/2022/0373/Э/219/2021/0023

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, /цахимаар/

Иргэний хариуцагч “ ” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч,

Иргэний хариуцагч хууль ёсны төлөөлөгч,

Иргэний хариуцагч өмгөөлөгч,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч,

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,*******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2018004230028 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгааны техник, автын техникч, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн******* ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ажилтай. ам бүл-2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Өрлөгчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Октябрь нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн цахилгаанчин *******,*******,******* нарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан цахилгааны хэсгийн ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах хяналт тавих хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, цахилгааны холбогдолтой осол доголдол гарсан тохиолдолд ослын хэмжээг тогтоож арилгах арга хэмжээ авч холбогдох газарт нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон,

Шүүгдэгч*******,*******, ******* нар нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг чанд сахих цахилгааны осол доголдол гарсан тохиолдолд мэдээллийг холбогдох газарт мэдэгдэж ослын хэмжээг тогтоох арилгах шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн талаар маргах зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн талаар маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийн талаар маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Оршуулгын зардал 16 сая 800 гаруй мянган төгрөг өгсөн. Үүнээс гадна манай зүгээс сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг нэхэмжилсэн үүнээс “ ” ХХК 20,000,000 төгрөг өгсөн. Мөн шүүгдэгч нар 1,000,000 төгрөг өгсөн. Миний хүүхэд өнөөдөр амьд байсан бол 16 настай байх байсан хүний амь насыг мөнгөөр үнэлж болдог юм уу,  сэтгэл санааны хувьд маш хүнд байна. “Өгөөж ерөө” ХХК, “ ” ХК, хоёроос гаргуулна.  “Өгөөж ерөө” ХХК 20,000,000 төгрөг өгсөн. Иймд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас үлдэгдэл хохирлоо гаргуулж авна.” гэв.

 

Эрүүгийн 2018004230028 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...22 цагийн орчим бага хүүхэд гүйж ирээд агаа уначихаад босохгүй байна гэхээр нь “хаанаас” гэж асуухад хашаанаас гэж хэлээд гарахаар нь би араас нь гараад явахад бага хүү заагаад очсон нэг мэдэхэд би том хүү дээрээ очсон манай том хүү хашааны урд буланд уначихсан ухаангүй байсан. Тэгэхээр нь би хүүгээ дуудаад хүүгээ сэгсэрсэн чинь толгой нь савлаад ухаангүй байсан тэгэхээр нь түргэн дуудаач гээд орилоход нэг хүүхэн түргэн дуудсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 88/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 09-ний орой 22:20 цагийн орчим манай эмэгтэй дүү ярьсан байхаа яг хэн ярьсныг мэдэхгүй байна. Ямартай ч дүү гар утсаар яриад таны том хүү хашаанаас унаад ухаан орохгүй байна. Та наашаа гарсан дээр  байхаар нь тодруулаад яасан юм бэ гэсэн чинь “та зүгээр наашаа гар” гэхээр нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ганцаараа гараад наашаа ирсэн. ...Эмнэлэгт ирэхэд нь нас барсан байсан гэж надад хэлсэн. Манай гэр бүлийн хувьд маш их харамсалтай байна.” гэх мэдүүлэг /1-р хх 85-86/,

 

Насанд хүрээгүй гэрчгийн өгсөн: “...агаа түрүүлээд хашааг давахдаа нэг гараараа цэнхэр өнгийн хашааг нөгөө гараараа ногоон өнгийн хашаанаас бариад салганаад байсан. Тэгснээ гар нь тавигдсан. Тэгэхээр нь би агааг дуудсан чинь дугарахгүй салганаад байх шиг байсан. Би хашааг хөлөөрөө гишгээд давсан. Араас, хоёр ирсэн. Тэгээд агаа дугарахгүй байхаар нь би ээжийн ажилладаг дэлгүүр лүү гүйж очоод ээжээ агаа уначихлаа гээд хэлсэн чинь хаана гээд ээж гарч ирээд би ээжид тэр газрыг зааж өгөөд ээж очоод уйлаад агааг дуудсан чинь сэрэхгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 95/,

 

Гэрчгийн өгсөн: “...кассчин Мөнхцэцэгийн бага хүү манай дэлгүүрт гүйж орж ирээд “ээж ээ ах уначихлаа” гэж хэлэхээр нь би юу болсон бэ, зүгээр газар уначихсан юм уу эсвэл ухаан алдаад уначихсан юм уу гэхэд “ах ухаан алдсан” гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 96/,

 

Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...сүүлийн долоо хоногт бороо орсноос хойш тэр тоглоомын талбайн эргэн тойрон дахь төмөрнүүдэд хүрэхээр дандаа тог цохиод байгаа болохоор би тогонд цохиулсан гэж бодсон. Бас намайг гүйгээд очиход ногоон төмөрнөөс амгачихсан байж байгаад яг очих үед тавиад шууд чигээрээ газарт унасан болохоор тэгж бодсон. ...тоглоомын талбайн жижиг хашаанаас хажуу талынх нь ногоон төмөр хашаа унасан газрын хажуу талын 2 гэрлийн шонгоос тог цохидог. Яг унасан газрын хэсэгт ногоон хашааны суурь чулуунд нь хүрэхэд хүртэл тог цохиод байсан юм. Тэр тоглоомын талбайн бусад хэсгээр тог цохидоггүй. Яг тэр 2 гэрлийн шонгийн хоорондох хэсэг тоглоомын талбайн цэнхэр хашаа, трансматорын ногоон хашааны ойр орчимд л тог цохидог байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 100-101/,

 

Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...бороо орсноос хойш хэвтэж байсан газарт байх хашаанд хүрэхээр тог цохидог гэж манай найзууд ярьдаг байсан.” /1-р хх 103/,

 

Гэрчын өгсөн: “...2011 онд барилгыг хүлээн авахад тэр хүнсний дэлгүүр байрлаж байгаа газарт дэд станц байрлаж байсан. Зураг нь ч гэсэн тэгж зурагдсан байсан санагдаж байна. Хэзээ хэн яаж байрлалыг нь өөрчилсөн талаар мэдэхгүй. Уг дэд станц нь манай компанийн өмч, эзэмшлийнх биш. Энэ барилгыг барьсан Даваасамбуу гэж хүний өмч. Манай компани хүлээн авъя гэхэд 70 гаруй сая төгрөгөөр зарна гэсэн тооцоог албан бичгээр ирүүлсэн байсан. Тэгэхэд нь манайх худалдаж авах боломжгүй үнэгүй өгөх бол хүлээж авна гэдэг хариу өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 115/,
 

Гэрч өгсөн: “...манай ээлжийн монетор, нар хүүхдийн тоглоомын талбай орчмын төмөр хэрэгслүүдэд цахилгааны хүчдэл байгаа эсэхийг 2 туйлт UNI-M UT15C хүчдэл заагуур багаж ашиглан шалгахад хүүхдийн тоглоомын талбайн зүүн урд талд байрлах цэнхэр өнгийн будагтай хашаа, түүнд холбоотой сандал, гэрлийн шонд 225 вольтын хүчдэл илэрч байсан. Бусад зүйлээс хүчдэл илрээгүй. 2 дахь үзлэг дээр туршилтын лаборатори ашиглаж 2 шонгийн хоорондох гэмтлийг олж тогтоосон газар доогуур явсан 380 кабелийг салгаагүй байсан. Эхний үзлэгээр шонгийн хайрцаг дотор нь сааран өнгийн утас хамгаалалт байхгүй хөнгөн цагаан голоороо гэрлийн шонд хүрсэн байсан. тухайн утаснуудыг шалгаж үзэхдээ манай байгууллагаас бичлэг хийж зураг авсан байгаа. Сагсны талбайн төмөр хашаа, савлуур турник, өндөр ногоон төмөр хашаа, КТП-406 дугаартай дэд станц тухайн орчмын гэрлийн шон зэрэгт хүчдэл илрээгүй. ...тухайн орой үзлэг хийх явцад 2 шонг агаараар холбосон байсан бөгөөд 2 ширхэг гэрлийн шон түүнтэй холбоотой төмөр сандал, төмөр хашаа зэрэгт хүчдэл илэрч байсан болохоор гэрлийн урд талын шонгийн төмөр хайрцаг доторх холболтыг шалгаж үзэхэд саарал өнгийн утасны хөнгөн цагаан кабель ил гарч төмөр шонд хүрсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 119/,

 

Гэрчын өгсөн: “...хэрэг гарсны дараах өдөр нь үзлэг хийх явцад миний бие оролцоход тухайн хашааны хажуу талын 2 гэрлийн шонг хүчдэлгүй болгосон гээд агаараар холбохдоо газраар явж байсан кабелийн үзүүрийг гэрлийн шонгийн доод үзүүр хэсэгт байрлах таган дотор тасалж салгаагүй байсан учраас холболт үүсэж газраар дамжин цахилгааны хүчдэл төмөр хашаанд хүрсэн гэж бодож байна. Энэ холбох ажлыг үйлчилгээний цахилгаанчид хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 121/,

 

“...КТП-406 дэд станцыг 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаартай албан бичгээр зохих журмын дагуу эзэмшилдээ авах хүсэлтийг ирүүлсэн, хавсралтаар 74,3 сая төгрөгийн баримт гаргаж өгөөд энэ мөнгөөр нь худалдаж аваач гэж хүсэлт тавихад нь материал болон албан бичгийг танилцаад мөнгөөр худалдаж авах боломжгүй учраас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 842 дугаартай албан бичгээр “манай компани КТП-406 дэд станцыг үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авахад татгалзах зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 122/,

 

Гэрч өгсөн: “...эхний орой 2020 оны 08 дугаар сарын 09-ний орой цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хамтаар үзлэг хийж үзэхэд тоглоомын талбайн баруун талын цэнхэр өнгийн төмөр хашаанд 220 вольтын хүчдэлтэй байсан. Манай байгууллагын ажилчид хүчдэл салгадаг багажаар шалгаж үзсэн. Гэрлийн шонгийн доод талын холболт хийсэн тагийг онгойлгож үзэхэд төмөр шонд утасны үзүүрүүд хүрсэн байсан. Ингээд КТП-406 дэд станцаас гудамжны гэрэлтүүлгийг салгахаар хашаанд илэрч байсан хүчдэл байхгүй болж байсан. түүний маргааш дахин үзлэг хийх үед баруун талын хашааг дагасан 2 гэрлийн шонг агаараар холбосон байсан. тэгж холбохдоо газраар явсан 380-ын кабелийн утсыг салгаагүй байсан. Тухайн газар доогуур булагдсан кабель утасны гэмтлийг өндөр хүчдэлийн туршилтын лаборатори ашиглаж тогтооход 2 гэрлийн шон хооронд 380 кабелийн 3 пак тасарч хамгаалалтын бүрээс цоорч гэмтсэн байсан. 2 гэрлийн шонг агаараар холбохдоо газар доогуур явсан холболтыг салгаагүй. Төмөр шонгийн таган дотор байрлаж байгаа кабелийн холболтуудын үзүүрийг шалгаж үзээгүй байсан учраас төмөр хашаанд хүчдэл үүсэж тухайн талийгаач хүүхэд хүчдэлд цохиулсан гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 127/,

 

Гэрчын өгсөн: “...17.1 дүгээр байрны гадна байрлах тоглоомын талбайн гэрэлтүүлэг асдаг байж байгаад нэг өдөр ажиллахгүй болсон. Гэгээд- ын инженөр Октябрийн дугаарын гар утас руу залгаж дуудлага өгдөг байсан. би яг сар өдрийг нь санахгүй байна. Хавар байсан шиг санаж байна. Нийтлэг үйлчилгээний цахилгааны инженер өөрөө бас хоёр цахилгаанчинтай ирээд 17.1 дүгээр байрны тоглоомын талбайн гэрлийн шонг болохгүй байна гээд цахилгааны утсыг нь дээгүүр нь холболт хийгээд асааж хэвийн болгож өгөөд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 135/,

 

Гэрч өгсөн: “...тухайн цахилгааны гэмтлийг засварлахаар очсон цахилгаанчин гэмтлээ салгаж ажлын байрыг бэлтгэж гэмтлийг засварлаж сэргээгээд хэвийн болгосны дараа хүчдэлийг өгч түүний гэмтлийг шалгаад хэвийн байвал байгууллагын диспетчерт мэдэгдэнэ. Газар дор явж байгаа кабелийн гэмтлийг засварлах боломжгүй бол агаараар кабел татаж хүчдэл өгч болно. Ингэж агаараар хүчдэл өгөхөөс өмнө газар дор байгаа кабелийн хүчдэлийг салгаж аюулгүй болгосны дараа агаараар кабелийг татаж хүчдэлийг өгч тухайн ажлыг гүйцэтгэнэ.” гэх мэдүүлэг /1-р хх 141-142/,

 

            Гэрч өгсөн: “...Баянмөнх би тэр утсыг татсан болж таарч байна даа гэж байсан. Тэгтэл СӨХ-ийн ажилтан бөмбөгөр дээрээ ачаатай цайвар өнгийн машинтай байсан гэж байна гэхээр нь тэгвэл наад ажлыг чинь, 2 л хийсэн юм байна даа гэж би хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 164-167/,

 

            Гэрч өгсөн: “...дэд станцын түлхүүрийг ХХК-ний жижүүрээс авдаг байсан. Дэд станцын түлхүүр нь гурилын үйлдвэрийн харуул дээр байдаг. Бид нарт ч нэг түлхүүр байдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 171/,

 

            Гэрч өгсөн: “...Төрийн болон Орхон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар үүнтэй холбоотой материалыг хэлэлцэж АИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарч хэрэглэгч байгууллагад хүлээлгэн өгөх ёстой.” гэх мэдүүлэг /1-р хх 177/,

 

Гэрч өгсөн: “.... намайг ажиллаж байх хугацаанд гадна талбайн гэрэлтүүлэг асахгүй болохоор ньнт дуудлага өгөөд гэрэл солиулж байсан. Тэрнээс биш сүртэй гэмтэл гарч байгаагүй. Тэр гадна гэрэлтүүлгийг хариуцдаг гэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 179/,

 

Гэрч өгсөн: “...хүүхэд нас барахын өмнөх өдөр нь манай зээ 10 настай тэр хүүхдийг тогонд цохиулсан юм биш байгаа гэхээр нь юу болсон юм гэсэн чинь манай зээ өмнөх өдөр нь тэр хашаанд хүрээд тогонд цохиулсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /1-р хх 190/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун сарвууны эрхий хурууны дотор хэсэг, сарвууны ар хэсэгт цахилгаан тэмдэг, хүзүүний 2-р нугалмын хугарал, булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүсээн цахилгаан тэмдгүүд нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр хүзүүний 2 дугаар нугалмын хугарал, булчингийн цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал унах үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн болно. Хүзүүний 2 дугаар нугалмын хугарал гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний 2 дугаар нугалмын хугарал гэмтэл нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас зүрх чичирхийлж амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ.” /2-р хх 13-15/,

 

Эрчим хүчний яамны Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын шинжээч, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн нарын гаргасан дүгнэлт: “...Дархан-Уул аймагт байрлах Орон сууцны зориулалттай барилгын дэд станцын кабель шугам шинээр тавих ажил гадна цахилгаан хангамжийн ажлын зургийг хийж гүйцэтгэхээр захиалагч, ЗТК ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 11 - ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. ...захиалагч байгууллага болох Өгөөж-Ерөө XXК нь зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх мэргэжлийн байгууллага нь хүлээн авч байнгын үйл ажиллагааг хариуцан цахилгаан байгууламжийн дүрэм, техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллах үүргийг одоо болтол биелүүлээгүй байна. ...2 гэрлийн шонг агаараар холбохдоо газар доогуур явсан холболтыг салгаагүй, төмөр шингийн таг дотор байрлаж байгаа кабелийн холболтын үзүүрүүдийг шалгаж үзээгүй байсан учраас төмөр хашаанд хүчдэл үүсэж тухайн талийгаач хүүхэд хүчдэлд нэрвэгдэн нас барсан гэж үзэж байна. ...2 ширхэг гэрлийн шонг агаараар холбох ажил хийсэн цахилгаанчид газраар явсан 380 волтын кабель утсыг хүчдэлгүй болгох төмөр шонд утасны газраар явсан 380 волтын кабел утсыг хүчдэлгүй болгох, төмөр шонд утасны үзүүрүүд хүрсэн эсэхэд шалгалт үзлэг хийж гэмтлийг бүрэн устгах үүрэгтэй. Дэвшил хотхоны 17 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг захиалагч байгууллага нь зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх, мэргэжпийн байгууллага нь хүлээн авч байнгын үйл ажиллагааг хариуцан Цахилгаан байгууламжийн дүрэм техникийн ашиглалтын дүрэм аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллаагүйгээс болж хүний амь нас эндсэн байна.” /2-р хх 46-51/,

 

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19/2021/01 дугаартай ослын дүгнэлт:

1.Тухайн үед буюу 2020 онд Дархан-Уул аймгийн,т мөрдөж байсан бүтэц, орон тоогоор цахилгааны инженер цахилгаанчдыг мэргэжил арга зүйгээр удирдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

2.НААҮГ-ын цахилгаанчин *******,*******,*******, нарт 2020 оны 02, 03 дугаар саруудад Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэр Дэвшил хотхон 17-р байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийг засварлах ажлыг хийж гүйцэтгэх талаар өгсөн тэмдэглэл болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримт байхгүй байна.” /2-р хх 72/,

 

Шинжээчийн өгсөн: “...нэр бүхий цахилгаанчид гэмтэлтэй кабелийн утасны гэмтлийг илрүүлэх, шалгах ажлаар орсон л бол агаарын утсыг тогтоохоос өмнө кабель утсыг тэжээл буюу гүйдлийг салгах ёстой. ...Гэмтэлтэй кабелийн цахилгааны тэжээлийг салгаагүйн улмаас гэмтэлтэй кабелаас тог хашаанд дамжсан нь хүний амь насанд хохирол учруулсан.” гэх мэдүүлэг /2-р хх 97-98/,

 

Шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-07-020/10 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт:

“...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрсэн 14 настай нас барсан гэх үндэслэлтэй байна. Орон сууцны байрны гадна талбайн төмөр хашлагыг гэрэлтүүлгийн шонтой гагнаж холбосон байгаа "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД43-101-03-ИЙН 6.1.34-д гудамжны гэрэлтүүлгийн тулгуурыг явган хүний зам ба зааглалтын ногоон бүсэд байрлуулахдаа замын хашлагаас тулгуурын гадаргуу хүртэл 0.6 м-ээс багагүй зайнд байвал зохино. Энэ зайг орон сууц бүхий хорооллын гудамжинд 0.3 м хүртэл багасгаж болно гэх заалтыг бүрэн хангахгүй байна. ...Нэг дугаартай хавтаст хэргийн 14 дүгээр хуудасны 27 дугаар фото зургаас үзэхэд хэрэг осол болсон гэх тухайн нөхцөл байдалд ХК-ны техник бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргааас 2020 оны 08 дугаар сарын Ю-ны өдөр авсан мэдүүлэгт "...хүүхдийн тоглоомын талбайн төмөр цэнхэр хашаанд хүчдэл хэмждэг 2 туйлт 1Ш1-Т 11Т15С маркийн индикатораар хэмжихэд 226В зааж байна гэж мэдүүлсэн байна. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр осол гарсан газарт хийсэн үзлэг, нөхцөл байдалд шинжээчийн тэмдэглэл хийгдэж,аас авсан тодруулга тайлбарт тусгагдсан байна. Энэ нь хүний амь насыг хохироох боломжтой. ...Өгөөж Ерөө ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.

28 дугаар зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх,

35 дугаар зүйлийн 35.1 Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина, заасан үүргийг биелүүлж ажиллаагүй байна. ДЖ Трейд ХХК нь гадна гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхдээ зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул тус компанийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна,

28 дугаар зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах,

35 дугаар зүйлийн 35.1 Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг  стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэснийг хэрэгжилтийг биелүүлээгүй байна.

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн ажил олгогч нь холбогдох дүрэм, журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, мөн үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулахад шаардлагатай дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна,

28 дугаар зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах,

28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх,

35 дугаар зүйлийн 35.1 ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасан үүргийг биелүүлж ажиллаагүй байна,

Мөн Дархан-Уул аймгийнн үйлчилгээний газрын тухайн ажил үйлчилгээг үзүүлсэн инженер, техникийн ажилтнууд нь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэж заасан үүргээ биелүүлээгүй байна,

Гэрэлтүүлгийн 2 шонг агаараар холбохдоо тэжээлийн утсыг гэрэлтүүлгийн шонгийн гадна талаар илээр татаж төмөр шонд холболтын хэсгийн утасны үзүүр хүрсэн мөн газраар явсан 380В-ын кабель утсыг хүчдэлгүй болгож гэмтлийг устгах ёстой байсан,

Энэ нь "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД43-101- 03-ийн 2.1.9 Агаарын шугамын тусгаарлах шон дээр байрлах дамжуулагч утаснаас бусад тохиолдолд кабель ба утасны залгаас ба салбарлагыг холболт ба салбарлагын хайрцаг тусгаарлагч бүхий корпус дахь холболтын ба салбарлагын хавчаар, барилгын тусгай хийцийн нүх, цахилгаан төхөөрөмж, машин, аппаратын арьсны дотор хийж гүйцэтгэх ёстой.

Тусгаарлах шон ба тулгуурт дамжуулах утсыг холбох буюу салбарлахдаа шууд тусгаарлагчийн дэргэдээс, дамар, тусгаарлуурын дээрээс нь уяж авах ёстой гэх заалтыг зөрчсөн байна.

“...Захиалагч ХХК нь орон сууцны гадна гэрэлтүүлгийг Дархан уул аймгийн Орон нутгийн өмчийн албанд хүлээлгэн өгөхөөр 2013.11.25-ны өдөр 16 дугаар "Гадна гэрэлтүүлэг холбогдох шугамыг хүлээлгэн өгөх тухай" албан тоотыг хүргүүлсэн боловч тухайн албанаас 16 дугаартай хүсэлтийн дагуу хариу хүргүүлсэн албан бичиг, тоот хавтас хэрэгт авагдаагүй байна,

“Өгөөж Ерөө” ХХК нь 2011 оноос хойш орон сууцны гадна гэрэлтүүлэг, дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг аймгийнГазарт, ДСЦТОХК-д хүлээлгэн өгөөгүй байгаа нь "Эрчим хүчний тухай" хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,13-д заасан эрх үүргийн хэрэгжилтийн хангуулж ажиллаагүй байна,

Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц ХК нь КТП-406 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 2011 оноос хойш хангаж ирсэн боловч цахилгаан эрчим хүч түгээх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын хувьд "Өгөөж Ерөө" ХХК-ийн эзэмшлийн КТП-406 дэд станц, 6 кВ-ын кабель шугамын ашиглалт болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх талаар эзэмшигч ХХК- д хандсан ямар нэгэн албан шаардлага, арга хэмжээ авч байгаагүй нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн 25.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ, 25.1.2-д хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх, "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 9 дүгээр зүйл Хангагчийн эрх, үүргийн 9.2.2-д хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна,

АймгийнГазар нь Дэвшил хотхоны 17 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг өөрсдийн хөрөнгөд хүлээн аваагүй гэх боловч Хавтаст хэрэг 2-ийн 236-р хуудаст дээрх байрны гэрэлтүүлэгт засвар үйлчилгээ хийдэг байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.н үйлчилгээний газрын цахилгааны инженер болон цахилгаанчид гэрэлтүүлгийн 2 шонг агаараар холбохдоо тэжээлийн утсыг гэрэлтүүлгийн шонгийн гадна талаар илээр татаж төмөр шонд холболтын хэсгийн утасны үзүүр хүрсэн, мөн газраар явсан 380В-ын кабель утсыг хүчдэлгүй болгож гэмтлийг устгах ёстой байтал тухайн чиг үүрэг бүхий аюулгүй ажиллагааг хангуулаагүй байгаа нь "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД43-101 -03 -ийн 2.1.9 Агаарын шугамын тусгаарлах шон дээр байрлах дамжуулагч утаснаас бусад тохиолдолд кабель ба утасны залгаас ба салбарлагыг холболт ба салбарлагын хайрцаг тусгаарлагч бүхий корпус дахь холболтын ба салбарлагын хавчаар, барилгын тусгай хийцийн нүх, цахилгаан төхөөрөмж, машин, аппаратын арьсны дотор хийж гүйцэтгэх ёстой. Тусгаарлах шон ба тулгуурт дамжуулах утсыг холбох буюу салбарлахдаа шууд тусгаарлагчийн дэргэдээс, дамар, тусгаарлуурын дээрээс нь уяж авах ёстой гэх заалтад тавигдах шаардлага зөрчигдсөн байна.”

Мөн хариултын хүрээнд 2.10-т дэлгэрэнгүй тусгаж өгсөн болно. ...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрснээс 14 настай нас барах шалтгаан болсон.” /5-р хх 35-48/,

 

Шинжээч өгсөн: “...Дархан-Уул аймаг дахь үйлчилгээний газрын үйлчилгээний ажилчид засвар үйлчилгээ хийхдээ Эрчим хүчний тухай хуулийн 30.1.3 дахь заалт, холбогдох болон техникийн аюулгүй ажиллагааны болон ашиглалтын дүрэм журмыг мөрдөж ажилласан бол хүний амь нас хохирохгүй байсан. үйлчилгээний ажилчин цахилгааны инженер*******, цахилгаанчин *******,, нарын Дэвшлийн 17.1 дүгээр байрны гэрлийн шонд засвар үйлчилгээ хийхдээ дээр дурдсан хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас тухайн осол болоход шууд хамааралтай гэж үзэж байна. ХК-ны Дэвшил 17.1 дүгээр байрны гадна байрлах КТП-406 дэд станцад техникийн комисс ажилласан боловч улсын комисс ажилласан гэх нотлох баримт хангалтгүй байсан тул Дэвшлийн 17.1 дүгээр байрны гадна байрлах КТП-406 дэд станцыг эрчим хүчээр хангаж ашиглалтад оруулсан байна. Ээ нь Барилгын тухай хуулийн 15.5 дугаар хэсэгт заасныг зөрчсөн байгаа боловч хүний амь нас хохироход хамааралтай гэж үзэх боломжгүй байна. Харин Өгөөж-ерөө ХХК нь Дэвшлийн 17.1 дүгээр байрны гадна гэрэлтүүлгийг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Улсын комисст хүлээлгэн өгснийг дагуу тус байрны гадна гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллага болон нийтийн аж ахуйт актаар өмчлөлд хүлээлгэн өгөөгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13 дахь заалтыг зөрчсөн байна. Энэ нь хүний амь нас хохирсон осолтой шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байхгүй байна. Эрчим хүчний яамны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/2020 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хавтаст хэрэг болон холбогдох бичиг баримтыг үзэхэд КТП-406 дэд станцад ямар нэгэн цахилгааны гэмтэл илрээгүй болно. Дархан сумын 8 дугаар багт байрлах дэвшил 17 дугаар байрны ард байрлах КТП-406 дэд станц 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэвийн үйл ажиллагаатай байсан. Харин тус байрны тоглоомын талбайн гэрэлтүүлэгт цахилгааны гэмтэл гарч осол болсон.” гэх мэдүүлэг /5-р хх 53-58, 205-207/,

 

Шинжээч өгсөн: “...барилга угсралтын ажил 2012 онд эхэлж 2013 онд ашиглалтад оруулж 17.1 гэсэн улсын бүртгэлийн хаяг авсан. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлүүд нь 2009 оноос 2013 оны хооронд үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дэвшил 17, 17.1 дүгээр байранд барилга ашиглалттай холбоотой нөхцөл байдал үүсээгүй.” гэх мэдүүлэг /5-р хх 209-212/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нараас гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримт /4-р хх 54-107/,

 

Шүүгдэгч*******,*******,*******, ******* нарын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2-р хх 154-157/, шүүгдэгч иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 165-166/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 169-170/, шүүгдэгч*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 173-174/, шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 177-178/ болон амь хохирогчын төрсний гэрчилгээний, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч******* нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны хүүхдийн тоглоомны талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн цахилгаанчин *******,*******,******* нарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан цахилгааны хэсгийн ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, цахилгааны холбогдолтой осол доголдол гарсан тохиодолд ослын хэмжээг тогтоож арилгах арга хэмжээ авч холбогдох газарт нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон,

шүүгдэгч *******,*******,******* нар нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг чанд сахих цахилгааны осол доголдол гарсан тохиолдолд мэдээллийг холбогдох газарт мэдэгдэж ослын хэмжээг тогтоох арилгах шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Мөн Дархан хотын тохижилт үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд нь дүрэм журмаа гүйцэтгэхгүй, хууль, дүрэм журмаа зөрчиж бусдад үндэслэлгүй тушаал шийдвэр өгдөг зэрэг удирдлагын зүй бус харилцаа энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаалсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд дээр маргахгүй байгаа, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч : “Сэтгэл санааны хохирлын баримт байхгүй гэдэг зүйл яригддаг. Амь нас хохирсон гэмт хэргийн хохирлын талаарх  Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслээд манай зүгээс бага насны хүүхдийн амь нас хохирсон учир хохирол тооцох аргачлалаар тооцох боломжгүй. Иймд сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнтэй ижил төстэй хэргийг дээд шүүхэд шийдвэрлэж байсан тохиолдлууд байдаг. Хүүхэд нас барсан байхад баримтаар шаардах нь өрөөсгөл ойлголт. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны эмчилгээ хийлгэхийг баримтаар хязгаарлах боломжгүй гэж үзэж байна. “Өгөөж ерөө” ХХК 20,000,000 төгрөг хохиролд өгсөн. “” ХК хохирол төлөх боломжгүй, шүүхээс гаргуулахаар шийдвэл төлнө гэдэг байдлаа илэрхийлдэг. Харин Дархан хотын тохижилт хохирол төлөх боломжгүй гээд 4 ажилчнаараа туг дахиад байж байгаа байдал харагддаг. Иймд үлдэгдэл хохирлыг иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах боломжтой гэж үзэж байна” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хуульд заасан журмын дагуу гэм буруу нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч талаас “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулах хүсэлтийг мөн гаргаж өгч байсан. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм бруудайт тооцох нь зүйтэй гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой үүрэг хүлээсэн мэргэжлийн хүмүүс ажил үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогдсон. Улсын комисс хүлээж аваагүй байхад цахилгаан түгээгээд иргэд ашиглаад явж байсан нь тогтоогддог. Төрийн өмчит хувьцаат компани, мэргэжлийн байгуууллагын буруутай үйлдлээс болж хүүхдийн амь нас хохирсон. Иймд хохирлыг үлдэгдэл хохирлыг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээж сүлжээ” ХК, Дархан хотын тохижилт хоёр нь хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр тухайн байгууллагууд, холбогдох ажилчид үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон учир хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гэж үнэлж байгаа нь эхний ээлжийн нэхэмжлэл гэж харж байна, оршуулгын зардал төлчихөөд сэтгэл санааны хохирол төлөхгүй гэж байгаа нь боломжгүй, хүний ёсонд нийцэхгүй зүйл. 50,000,000 төгрөгийг сэтгэл санааны болон бусад хохирол гэж тодорхойлсон. Бусад нь гэдэг нь хохирогчийг өсгөхөд зориулсан цаг хугацаа болон мөнгөн зардал гарж байж өсгөж хүмүүжүүлж байгаа үүнийг ийм байдлаар нотлоно гэсэн зохицуулалт байхгүй. Улсын дээд шүүх Маралмаа, Цогт нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар 50,000 нэгжтэй тэнцэх буюу 50,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Иймд хохирол төлбөрт үлдэгдэл 29,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэж,

 

Иргэний хариуцагч “Өгөөж ерөө” ХХК-ийн өмгөөлөгч... “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр шүүгдэгч нар маргадгүй. Манай байгууллагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын зардалд 9,800,000 төгрөг, мөн 20,000,000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь “Өгөөж ерөө” ХХК-аас нэхэмжлэх зүйлгүй  гэсэн. Хэрэгт сэтгэл санааны хохирлын баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү” гэж,

Иргэний хариуцагч “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээж сүлжээ” ХК-ийн өмгөөлөгч...“Хохирогч талаас иргэний хуулийн нэг ч заалтыг дурдаж тайлбарласангүй. Гэм хортой холбоотой асуудалд хуулийн заалтаа барьж мэтгэлцмээр байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг гэдэг хоёр өөр байдаг. Энэ 29,000,000 төгрөг бодит хохирол биш, учирч болзошгүй хор уршиг гэж үэж байна. Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хор уршиг учраагүй гэж хэлсэн зүйл биш шүү ... харин хохирогч тал сэтгэл санааны эмчилгээ хийлгэсэн талаар баримт гаргаж өгөөгүй. Яг сэтгэл санааны хохирол төлөх талаар, хэмжээ тогтоосон хуулийн зохицуулалт байдаггүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын яриад байгаа хохирлын хэмжээ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хэлээд байгаа болохоос гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн хэмжээг тодорхойлсон зүйл биш шүү.  Энэ хэрэг дээр “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээж сүлжээ” ХК- нь иргэний хариуцагчаар татагдах ямар ч үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Прокурорын дурдаад байсан бримтууд дотор “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг гэм хор учруулсан, буруутай этгээд гэж нотлох болмжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл гэм буруутай нь тогтоогдоогүй байгууллагаас гэм хор нэхэмжлэх үндэслэл байхгүй. Харин жинхэнэ иргэний хариуцагч бол гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн 4-н шүүгдэгч. Мөн иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасныг дагуу Дархан хотын тохижилт нь шүүгдэгч нарыг ажиллуулж байгаа байгууллагын хувьд гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй. Хохирогч талаас “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас үндэслэлгүй нэхэмжлээд байдаг, иргэний нэхэмжлэгч маш тодорхой нэхэмжилж байж шүүх шийдвэрлэх боломжтой. Хохирогч тал 50,000,000 төгрөгийг юунаас бодож гаргасан талаар ойлгомжгүй. Иймд“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоол үндэслэлгүй гэж үзэж байна” гэж,

 

Иргэний хариуцагч “Дархан хотын тохижилт”-ийн хууль ёсны төлөөлөгч : Манай байгууллагаас тодорхой хэмжээний хохирлыг барагдуулах боломжтой. Харин дангаар 29,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй” гэж,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ...”Шүүгдэгч нарыг нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээр маргах зүйлгүй, боломжийнхоо хүрээнд гэм хорын хохирол төлсөн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэж тус тус мэтгэлцлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

шүүгдэгч******* нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн цахилгаанчин *******,*******,******* нарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан цахилгааны хэсгийн ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах хяналт тавих хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, цахилгааны холбогдолтой осол доголдол гарсан тохиолдолд ослын хэмжээг тогтоож арилгах арга хэмжээ авч холбогдох газарт нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүй,

 шүүгдэгч*******,*******, ******* нар нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн дүгээр байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож,аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 1.6.6-дд тоног төхөөрөмж, байгууламжийн засварын ажлыг зохион байгуулах, засварын ажлын технологи, засварт бэлтгэж гаргах болон засварын гүйцэтгэл, чанарыг дүгнэх, засварлагдсан тоног төхөөрөмжийг хүлээн авах, техникийн баримт бичгийг бүрдүүлэх, асуудлыг байгууллагын дотоод дүрэм журмаар зохион байгуулна гэж заасныг, "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД43-101 -03 –ийн 6.1.28-д кабелийн оруулгаас гэрэлтүүлгийн салбарлаг авахад хүрвэл тулгуур бүрт нь үйлчилгээний аюулгүй байдлыг хангахуйц байдлаар гал хамгаалуур ба автомат тулгуур тавих гэсэн заалтыг,  гэрэлтүүлгийн 2 шонг агаараар холбохдоо тэжээлийн утсыг гэрэлтүүлгийн шонгийн гадна талаар илээр татах төмөр шонд холболтын хэсгийн утасны үзүүр хүрсэн мөн газраар явсан 380вт-ын кабель утсыг хүчдэлгүй болгож гэмтлийг устгаагүйгээс Цахилгаан байгууламжийн дүрмийн БД43-101-03-ийн  2.1.9 Агаарын шугамын тусгаарлах шон дээр байрлах дамжуулагч утаснаас бусад тохиолдолд кабель ба утасны залгаас ба салбарлагыг холболт ба салбарлагын хайрцаг тусгаарлагч бүхий корпус дахь холболтын ба салбарлагын хавчаар, барилгын тусгай хийцийн нүх, цахилгаан төхөөрөмж, машин, аппаратын арьсны дотор хийж гүйцэтгэх ёстой. Тусгаарлах шон ба тулгуурт дамжуулах утсыг холбох буюу салбарлахдаа шууд тусгаарлагчийн дэргэдээс, дамар, тусгаарлуурын дээрээс нь уяж авах ёстой гэх заалтад тавигдах шаардлага зөрчигдсөн”. Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас уг хашаанд хүрсэн 14 настай цахилгаан хүчдэлд цохиулж амь нас нь хохирсон болох нь гэмт хэргийн мэдээлэл авсан тэмдэглэл/1хх-7ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг  /1хх-8-16ху/, хэргийн газрын нөхөн үзлэг /1хх-17-33ху/, хэргийн газарт 2 дахь удаагаа хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-40-55ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг/1хх-88ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-58-60ху/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-61ху/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /1хх-100-101ху/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /1хх-103ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-15ху/, Эрчим хүчний яамны Дотоод аудит, эрсдлийн удирдлагын газрын шинжээч, нарын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/2020 шинжээчийн дүгнэлт /2хх46-51ху/, Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Энхжингийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19/2021/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-72ху/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн магадлагаа/2хх-80ху/, шинжээчгийн мэдүүлэг /2хх89-90ху/, шинжээчийн мэдүүлэг /2хх-97-98ху/ болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж хүний үндсэн эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэм хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй, хор уршиг гарах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол , хор уршиг учирсныг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль , түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Октябрь,*******,*******, ******* нарын үйлдэл нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч*******, *******,*******,******* нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул тэднийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж хуульд заажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байх ба шүүгдэгч*******, *******,*******,******* нар хуучнаар Дархан-Уул аймгийн даргын тушаал /3хх-14, 17, 18, 20 ху/, албан тушаалын тодорхойлолт /3хх-21-26ху/ болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогч Дархан хотын тохижилт ОНӨААТҮГ-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй нь хуулийн этгээдийн нэрийг Дархан хотын тохижилт ОНӨААТҮГ гэж өөрчлөн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 000229253 гэрчилгээ авсан байна. /5хх-223 ху/

Иргэний хуулийн 498 дугаар 498.5-д зааснаар гэм хорыг арилгасан байгууллага өөрт хохирол учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нар нь амь хохирогчийн оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт 16854239 төгрөг нэхэмжилснийг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд иргэний хариуцагч ХХК-иас 9.854.239 төгрөг, ХХК-иас 7.000.000 төгрөг тус тус төлсөн /4хх-139ху/ байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нараас сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17/21 дугаартай магадлалаар “ нь сэтгэцийн хувьд гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй”, “төрсөн хүү нь 2020 оны 08 сарын 09-нд тогонд цохиулж нас барсанаас шалтгаалант Гэмтлийн дараах стрессийн эмгэг үүссэн бөгөөд энэ нь цочимтгой, айдас, түгшүүр, сэтгэл түгшил, нойргүйдлийн шинжээр тод илэрч байна” гэсэн дүгнэлтээр сэтгэл санааны хохирол хүлээсэн нь тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч “Өгөөж Ерөө” ХХК-наас 20.000.000 төгрөг, шүүгдэгч******* 250.000 төгрөг, Н.Мягмар 250.000 төгрөг,******* 250.00 төгрөг, ******* 250.000 төгрөг нийт 21.000.00 төгрөгийг төлсөн байх тул иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар үлдэх 29.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Дархан хотын  тохижилт үйлчилгээ гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчт олгох зүйтэй.

Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах хуульзүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: ХК нь "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 9 дүгээр зүйл Хангагчийн эрх, үүргийн 9.2.2-д хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй боловч энэ хэргийн хохирол, хор уршиг нь бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор учирсан байх тул гэмт хэргийн шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна гэж дүгнээд гэм хорын хохирол гаргуулаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч тус бүр 1 жилийн хугацаагаар хорих оногдуулах, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Энэ хуулийн 4.2-т яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэдэг шаардлагатай байдаг. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчийн эрхийг тодорхой хэмжээгээр сэргэсэн байх шаардлагатай, ялыг бусад байдлаар хөнгөрүүлэх тохиолдолд хохирол төлсөн байх гэдэг Эрүүгийн хуулийн зохицуулалт байдаг. Учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч төлөх эсэх талаар тодорхой зааж өгсөн зохицуулалт байхгүй. Тэгэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үндсэн зорилго мөн хохирол төлбөр төлөгдсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тодорхой үндэслэл бүхий санал байх ёстой. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж дүгнэж байна” гэв.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй ба хүнийг ямарваа нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж үл болно гэж Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд тодорхой зааж тунхагласан бөгөөд хуулийг алагчлахгүй хэрэглэх үүрэг нь шүүхэд ногддог болно.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхэд хамаарах ойлголт юм.

Шүүгдэгч*******,*******,*******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой болон цар тахал өвчний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, ялын төрлийг солих зорилготой 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

            Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчт сэтгэл санааны хохирол 29.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Дархан хотын  тохижилт үйлчилгээний гаргуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй тул өмгөөлөгчийн Өршөөлийн хуульд хамааруулахгүй гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Октябрь, Н.Мягмар,*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Октябрь, Н.Мягмар,*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтрийг Дархан хотын тохижилт ОНӨААТҮГазарт буцаан олгож, амь хохирогчын WRLDWD гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, хар шаргал өнгийн майк 1 ширхэг, хар шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******,*******,*******,*******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Октябрь, Н.Мягмар,*******, *******  нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, Н.Мягмар,*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч хууль ёсны төлөөлөгч, нарт амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд 16854239 төгрөг нэхэмжилснээс иргэний хариуцагч “Өгөөж ерөө” ХХК 9854239 төгрөгийг, ХК-иас 7.000.000 төгрөгийг төлснийг дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Дархан хотын  тохижилт үйлчилгээ 29000000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн гэх газар оршин суух хаягтай /РД:, утас:, /, Дархан-Уул аймгийн гэх газар оршин суух хаягтай /РД: /-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтрийг Дархан хотын  тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазарт буцаан олгож, амь хохирогчын WRLDWD гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, хар шаргал өнгийн майк 1 ширхэг, хар шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэг учралын бичлэг бүхий 1 ширхэг Cидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Октябрь, Н.Мягмар,*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Октябрь, Н.Мягмар,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ