Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2021/0009

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.*******ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Б.*******т Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, Б.*******т олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий 158/2021/0008/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******,  хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.*******, гэрч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар биечлэн, гуравдагч этгээд Б.*******, түүний өмгөөлөгч Т.******* нар /zoom/-ээр тус тус оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Булган аймгийн .......... сум, .......... тосгоны Найрамдал 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны 1 тоот орон сууц нь 1970-аад оны сүүлчээр тэр үеийн ..........ын Мод бэлтгэлийн аж ахуйн өмчид ашиглалтад орсон. Энэ үеэс эхлэн орон сууцыг Мод бэлтгэлийн аж ахуйн болон .......... хороо захиргааны харьяа байгууллагын ажиллагсдад хувиарлан эзэмшүүлж байсан ба 101 дүгээр байрны 1 тоот орон сууцыг Мод бэлтгэлийн аж ахуйн ажилчин Гантулга 1985 оноос тасралтгүй эзэмшиж байгаад 2013 онд нас барсан байна. Уг орон сууцыг Гантулгын хүү Гантулгын Бат-Энх үргэлжлүүлэн эзэмшиж байгаад 2017 онд иргэн Цэрэн-Очирын *******д таван сая төгрөгөөр худалдсанаар одоо хүртэл ******* нь нөхөр, хүүхэд, аав Цэрэн-Очирын хамт амьдарч байна. Гэтэл дээрх 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч гэх Бат-Эрдэнийн ******* гэж хүн гарч ирж Ц.*******ыг уг орон байрнаас албадан гаргахаар Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Б.*******т өмчлөх эрх олгосон Ү-********** тоот гэрчилгээ, түүнд холбогдох бичиг баримтуудыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлснийг 25-ны өдөр Ц.*******ын төлөөлөгч тани

йлцсан бөгөөд Б.*******т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд байгаа болно. Иймд Бат-Эрдэнийн *******т Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-нд олгосон улсын бүртгэлийн Ү-********** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1-6 тоот гэсний 1 тоотод холбогдох хэсэг, мөн хэлтсээс Б.*******т 2021 оны 01 дүгээр сарын 19-нд олгосон Ү- ********** тоот улсын бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, Б.*******т олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэрэн-Очирын ******* нь... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг учраас эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа... *******д шилжсэн орон сууц 1991 онд хувьчлал явагдсан гэх үед Гантулгын эзэмшилд байсан. Гантулга 2013 онд нас барж, түүний хүү Бат-Энх /1987 онд төрсөн/ уг орон сууцанд 2017 он хүртэл амьдарч байгаад Ц.*******д худалдсан гэж мэдүүлсэн байна. Энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Маргаан бүхий .......... тосгоны байранд хүн ам орон сууцны тооллогоор 2010 онд Гантулга, 2020 онд ******* эзэмшигчээр тоологдож байсан байна. ******* нь одоо орон сууцанд амьдарч байгаа бодит нөхцөл байдал байна. Иймд эрхээ хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа... Нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийх журмаар шийдэх байх. Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.*******ыг уг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл ирээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн... 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн .......... сумын .......... тосгонд болсон дуудлага худалдааны тогтоол нь тэр үед бүртгэлтэй байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмч хувьчлах хуулийн 2.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу явсныг үндэслэл болгосон байгаа юм. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэх юм бол уг хуулийн 13 дугаар зүйлд хувьчлах эд хөрөнгийг заасан байдаг. Энэ нь бага хувьчлал, худалдаа үйлчилгээ болон бусад газрын жижиг үйлдвэрийн газар томоохон бие даасан газар, нэгжийн эд хөрөнгө хамаарна гэж заасан. Орон сууцыг бага хувьчлалд хамаарна гэж заагаагүй. Орон сууц өмчлөх асуудал нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохицуулагдаж хувьчлагдсан. 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Өмч хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлд өмч хувьчлалыг хэн хэрхэн явуулахыг тодорхойлсон. Орон нутгийн өмч хувьчлалыг тухайн орон нутгийн гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комисс эрхлэн явуулах, комиссын шийдвэрээр өмч хувьчлал явагдах, үйлдвэрийн газарт туслах комисс ажиллуулахаар журамласан байгаа. *******ийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэгт ямар ч комиссын шийдвэр тусгагдаагүй. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ эзэмшигчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно гэж заасан байдаг. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлийн төгсгөлд “худалдан авсан этгээд 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмшлийн гэрчилгээ олгохоор тогтов” гэсэн байна. Эрх бүхий этгээдээс авсан гэрчилгээ Улсын бүртгэлийн хэлтэст ирээгүй. Баясгалан юм уу? Баясаа гэдэг хүн миний ойлгож байгаагаар .......... тосгоны мал бэлтгэлийн аж ахуйн дарга Алгаа гэдэг хүний охин байсан юм байна. Орон сууцанд Бат-Эрдэнэ гэх айлаас гадна, Гантулга, Энхтөр, Энхтуяа, Батмөнх, Мөнхтөр гэсэн айлууд амьдарч байсан юм байна лээ. Эдгээр хүмүүст дуудлага худалдаа хийх асуудал нээлттэй байсан юм уу? үгүй юм уу? энэ асуудал тодорхойгүй байна. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст энэ дуудлага худалдаа ямар нэгэн маргаантай зүйл байна уу?, эсхүл эзэмшиж байгааг нотолсон гэрчилгээг шаардах ёстой. Хүн амьдрах зориулалттай орон сууцанд өмчлөх эрхийг ...бүртгэх гэж байгаа бол 1996 оны хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5, 6, 4 дүгээр зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 3, 8-12 дугаар зүйл, 16, 18 дугаар зүйлүүдийн зохих заалтуудыг Улсын бүртгэлийн хэлтэс шалгаж үзэх ёстой. Оршин суугч нар хамт эзэмшиж байсан бол өмчлөн авах эрх үүсэх юм уу? орон сууц өмчлөх хуулиар нэг хүнд нэг л орон сууц өмчлөх, хэрвээ хэд хэдэн орон сууцыг хооронд нь нэгтгэсэн байх юм бол нэгийг нь үнэгүй хувьчлаад бусдыг нь  үнэтэй хувьчилна гэсэн журмаар хувьчлалын асуудлыг шийдэх ёстой. ******* мэдүүлэгтээ 1-6 орон сууцны талаар тодорхой бичээд байдаг. Үнэтэй, үнэгүй хувьчлах эсэх асуудал яригдах байсан. Гэтэл үүнийг хийгээгүй. Алгаагийн Баясгалан 1999 онд нас барсан гэж гуравдагч этгээд тайлбартаа бичсэн байна. *******т 2019 онд буюу 20 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 3 жил,  2020 оны Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 10 жил. Энэ хоёр нийлээд 13 жил болж байна. 20 жилийн дараа өвлөх эрх олгож байгаа юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал байх юм уу?, үүнийг шалгах ёстой байсан. Алгаагийн Баясгалан гэдэг хүнд дээр үед олгогдсон төрсний гэрчилгээг гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд шинээр гаргаж байна. Улсын бүртгэлээс Алгаагийн Баясаа гэдэг хүн нас барсан бүртгэл гарч ирсэн. Үндэсний статистикийн хүний нэрний мэдээллүүд байна. Монгол Улсад Баясаа гэдэг  нэртэй 8 хүн, Баясгалан гэдэг нэртэй 5533 хүн байна... дуудлага худалдаагаар 101 дүгээр байрны 1-6 тоотыг хувьчлан авсан гэх иргэн нь А.Баясгалан гэж байна. Харин 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээн дээр Алгаа овогтой Баясаа гэж бичигдсэн байна... 1994 оны Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 2002 оны Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өв залгамжлах эрхээ алдах хуулийн зохицуулалт орчихсон... заасан хугацаанд өв хөрөнгөө хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих газар гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгэхээр *******ийн өвлөх эрх шаардах эрх нь дуусчихсан байна гэж үзэж байгаа. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 08 өвлөх эрхийн гэрчилгээнд “Булган аймгийн .......... сумын .......... тосгоны ажлын алба” гэсэн тэмдэг дарсан байна. Нотариатын үйлдэл хийх хуульд заасан журмаар өвлөх эрхийн гэрчилгээг орон нутагт болон аймгийн салбарт Улаанбаатар болон Монголын Нотариатын танхимд заавал бүртгүүлж бүртгэл хийгдээгүй байна. Нотариатын үйлдлийг гурван асуудлаар хүчинтэй гэж үзэх боломжгүй байна. Баясаа, Баясгалан гэдгийг лавлаад нас барсны гэрчилгээ тэр үед нь гарч ирсэн бол нэгдсэн журмаар хийх ёстой байсан бүртгэлийг хийгээгүй байна. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэг, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3 дахь хэсэг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг зэрэг заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 6 орон сууцанд нэг гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэний дараа адилхан дугаартай гэрчилгээ гаргасан байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн ...хууль бус болох нь нотлогдож байна... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг захиргааны шүүхийн шийдэх асуудал биш байна. Харин Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна уу? үгүй юу? бүртгэсэн үйл ажиллагааг хуульд нийцсэн байна уу? үгүй юу? хэвээр үлдээх үү? үгүй юу? зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ...Ү-********** гэдгийг *******т нэг номерт олгоод, цаашаа 326, 327 гээд явна гэж хэлээд байна. Энэ дугаарыг Улсын бүртгэлийн хэлтэс хадгалж байсан болж таарч байна... Хадгалж байсан бол ийм үндэслэлээр 6 дугаар хадгаллаа гэдэг тайлбараа ирүүлсэн байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй... Баясаа юм уу? Баясгалан гэсэн хоёр ... хүний аль нэг нь *******тэй хамааралтай юм шиг байна. Энэ хүн нас барсантай холбоотой өвлөх эрхээ алдаж уу?, ...хадгалагдаж байж уу? гэдэг үндэслэлээр би 1994 оны хуулийг ярьсан. Түүнээс хүчингүй болсон хуулийг хэрэглэх тухай би яриагүй... Бид нарын хуулийн практикаас харахад хүмүүст өмчлөх эрх гэдэг ойлголт суугаагүй байсан учраас эзэмших гэж бичсэн зүйл харагддаг... *******ийн мэдүүлэг, баримтыг аваад бүртгэхээ хойшлуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газартай нь харьцаад бүртгэж болох юм байна уу?, үгүй юу? лавлах эрх нь бүгд байсаар байхад үүнийхээ дагуу ажиллаагүй. Нэхэмжлэгч Бат-Энх гэдэг хүнээс 01 тоот орон сууцыг худалдаж авсан худалдах, худалдан авах гэрээ байхгүй... Бат-Энх 2014, 2015 онд Орхон аймагт хашаа байшинтай болчихсон байсан учир тэр байраа зарсан юм байна лээ. Орон сууцыг худалдаж авчихаад Тосгоны захирагчийнхаа албан дээр очиж байсан юм байна. Тэгтэл ******* гэдэг хүн тодорхойлолт аваад явсан. Булган аймагт бүртгэгдсэн байх гэдэг тайлбар өгөөд хөөцөлдөөгүй юм шиг байсан... Тэгээд 2019 онд бид нар гэрчилгээтэй болсон учир та нар мөнгө төгрөг өгөөрэй гэж ярьсан юм байна лээ” гэв.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1991 оны БНМАУ-ын Өмч хувьчлалын тухай хуулийн 2 дугаар зүйл Хувьчлах зарчим нь “Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно, мөн 14 дүгээр зүйлд “Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна" гэж заасны дагуу иргэн А.Баясгалан нь 34 ширхэг тасалбараар давхар байр хэсгийн 5 дугаар байрны 1 дүгээр орцыг худалдан авсныг улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйл заалтыг баримтлан мэдүүлэгт холбогдох нотлох баримтыг хавсарган бүртгэсэн.  “Орхон прожект” XXК нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс таван жилийн хугацаатай хүчин төгөлдөр хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй. Энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний ажил, үйлчилгээний төрөлд тодорхой заагдсан байна... Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.1, 7.3.2, Эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл заалтууд нь нийтийн орон сууцанд өнөөдрийн байдлаар хэрэгжихгүй байгаа... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 2.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглосон. Гэхдээ уг заалт иргэн Б.*******т олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай бүртгэлд хамааралгүй зүйл заалт юм. Учир нь Б.******* нь өвлөх эрхийн дагуу тухайн байрыг орцоор нь бүртгүүлээд дараа нь тоот, тоотоор нь салгаж гэрчилгээ авсан  болно. Тиймээс уг бүртгэлийг дахин бүртгэж гэрчилгээ олгох гэж үзэхгүй. Иргэн Б.*******т 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр гэрчилгээ болно. Учир нь Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан суманд буюу нотариатын үүрэг гүйцэтгэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй болсон бөгөөд үүнээс өмнө суманд хийгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй болно. Иргэн Б.*******т 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон гэрчилгээ нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын дагуу бүртгэж олгосон гэрчилгээ тул хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд иргэн Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй иргэн Б.*******т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан Ү-********** дугаартай гэрчилгээ нь давхардсан байна гэж хэлж байна. Энэ нь анх бүртгүүлэхдээ 2006 онд бүртгүүлсэн байсан. Үүнийг салгаж зөвхөн нэг тоотыг нь бүртгүүлэхээр 325 гэсэн дугаар нь нэг орон сууц дээрээ үлдэж байгаа. 2, 3, 4 гэхээрээ 326, 327 гээд дараа дараагийн дугаарууд өгөгдөөд явчихдаг. Хамгийн эхлээд нэг дугаартай гэсэн бүртгэлд бүртгүүлж байгаа болохоор тэр дугаар дээр 325 гэснийг үлдээгээд, дараагийн дугаарт 326 гээд дараалсан дугаарууд өгөгдөөд явна гэсэн үг. Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл, Улсын бүртгэлийн тухай хуульд заасан нэмэлт тайлбар авах, нэмэлт материал шаардсангүй гэж байна. Яг Гантулга өмч хувьчлалд оролцсон юм уу? оролцоогүй юм уу? тэр нь ямар ч тодорхойгүй. Баясгалан тухайн үед өмч хувьчлалд оролцсон. Гантулга тухайн үед тэр орон сууцанд оршин сууж байсан байж болно... Орон сууц зөвхөн нэг хүнд хувьчлагдана гэсэн зүйл байхгүй. Зарим нэг нь нэг орон сууц авсан байхад, зарим нь бүр орцоор нь хувьчлах тогтоол гарсан байсан. Үүнд үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэс орцоор нь хувьчилсан бол хэдэн м2  байна тэр хэмжээгээр нь бүртгэлийг нь хийнэ. Нотариатын үйл ажиллагааг явуулах эрх Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албан даргад байдаг болох нь Хууль зүйн сайдын тушаал дээр байдаг. Өвлөх эрх нь дуусгавар болсон гээд байна. Энэ бол нотариатын хийсэн үйлдэл байх. Өвлөх эрхийг нас барсан гэрчилгээнд үндэслээд олгосон байгаа. 6 орон сууц 248 м2 талбайтай Ү-********** гэсэн дугаар үлдээд  дараа дараагийн дугаар олгогдоод явагдана гэсэн үг. Дуудлага худалдаагаар яг хаяг, тоотоор нь Баясгалан гэдэг хүн хувьчлан авсан байсан. Түүнээс Гантулга гэдэг хүн хувьчлалд оролцсон зүйл нотлох баримтад байхгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалтай холбоотой бүртгэлийг хувьчилсан протоколыг үндэслээд хийж байгаа. Гол маргаад байгаа нь өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой эргэлзээтэй болчихоод байгаа юм уу даа. Тухайн үед гэрчилгээ нь их хувьчлалаар олгогддог байсан. Бага хувьчлал дээр гэрчилгээ юу ч олгодоггүй байсан. Үл хөдлөх хөрөнгийг 1996 оноос бүртгэж эхэлсэн” гэв.

Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ц.******* нь Г.Бат-Энхээс 2017 онд тус орон сууцыг худалдан авахдаа Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасан орон сууц худалдах, худалдан  авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, харьяа бүртгэлийн газарт анхан шатны бүртгэлийн баримтуудыг бөглөх, мэдүүлэг гаргах мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгийн 2%-ийг татварт төлөх, Булган аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олж авах ёстой байсан. Үүний үр дагаварт хүчин төгөлдөр бус байх хэлцлийг 2017 онд Г.Бат-Энхтэй байгуулсан байна... 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар Б.*******ийн ээж болох А.Баясгалан нь 34 ширхэг тасалбараар Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байрны 1 тоот орон сууцыг анх худалдан авсан байдаг. Б.*******ийн ээж 1999 онд нас барсан. Улмаар түүний төрсөн ах Б.Түвшинбаяр, Б.Баттүвшин нар өвлөх эрхээс татгалзсаны дараа 2019 оны 11 дүгээр сарын 29-нд өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олж авсан бөгөөд үүний дараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан шаардлагын дагуу олж авсан. .......... хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколоос харвал ...БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга”-ын дагуу бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчлан авсан. Дуудлага худалдаа нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтын дагуу .......... ой модны үйлдвэрийн танхимд явагдаж, дуудлага худалдааны хөтлөгчөөр Ганбат, төрийн захиргааны хянагчаар Доржпалам, нарийн бичгийн даргаар Сүхбаатар нар ажилласан. Нарийн бичгийн дарга Сүхбаатар дуудлага худалдааны журмыг танилцуулсан. Өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр худалдан авсан. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаасан. Дан байрыг нийт 18 иргэн, давхар байрыг 38 иргэн худалдан авсан ба үүний дотор тухай үед .......... ой модны үйлдвэрт ажиллаж байсан, уг орон сууцанд амьдарч байсан А.Баясгалан буюу Б.*******ийн ээж нь 34 ширхэг тасалбараар худалдан авсан байсан нь Орхон аймгийн архивын баримтаар тогтоогдсон байсан. Үүний дараа байр худалдан авсан нэр бүхий иргэдийн нэрсийн дотор байгаа А.Баясгалан нь Б.*******ийн ээж А.Баясгалан мөн байгаа. Өөрөөр хэлбэл Орон сууц хувьчлах тухай 1996 оны хууль нь нэгдүгээрт 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулиар орон сууц хувьчилж авсан иргэдэд хамаарахгүй, хоёрдугаарт тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаас бусад төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцыг хувьчлахад хамаарах хуулийн зохицуулалттай юм. Тус захиргааны хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.*******ийн ээж А.Баясгалан нь 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн дагуу 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .......... ой модны үйлдвэрийн дуудлага худалдаагаар тухайн үйлдвэрийн газарт ажиллаж байснаар хувьчилж авсан... Б.*******ийн Өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Булган аймгийн .......... сумын 4 дүгээр багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Сод-Эрдэнэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу холбогдох Нотариатын болон Иргэний хууль тогтоомжийг үндэслэн олгосон болно. Тус өвлөх эрхийн гэрчилгээн дээр Б.*******ийн төрсөн ах нар болон Б.Баттүвшин, Б.Түвшинбаяр нар өвлөх эрхээс татгалзсан талаар маш тодорхой зааж өгсөн бөгөөд холбогдох төлбөр хураамжийг төлсөн болно... ээжээс 1 дүгээр орцыг би хувьчлан авсан гэсэн бичиг баримт үлдээж байгаагүй. Манай ээж 1999 онд нас барсан. Би энэ орон сууцыг өвлөж авах ёстой юм байна гэдгийг 2019 онд мэдээд энэ талаар хөөцөлдөж эхлээд гэрчилгээгээ авсан байгаа. Аав 2010 онд нас барсан” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргаж байна уу? гэдэгт тайлбар хэлэх нь зүйтэй байна... Ц.*******ын нэхэмжлэлдээ дурдсанаар 2017 онд Гантулгаас худалдаж авсан гэж тайлбарладаг. Хэрвээ худалдаж авсан бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийж, тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлээд тухайн үл хөдлөх хөрөнгийн харьяа хаягаар Улсын бүртгэлийн харьяа хэлтэс газарт бүртгүүлээд холбогдох мэдүүлэг маягтуудыг бөглөөд мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу орлого олж байгаа тал нь 2 %-ийн татвар төлөх ёстой. 2017 он гэдэг бол Монгол улсын хувьд татварын шинэчилсэн системд нэвтрэн орсон байсан. Татвараар орон сууц худалдаж авч байгаа бол мөнгө олж байгаа тал 2% төлөөд явах ёстой. Энэ бол хэргийн материалд байхгүй. Хэргийн материалд байгаа зүйлийг одоо ярья. Ц.*******ын хувьд хууль бус эзэмшигч үүсчихээд байхад Захиргааны хэргийн шүүхэд өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргаад яваад байна. Захиргааны ерөнхий хуулийн хамгийн гол санаа нь тухайн хүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх ёстой. Тэр хүн өөрөө хуульд заасан журмын дагуу 1991 онд өмч хувьчлалд оролцсон хүнээс худалдаж аваад эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй гэдгээр хууль эрх ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гэтэл тэгээгүй. 2017 онд тодорхой нэг этгээдээс худалдаж авсан гэдэг зүйлийг тайлбарлаад байдаг. Энэ талаар хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. *******ийн хувьд хууль ёсны өмчлөгч юм аа гэдэгт тайлбар хэлье. *******ийн төрсөн ээж Баясгалан гэдэг хүн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оролцоод ягаан тасалбар гэж байдаг. 34 тасалбараар 6 орон сууцыг худалдаж авсан. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Өмч хувьчлалын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдааг явуулсан. Дуудлага худалдаанд тухайн хуулийн хувьчлалд хамаарах төрийн өмчийн зүйлс гэж байгаа.  5.3 дахь хэсэгт улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга нь бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах замаар хувьчилна. Мөн хуулийн 15.1 дүгээр зүйлд хөнгөлөлт давуу эрх гэсэн байгаа. Хувьчлах эд хөрөнгийн тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлага худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10%-аар хөнгөлөлт үзүүлнэ. Хувьчилж байгаа эд хөрөнгийг иргэн түрээсээр эзэмшиж болно гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл *******ийн ээж Баясгалан нь тухайн үед .......... ой үйлдвэрийн газар гэж байсан. Сүүлд .......... мод бэлтгэлийн аж ахуй ХХК болсон. Энэхүү газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ талаар дуудлага худалдааны тэмдэглэлд авагдсан байгаа... Гэрч тухайн үед өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцсон... байр хувьчилж авсан хүн байгаа... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1994 он болон түүнээс өмнөх Иргэний хуулийн зохицуулалтыг ярьж байна. Өнөөдөр 1994 оны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу?, үгүй юу? гэдгийг бид нар бодолцох ёстой. 2002 онд Иргэний хуулийг шинэчлэн баталсан. Тэгээд өмнөх Иргэний хуулиуд хүчингүй болсон... 2002 оны Иргэний хуулинд өвлөх эрхийн зохицуулалтууд байгаа. *******ийн хувьд өвлөх эрхээ алдаагүй... дээрээ гурван төрсөн ахтай. Ах нар нь өвлөх эрхээсээ татгалзсан... Нотариатын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт тодорхой байгаа. .......... тосгоны хувьд Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар багийн нутаг дэвсгэр, тосгоны нутаг дэвсгэр давхацдаг газар нутаг. Багийн Засаг дарга буюу тосгоны захирагч нь нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Алгаагийн Баясгалан, Алгаагийн Баясаа гэж нэг хүн байсан юм уу?, ах нь байсан юм уу? гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ талаар гэрч тодорхой хариулт өгөх байх гэж бодож байна. Нотариатын асуудлыг бид нар өнөөдөр нотариатын өмнөөс ярьж чадахгүй. Хууль ёсны дагуу өв залгамжлал яваад үл хөдлөх хөрөнгөө өмчлөөд байгаа... Тэмдэглэлийн доод талд 15 хоногийн дотор гэж байгаа. Энэ дотор эзэмших гэдэг үг байгаа. Үүнийг чангаар унших ёстой юм шиг санагдаж байна. Эзэмших, ашиглах, өмчлөх гэдэг маань өөрөө тусдаа гурван өөр ойлголт. Тэгэхээр 15 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлээд өмчил гээгүй. Харин эзэмш гэсэн байдаг. Талийгаач Баясгалангийн хувьд тухайн байранд амьдарч байсан. Гэрчийн мэдүүлгээр энэ асуудал мөн тодорхой болох байхаа. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь яг хуульд заасан үндэслэлийн дагуу хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчим байдаг. Үүний дагуу холбогдох бүртгэлийн хуулиудаа баримтлан гэрчилгээ олгосон нь зөв байсан. Монгол Улсын иргэний эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан. Ээж нь нас барсан учир өв хөрөнгөө өмчлөөд авч байгаа нь зөв буюу хууль ёсны шийдвэр байсан гэж үзэж байна. Өвлөх эрхийн гэрчилгээ маань 2020 онд олгогдсон байгаа. Тэгэхээр бид нар 1994 он, 1999 оны хууль буюу хүчингүй болсон хуулийг ярих нь зохимжгүй юм аа. Дуудлага худалдааны протокол дээр байна. Дуудлага худалдаа ..........ын ой модны үйлдвэрийн танхимд явагдав. Дуудлага худалдаанд хөтлөгчөөр Ганбат, Төрийн захиргааны хянагчаар Доржпалам, нарийн бичгийн даргаар Сүхбаатар ажиллав гэсэн байгаа. Эдгээр хүмүүс эзэмших, ашиглах, өмчлөх талаар ойлголтгүй байсан мэтээр тайлбар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ дуудлага худалдаагаар ганцхан Баясгалан орон сууц авсан юм биш. Дан байран дээр 18, давхар байран дээр 38 иргэн дуудлага худалдаанд оролцож орон сууц авсан. Нэхэмжлэгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч 2010, 2020 оны орон сууцны улсын тооллогын баримт нэхээд байдаг... үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь тооллоготой ямар ч хамааралгүй. Тооллогыг үндэслэн хийх нь ямар ч боломжгүй зүйл. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь бүрэн эрх хэмжээгээр олгогдсон байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан байна. Баясаа юм уу? Баясгалан юм уу? гэдэгт Баясгалан нэртэй хүн. Баясаа гэж дууддаг байсан гэж гэрч тодорхой ярилаа. Үүнд техникийн шинжтэй алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Өмч хувьчлалыг 1998 оноос бүртгэлжүүлж эхэлсэн гэж хэлж байна. Ээж нь 1991 онд байраа хувьчилж аваад 1999 онд нас барсан. Тэр үед ******* нь 8 настай жоохон хүүхэд байсан. Дараа нь аав нь 2010 онд нас барсан. Энэ үед ******* 19 настай байсан байна. Тэгэхээр шийдвэр гаргахдаа юуг анхаарах ёстой вэ? гэхээр шударга ёсыг баримтлах ёстой. Энэ хүний аав, ээж нь эрт нас барсан. Тухайн өмч хөрөнгийг өвлөж авснаа мэдэхгүйн төлөө хууль бусаар өмчийг нь эзэмшиж байгаа хүнээс өмчөө шаардаж яагаад болохгүй  юм бэ? Иймд шударга ёсыг хангах ёстой” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хувьд үндэслэлгүй ...хариуцагчийн тайлбар бүрэн үндэслэлтэй. Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хянаж, шалгаж  анх удаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн байгаа. Энэ нь улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтад нийцсэн. Тухайлбал 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг тухайн хувийн хэрэгт авагдсан байгаа. Дуудлага худалдаатай болон өвлөх эрхтэй холбоотой баримтууд авагдсан байдаг. Эдгээр баримтад үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэсэн байгаа нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 533 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотариат байхгүй байгаа газар багийн Засаг дарга нотариатын эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тухайлбал Булган аймгийн .......... сумын .......... тосгонд багийн Засаг дарга нотариатын эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Булган аймгийн .......... сумын .......... тосгоны Засаг дарга тухайн өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, бүрэн үндэслэлтэй, энэхүү шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Тэгэхээр Улсын бүртгэлээс өв залгамжлал хууль ёсных уу? гэдгийг би сайтар нотолж чадахгүй. Бүрэн хийгдээд ирсэн баримтад үндэслэн бүртгэлт хийж байгаа. Энэхүү бүртгэсэн шийдвэр нь хууль ёсных юм гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт захиргааны акт хууль бус болохыг тогтоох, мөн даалгах гэсэн байна. Даалгах нэхэмжлэлийн хувьд зайлшгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхыг шаардана. Мөн хэрхэн яаж зөрчигдсөн байгаа нь тогтоогдох шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгч өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж хөндөгдөж байгаа талаар бүрэн нотлож чадахгүй байна. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг яаж хөндөөд байна вэ?  гэдгийг нотлож чадахгүй. Өөрт хамааралгүй асуудлаар буюу иргэний журмаар үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна Өв залгамжлалын гэрчилгээ бичигдэх үед 2002 оны Иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байгаа. Нотариат гуравдагч этгээдийг өв залгамжлах эрхтэй этгээд гээд өв залгамжлалыг бичсэн байгаа нь хүчин төгөлдөр байгаа учраас захиргааны журмаар тухайн бүртгэл хийгдсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь ямар ч хүчингүй болох үндэслэл байхгүй байна. Яагаад гэхээр Засаг даргын гэрчилсэн үйлдэлтэй холбоотой харилцааг иргэний журмаар авч хэлэлцээд өв залгамжлалыг хүчингүй гэсэн шийдвэр, эрх зүйн акт байхгүй учир Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь бүрэн хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж хэлж байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломжгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ иргэний хуульд зааснаар зайлшгүй нотариатаар батлуулж, улсын бүртгэл бүртгэснээр хүчинтэй болдог гэрээ байгаа. Ийм шаардлага хангасан гэрээ байгуулаагүй мөртлөө миний эрх ашиг зөрчигдөж байна гээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэв.

Гэрч ..........шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...Ц.*******, Б.******* гэдэг хүмүүсийн ээж, аавыг сайн танина... Эх, эцэгтэй нь олон жил хамт ажиллаж байсан. Тэр үед Мод бэлтгэлийн аж ахуй гэдэг нэртэй байсан газарт би нягтлан бодогч ажилтай байсан. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анхны өмч хувьчлалын дуудлага худалдаа болсон. Тэр дуудлага худалдаанд ..........ад оршин сууж байсан бүх иргэд орсон. Би мөн адил дуудлага худалдаанд орж орон сууц авч байсан. Давхар байрнуудыг подез подезоор нь зарим нь нийлээд, зарим нь дан дангаараа ягаан тасалбараар авсан. Тухайн үед Ганбат, Доржпалам, Сүхбаатар нар ажиллаж байсан. Тухайн үед дан байрыг 18, давхар байрыг 38 иргэн хувьчилж авсан. Бүх л байрыг зарсан. Алгаагийн Баясгалан, Алгаагийн Баясаа гэдэг нь Алгаагийн Баясгалан гэдэг нэртэй ...нэг хүн юм. Баясаа гэж ..........ынхан дууддаг. Нөхөр нь Бат-Эрдэнэ гэдэг хүн байсан. Дуудлага худалдаа явуулчихаад энэ өмч буюу энэ орон сууцыг авлаа гэсэн баталгаа болгож өгсөн зүйл байхгүй. ..........ад энэ талаар маргаантай асуудал зөндөө байгаа. Хаана хандахаа мэдэхгүй хүмүүс их байгаа. Гантулга гэдэг хүн модны аж ахуйд хөрөөчин байсан. Чухам хэзээ тэр байранд орсныг мэдэхгүй. Тэр байранд байдаг байж байгаад нас барсан. Тухайн байранд нэлээн удаан амьдарч байх шиг байсан. Найрамдлын 101 дүгээр байрыг тухайн үед давхар байрны 5 дугаар байр гэж явдаг байсан. Энэ байрны 01 дүгээр орцыг Алгаагийн Баясгалан гэдэг хүн авсан. Бид нар бүгд зэрэгцэж сууж байсан. Ягаан тасалбараар худалдан авч байсан. Энэ дуудлага худалдаанд Гантулга оролцоогүй байх. Дуудлага худалдаа болох үед Гантулга гэдэг хүн 01 дүгээр орцонд оршин сууж байсныг сайн санахгүй байна. Алгаа гэдэг хүн ..........ын Модны үйлдвэрийн аж ахуйн дарга байсан... Баясгалан гэдэг хүний хүүхдүүдээс Баттүвшин, Баяраа, бага охин ******* нарыг танина” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.******* нь “Б.*******т Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, Б.*******т олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ. 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий Y-********** дугаарын улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 01 /цаашид “101 дүгээр байрны 01 тоот” гэх/ дугаарт байрлах орон сууцанд амьдардаг болох нь “Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр”-ээр тогтоогдож байна.

Дээрх 101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Булган аймгийн Сэлэнгэ сум 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжны 101 тоот” гэх хаягийн бүртгэл тэмдэглэгджээ.

Хэргийн оролцогчид нь 101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хаягжилт, байршлын талаар маргаагүй бөгөөд “Булган аймгийн .......... сумын .......... тосгоны Найрамдал 1 дүгээр гудамжны 101 дүгээр байр”, “Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байр” гэх хаягаар яригдаж буй үл хөдлөх хөрөнгүүд нь нэг үл хөдлөх эд хөрөнгө байна. Учир нь: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан .......... тосгон нь тус аймгийн .......... сумын засаг захиргааны нэгжид хамаардаг хэдий ч түүний эдэлбэр газар нь .......... болон Сэлэнгэ сумдын эдэлбэр газрыг дамнан байршдаг байна.

Харин 101 дугаартай орон сууц нь Булган аймгийн .......... сумын .......... тосгоны засаг захиргааны нэгжид харъяалах бүртгэлтэй ч байрших нутаг дэвсгэр /газар/-ийн тухайд тус аймгийн Сэлэнгэ сумын /засаг захиргааны нэгжид харъяалагддаг/ эдэлбэр газарт байршдаг болох нь .......... тосгоны захирагчийн ажлын албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/63 дугаарын албан бичигт тэмдэглэгдсэн агуулгаар илэрхийлэгдэнэ.    

Нэг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.******* нь “...Ц.******* нь ...101 дүгээр байрны 01 тоот орон сууцны өмчлөгч биш тул энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй...” хэмээх агуулгаар мэтгэлцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харъяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбогдох маргаан нь тус шүүхийн харъялан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд /цаашид “гуравдагч этгээд” гэх/, түүний өмгөөлөгч нар нь Ц.*******ыг дээрх орон сууцанд одоог хүртэл амьдарч байгааг үгүйсгэсэн тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргасангүй.

Харин гуравдагч этгээд Б.******* нь Ц.*******ыг уг 01 тоот орон сууцнаас албадан гаргах шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШЗ2021/00261 дугаарын захирамж, мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШТ2021/00005 дугаарын тогтоол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ыг уг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл ирээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг Гантулгын Бат-Энх гэх иргэнээс таван сая төгрөгөөр худалдаж авсан гэж мэтгэлцэж байна.

Тиймээс Ц.******* болон Б.******* нарын хооронд үүссэн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 01 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй холбогдох маргааныг иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэж өмчлөгчийг тогтоогоогүй байхад Ц.*******ыг энэхүү бүртгэлтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд “нэхэмжлэл гаргах эрхгүй” хэмээн шууд дүгнэх боломжгүй юм. Тодруулбал: Маргаан бүхий улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч Ц.*******ын дээрх 01 тоот орон сууцыг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь “хөндөгдөж болзошгүй” байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй байна.  

Хоёр: Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-********** дугаарын бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Энэхүү хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* нь нэхэмжлэгч Ц.*******ыг 101 дүгээр байрны 01 тоотоос албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан талаар өмнө хэсэгт тайлбарласан. Харин тус хэргийн хариуцагч Ц.*******[1]-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Б.*******т Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1-6 тоот гэсний “1” тоотод холбогдох хэсэг, мөн хэлтсээс Б.*******т 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Ү-********** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасныг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 132/ШЗ2021/00261 дугаарын захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харъяалал зөрчсөн...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШТ202100005 дугаарын тогтоолоор хэвээр үлдээжээ.

Тиймээс тус шүүх нэхэмжлэгчийн маргаан бүхий улсын бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээрх 132/ШТ202100005 дугаарын тогтоол гарсан өдрөөс тооцоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааны дотор байна.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Алгаагийн Баясгалан гэдэг хүнд дээр үед олгогдсон төрсний гэрчилгээг гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд шинээр гаргаж байна. Улсын бүртгэлээс Алгаагийн Баясаа гэдэг хүн нас барсан бүртгэл гарч ирсэн... дуудлага худалдаагаар 101 дүгээр байрны 1-6 тоотыг хувьчлан авсан гэх иргэн нь А.Баясгалан гэж байна. Харин 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээн дээр Алгаа овогтой Баясаа гэж бичигдсэн байна... Энэ хүний аль нэг нь *******тэй хамааралтай юм шиг байна...” гэж маргаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.*******аас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б.*******ийн эхийнх гэх “Төрөгсдийн гэрчилгээ[2]-нд “Овог Алгаа, нэр Баясгалан 1963 оны 8 дугаар сарын 7-нд у/б 1-р төрөх газар төрснийг 1972 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын 223-рт бүртгэв...” гэжээ.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.*******т олгосон 08 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ” нь “...Алгаа овогтой Баясаа...1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан учир... өвлөх эрхийн гэрчилгээ олгов” гэх, Нас барсны улсын бүртгэлийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 404/000408 дугаарын лавлагаа нь “...РД: ФЖ63080702, Алгаагийн Баясаа нь 1999/12/29-нд нас барсныг Орхон аймаг Баян-Өндөр сумын 2000/01/25-ны өдрийн 73-рт бүртгүүлсэн...” гэх, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 352 дугаарын албан бичиг нь “...иргэний улсын бүртгэлийн үндсэн мэдээллийн санд Алагаагийн Баясгалан гэх ...бүртгэлтэй иргэн байхгүй болно” гэх мэдээллүүдийг агуулсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар батлагдсан “Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам”-ын 1.2-т “Регистрийн дугаарын эхний 2 орон буюу үсэг нь регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг..., сум...-ын код, дараагийн 6 орон нь төрсөн он, сар, өдөр 9 дэх орон нь хүйс, сүүлийн нэг орон нь хяналтын код байна” гэжээ.

Дээрх баримтуудыг харьцуулан судлахад 1963 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн гэх Алгаагийн Баясгалангийн төрсөн он, сар, өдөр нь 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нас барсан гэх Алгаагийн Баясаагийн регистрийн дугаарт тусгагдсан төрсөн он, сар, өдөртэй ижил байх ба энэ хоёр иргэний хэн алиных нь хүйс “эмэгтэй”, эцгийн нэр “Алгаа” байна.

Түүнчлэн дээрх журмын 1.2-т заасанчлан Б.******* болон А.Баясаа нарын регистрийн дугаарт агуулагдах эхний 2 орон болох үсэг нь “ФЖ” гэж байгаа нь тухайн 2 иргэнийг нэг аймаг, суманд байнга оршин сууж байсан болохыг илэрхийлж байх ба  гэрч С.*******ын “...Алгаа гэдэг хүн ..........ын модны үйлдвэрийн аж ахуйн дарга байсан... Алгаагийн Баясгалан гэдэг нэртэй хүн. Баясаа гэж ..........ынхан дууддаг. Нөхөр нь Бат-Эрдэнэ гэдэг хүн байсан... Баясгалангийн хүүхдүүдээс Баттүвшин, Баяраа, бага охин ******* нарыг танина...” гэх мэдүүлгээр “Алгаагийн Баясгалан”, “Алгаагийн Баясаа” гэх иргэд нь нэг иргэн бөгөөд энэхүү хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******ийн эх, Бат-Эрдэнэ[3]-ийн эхнэр мөн гэж ойлгогдож байна.

Тиймээс А.Баясгаланг нас барахад хүчинтөгөлдөр үйлчилж байсан Иргэний хууль[4]-ийн 403 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 5, 6 болон Б.*******т өвлөх эрхийн гэрчилгээг олгоход хүчинтөгөлдөр үйлчилж байгаа Иргэний хууль[5]-ийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 520.6 дахь хэсэгт заасан зохицуулалтуудын аль алинаар нь Б.******* нь А.Баясгалан[6] буюу А.Баясаа[7]-гийн өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өвлөх эрхтэй.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд: Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад маргаан бүхий Ү-********** дугаарын улсын бүртгэлд бүртгэгдсэн 101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 1975 онд ашиглалтад орж, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуудлага худалдаагаар хувьчлагджээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...101 дүгээр байрны 1 тоот орон сууцыг Г.Бат-Энх гэх иргэнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар нь тус орон сууцыг “...Б.*******ийн эх А.Баясгалан төрийн өмч хувьчлах дуудлага худалдаанд оролцон 34 ширхэг тасалбараар худалдаж авсан...” гэж, хариуцагчийн төлөөлөгч “...иргэн А.Баясгалан нь 34 ширхэг тасалбараар давхар байр хэсгийн 5 дугаар байрны 1 дүгээр орцыг худалдан авсныг улсын бүртгэгч ...мэдүүлэгт холбогдох нотлох баримтыг хавсарган бүртгэсэн... Б.*******т 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр гэрчилгээ болно...” хэмээх агуулгаар тус тус мэтгэлцэж байна.

БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцны хувьчлалтай холбогдох маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмч хувьчлах тухай хуулийн ...13 дугаар зүйлд ...бага хувьчлалд худалдаа үйлчилгээ болон бусад газрын жижиг үйлдвэрийн газар томоохон бие даасан газар, нэгжийн эд хөрөнгө хамаарна гэж заасан. Орон сууцыг бага хувьчлалд хамаарна гэж заагаагүй. Орон сууц өмчлөх асуудал нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохицуулагдаж хувьчлагдсан...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн .......... сумын .......... тосгонд байршилтай 101 дүгээр байрыг дуудлага худалдаагаар хувьчилсан үйл ажиллагаатай холбогдуулан маргаан үүсгэсэн эсэх, үүсгэсэн бол шүүхээр шийдвэрлүүлсэн эсэх талаар тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэхүү хэрэгт хамаарах нэхэмжлэлд дээр дурдсан харилцаатай холбогдох шаардлагыг гаргаагүй байх тул угхүү 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг хувьчилсан дуудлага худалдааг хүчинтөгөлдөр гэж үзнэ.

Хэрэгт авагдсан 101 дүгээр байрыг дуудлага худалдаагаар хувьчилсантай холбогдох баримтад “Гантулга” гэх нэр бүртгэгдээгүй байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг 2017 онд Гантулгын Бат-Энх гэх иргэнээс таван сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх тайлбар болон гэрч С.*******ын “...1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анхны өмч хувьчлалын дуудлага худалдаа болсон... Би мөн адил дуудлага худалдаанд орж орон сууц авч байсан. Давхар байруудыг подез подезоор нь зарим нь нийлээд, зарим нь дан дангаараа ягаан тасалбараар авсан. 101 дүгээр байрны нэг орцыг Алгаагийн Баясгалан гэдэг хүн авсан. Бид нар бүгд зэрэгцэж сууж байсан...” гэх мэдүүлэг, “.......... хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-ын 30 дугаарт “Давхар байр №5 /I орц/ амбааргүй 34 тасалбар А.Баясгалан” гэх бүртгэл, уг протоколд “...Өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр нь худалдаж авав...” гэх бичвэр зэрэг нь Б.*******ийн эх А.Баясгалан нь дуудлага худалдаанд оролцон 101 дугаартай байрнаас орон сууц худалдан авсан болохыг үгүйсгэхгүй байна.

Тиймээс Б.******* нь өөрийн эхийн дуудлага худалдаагаар хувьчлан авсан үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах эрхтэй. Гэхдээ энэхүү өвлөх эрх нь хуульд заасан шаардлагыг хангасан /эрхийн зөрчилгүй/ өмчлөх эрхийн тухайд хүчинтөгөлдөр хэрэгжих учиртай.

Гэтэл Б.******* болон Ц.******* нарын хооронд үүссэн 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрхтэй холбогдох маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, эрхийн зөрчилтэй байгаа талаар өмнө хэсэгт тайлбарласан.

Нөгөө талаар: “Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны тэмдгээр баталгаажуулсан “...Алгаа овогтой Баясаа нь 1999 оны 12 сарын 29-ний өдөр нас барсан учир ............. тосгоны төвд байрлах 5 дугаар байр 1 дүгээр орц 01-06 тоотыг өвлөх эрхийн гэрчилгээ олгов” гэх бичвэр бүхий 08 дугаарын гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.*******т олгожээ.

Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2-т тус тус зааснаар дээрх тосгоны захирагчийн ажлын албаны дарга нь нотариатчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй байх ба Б.*******ийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах үед А.Сод-Эрдэнэ нь Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь тус аймгийн .......... сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаарын “Ажил хавсран гүйцэтгэх тухай” захирамж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/30 дугаарын “Нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэх эрх олгох тухай” тушаал зэргээр нотлогдож байна.  ялХХ

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь Б.*******ийн 101 дүгээр байрны 01 тоотод байршилтай орон сууцыг өмчлөх эрхийг тус аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны даргаас олгосон 08 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-нд үндэслэн бүртгэсэн талаар хариуцагчийн төлөөлөгч шүүхэд тайлбарлаж байна.

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхтэй хэдий ч мөн зүйлийн 25.3[8]-т заасан зохицуулалтаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны дарга А.Сод-Эрдэнэ нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй юм.

Тиймээс Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч А.Сод-Эрдэнээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.*******т олгосон 08 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ” нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн олгосон баримт бичиг байх тул гуравдагч этгээдийн 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг өвлөх эрхийг нотлох чадваргүй баримт юм.

Энэхүү хуульд заасан шаардлага хангаагүй баримтад үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл үйлдсэн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, түүний улсын бүртгэгчийн үйлдэл хууль бус байна. Хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь тус хэлтсийн улсын бүртгэгчийн үйлдлээр хэрэгждэг тул уг албан тушаалтны хуульд заасан эрх, үүргийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг судлах нь зүйтэй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т улсын бүртгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон байх ба тус зүйлийн 19.4.1-д ”улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох”, 19.4.2-т “энэ хуулийн ...8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бол  эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гэжээ.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар Б.******* нь 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ төрлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг судлан мэдэх нь үүргийг давхар хүлээнэ.  

Гэтэл хуульд заасан шаардлага хангаагүй баримтад үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нь тус улсын бүртгэгч “...нотлох баримтыг хянах” үүргээ ..........тгүй биелүүлснээс улбаатай гэж дүгнэхээр байна. Тодруулбал: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар нотариатын үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар Б.******* нь эх А.Баясгалангийн өмчлөлийн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг гаргах хүсэлтээ өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар бол баг, сумын Засаг даргад хандан гаргах учиртай.

Харин Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д зааснаар гуравдагч этгээдээс А.Баясгалангийн өмчлөлийнх гэж маргаж буй 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцны өв нээгдэх газар нь нас барагч[9]-ийн сүүлчийн оршин сууж байсан газар байна. Тухайн газар нь мэдэгдэхгүй бол 101 дүгээр байр байгаа газар нь өв нээгдэх газар байхаар байна.

Хуулиар нарийвчлан зохицуулсан энэхүү зохицуулалтуудыг мэдэх, түүнд нийцүүлэн гаргасан нотлох баримтыг шаардан гаргуулах үүргийг Улсын бүртгэлийн байгууллага, түүнийг улсын бүртгэгч хүлээх учиртай.   

Нэгэнт хуульд заасан үүргээ гүйцэт биелүүлэлгүйгээр бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчмууд болон мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10-т заасан “улсын бүртгэлийг ...үнэн зөв хөтлөх” гэснийг зөрчсөн байх тул Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-********** дугаарт Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлд үндэслэн Б.*******т 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсгийн тэмдэглэгээ хийсэн үйлдэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ олгосон захиргааны үйл ажиллагаанууд нь хууль бус байна.

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан үүргийнхээ дагуу дээрх бүртгэлийн улмаас Б.*******т олгосон 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг өмчлөх эрхийн Ү-********** дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан “Б.*******т Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, Б.*******т олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэгэнт 101 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрхийн Y-********** дугаартай улсын бүртгэлийг хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг байрны 1-6 тоотод байрших орон сууцнуудын улсын бүртгэлийг хуульд заасан журмыг зөрчин дугаар давхардуулан бүртгэсэн гэх агуулга бүхий тайлбарт дүгнэлт өгөх  шаардлагагүй гэж үзлээ. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь тус 101 дүгээр байрны зөвхөн “1” тоотод байрших орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бөгөөд уг шаардлага хангагдсан тул бусад буюу тус байрны 2-6 тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрхийн бүртгэл, түүнтэй холбогдох харилцааны талаар шүүх дүгнэлт хийх эрхгүй юм.

Өвлөх эрх, өвлөх эрхтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь иргэний эрх зүйн харилцаа бөгөөд тус харилцаатай холбогдон үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх учиртай.

Харин уг иргэний эрх зүйн харилцааны улмаас бий болсон нотлох баримтанд үндэслэн хийсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд дурдагдаж буй өвлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулан тус шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь гуравдагч этгээд Б.******* /түүний эх А.Баясгалан/ болон нэхэмжлэгч Ц.******* нарын 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг өмчлөх эрхийг үгүйсгээгүй бөгөөд тухайн иргэд нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй холбогдох маргаанаа иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний эцэст өмчлөгчөөр тогтоогдсон иргэнд дээрх 01 тоотод байрших орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүсэх учиртай.

Мөн тус шийдвэр нь Б.*******ийн эх А.Баясгалангийн өмчлөлийн хөрөнгийг өвлөн авах эрхийг хөндөөгүй буюу түүний Иргэний хууль болон Нотариатын тухай хуулиудад заасан зохицуулалтуудад нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс гаргуулан авах эрхийг хязгаарлаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нэгэнт хуулиар өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрхгүй этгээдээс олгосон 08 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ” нь өмчлөх эрхийг нотлох хуулийн үйлчлэлгүй ч өвлөх эрхээ хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргах эрхийг тус шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болно. Гэхдээ энд өмчлөгч этгээдийн талаар маргаангүй байх хуулийн зохицуулалт мөн адил хүчинтөгөлдөр үйлчилнэ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “1994 болон 2002 онуудад батлагдсан Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 08 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Б.*******т олгосон нь буруу” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.******* нь “...Ц.*******... 2017 онд Гантулгаас худалдаж авсан гэж тайлбарладаг. Хэрвээ худалдаж авсан бол ...орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр хийж, тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлээд тухайн үл хөдлөх хөрөнгийн харьяа хаягаар Улсын бүртгэлийн харьяа хэлтэс газарт бүртгүүлээд холбогдох мэдүүлэг маягтуудыг бөглөөд мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу орлого олж байгаа тал нь 2 %-ийн татвар төлөх ёстой..” гэх агуулгаар тус тус мэтгэлцэж байгаа ч энэ төрлийн харилцаануудтай холбогдох маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан байх тул тус шүүх энэ талаар дүгнэлт хийх эрхгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгчөөс “...Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан суманд буюу нотариатын үүрэг гүйцэтгэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй болсон бөгөөд үүнээс өмнө суманд хийгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчинтэй болно...” гэж тайлбарлажээ.

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгээр “25.3.Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэх заалтыг нэмсэн байх ба уг хууль нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 25 /1078/ дугаарт хэвлэгдсэн байна.

Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд зааснаар дээрх заалтыг хүчинтөгөлдөр үйлчлэх хугацааг тусгайлан заагаагүй байх тул уг зохицуулалт нь Булган аймгийн .......... сумын .......... тосгоны захирагчийн ажлын албаны даргаас 08 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгосон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө хүчинтөгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгсөн Г.Бат-Энхийг гэрчээр асуусан тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх түүнийг үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг тус тус баримтлан Ц.*******ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.*******т Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсгийн бүртгэл, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны актыг/-г хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-********** дугаарын бүртгэлд бүртгэгдсэн Б.*******т Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжны 101 дүгээр байрны 01 тоотод байрших орон сууцыг өмчлөх эрх олгосон улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЧИМЭГ

 

 

[1