Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

     

 

        

 

 

  2022        11            22                                      2022/ШЦТ/213

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Хохирогч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Иргэний хариуцагч байгууллагын /У ХХК/ төлөөлөгч С.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 2219002500297 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, Замын инженер мэргэжилтэй, “У” ХХК-д замын материалын инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.У /регистрийн дугаар: .../, 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас ертөнцийн зүгээр баруун зүгт 32 км зайд байрлах Таван толгойгоос Ханги боомт хүртэлх хүнд даацын авто засварын зам дээр ... УНБ улсын дугаартай Hyundai Starex /Хюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.14 “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард байсан хохирогч Б.Быг мөргөж, “биед баруун, зүүн умдаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөг, нурууны зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.    

                                     

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 06 сарын 05-ны өглөө 09-10 цагийн үед МСРС ХХК-аас шалгуулах талбай дээрээ хүрээд ир гэж залгасан. Би 2 туслах, 2 геодезийн инженертэйгээ шалгуулах талбай дээрээ очиход нягт үздэг багажаа мартчихсан байхаар нь зөвлөхийн багийн ахлагч Долгионтой хамт Эрдэнэбилэгийг кемп рүү явуулсан. Замын ачаа тоос хэмждэг багажаар МСРС ХХК-ийн 2 инженертэй хамт талбайгаа шалгуулчхаад бүх багажаа машиныхаа хажууд тавьсан байсан. 10 минут болоод багаж авахаар ирсэн хүмүүс хоолойны цаана ирээд дуудсан. Уламбаяр инженер Хюндай Старексэд суусан байсан. Тэр хооронд би машинаасаа буугаад наанаа үзчих гээд Эрдэнэбилэг рүү 2 удаа хашхирахад машинаа аваад хүрээд ир гэсэн. Би Быг дуудахад ирэхгүй байхаар нь өөрөө бүх багажаа машиндаа ачаад машиныхаа 3 хаалгыг хаагаад араар тойрч жолоочийнхоо суудал дээр суусан. Энэ хооронд би Быг дуудахад байхгүй байх шиг байхаар нь овоолсон шорооны ард бие засаж байгаа юм байлгүй гээд машинаараа ухрах үйлдэл хийгээд хөдлөхөд Б машины урд хэвтэж байсан. Тэгээд буугаад хашгирахад цаанаас хүмүүс гүйж ирсэн гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 06 сарын 05-ны өдөр ажлын багажаа дутуу авчраад туслахаар ажилдаг Билэгээ буцаад явсан. Тэгээд  би машины ард сүүдэр бараадаж сууж байгаад зүүрмэглэсэн нь үнэн, машины доогуур орж хэвтэхгүй нь ойлгомжтой. Зүүрмэглэсэн байсан болохоор машин асах үед хальт сэрээд арагшаа хараад босохын завдалгүй машин ухарсан. Яг яаснаа сайн санахгүй байна. Микр луу оруулж байхад нь хальт сэрсэн. Хатанбулаг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Орой нь Сайншанд сумын эмнэлэгт ирсэн. 5 сарын цалин 7,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, баримтаар гаргаж өгсөн 1,905,966 төгрөгийн хохирол, 2 өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг нэмж нийт 12,405,966 төгрөг нэхэмжилнэ.  Үүнээс 2,500,000 төгрөгийг өгсөн гэв.

 

Иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би осол гардаг өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хангийн боомт дээр замын төслийн хуралд сууж байсан. Тухайн өдөр над руу 10 цаг 45 минутын үед хөдөлмөр хамгааллын инженер залгасан. Тухайн өдөр салхитай, бага зэргийн шороо хийссэн өдөр байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер лабораторийн туслах ажилтан машинд дайруулчихлаа та яаралтай ирээч гэхээр нь би чөлөө аваад гарсан. Сумын төвөөс эмнэлэг дуудсан, ирж амжаагүй байна гэхээр нь би тухайн үед хэдэн минут явснаа санахгүй байна. Маш хурдан яваад сумын эмнэлэг дээр очиход цаанаас Быг машинаар авч ирсэн. Тухайн үед эмч, цагдаа, манай байгууллагын удирдлагуудаас ирсэн байсан. Б нь насанд хүрч яваа залуу хүнийх нь хувьд компанийн үндсэн ажилтнаар авах зорилгоор хэд хэдэн ажлын байранд томилсон. Гагнуур хийж сурмаар байна гэхээр нь гагнуурын салбарт ажиллуулсан. Гэтэл хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөн, тогонд цохиулах магадлалтай, энд тэнд сууж үүрэглэдэг хүүхэд байна гэж хэлж байсан. Өөр газар ажиллуулъя гээд оператораар сургаж авъя гэсэн боловч манай байгууллага сургалтын байгууллага биш байсан. Мэргэжлийнх нь хүн сурах чадваргүй хүүхэд байна гэж хэлж байсан. Гуравдугаарт зам дээр тоологчоор ажиллуулж байсан. Гэтэл зам хариуцсан ерөнхий инженер нь энэ хүүхэд тоологч хийж чадахгүй юм байна. Шорооны ард сууж унтаж байгаад шороонд дарагдах шахлаа, өөр газарт тавь гэж хэлж байсан. Би өөр газарт томилоход Б алга болдог. Хөдөлмөр хамгааллын инженерээс сонсож байхад гүүр хоолойн суваг руу орж унтаад байна гэж хэлсэн. Гүүр хоолойн суваг нь маш аюултай газар, гүүр хоолойн суваг нарийнхан учраас шороонд дарагддаг. Дарагдсан шороог хэсэг хугацааны дараа цэвэрлэж авдаг. Энэ хооронд унтаж байгаад шороонд дарагдсан бол үйлдвэрийн осол болж аж ахуйн нэгж буруутах байсан. Ийм учраас манай ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нар Бын ээжтэй билүү аавтай нь холбогдож байсан. Б энэ тэнд очиж унтаад байна. Унаж, татдаг өвчтэй юм биш биз дээ гэхэд наадах чинь энэ, тэнд явж байгаад хаа ч хамаагүй унтдаг, тэр нь хамгийн аюултай, унтахаараа хэдэн цагаар унтдаг гэж хэлсэн тэгэхээр нь би Быг ажлаас нь чөлөөлчих, гэр рүү нь явуулчих гэж хэлсэн боловч хамт ажиллаж байсан хамаатан нь сургаад авчих гээд гуйгаад байдаг байсан гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 7-11 дүгээр тал),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),

 

Гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Таван толгой-Манлай-Ханги боомтын чиглэлийн ачаа тээврийн авто замын хэмжилтийг хийж... дараагийн талбайг шалгуулахаар МСРС ХХК-ийн 3-н инженер, материалын багийн туслах ажилтан Эрдэнэбилэг, геодезийн техникч Насантогтох, материалын инженер У, материалын багийн туслах Март нарын хамт явж байсан. Тэр үед Эрдэнэбилэг, Насантогтох бид нар хамт дараагийн талбай руу алхаж байх үед материалын инженер У, материалын багийн туслах Март нар машинтай үлдсэн... тэгээд эргээд хартал материалын багийн туслах Март нь газар хэвтчихсэн байдалтай, материалын инженер У нь хажууд нь зогсож байсан... очоод харахад Мартын зүүн хөл нь гуяны хэсгээрээ хугарсан байдалтай харагдсан..." гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 43 дугаар тал),

 

Гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ойролцоогоор 9-10 цагийн орчимд Таван толгой-Манлай-Ханги боомтын чиглэлийн ачаа тээврийн авто замын талбайг шалгуулахаар материалын инженер У, материалын багийн туслах Март, Тамир, Насантогтох нарын хамт Ургах өгөөж ХХК-ны Hyundai starex/Хюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд эхнийхээ талбайг шалгуулах гэтэл шалгах багажаа мартчихсан байна гээд МСРС ХХК-ны инженер Долгионы хамт кэмп рүүгээ явчхаад ойролцоогоор 10 минут орчмын дараа буцаж ирсэн. Тэгчхээд буцаад иртэл Уранчимэг эгч багажуудаа ганцаараа хураачхаад машинтайгаа хөдлөх үед хүн орилох чимээ гарахад нь би гүүрний цаад талаас МСРС ХХК-ны 2 инженер, геодезийн 2 инженерийн хамт гүйцэж очиход Мартын зүүн талын хөл нь хугарчихсан байдалтай байсан бөгөөд Март нь би зүүн хөлөө мэдрэхгүй байна" гээд орилоод байсан... гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 45 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 02/0419 дугаартай “Б.Бын биед баруун, зүүн умдаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөг, нурууны зулгаралт” хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

Хохирогч Б.Бын өвчний түүхийн хуулбар ( хавтаст хэргийн 58-103 дугаар тал),

 

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “...... УНБ улсын дугаартай Hyundai starex /Хюндай Старекс/маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.14 “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...” гэснийг зөрчсөн гэсэн магадалгаа ( хавтаст хэргийн 105-106 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 128 дугаар тал),

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.У нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас ертөнцийн зүгээр баруун зүгт 32 км зайд байрлах Таван толгойгоос Ханги боомт хүртэлх хүнд даацын авто засварын зам дээр ... УНБ улсын дугаартай Hyundai Starex /Хюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” , 10.14 “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...” гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Ургах Өгөөж ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан.2022 оны 6 сарын 5-ны өдөр өглөө талбайн нягтыг шалгахаар инженер Уийн хамт очсон. Очоод багажаа мартсан гээд туслахаар ажилдаг Билэгээ буцаад багажинд явсан. Тэр хооронд би  машины ард сүүдэр бараадаж сууж байгаад зүүрмэглэсэн нь үнэн, машины доогуур орж хэвтэхгүй нь ойлгомжтой. Зүүрмэглэсэн байсан болохоор машин асах үед хальт сэрээд арагшаа хараад босохын завдалгүй машин ухарсан. Яг яаснаа сайн санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Таван толгой-Манлай-Ханги боомтын чиглэлийн ачаа тээврийн авто замын хэмжилтийг хийж... дараагийн талбайг шалгуулахаар МСРС ХХК-ийн 3-н инженер, материалын багийн туслах ажилтан Эрдэнэбилэг, геодезийн техникч Насантогтох, материалын инженер У, материалын багийн туслах Март нарын хамт явж байсан. Тэр үед Эрдэнэбилэг, Насантогтох бид нар хамт дараагийн талбай руу алхаж байх үед материалын инженер У, материалын багийн туслах Март нар машинтай үлдсэн... тэгээд эргээд хартал материалын багийн туслах Март нь газар хэвтчихсэн байдалтай, материалын инженер У нь хажууд нь зогсож байсан... очоод харахад Мартын зүүн хөл нь гуяны хэсгээрээ хугарсан байдалтай харагдсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ойролцоогоор 9-10 цагийн орчимд Таван толгой-Манлай-Ханги боомтын чиглэлийн ачаа тээврийн авто замын талбайг шалгуулахаар материалын инженер У, материалын багийн туслах Март, Тамир, Насантогтох нарын хамт Ургах өгөөж ХХК-ны Hyundai starex/Хюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. ... буцаад иртэл Уранчимэг эгч багажуудаа ганцаараа хураачхаад машинтайгаа хөдлөх үед хүн орилох чимээ гарахад нь би гүүрний цаад талаас МСРС ХХК-ны 2 инженер, геодезийн 2 инженерийн хамт гүйцэж очиход Мартын зүүн талын хөл нь хугарчихсан байдалтай байсан бөгөөд Март нь би зүүн хөлөө мэдрэхгүй байна" гээд орилоод байсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 02/0419 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Бын өвчний түүхийн хуулбар, мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн магадалгаа зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...” гэсэн  нь  хөдөлгөөнд аюултай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс бусдын туслалцааг авч болох ба шүүгдэгч Б.У нь ...ухрах үйлдэл хийх үедээ тээврийн хэрэгслээ тойрч харсан гэж мэдүүлж байх боловч тээврийн хэрэгслийн ард байсан гэх хохирогчийг мөргөсөн үйлдэл нь аюулгүй байдлыг хангах үүргээ бүрэн биелүүлж чадаагүй  байна.

 

Уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд баруун, зүүн умдаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөг, нурууны зулгаралт гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн  2022 оны 8 сарын 3-ны өдрийн 02/0354, 09 дүгээр сарын 06-ны өдөр 02/0419 дугаартай дүгнэлтүүдээр  нотлогдсон байна.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Уийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Б.Б нь 5 сар ажилгүй байсан хугацааны цалин нийт 7,500,000 төгрөг,  баримтаар гаргаж өгсөн 1,905,966 төгрөгийн хохирол, 2 өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг нэмж нийт 12,405,966 төгрөг нэхэмжилжээ.

 

Хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ, үйлчилгээний болон бусад зардалд 1,905,966 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгсөн /хавтаст хэргийн 145-149 дүгээр талд/ байх бөгөөд энэхүү хохирлоос шүүгдэгч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,500,000 төгрөгийг шүүгдэгчид төлсөн байх тул уг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

 

 Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1 дэх заалтад “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж заажээ.

 

Өмгөөлөгчтэй харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа авахаар гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзлээ. Иймд өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 3,000,000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн хохирогч болох үедээ “Ургах Өгөөж” ХХК-д 1,500,000 төгрөгийн цалинтай туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь уг компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр /хх-ийн 30/ тогтоогдож байна. Б.Б нь 2022 оны 11 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар 1 жилийн хугацаагаар групп тогтоолгон сард 268,000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь хохирогчийн мэдүүлэг болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого... зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх” үүрэгтэй болохыг,

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагчад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Ургах Өгөөж” ХХК-д замын материалын инженерээр ажиллаж албан тушаалын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Иймд иргэний хариуцагч “Ургах Өгөөж “ХХК-аас 2022 оны 7 сараас 12 сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болох 6,160,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид сувилгаа, эмчилгээтэй холбоотой төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Нэхэмжилсэн  ажилгүй байсан хугацааны  5 сарын цалин 7,500,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж 268,000 төгрөгийг 5 сараар тооцон 1,340,000 төгрөгийг нэхэмжлэлээс хассан болно.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.У нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан саналаас татгалзах зүйлгүй,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг  тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Уийн хувийн байдал /биеийн эрүүл мэнд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын төрөл, хэмжээний талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

  Бусад асуудлаар:

          Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           

  З.Шүүгдэгч Б.Ут оногдуулсан 1,800,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

         4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч  “Ургах Өгөөж ХХК”-аас цалингийн зөрүү 6,160,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бад олгож, шүүгдэгч Б.Уээс эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 1,905,266 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгосугай.

 

          5.Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          6.Шүүгдэгч Б.У нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН