Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 279

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00073/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ... , харилцах утасны дугаар ... , Б.С-ын нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... тоотод оршин суух, регистрийн дугаар .... , харилцах утасны дугаар .... , ....-д холбогдох 

 

Нэр төр сэргээлгэж, ....-гаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр гутаасан мэдээллийг залруулга хийлгүүлж, албан ёсоор уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , иргэдийн төлөөлөгч Д.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... оны Улсын Их хурлын сонгуульд Монгол Ардын намаас Дархан-Уул аймгийн .... дугаар тойрогт нэр дэвшиж Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... багууд, ...... сумын иргэд сонгогчдын хамгийн олон буюу 6320 санал авч, Улсын хурлын сонгуульд ялалт байгуулж, Монгол улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон Д.Х нь .....-ны өдөр олон нийтийн ..... телевизээр Монгол орон даяар цацагдсан ..... ярилцлага нэвтрүүлэгт оролцох үедээ сэтгүүлч Ч.Л гийн асуултад хариулахдаа ...нэг юмыг бид ярих ёстой. Өнөөдөр би ......д нэг хүсэлт тавиад байгаа юм. Би ерөнхий сайдад ч уг нь ярьж байсан Монголчуудыг бид нар нэг юманд хэвшүүлмээр байна гэж. Энэ юу вэ гэхээр бол энэ усанд ордог болгомоор байна аа. Монголчуудыг гэж, усанд ордог энэ хэвшлийг тогтоохгүй бол үнэхээр одоо хөдөө орон нутаг, энэ манай гэр хороолол энэ тэр бол зүгээр та нар одоо гэр хорооллынхныг намайг ингэж хэлбэл бараг доромжлолоо гэж хэлэх байх... би тэгэхдээ бол хөдөө орон нутгийн амьдрал мэднэ шүү. Би хүүхэд байхдаа бол 7 хоногт нэг удаа сумын халуун усанд ордог бид нар чинь сумын халуун усандаа ордог ийм байсан. өнөөдөр жишээлэх юм бол гэр хорооллын айлууд хөдөө сумдуудаар яваад харахад миний ээж, миний дүү нар одоо хөдөө байна. Би жишээлэх юм бол одоо бодит амьдрал дээр аваад хүн доромжлохгүй, өөрийнхөө дүү нар дээр аваад ярих юм бол өвөл өвөлжөөн дээрээ малаа хараад байж байгаа хүн 7 хоног бүхэн усанд ордог гэж би

хэлж чадахгүй... гэр хорооллын энэ хөдөө сумдуудын энэ бүх хүмсүүдийг усанд орох бололцоогоор нь хангаж өгөх нөхцөлийг бүрдүүлж өгөх ийм ажлыг .....д эхлүүлээч ээ гэж би ....-ы засаг даргаас хүсээд байгаа юм. Энэ бол манайд арьсны чиглэлийн ялангуяа харшил элдэв долоо арьсны чиглэлийн ёстой нөгөө хамуу замуу юу байдгийн энэ өвчлөлийг бууруулахад бол асар том түлхэц болно.

Сэтгүүлч: Д-д бол энэ асуудал хүнд биз, Улсын их хурлын гишүүн ....-: хүнд, гэр хороололд би бол одоо Д-ы гэр хорооллын улсуудыг би одоо бүтэн бүгдээрээ тийм бололцоогоор хангагдсан гэж үзэхгүй.. гэх зэрэг байдлаар ДУ аймгийн тэр дундаа өөрийн сонгогдсон тойрог болох .... дугаар тойргийн ДС-н .......  багийн, ....... сумдын нийт гэр хорооллын, хөдөөгийн иргэдийн нэр төрийг усанд ордоггүй, арьс өнгөний өвчлэлтэй гэх зэргээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд гутаасан ярилцлага өгсөн юм. Нэхэмжлэгч Б.С- миний бие УИХ-ын гишүүүн ....-гийн ...... оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж сонгогдсон ..... дугаар тойрогт хамаарах Дс-н ... тоотод хүүхэд ахуй цагаасаа амьдарч, өсөж хүмүүжиж ирсэн бөгөөд тус багийн гэр

хорооллын иргэдийн нэг иргэн билээ. Миний бие гэр хорооллын иргэний хувьд ..... ярилцлага нэвтрүүлэгт орох үедээ хэлсэн дээрх яриаг иргэн миний нэр төрд халдсан нэр хүндийг маань гутаасан хууль бус үйлдэл гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийн гаргаж байна.

Учир нь УИХ-ын гишүүн ....-гийн оролцсон тус ..... ярилцлага нэвтрүүлэг ..... телевизээр гарсан даруйдаа олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан бөгөөд www.youtube.com www.facebook.com зэрэг сайтуудад тавигдаж тус нэвтрүүлгийг үзсэн хэдэн мянган хүн УИХ-ын гишүүн ....-гийн ДУ- аймгийн гэр хорооллын, хөдөө сумдын иргэдийн талаар нэр төрийг нь гутаасан ярианд итгэж сэтгэгдэл хэсэгт Д-ы иргэдийг усанд ордоггүй, заваан бохир, усанд орж байлдаа, усанд орж сур, усанд ор, Д-хан хамуутай зэрэг агуулга бүхий сэтгэгдэл үлдээж ДУ аймгийн харьяа гэр хороолол, хөдөө сумдад амьдардаг иргэдийн түүний дотор мөн багтах гэр хорооллын иргэн Б.С- миний нэр төр гутаагдаад байна.

Миний бие хэдийгээр гэр хорооллын иргэн боловч 7 хоног бүр усанд ордог бөгөөд надад ямар нэгэн арьс өнгөний өвчин байхгүй билээ. УИХ-ын гишүүн ....- төрийн өндөр албан тушаалтай, ДУ аймгийн иргэдийн төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд гэр хорооллын болон хөдөө сумдын иргэдийн талаар бодит бус, нотлогдоогүй, нэр төрийг нь гутаасан шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан явдал нь иргэн миний нэр төрийг гутаасан байж болшгүй үйлдэл гэж үзэж байна. "http://www.youtube.com" хуудсанд нийтлэгдсэн тус нэвтрүүлгийг -ны өдрийн байдлаар 381155,  www.facebook.com сайтад Puzlle Politics хаягт нийтлэгдсэн тус нэвтрүүлгийн хэсгийг -ны өдрийн байдлаар 196000 удаа тус тус үзэж 1983 удаа цааш нь түгээж, 1000 гаруй сэтгэгдэл бичигдсэн байна. Дээрх сэтгэгдлүүд дотор ДУ аймгийн иргэдийг усанд ордоггүй, бохир заваан, өвчтэй гэх зэргээр ойлгож бичсэн сэтгэгдлүүд хэдэн зуугаараа байх бөгөөд энэ бүхнээс ДУ аймгийн иргэн, ДС ... тоотод оршин суух Б.С- миний нэр төр гутаагдаж байна. Найз нөхөд, цахим орчны хүрээлэлд ч мөн Д-ы иргэд усанд ордоггүй, усанд орсон уу гэх зэрэг доог тохуу болох тохиолдол дээрх нэвтрүүлэг гарсан өдрөөс эхлэн олширч нэр төр минь гутаагдаж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйл

1. Улсын Их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална.

2. Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтуудыг УИХ-ын гишүүн ....- бүхэлд нь зөрчиж сонгогдсон тойргийнхоо сонгогч, гэр хорооллын эгэл иргэдийн түүний дотор мөн иргэн Б.С- миний нэр төрийг гутаасан хариуцлагагүй үйлдэл, үг яриа гаргаж олон нийтэд уг нэр төр гутаасан мэдээллээ тараасанд туйлын гомдолтой байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч, УИХ-ын гишүүн ....- нэр төр гутаасан худал мэдээлэл тараасан арга хэрэгслээрээ буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уулчлалт гуйж, залруулга хийх арга хэлбэрээр иргэн Б.С- миний нэр төрийг минь сэргээх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ....-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....- миний бие нь .... оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд МАН-аас ДУ аймгийн .... дугаар тойрогт нэр дэвшиж Улсын их хурлын гишүүн болж одоо гишүүний үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Миний бие ....... телевизийн ....... ярилцлага нэвтрүүлэгт оролцож Монголчуудыг бид нар нэг юманд хэвшүүлмээр байна. Энэ юу вэ гэхээр бол энэ усанд ордог болгомоор байна. Монголчуудыг гэж хэлсэн, ийнхүү хэлэхдээ миний бие өөрийн сонгогдсон тойргийн иргэдийг онцгойлон ярьсан зүйл байхгүй бөгөөд нийт улс орны хэмжээнд тэр дундаа хөдөө орон нутагт хүн амын нягтшилт ихтэй сум, дүүрэг, хороодод нийтийн халуун усны хүрэлцээ хангамж ямар түвшинд байгаа талаар өөрийн төрсөн дүү нар дээр жишээ авч ярьсан бөгөөд хэн нэгэн иргэний нэрийг онцгойлон дурдаж, нэр төрийг нь гутаасан гэж үзэхгүй байна.

Улсын их хурлын гишүүний хувьд иргэдтэйгээ уулзах, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор уулзалт хийдэг. Уг уулзалтын үеэр энэ мэт олон хүндрэлтэй асуудлууд байгаа талаар иргэд маань өөрсдөө ярьж хэлдэг, цаашид УИХ-ын гишүүний хувьд орон нутгийн засаг захиргаа, төрийн эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлэх тал дээр анхаарч ярьж, хэлж өгөөч гэсэн хүсэлтийг иргэдийн зүгээс удаа дараа тавьж байсан. Тиймээс л дээрх ярилцлага нэвтрүүлгийн үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан бөгөөд нэхэмжлэгч иргэн Б.С-ыг тухайлан нэр зааж, онцлон ярьсан зүйл огт байхгүй болно.

Эрх зүйт төрийн мөн чанар нь иргэдийнхээ үндсэн эрх, эрх чөлөөг хэрхэн баталгаажуулан хамгаалснаас ихээхэн хамааралтай байдаг, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байх бөгөөд нийтийн халуун усны хүрэлцээ муу байгаа нь иргэдийн дээрх эрх зөрчигдөх нэг шалтгаан болж байгаа талаар ярьсан.

Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлд зааснаар Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасны дагуу УИХ-ын .... дугаар тойрог болон нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Тиймээс УИХ-ын .... дугаар тойргийн ард иргэдийн ахуй амьдралд тулгамдсан нийтийн эрх ашгийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэвэл зохих энэ мэт аливаа асуудал болон нийт ард иргэдийн аж ахуйд тулгамдсан асуудлыг цаашид ч зохих түвшинд сонгогч иргэдийнхээ саналыг авч, төр, захиргааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно. .... телевизийн ........-ны өдрийн .... ярилцлага нэвтрүүлгээр оролцож ярилцлага өгөхдөө нэхэмжлэгч Б.С-ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл огт ярьж, хэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.С-ын тус аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч ....-д холбогдуулан нэр төр сэргээлгэж, ....-гаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр гутаасан мэдээллийг залруулга хийлгүүлж, албан ёсоор уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь .... телевизийн .... ярилцлага нэвтрүүлэгт оролцож ...Монголчуудыг бид нар нэг юманд хэвшүүлмээр байна. Энэ юу вэ гэхээр бол энэ усанд ордог болгомоор байна. Монголчуудыг гэж хэлсэн, ийнхүү хэлэхдээ миний бие өөрийн сонгогдсон тойргийн иргэдийг онцгойлон ярьсан зүйл байхгүй бөгөөд нийт улс орны хэмжээнд тэр дундаа хөдөө орон нутагт хүн амын нягтшилт ихтэй сум, дүүрэг, хороодод нийтийн халуун усны хүрэлцээ хангамж ямар түвшинд байгаа талаар өөрийн төрсөн дүү нар дээр жишээ авч ярьсан бөгөөд хэн нэгэн иргэний нэрийг онцгойлон дурдаж, нэр төрийг нь гутаасан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь ... УИХ-ын гишүүн ....-гийн оролцсон тус .... ярилцлага нэвтрүүлэг .... телевизээр гарсан даруйдаа олон нийтийн цахим сүлжээгээр

 

цацагдсан бөгөөд www.youtube.com www.facebook.com зэрэг сайтуудад тавигдаж тус нэвтрүүлгийг үзсэн хэдэн мянган хүн УИХ-ын гишүүн ....-гийн ДУ аймгийн гэр хорооллын, хөдөө сумдын иргэдийн талаар нэр төрийг нь гутаасан ярианд итгэж сэтгэгдэл хэсэгт Д-ы иргэдийг усанд ордоггүй, заваан бохир, усанд орж байлдаа, усанд орж сур, усанд ор, Д-хан хамуутай зэрэг агуулга бүхий сэтгэгдэл үлдээж ДУ аймгийн харьяа гэр хороолол, хөдөө сумдад амьдардаг иргэдийн түүний дотор мөн багтах гэр хорооллын иргэн Б.С- миний нэр төр гутаагдаад байна. Миний бие хэдийгээр гэр хорооллын иргэн боловч 7 хоног бүр усанд ордог бөгөөд надад ямар нэгэн арьс өнгөний өвчин байхгүй билээ. УИХ-ын гишүүн ....- төрийн өндөр албан тушаалтай, ДУ аймгийн иргэдийн төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд гэр хорооллын болон хөдөө сумдын иргэдийн талаар бодит бус, нотлогдоогүй, нэр төрийг нь гутаасан шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан явдал нь иргэн миний нэр төрийг гутаасан байж болшгүй үйлдэл гэж үзэж байна. иргэн миний нэр төрд халдсан нэр хүндийг маань гутаасан хууль бус үйлдэл гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр тэрээр “...миний бие нь .... тоот хаягт бүртгэлтэй оршин суудаг энэ нь УИХ-ын сонгуулийн ...-р тойрогт харьяалагддаг, ....- нь Монгол Улсын Их Хурлын .... оны ээлжит сонгуулийн ....дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдын хамгийн олон буюу 6320 санал авч, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон, ....- нь сонгогдсон тойргийнхоо иргэдийн талаар гутаасан, доромжилсон мэдээлэл хийсэн тул түүнийг тухайн тойргийн Д-ы иргэдээс уучлалт гуйх, тухайн нэвтрүүлэгт залруулга хийлгэхийг шаардаж байна..” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан болно.

 

           Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.С- нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Puzzle Politics сайтад УИХ-ын гишүүн ....- Монголчууд усанд ордог болмоор байна гарчиг бүхий хуулбар, сэтгэгдлүүдийг / хх-ийн 12-28 дугаар хуудас/ хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд үүнийг нотлох зорилгоор шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад тухайн сайтад тавигдсан Улсын Их Хурлын гишүүн ....-гийн .... телевизийн .... ярилцлагыг хуулбарласан бичлэгийг үзлэг хийх журмаар бэхжүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болно.

           Тухайн үзлэгээр Улсын Их Хурлын гишүүн ....-гийн .... телевизийн .... ярилцлагын төгсгөлд буюу ... цаг .... минутанд ....- “... нэг юмыг бид ярих ёстой. Өнөөдөр би ДУ аймгийн ЗЗ-д нэг хүсэлт тавиад байгаа юм. Би ерөнхий сайдад ч уг нь ярьж байсан Монголчуудыг бид нар нэг юманд хэвшүүлмээр байна гэж. Энэ юу вэ гэхээр бол энэ усанд ордог болгомоор байна аа. Монголчуудыг гэж, усанд ордог энэ хэвшлийг тогтоохгүй бол үнэхээр одоо хөдөө орон нутаг, энэ манай гэр хороолол энэ тэр бол зүгээр та нар одоо гэр хорооллынхныг намайг ингэж хэлбэл бараг доромжлолоо гэж хэлэх байх... би тэгэхдээ бол хөдөө орон нутгийн амьдрал мэднэ шүү. Би хүүхэд байхдаа бол 7 хоногт нэг удаа сумын халуун усанд ордог бид нар чинь сумын халуун усандаа ордог ийм байсан. өнөөдөр жишээлэх юм бол гэр хорооллын айлууд хөдөө сумдуудаар яваад харахад миний ээж, миний дүү нар одоо хөдөө байна. Би жишээлэх юм бол одоо бодит амьдрал дээр аваад хүн доромжлохгүй, өөрийнхөө дүү нар дээр аваад ярих юм бол өвөл өвөлжөөн дээрээ малаа хараад байж байгаа хүн 7 хоног бүхэн усанд ордог гэж би хэлж чадахгүй... гэр хорооллын энэ хөдөө сумдуудын энэ бүх хүмсүүдийг усанд орох бололцоогоор нь хангаж өгөх нөхцөлийг бүрдүүлж өгөх ийм ажлыг Д-д эхлүүлээч ээ гэж би Д-ы засаг даргаас хүсээд байгаа юм. Энэ бол манайд арьсны чиглэлийн ялангуяа харшил элдэв долоо арьсны чиглэлийн ёстой нөгөө хамуу замуу юу байдгийн энэ өвчлөлийг бууруулахад бол асар том түлхэц болно.

          Сэтгүүлч: Д-д бол энэ асуудал хүнд биз гэхэд

           Улсын их хурлын гишүүн ....-: хүнд, гэр хороололд би бол одоо Д-ы гэр хорооллын улсуудыг би одоо бүтэн бүгдээрээ 7 хоног болгон усанд ороод тийм бололцоогоор хангагдсан гэж хэлж чадахгүй энэ бол нэг талаасаа иргэдийн буруу биш шүү дээ, жинхэнэ ёстой нөгөө төрийн хийх ёстой ажлуудын нэг шүү дээ, өөрөөр хэлбэл тийм бололцооны нийтийн халуун ус мус энэ юмаар хангах ажлыг бид хийх ёстой л гэж боддог” гэсэн ярилцлага нь  www.youtube.com сайтад нийтлэгдсэн

 

тус нэвтрүүлгийг .....-ний байдлаар 8267 хүний хандалт, 15 сэтгэгдэл, www.facebook.com сайтад 1400 сэтгэгдэл бичснээс сэтгэгдлийн зарим хэсгийг шинжлэн судлав.

           Нэхэмжлэгч Б.С- нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2-т “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

           Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэн шудрага, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ”, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Иргэн өөрийн нэртэй байна” гэж заасан байна.

 

          Иргэн гэдэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгох ба “Нэр төр” гэдэгт иргэний хувийн зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээг, “Алдар хүнд” гэдэгт тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж гэсэн ойлголтыг хамааруулна.

         

           Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан .... ярилцлага нэвтрүүлэгт хийсэн үзлэгээр хариуцагч ....- нь нэхэмжлэгч Б.С-ын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь УИХ-ын сонгуулийн ...-р тойрогт харьяалагддаг боловч ДС-н ..... дугаар тойргийн, гэр хорооллын иргэд, түүнчлэн ДУ аймгийн иргэдийг төлөөлөх, төлөөлөл хэрэгжүүлж байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

        

           Өөрөөр хэлбэл иргэн өөрийн нэртэй байх бөгөөд иргэний нэр нь өөрийн нэр, эцгийн нэр, овгоос бүрддэг. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдал нийцэхгүй, мэдээллийг бусдад мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд дээрх телевизийн ярилцлага нэвтрүүлэгт иргэн Б.С-ын нэр дурдагдаж, нэр төрийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан үйлдэл тогтоогдохгүй, тэрээр тойргийн иргэдийг төлөөлж байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

           Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн, нэхэмжлэгч Б.С-ын нэр төр сэргээлж, ....-гаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр гутаасан мэдээллийг залруулга хийлгүүлж, албан ёсоор уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ын н хариуцагч ....-д холбогдуулан гаргасан  нэр төр сэргээлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төр гутаасан

 

мэдээллийг залруулга хийлгүүлж, албан ёсоор уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдаж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

    

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА

 

 

                                ШҮҮГЧ                                                З.ТУНГАЛАГМАА

 

 

                                                                                            Л.ЭНХТАЙВАН