Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0329/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч *******,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Доржханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн******* овогт*******т холбогдох 2218000000305 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:*******/,*******-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай,*******, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн******* тоотод оршин суух хаягтай,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 272 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Төгөлдөр нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 06-н өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титаникнэртэй баарны гадна иргэнтай маргалдаж хэвлий, баруун гуя, бугалга хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны ус түгээх худгийн хажууд иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны 63 тоотод иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2218000000305 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 8-9 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал/, хохирогчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/, гэрчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрчгийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрчн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн  46 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/, хохирогчын мэдүүлэг /142-162 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84, 224 дэх тал/, хохирогчгийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал/, хохирогчгийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 183 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/, гэрчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/, гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/, гэрчын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 199-200, 210-211 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 736 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /2 дахь хх-ийн 55-56,ийн нас барсан талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дахь хавтаст хэргийн 57 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг  шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Төгөлдөр нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 06-н өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титаникнэртэй баарны гадна иргэнтай маргалдаж хэвлий, баруун гуя, бугалга хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны ус түгээх худгийн хажууд иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны 63 тоотод иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг зэвэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогч, нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч 81,050 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэгт битүүмжилсэн газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Э.Төгөлдөр нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 06-н өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титаникнэртэй баарны гадна иргэнтай маргалдаж хэвлий, баруун гуя, бугалга хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны ус түгээх худгийн хажууд иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг гудамжны 63 тоотод иргэнг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9, 169-171 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Хохирогчын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Арбатын гудамжинд, хоёртой таарсан, бид бүгд согтуу байсан. Тэгээд биг эгчийнх рүүгээ яв гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Би явъя гэж хэлээд байж байсан чинь миний хажууд нэг хутга барьчихсан зогсож байсан бөгөөд тэр хутгаараа миний хөлийн гуя, баруун гар, хэвлий рүү хутгалсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Маргааш нь эмнэлэгт сэрсэн. надад гэмтэл учруулаагүй. Намайг хутгалсан. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

 

Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед бирж дээр явж байгаад, Батбуян, гэх хүүхэнтэй таарсан. Тэгээд бид нард архи уухаар болоод гэрт нь очоод 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад тал Хамаг Монгол нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд байж байсан чинь гэх нэртэй******* орж ирээд цуг бид нартай архи уусан. Тухайн үед бид нарын хооронд хэрүүл маргаан болоогүй байсан. Тэгээд яртай хамт түрүүлээд гараад явж байгаад худгийн орчим явж байсан чинь араас нь нэг хүн цохих шиг болоод халуун дүүгээд явчихсан чинь гэх******* намайг хутгалчхаад булан тойроод зугтаагаад алга болсон байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудлага өгөөд удалгүй түргэний тэрэг ирээд намайг аваад явсан. Миний нурууны баруун талд хутгалсан. 4 ширхэг оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179 дахь тал/,

 

Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний бие гэртээ гэх найзтайгаа хамт Чанар нэртэй 0,75 литрийн архи уусан. Цагийг нь сайн санахгүй байна. Гаднаас, яр, Батнаран нар орж ирээд бид хоёртой цуг нийлж архи уусан. Тэгээд бид нар архиа уугаад суусан.Тухайн үед маргалдсан зүйл байхгүй байсан. Батнаран, Яр хоёр түрүүлээд гараад явсан. Араас нь очоод худгийн тэнд хутгалчихсан гэж сүүлд яриа гарсан байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд би гэртээ нэлээн халамцуу муудчихсан сууж байсан чинь дахин гаднаас манай гэрт орж ирээд гартаа манай гэрт байдаг ногоо арилгадаг улаан бариултай хутга барьчихсан орж ирээд зүүн гуя, баруун гуяанд нэг нэг удаа хутгалчихсан. Тэгээд биөөс чи яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэж асуухад яр та хоёр сүрхий далжганаад байсан. Бас чи дээрээс нь намайг гэрээсээ хөөгөөд байсан гэдэг тайлбар хэлсэн. Миний биеийн байдал одоо хэвийн зовуурьгүй байгаа.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 183 дахь тал/

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Миний төрсөн дүү болох нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шөнө өөрийн хамтран амьдрагч овогтой болон нартай архи уугаад ньийг ятгаж намайгөөр хутгалуулсан юмаа гэж өчигдөр хагалгаанд орохынхоо өмнө надад хэлсэн. Анх надад яг юу болсон талаар хэлэхгүй нуугаад байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би байшиндаа очиж хувцас авахаар очсон. Тэндээс бид хоёр гараадтэй 12 цагийн үед таарч бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд би тэр хоёртой архи ууж дуусаад тэр хоёроос салаад зүс таних гэж*******тэй нэг шил архи уусан. Тэгээд буцаж явж байгаадтай таарсан. бас архи уучихсан нэг шил архи барьчихсан явж байхаар нь тэр архийг нь бас уусан. Ингээд 22 цаг болсон байх. Цагийг нь сайн санахгүй байна.тэй дахин таараад Арбатын гудамжинд хамт явж байтал намайг Ширээ нуруу руу авч явна гэхээр нь би явахгүй гээд бид хоёр маргалдсан. намайг зодох гээд хөөгөөд байхаар нь биийг тойрч зугтааж байгаад цаашаа 15 дугаар сургуулийн тийшээ зугтаасан. Тэр үед намайг өмөөрөөдтай үлдсэн. Тэгээд би тэнд байж байгаад буцаад ирсэн чинь, хоёр байхгүй болохоор нь тэр хавиар хайгаад явж байхад хоёр цагдаа таараадыг асуусан чиньт хутгалуулаад эмнэлэг рүү явсан гэхээр нь би таксинд суугаад эгчийнх рүү очиж амарсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 34-35 дахь тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би бааранд ажилласан. Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад Миний дэлгүүр рүү орох гээд явж байсан чинь гэж залуу зам дээр хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Гэрчн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 27 минутын үед баарны гадна маргаан болоод байна яваад оч гэж 102-оос дуудлага дамжуулахаар нь дуудлагын дагуу очсон. Дуудлагаар очиход замын хөвөөн дээр гэх архи уудаг бирж дээр гутал засдаг Арбатын гудамжаар байнга архи уудаг иргэн атрилдсан байдалтай газар хэвтэж байсан. Давсгийн дээд талаас гэдэс хэвлий орчмоос доошоо нөжирсөн цус гарсан байдалтай, өөрөө дуугарч чадахгүй байдалтай байж байсан. Тэгээд эмнэлэг дуудаж хутгалуулсан хүнийг хүлээлгэж өгсөн. Тухайн хутгалуулсан хүний хажууд байсан нэг танихгүй улаан эрээн хуцастай******* хүн хутгалчхаад зугтаагаад яваад өгсөн гэж хэлсэн. Намайг эргүүлтэй явж байхад Дархан зах болон тухайн орчим архи согтууруулах ундаа хэрэглээд яваад байдаг гэгчийн өмсөж явсан хувцастай таарсан. Тэгэхээр ньийг байж магадгүй гэж бодоод ойр орчимд нь хайхад Сэлэнгэ нэртэй караокены тэр хавьд зогсож байсан бөгөөд түргэний тэрэг ирж байхыг хараад өндөлзөөд байсан. Тэгэхээр нь биийг барьж саатуулах зорилгоор дээр очиж барьж авч жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудан хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын эхээр байх нэг өглөө Дархан зах дээр явж байтал нэг танихгүй хүн таараад нэг хутга үзүүлээд зармаар байна гэхээр нь хэдэн төгрөгийн үнэтэй юм гэсэн чинь нэг шил архиар солих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгж байтал таараадт нэг шил архи байна гэхээр нь тэр архийг нь хувааж уугаад тэгээд нөгөө хутгыгт үзүүлсэн чинь надад өгчих би хүнд бэлэглэх гэж байгаа юм гэж гэхээр нь архи өгсөн болохоор тэр хутгыгт өгсөн. Сүүлд нь тааралдаад таны өгсөн хутга надад гай боллоо. Тэр хутгаар чинь хүн хутгалчихлаа.” гээд байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Энхтайван гэдэг хүн бол манай хойд аав. Хойд аав******* хүүхэд нь. нь өөрийн гэр орон байхгүй хааяа манайд ирээд 2-3 хоноод тэнээд явдаг. Дархан зах болон гадуур тэнээд архи уугаад яваад байдаг юм. Элэгний өвчтэй болоод тэрийгээ эмчлүүлэхгүй гадуур тэнээд архи уугаад яваад байдаг юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “...Б.Батжаргалын биед хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун бугалга, баруун гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс хэвлийн нэвтэрсэн шарх нь  амь насанд аюултай шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэргийн гэмтэл, баруун бугалга, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Дархан сумын Хангамжийн 4 дүгээр гудамжинд хүн хутгалуулчихсан байна гэсэн дуудлага 19 цаг 33 минутад 103 утсанд гэх дугаараас дуудлага өгсөн. Дуудлагын дагуу улсын дугаартай албаны машинаар очоод ямар нэгэн дуудлага өгсөн шинж илрээгүй тул дуудлага өгсөн дугаар руу залгахад утсаа аваагүй болохоор цааш 5дугаар гудамж руу ортол нэг******* гараараа даллаад биднийг дуудсан. Тэгээд очтол айлын довжоо мэт зүйл дээр эвхэрч хажуу тийш харсан байдалтай хутгалуулчихсан нэг хүн хэвтэж байсан. Түүний хажууд хамт архи уусан бололтой нэг******* хамт байсан. Тэгээд бид үзлэгээ хийгээд тариагаа тариад насилк дээр ачаад хүлээн авах хэсэгт хүлээлгэж өгсөн. ...Дараа нь цагдаагийн байгууллагаас Дархан сумын 7 дугаар баг замчны 3 дугаар гудамжны 63 тоотод хутгалуулсан иргэн байна гэсний дагуу очиход мөн адил зүүн, баруун гуяндаа хутгалуулсан иргэн байж байсан. Тухайн хутгалуулсан хоёр иргэн нэг хүнд хутгалуулсан юм шиг яриа өгүүлэмжтэй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 08-ын өдөр мэдүүлсэн: “...Батнаран миний төрсөн дүү. Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед гэх дугаараас Батнаран хутгалуулсан байдалтай Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр байна гэж над руу залгаж хэлсэн. Тэрний дагуу би дүү Батнаран дээр очиход уруу хэсэгтээ хутгалуулсан байсан. Тэгээд нуруу хэсэгтээ 3-4 оёдол тавиулсан байдалтай байсан. Миний харснаар цамц нь зүсэгдсэн хутганы сорви гэдэг нь илт харагдсан. Мөн цамц нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал/,

 

Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Үйлчилгээний төв дээр Батнарантай тааралдаад хамт явсан. Тэгээд бид хоёр бирж ороод би ээжээс тамхины мөнгө, эмний мөнгө авах гээд очсон чинь байхгүй болохоор нь буцаад алхаж явж байсан чиньбаатар, Батбуян хоёртой таарахад Батбуян манайд очъё ирж очих таксины мөнгийг нь даая гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь гадаа нь сууж байсан. Тэгээд бид нар Чанар гэх нэртэй 0,75 литрийн архи уугаад ярьж сууж байгаад Батнаран бид хоёр түрүүлээд гараад явсан. Шалтгаан нь тэнд байсан хүмүүстэй яриа хөөрөө нийлэхгүй байсан. Бас Батнарангийн найз нь гэртээ харимаар байна гэхээр нь дагаж гарсан. Тэгээд бид хоёр түрүүлээд гэрээс нь гарч яваад худгийн тэнд явж байсан чинь араас гэх жаахан охин дуудаад байсан. Тэгэхээр нь би Батнаранд ярьшиг Бирж дээр очоод таксинд сууя гэж хэлсэн чинь юу гэж хэлэхийг нь сонсчхоод ирье гэж хэлсэн. Тэр хооронд би худгийн тэр хавьд сууж байсан юм. Удалгүй Батнаран ирээд найз нь шаалгуулчихлаа гэж хэлээд нуруундаа хутгалуулчихсан хүрч ирсэн Тэгээд би худаг дээр ус авч байсан хүүхдийн утаснаас эмнэлэгт дуудлага өгсөн. Батнаранг дуудаад хутгалчихсан гэж бодож байна. Тухайн үед бид нар архи уучихсан согтуу байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

Гэрч У.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрт, Батнаран, бид нар хамт Чанар гэх нэртэй архи уусан. 18-19 цагийн үед гэж санаж байна. Батнаран, хоёр түрүүлээд гараад явсан чинь араас нь гарч гүйгээд худгийн наад талд Батнарангийн нуруу руу нь хутгалчихсан. Биийг ална аа пизда минь гэж Батнаран хоёрын араас гараад гүйхээр нь би яах гэж байгаа юм бол гээд араас нь гүйж гараад хутгалж байхыг нь харсан. Тухайн үед нэлээн согтолттой муу байсан ч гэсэн болж буй үйл явдлыг хараад ойлгож байсан. Тэгээд буцаж гэрт орж ирсэн. Би тэр үед гадаа бие засчхаад буцаж гэр рүү орсон чинь Батбуян хоёр гуяндаа хутгалуулчихсан цус гарчихсан хажууд нь гартаа хутга барьчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...Цэнгүүнжав Батбуян, ...хэсэг газрын үзлэгээр: зүүн, баруун гуя хутгалагдсан” гэх яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 736 дугаартай “...Ц.Батбуянгийн биед баруун, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 719 дугаартай “...С.Батнарангийн биед нуруунд зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “...Сосорбарам Батнаран, ...хэсэг газрын үзлэгээр: хоёр далны хооронд хутгалагдсан 2см орчим ил шархтай” гэх яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “...Б.Батжаргалын биед хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун бугалга, баруун гуяд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс хэвлийн нэвтэрсэн шарх нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хэвлийд хатгагдаж нэвтэрсэн шарх нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 ны 08 дугаар сарын 09-ний өдрийн “...Энхтайван овогтойийн /ТБ97072109/ эзэмшлийн Дархан-Уул аймгийн Орхон сумын Хөтөл 61 дүгээр гудамжны 17 тоотод байрлах нэгж талбарын дугаартай 683.0мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 3415000=00 /Гурван сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийн үнэтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 56, 57 дахь тал/

 

Э.Төгөлдөрийн яллагдагчаар 2022 оны 08 дугаар сарын 07, 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан зах дээр, эгч нартай нийлээд архи уугаад салсан. Салахдаа ах, эгч хоёр хамт яваад би ганцаараа Дархан захаар явж байсан юм. Орой 21 цагийн үед Арбатын гудамжинд, нартай таарсан. Тэр үед ах эгчийг зодох гээд хэрэлдээд эгч надад хандаад туслаарай аниагийн дүү гэхээр нь би ахад та яагаад******* хүнийг зодоод байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм гичий минь гээд над руу дайраад намайг жийж унагаахаар нь би уурлаад чамд дээрэлхүүлж чадахгүй шүү гээд өөртөө байсан хутгаарааын гуя, гэдсэнд хатгасанд. Нэлээд уурласан болохоор яг хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. ...Миний бие Батбуянтай урьд өмнө нь хамтран амьдарч байсан. Одоо бол салчихсан. Би гэрээс ногоо арилгадаг гэмээр хутгийг аваад эхлээд Батнаран гээд байгаа урьд өмнө таньдаггүй байсан залууг хутгалаад дараа нь Батбуянг хутгалсан. Нэг л хутгаар энэ хоёр хүнийг хутгалсан. Тухайн үед би согтолттой байсан дээрээс нь намайг тухайн үед хэл амаар доромжлоод янхан банзлаар нь дуудаад байсан болохоор хутгалсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84, 224 дэх тал/ болон хэрэгт авагдсан эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “... нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэв.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчгийн эрүүл мэндэд учирсан биед нуруунд зүсэгдэж хатгагдсан шарх, хохирогчгийн эрүүл мэндэд учирсан баруун, зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг, хохирогчын эрүүл мэндэд учирсан хэвлийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун бугалга, баруун гуянд хатгагдсан шарх бүхий гэмтэл нь нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан амь насанд аюултай хүнд зэргийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд хамаарах бөгөөд шүүгдэгчийн согтуурсан үедээ хохирогчыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол, хохирогч, нарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл хохирогч нарт учирсан хөнгөн, хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг хэрэглэж гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Гэвч шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нас барсны гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 465 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч 81,050 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчт холбогдох эрүүгийн 2218000000305 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хохирогчын 81,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь 22 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин болмогц устгасугай.

 

4.Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн  талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД

                                                           

                                                         ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР