Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

 

        

 

 

 

 

 

   2022         12            09                                      2022/ШЦТ/228

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чд холбогдох эрүүгийн 2219003610325 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, асрагч мэргэжилтэй, .... ажилтай, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 4, 2-16 насны 3 хүүхдийн хамт, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.Ч /РД: ..../,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр хүн эмнэлгийн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхсэний улмаас хохирогч өөрийн өмчлөлийн “Наiег” брэндийн 42 инчийн зурагтыг мөргөн унаж 450.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч А.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ажлынхан миний төрсөн өдрөөр дуудахаар нь очсон. Биднийг пиво уугаад сууж байхад Х орж ирээд хамт амьдарч байгаа хүнээ босгоод таныг хүргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хамт ороход хоорондоо маргалдаад, С.О гэдэг хүн нь бид хоёрыг гаргах гээд түлхэхээр нь чи миний биед хүрдэг хэн бэ гээд буцаагаад түлхсэн чинь асгасан усан дээрээ халтираад унасан. Айлд орсон нь миний буруу, 450,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг хүн эмнэлгийн нийтийн байранд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд гэртээ байж байхад гэнэт Х гээд дүү орж ирсэн тэгсэн араас нь танихгүй эмэгтэй орж ирээд намайг гэр лүү хүргээд өгчих гэсэн юм тэгэхээр нь би гэр чинь хаана байдаг гэдгийг мэдэхгүй тэглээ ч орой үдэш хүнд үйлчлэхгүй явахгүй гэхэд уурлаад үрчийсэн муу өвгөн түрээсийн байранд амьдардаг матраснаас өөр юу байгаа юм гээд намайг доромжлоод байхаар нь би чи хүн доромжилдог юм бол би ч бас чадна шүү гээд муу гичий минь манайхаас зайл чи гэсэн чинь намайг түлхэж унагаасан...тухайн үед намайг Ч гэх эмэгтэй арагшаа түлхэж унагааснаас болж миний эзэмшлийн зурагт эвдэрсэн. Тухайн зурагтынхаа хохирлыг барагдуулчихвал өөр гомдол саналгүй...миний хохирлыг төлж барагдуулна гэсэн” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 18, 37 дугаар тал),

 

Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-922/4507 дугаартай “...42 инчийн хар өнгийн Наiег брэндийн ЛСД зурагт...нийт үнэ, төгрөг 450.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт( хавтаст хэргийн 8 дугаар тал),

 

Гэрч С.Хандсүрэнгийн “...Миний нэрийг өөрчилж Хандсүрэн гэдэг болгосон гэхдээ хүмүүс намайг Х гэж дууддаг Хандсүрэн гэдэг нэрийг ойр дотнын хүмүүс л мэднэ бусад хүмүүс Х гэж мэднэ...Би Ч эгч О ахыг арагшаа түлхэж унагаасныг харсан бас О ах унахдаа зурагтаа мөргөсөн.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 63 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр хүн эмнэлгийн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Отэй “такси үйлчилгээнд явдаг байж таксигаар  хүргэж өгсөнгүй” гэж  маргалдан  түүнийг түлхсэнээс  хохирогч өөрийн өмчлөлийн “Наiег” брэндийн 42 инчийн зурагтыг мөргөн унаж 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сайншанд сумын 2 дугаар баг хүн эмнэлгийн нийтийн байранд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд гэртээ байж байхад гэнэт Х гээд дүү орж ирсэн тэгсэн араас нь  танихгүй эмэгтэй орж ирээд намайг гэр лүү хүргээд өгчих гэсэн юм тэгэхээр нь  орой үдэш хүнд үйлчлэхгүй явахгүй гэхэд уурлаад...тухайн үед намайг Ч гэх эмэгтэй арагшаа түлхэж унагааснаас болж миний эзэмшлийн зурагт эвдэрсэн. ” гэсэн мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ- 922/4507 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч С.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Би Ч эгч О ахыг арагшаа түлхэж унагаасныг харсан бас О ах унахдаа зурагтаа мөргөсөн.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Отэй “таксигаар /машинаар нь/” гэрлүүгээ хүргүүлэх асуудлаас болж маргалдан  түүнийг түлхсэнээс  хохирогч  “Наiег” брэндийн 42 инчийн зурагтыг мөргөн унаснаас уг зурагт эвдэрч эд зүйлд үнэлгээ хийлгэхэд 450000 төгрөгөөр  тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 450000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч А.Чгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ- 922/4507 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Наiег” брэндийн 42 инчийн зурагтыг 450.000 төгрөгөөр үнэлж үнэлгээг тогтоосон байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Чд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахгүйгээр зорчих эрх хязгаарлах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч А.Чд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч А.Чд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч А.Чгийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Чд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          

           Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч А.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч А.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чгээс 450,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Од олгосугай.

 

        6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АДЪЯАСҮРЭН