Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00836

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/00836

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- *******,*******,*******, өөрийн байранд байрлах, К ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- *******,*******,*******,******* ... байрны ...тоотод оршин суух, Э.Э-т холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442.890.640 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк Э.Э 2013-06-11-ний өдөр 314 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 160.000 ам.долларын зээлийг 12 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож **************,******* тоот хаягт байрлалтай 376,9 м.кв талбайтай улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2014-06-11-ний өдөр дууссан тул банкны зүгээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж 2015-07-03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тухай 102/ШШ2015/04323 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Э.Э нь дээрх захирамжид гомдол гаргаснаар 2016-06-24-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай 183/ШЗ2016/00651 дугаартай захирамжаар зохигч талуудын эвлэрэл баталсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2015-07-03-ны өдрийн зохигч талуудын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу хариуцагч Э.Ээвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барьцааны хөрөнгө болох *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай 376,9 м.кв талбайтай, дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг КХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг 2015-09-04-ний өдөр шилжүүлэн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар зээлдэгч Э.Энь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017-02-13-ны өдөр 0115 дугаар шийдвэрээр өмчлөх эрхийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхийг даалгаж шийдвэр гарсан. Дээр дурдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид 2017-6-11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, түүнчлэн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авах тухай асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн. Э тус банктай гэрээ байгуулсан цагаас үндсэн зээлд 87.842.66 ам.доллар, зээлийн хүүнд 16.417.77 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 7.169.85 ам доллар, нийт 111.430.28 ам долларыг төлсөн. Зээлдэгч Эээс 2017-01-12-ны байдлаар 314 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 72 157.34 ам.доллар, зээлийн үндсэн хүүнд 90 489,81 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 10 043,33 ам доллар, нийт 172.690,48 ам.доллар буюу 2018 оны 10 сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшын лавлагаагаар тооцож 442.890.640 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Зохигчдын эвлэрлийн дагуу нэхэмжлэгчийн барьцааны эрх дуусгавар болж, барьцаалбар бүртгэлгүй болсон учир энэ эрхийг сэргээж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах шаардлага гаргаж байна. Иргэний хэрэг хэрэгсэхгүй болгох тухайд зээлийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, эсвэл хариуцлагаас зугтаах оролдлого гэж үзэж байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хангах шаардлагагүй гэж үзэж байна. Зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн шийдэх асуудал мөн. Банкны ажилтан баримт бөглөсөн гэсэн тайлбарыг өгч байна. Тухайн хөрөнгийг өмчлөх эрхийг хэн нэгэн этгээдэд шилжүүлж байгаа тохиолдолд банкны ажилтан мэдүүлгийн хуудсыг бөгөлдөг учраас хуулийн дагуу мэдүүлгийн хуудсыг бөглөсөн байдаг. Зээлийн гүйлгээг хаасан үндэслэл барьцаа хөрөнгийг К ХХК-д шилжсэнээр үүрэг гүйцэтгэгчийг үүргээ бүрэн гүйцэтгэсэнд тооцсон баримт гаргасан. Үүний үндсэн дээр өмчлөх эрхийг банк шилжүүлж авч байгаа учраас зээлдэгчийн хувьд үүргээ биелүүлсэн гэж үзэж дансыг хаасан. Эвлэрлийн гэрээнд байх графикийн дагуу төлбөрийг төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцуулахгүйгээр барьцаа хөрөнгийг шилжүүлж авна гэсэн тохиролцооны дагуу явсан харилцаа байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э 2013 оны 6 сард 160 000 ам долларын зээлийн гэрээ байгуулж, өөрийн болон хоёр хүүхдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2015-07-03-ны эвлэрлийн гэрээг байгуулахдаа зарим тооцооллын алдаа, төлсөн төлбөрийг тооцоонд оруулаагүй,  тухайн сард төлсөн 15.000.000 төгрөг, 9 сард төлсөн 40.000.000 төгрөгийг оруулаагүй байсан. 2015-12-30-ны өдөр дуусах эвлэрлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй байхад 2015-09-04-ний өдөр харьяаллын бус бүртгэлийн байгууллагаар барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь тогтоогдсон. Үүнд эвлэрлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ийм үйлдэл хийж, бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Тухайлбал мэдүүлэг өгөх маягт дээр Э-ийн өмнөөс банкны ажилтан бөглөсөн байх жишээтэй. Эвлэрлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг оролцуулалгүй, бүртгэлийн байгууллагаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн, Монгол банкинд зээлийн түүхийг хаасан байсан нь харагдаж байгаа. Өөрийн банкин дахь хуулга дээр 2015-09-04-ний байдлаар бүх зээлийн гүйлгээг хаасан. Зээлийн дансыг хаахдаа өөр нэг тусдаа активын данс гэж бидэнд өгч 2015 оны 9 сард байсан мөнгийг өөр дансаар татаж авсан. 2017 онд төлсөн 100.000.000 төгрөгийг мөн өөр тусдаа активын дансаар авч ухрааж 2015 онд төлсөн мэтээр бүртгэл хийсэн нь нотлох баримтаар харагдаж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу зээлийн дансны бүртгэл болон зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцооллыг гаргах ёстой байтал зээлийн газрын захирал н.Д нь өөрийн үзэмжээр зээлийн төлбөрийг гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээл төлөгдөж дууссан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д заасны дагуу хүсэлт гаргаж байгаа буюу шүүх хуралдааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байгаа. 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 183/ШЗ2017/03925 тоот шүүгчийн захирамжид нэхэмжлэгч болох К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэлээ татаж авах хүсэлт ” гаргасан. Бидний зүгээс үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан нь энэ хуулийн 74.4-т заасантай адил байна, мөн хуулийн 74.4-т “хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан боловч шүүгч нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124-т заасны дагуу хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэхдээ гомдол хэлэлцсэн тогтоолд “К ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа учраас хүсэлт гаргах боломжгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-д заасны дагуу хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүсэлт гаргасан зүйл биш, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа тайлбар. Хамгийн гол асуудал нь тухайн үед К 12 сарын 30-нд сүүлийн төлөлт хийгдэх гэрээтэй байхад гэрээг зөрчиж, 9 сард барьцааны зүйлийн өмчлөлийг шилжүүлж авсан байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын журмаар бүртгэл хийгдээгүй, мөн хугацаанаас өмнө бүртгэл хийгдсэн” гэсэн шалтгаанаар нэхэмжлэл гардаж, 2017 оны 2 сарын 13-ны өдрийн 0115 тоот шүүхийн шийдвэрээр К ХХК-нд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э болон түүний хүүхдүүдийн өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017-3-17-ны өдөр 1959 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс шүүхийн мэдэгдэл хүргүүлж бүртгэл хийгээгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээг авах талаар мэдэгдэх хуудсыг явуулсан өнөөдрийг хүртэл уг хөрөнгө “К” банкны өмчлөлд бүртгэлтэй байгаа. Мөн Э улсын бүртгэлийн мэдүүлэг хөтлөж, хураамж 20.000 төгрөг төлөөд Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад өмчлөгчийн хүсэлтээр буцаав гээд тайлбарлахдаа Кгэрчилгээг өгөөгүй, бүртгүүлэхгүй гэсэн гэх тайлбар хэлсэн. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгөө өмчлөлдөө шилжүүлж авья гэхэд одоо болтол шилжүүлж өгөөгүй. Мөн уг орон сууцанд барьцааны гэрээ бүртгэлгүй, үүрэг ногдуулсан ямар нэгэн хэлцэл байхгүй байгаа. Одоо барьцааны үүргийг сэргээнэ гэсэн ойлголт байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг харилцан тохиролцож хийх ёстой. Ямар нэгэн байдлаар хөндлөнгийн байгууллага буюу шүүх гэрээний оролцогч нарын хооронд байгуулсан гэрээг сэргээдэг, гэрээ байгуулахыг даалгадаг байгууллага биш. Зөвхөн үүссэн маргааныг шийдвэрлэдэг учираас бүртгэлийн гэрээгээр үүрэг ногдуулах, барьцаа хөрөнгөөр боломж байхгүй. Нэхэмжлэгчид өмчлөл нь байгаа учир боломжгүй буюу энэ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн гэж үзэхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн дансны хуулгыг бид өгсөн, “К” банкнаас  өөрсдөө зээлийн дансны хуулгыг авсан. Тэгэхэд энэ хуулгад төлбөр төлөгдөөд дуусаад хаагдсан байгаа. Монгол банкнаас ирсэн лавлагаанд зээлийн үлдэгдэл 0 гэж байгаа. Энэ зээл төлөгдөөд дууссан учир зээлийн дансны хуулга байхгүй. Одоо энд байгаа баримтаар зээлийн газрын захирал гэдэг хүний гаргасан тооцоолол яваад байгаа. Үүнээс өөр зээлийн данс гэдэг юм байхгүй. Банкны тухай хуульд банк бол зээлийн данс үүсгэж, зээлийн дансны хөтлөлтийг хийж нэхэмжлэх ёстой. Зээлийн дансны болон төлбөрийн асуудал байхгүй учир шийдэх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442.890.640 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай 376,9 м.кв талбайтай, дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-3/.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг хэрхэн тодорхойлохыг зохицуулсан бөгөөд өөр төрлийн шаардлагуудыг нэг нэхэмжлэлд хамтруулан гаргасан бол шаардлага тус бүрийн үнээс улсын тэмдэгтийн хураамжийг тогтоох тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.372.403 төгрөг /хх-5-6/ нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан 442.890.640 төгрөгийн шаардлагад ногдох, 70.200 төгрөг /хх-7-8/ нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох хураамж байх тул дээрх хоёр шаардлагад шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна /хх-47/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр дэмжсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442.890.640 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-нийг бүрэн төлөөлөх эрхийг тус банкны зээлийн мэргэжилтэн А.А, хуулийн мэргэжилтэн О.Б нарт 2018-10-18-ны өдрийн, ТАА-ны мэргэжилтэн Д.Ж д 201-01-23-ны өдрийн, хуулийн мэргэжилтэн Ч.Н-д 2019-02-20-ны өдрийн итгэмжлэлээр /хх-4, 59, 113/, хариуцагч Э.Э өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-01-24-ний өдрийн итгэмжлэлээр Ж.Буурчид нэг жилийн хугацаатай тус тус олгосон байх бөгөөд хариуцагч Э.Э нь өмгөөлөгч Ш.Б-тай 2018-12-17-ны өдөр өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна /хх-64, 65/.

 

Хэргийн баримтаас үзэхэд “К”ХХК болон Э.Энарын хооронд 2013-06-11-ний өдөр 314 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч нь 160.000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 12 сарын хугацаатай, сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй байхаар /хх-14-17/, мөн өдрийн 314 дугаартай барьцааны гэрээ байгуулж, *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай, 376,9 м.кв талбайтай, ... дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр ахуйн цахилгаан бараа тавилга эд хогшилийн хамт барьцаалсан барьцааны гэрээг 2013 оны 06-р сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна /хх-18-20/.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 160.000 ам.долларыг шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д, хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэхийг мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан ба талуудын хооронд байгуулсан 2013 оны  06 дугаар сарын 11-ний өдрийн 314 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

 

Түүнчлэн 314 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай 376,9 м.кв талбайтай, ... дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Э.Э, түүний хүүхдүүд болох Б.О, Б.Ц нар байгаад тухайн эд хөрөнгийг барьцаалуулах, барьцааны гэрээнд дээрх иргэдийг төлөөлж хариуцагч Э.Э гарын үсэг зурсан байна /хх-20, 21/.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцаа хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсэх бөгөөд гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлэх, бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулахыг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хуулийн 156.2-т заасан бөгөөд 2013-06-11-ний өдөр байгуулсан 314 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлын талаар зохигчид маргаагүй /хх-18-20/.

 

Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч “К”ХХК нь 2013-06-11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Э.Эээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04323 дугаартай захирамжаар зохигч талуудын буюу хариуцагч нь 356.357.658 төгрөгийг нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг нэхэмжлэгч банкны өмчлөлд үл маргах журмаар шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-26-27/.

 

Уг эвлэрлийг баталсан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр эвлэрлийг баталсан 102/ШШ2015/04323 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас нь 2016-03-29-ний өдөр гарсан /хх-28, 29/ байхад зохигчдын эвлэрлийг баталсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/04323 дугаартай захирамжийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2016/00651 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна /хх-30-31/.

 

Үүнээс үүдэн талуудын эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгосон тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2016/00651 дүгээр захирамжид гаргасан гомдлыг шүүх 2016 оны 08 дугаар сарын 26 /хх-32-33/, 2016 оны 10-р сарын 11 /хх-36-37/, 2016 оны 10-р сөхын 28 /хх-38-39/-ны өдрүүдэд, КХХК-ний нэхэмжлэлтэй Э.Эт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий хэргийг шүүх 2016 оны 10-р сарын 05-ны өдөр хэрэгсэхгүй болгож /хх-34-35/ тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд Э.Эийн нэхэмжлэлтэй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох  *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К ХХК-ийг Ү-... дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.Э, Б.О, Б.Ц нарын өмчлөлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж 128/ШШ2017/0115 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна /хх-40-44/.

 

Гэтэл нэхэмжлэгч “К”ХХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 582.003.259 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2017/03925 дугаар захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх-45-46/-ны дараа дахин 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “К”ХХК нь хариуцагчаар Э.Э-ийг татан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013-06-11-ний өдрийн 314 дүгаартай зээлийн гэрээний үүргийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлөлт хийгдсэн, барьцаа хөрөнгийг банк өөрийн өмчлөлд үндэслэлгүйгээр шилжүүлж авсан үйлдлийг шүүх тогтоож Э.Э нарын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Оюуны өмч улсын бүртгэлийн газарт даалгасан шүүхийн шийдвэр 2017 онд гарсан байхад өнөөдөрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлээгүй, Монгол банкинд Э.Э ийн нэр дээрх зээл төлөгдсөн гэж бүртгэгдсэн талаарх лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаснаар Монгол банкнаас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн талаарх мэдээлэлд Э.Эийн нэр дээр 5 зээл бүртгэгдсэн байх бөгөөд 3-рт бүртгэгдсэн 160.000 ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл 0, зээл олгосон банк К гэсэн /хх-111/ байх бөгөөд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 266/334 дугаартай албан бичигт захирамжид дурдсан дугаартай орон сууц нь “К” банкны өмчлөлд шилжсэн тухай гэрчилгээг ирүүлж, уг орон сууц нь “К” банкны барьцаат зээлийн гэрээнд бүртгэлгүй талаар дурдсан байна /хх-123-125/.

 

Өөрөөр хэлбэл зохигчийн маргааны зүйл болох зээлдэгч Э.Эийн 2013-06-11-ний өдөр зээлдүүлэгч КХХК-иас авсан 160.000 ам.долларын зээл нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монголбанкинд зээлийн өрийн үлдэгдэлгүй, барьцааны зүйл болох *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай, 376,9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр КХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэн болох нь Монголбанк, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч талаас зээл 2017 онд төлөгдөж дууссан талаарх тайлбараа нотлохоор гаргасан баримтуудад зээлийн дансны хуулга USD гээд 2013-01-01-ний өдрөөс 2019-01-25-ны өдрийн байдлаар байх бөгөөд 2013-06-12-нд 160.000 зээл олгов гээд 2015-07-16-нд шүүгчийн 102/ШШ2015/04323 тоот захирамжийн дагуу төгрөгт хөрвүүлж зээл хаасан бүртгэл хийгдсэн /хх-96-99/, зээлийн дансны хуулга МNT гээд 2015-01-01-ний өдрөөс 2019-01-25 хүртэлх хугацаа байх бөгөөд 2015-07-16-нд 376.951.934 зээл зөвшөөрөв гээд 2015-10-31-нд ЗҮХ-ний шийдвэрийн дагуу 326.357.658 гээд эц.үлд 0 гэсэн бүртгэл хийгдсэн /хх-100/, зээлийн дансны хуулга USD гээд 2013-01-25-ны өдрөөс 2019-01-25-ны өдөр хүртэлх хугацаа байх бөгөөд 2015-07-10-нд зээл зөвшөөрөв 0 гээд 2015-07-16-нд буруу данс нээсэн тул хаав гэсэн бүртгэл хийгдсэн /хх-101/, Голомт банкны төлбөрийн баримт 2017-05-04-нд Э.Э ээс 100.000.000 төгрөгийг “К” банкны 2200000022 тоот дансанд шилжүүлсэн /хх-140/, 2015-06-26-нд Э.Эээс төлсөн 15.000.000 төгрөгийг 7.649,16 ам.доллар  гэсэн 201506265655082139-0 дугаартай кассын орлогын баримт /хх-156/, 2015-09-30-нд эвлэрлийн гэрээний дагуу Э.Э ээс 30.000.000 төгрөг төлсөн болох нь 201509305751028750-0 дугаартай кассын орлогын /хх-156/ баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал 2013 онд авсан ам.долларын зээлийг төлж барагдуулсан, 2017 онд төлсөн 100.000.000 төгрөг, 2015 оны 6 сард төлсөн 15.000.000 төгрөг, 2015 оны 09 сард төлсөн 30.000.000 төгрөг зэргийг долларт хөрвүүлж огноог нь урагшлуулж 2015 онд төлсөн мэтээр бүртгэсэн байгаа нь дансны хуулгаар харагдаж байгаа талаар тайлбарлаж зээл төлсөн баримт, зээлийн өрийн үлдэгдэлгүй байгаа талаарх баримтыг нотлох баримтаар гаргасан тохиолдолд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, төлөгдөөгүй гэх үндэслэл шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0115 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 128/ШЗ2017/1959 дугаартай захирамж, 0036 дугаартай гүйцэтгэх хуудас 2017 оны 03-р сарын 17-ны өдөр гарч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 03-р сарын 20-ны өдөр шүүхийн мэдэгдэл хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг ШШГЕГ-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 04-р сарын 18-нд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус явуулсан /хх-86-90/ байх боловч 2019 оны 03-р сарын 05-ны өдрийн байдлаар *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай 376,9 м.кв талбайтай, дугаарт бүртгэгдсэн амралт аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь КХХК-ний өмчлөлд бүртгэлтэй болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 266/334 тоот албан бичгээр тогтоогдож байна /хх-123/.

 

Мөн 2013-06-11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн хүрээнд зохигчийн эвлэрлийг баталсан захирамжаар хариуцагч Э.Энь зээлийн гэрээний үүргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцсон байхад тухайн зээлийн гэрээнд барьцаалсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч КХХК 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өмчлөлдөө шилжүүлэн авснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 2013-06-11-ний өдрийн 314 дугаартай барьцааны гэрээ дуусгавар болсон /хх-124, 125, 127/ байхад эвлэрлийг баталсан 102/ШШ2015/04323 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас нь 2016-03-29-ний өдөр гарсан /хх-28, 29/ байгааг дурьдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 68-71 дугаар хуудсанд авагдсан зээлийн дансны хуулга гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд хариуцагч Э.Энь 2013-06-11-ний өдөр нэхэмжлэгч КХХК-тай байгуулсан 314 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 172.690,48 ам.доллар буюу 442.890.640 төгрөг төлөөгүй болох нь дээрх хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд барьцааны гэрээний зүйл болох *******,*******, Дрем ланд хотхон /17029/ зайсангийн гудамж 20-р байрны 1 тоот хаягт байрлалтай, 376,9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь КХХК өөрөө байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөөр хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг албадан гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2018-10-19-ний өдөр төлсөн 2.372.403 + 70.200=2.442.603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Э-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 442.890.640 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “К”ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид хоёр баримтаар 2018-10-19-ний өдөр төлсөн 2.442.603 /хоёр сая дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун гурван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                      Д.Я