Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/247

 

 

       

 

 

 

 

 

   2022         12           20                                      2022/ШЦТ/247

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Т, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2219003880344 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, Дорноговь ..ажилтай, ам бүл 3, өвөө, эгчийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б. Т /РД:.../,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.Б /РД:... /,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т, Ц.Б нар нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 02 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогч М.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь ”...тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун шууны цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, баруун хацар, баруун мөр, эрүү, зүүн шуу, нуруу, баруун шууны зулгарал...” бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

          Хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Т охин Анунгоо нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг 125-2-26 тоотод оршин суудаг. Манай нөхөр нь Депо засварчин ажилтай бөгөөд тухайн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагт ажилдаа явлаа гэж гэрээс гарсан. Тэгээд би гадаа охиноо салхилуулаад байж байтал манай нөхөр Т нь би ажилдаа явахаа болилоо харин өвөөгийнд оччихоод хэдэн хүнтэй ажил ярьчхаад ирье гээд гарсан. Тэгээд би хүүхэдтэйгээ гадаа бараг 1 цаг гаран сууж байгаад нөхөр Т лүүгээ ирэх болж байгаа байх гээд утас руу нь залгахад 2-3 удаа залгахад авахгүй байсан тэгээд жоохон байж байгаад ахиад утас руу нь залгасан нь чинь удааж байгаад утсаа авсан тэгснээ надад удахгүй очно шүү дээ байн байн залгачих юм гээд уурлаад салгасан. Би хажуу талын байрны найз Цг дуудаад охинтой нь бид 3 нэлээн удаан гадаа сууж байгаад гэртээ орж байж байгаад танил эгч Ууганцэцэгийн дэлгүүр дээр охин, Ц бид гурав очсон. Дэлгүүрийг нь хаахаар нь Ууганцэцэгийн гэр лүү цуг очсон бид хэд гэрт нь юм яриад байж байхад манай нөхөртэй уулздаг хүүхэн Б нь манай эгч Ууганцэцэг рүү залгаад ярьж байхыг нь сонссон чинь цаана нь манай нөхөр Т ярьж байх нь сонсогдсон. Ууганцэцэг, Бтай уулзах гээд гэрийнхээ ойролцоо уулзах үед нь би араас нь дагаж очоод Бын машиных нь хаалгыг онгойлгоод харсан чинь манай нөхөр Т нөхрийн найз Баяржаргал, Бын найз нэг эмэгтэй бас байсан. Би нөхөр Тийг ахиж Бтай уулзахгүй гэж хэлчхээд уулзлаа гээд би хоёр алгадсан чинь нөхөр Т шууд гараа зангидаад миний зүүн шанаа руу цохисон тэгээд нөгөө хүүхэн Б машинаас бууж ирснээ миний нүүр лүү цохиод үсдээд маажсан тэгээд бас цохисон. Би Бтай үсдэлцээд байж байсан чинь манай нөхөр Т нь миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн тэгээд тэнд муудаад байж байхад Баяржаргал болон манай найз Ц нар нь Б бид хоёрыг зодолдож байхад салгасан... Миний бие их өвдөж байна. Шүлс залгихад төвөнх өвдөөд зүүн талын шанааны яс болон хамрын яс өвдөөд байгаа, толгойны ард дагз дээд талаараа хавдсан, уруул язарсан болохоор юм идэж болохгүй байгаа, бас би толгойгоо доошлуулж болохгүй тонгойнгуут шилэн хүзүү өвдөж байна, хоёр гар хөхрөлттэй янгинаж өвдөж байна... Би ингэж хохирч гэмтсэндээ гомдолтой байна...2022 оны 11 дүгээр сард Т нь 2 удаа надад эмчилгээний зардал гэж мөнгө шилжүүлсэн. Т нь хүүхэдтэйгээ болон надтай холбоотой байгаа.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 07-09, 71 дүгээр тал) ,


           Гэрч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С, Сын охин Анунгоо, Ууганаа гэх эмэгтэй нь хүүхэдтэй нь хамт Ууганаагийн гэрт очсон. Ууганаа гэдэг эмэгтэй нь гэрт очоод байж байтал Ууганаагийн гар утас нь дугараад өөрийнхөө гар утсыг чанга яригч дээр нь тавиад ярьж байтал Сын нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг Буянаа гэх эмэгтэй нь дуу гарсан бөгөөд Ууганаа гэрээсээ гарсан чинь араас нь С бид хоёр хамт гарсан юм. Тэгтэл Ууганаагийн гэрийн гадна цагаан өнгийн тоёота алпард маркийн автомашин зогсож байсан С машин руу нь очоод шууд хаалгыг нь татаад нээсэн чинь Сын нөхөр Т уг машинаас бууж ирээд Сыг энд юу хийж байгаа юм гэж уурлаж, хашхичаад нүүр лүү нь 2 удаа цохисон, мөн Буянаа гэдэг нь эмэгтэй нь бас машинаас бууж ирээд Сыг 2 удаа цээж орчимд нь өшиглөсөн. Буянаа тэгэхэд нь Сыг үсдээд байж байтал Т ирээд Сын нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн...Т болон Б хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Тийн найз гэх эрэгтэй, Буянаагийн найз гэх эмэгтэй хэрүүл маргаан хийгээгүй...Сын хоёр нүд нь хавдчихсан, дээд уруулын дотор хэсэг нь язарчихсан, уруул нь цус болчихсон, хацар болон эрүүний хэсэг, баруун гарын булчин хэсэг, баруун шууны дотор хэсэг, баруун мөрний дал хэсэг, баруун бөөрний хэсэг, зүүн гарын булчин хэсэг нь тус бүрдээ урагдаж шалбарчихсан, толгойн үснээс нь их хэмжээгээр унасан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

       Гэрч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар 1 шил вискигээ хувааж уугаад дуусах дөхөж байсан бүгдээрээ ер нь халчихсан байсан би бол бүр муудчихсан байсан тэгээд тэндээсээ хөдөлсөн яагаад ч юм Ар шанд орж байсан тэгээд нэгдэл дундын байрны тэнд машинтайгаа зогссон чинь Тийн эхнэр С нь Бын хаалганы тэр хавьцаанаас гарч ирээд Быг алгадсан чинь Б нь машинаас буугаад тэр хоёр зууралцаж байсан тэгээд С Быг үсэдсэн байсан тэгээд би салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэрнээс цаашаа юм санахгүй байна. Бусад хүмүүс нь харж зогсож байсан. Би согтсон байсан болохоор мэдэхгүй санахгүй байна...Т бид хоёр хар багийн найзууд.Би Тийг Стай эхнэр нөхөр гэдгийг мэднэ. Тэрнээс өөр зүйлүүдийг нь мэдэхгүй байна Би өөрөө Замын-Үүд суманд байдаг болохоор хэлж мэдэхгүй байна...Б болон бид хэд бүгдээрээ виски хувааж уусан байсан ерөнхийдөө согтуу байсан... Би Б С хоёрыг зууралдаж үсдэлцээд байхыг хараад салгаж байхыг хараад болиулах гэж оролдсон тэрнээс хойшоо би юм мэдэхгүй байна...Ямар шалтгаанаас гэдгийг нь мэдэхгүй байна. С нь Тийг Бтай хардаж маргаан үүсгэсэн байх тэрнээс өөр асуудлыг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

 

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 04-ний өдрийн №02/0476 “ 1. Сын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга баруун шууны цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, баруун хацар, баруун мөр, эрүү, зүүн шуу, нуруу, баруун шууны зулгарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 67, 69 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Т, Ц.Б нар нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 02 цагийн үед  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Тийн хамтран амьдрагч М.Стай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж ,түүний биед халдаж эрүүл мэндэд нь ”...тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун шууны цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, баруун хацар, баруун мөр, эрүү, зүүн шуу, нуруу, баруун шууны зулгарал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийн дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох          хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Т охин Анунгоо нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг 125-2-26 тоотод оршин суудаг. Манай нөхөр нь Депо засварчин ажилтай бөгөөд тухайн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 18 цагт ажилдаа явлаа гэж гэрээс гарсан... охин, Ц бид гурав  Ууганцэцэгийн гэр лүү цуг очсон бид хэд гэрт нь юм яриад байж байхад манай нөхөртэй уулздаг хүүхэн Б нь манай эгч Ууганцэцэг рүү залгаад ярьж байхыг нь сонссон чинь цаана нь манай нөхөр Т ярьж байх нь сонсогдсон. Ууганцэцэг, Бтай уулзах гээд гэрийнхээ ойролцоо уулзах үед нь би араас нь дагаж очоод Бын машиных нь хаалгыг онгойлгоод харсан чинь манай нөхөр Т нөхрийн найз Баяржаргал, Бын найз нэг эмэгтэй бас байсан. Би нөхөр Тийг ахиж Бтай уулзахгүй гэж хэлчхээд уулзлаа гээд  хоёр алгадсан чинь нөхөр Т шууд гараа зангидаад миний зүүн шанаа руу цохисон тэгээд нөгөө хүүхэн Б машинаас бууж ирснээ миний нүүр лүү цохиод үсдээд маажсан тэгээд бас цохисон. Би Бтай үсдэлцээд байж байсан чинь манай нөхөр Т нь миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн тэгээд тэнд муудаад байж байхад Баяржаргал болон манай найз Ц нар нь Б бид хоёрыг зодолдож байхад салгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ар шанд орж байсан тэгээд нэгдэл дундын байрны тэнд машинтайгаа зогссон чинь Тийн эхнэр С нь Бын хаалганы тэр хавьцаанаас гарч ирээд Быг алгадсан чинь Б нь машинаас буугаад тэр хоёр зууралцаж байсан тэгээд С Быг үстсэн байсан тэгээд би салгах гэсэн чинь салахгүй байсан... С нь Тийг Бтай хардаж маргаан үүсгэсэн байх тэрнээс өөр асуудлыг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг, гэрч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: С машин руу нь очоод шууд хаалгыг нь татаад нээсэн чинь Сын нөхөр Т уг машинаас бууж ирээд Сыг энд юу хийж байгаа юм гэж уурлаж, хашхичаад нүүр лүү нь 2 удаа цохисон, мөн Буянаа гэдэг нь эмэгтэй нь бас машинаас бууж ирээд Сыг 2 удаа цээж орчимд нь өшиглөсөн. Буянаа тэгэхэд нь Сыг үсдээд байж байтал Т ирээд Сын нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн...Т болон Б хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 02/0476 шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүгдэгч Б.Т, Ц.Б нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас М.Сын  биед “тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга баруун шууны цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, баруун хацар, баруун мөр, эрүү, зүүн шуу, нуруу, баруун шууны зулгарал ” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/0476 дугаартай  дүгнэлтээр тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон ба мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан нотлох баримтаар энэ бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Т, Ц.Б нар  үйлдлээрээ санаатай нэгдэж,нэг цаг хугацаанд нэг санаа зорилготойгоор хохирогч М.Сын эрүүл мэндэд хохирол учруулахаар халдаж зодсон байх тул прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч М.Саас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн нотлох баримтыг ирүүлээгүй ба хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун бугалга, баруун шууны цус хуралт, баруун нүдний дээд зовхи, дух, зүүн хацар, баруун хацар, баруун мөр, эрүү, зүүн шуу, нуруу, баруун шууны зулгарал” бүхий гэмтэл учирсан тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Т, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэргийг шинж, үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь урьд нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан, хохирогчид учирсан хохирол арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, 3-14 насны 3 хүүхэдтэй , хувьдаа 400 гаруй тооны малтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Т, Ц.Б нар нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т, Ц.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,  шүүгдэгч Ц.Б нь бага насны 3 хүүхэдтэй, шүүгдэгч Б.Т нь тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг байдлыг харгалзан  торгох ялыг сонгон  оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, зэргийг харгалзан оногдуулсан торгох шийтгэлийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож торгох ялаар солино” гэж  заажээ.

 

Иймд шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж,биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б. Т, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.Т, Ц.Б нар нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Т, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН