| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2238000000722 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 28-19 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ****************бусдаас хардсаны улмаас зодож, биед баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 28-19 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ****************бусдаас хардсаны улмаас зодож, биед баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000722 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би **************** зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************н яасан их цагдаа дууддаг юм, хоёуланг чинь ална гээд миний толгой руу барагцаагаар 4-5 удаа цохисон. Бас хөл гар луу цохисон. Ингэж байснаа хутга шөвөг авна гээд манай эгч Болормаатай хутга булаацалдаад байсан. Тухайн үедээ манай эгч Болормаа нь ****************нг аргадаж байж арай гайгүй болгож байсан...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэн ****************нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаар лавласан албан тоот ирсэн. Түүний дагуу би байгууллагын эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүж үзэхэд иргэн ****************нь 11 сарын 25, 30-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, эмийн үйлчилгээ авсан байсан. Тухайн мөнгөн дүн нь 1,249,900 төгрөг болсон талаар гарч ирсэн. Түүний дагуу би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,249,900 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүргэн ****************н нь миний төрсөн охин ****************2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зодсон байсан. Би зодсон гэдгийг нь 11 дүгээр сарын 21-нд мэдсэн...Ингэж ярихаар нь би Мөрөнд орж ирээд охин дээрээ очиж үзтэл үүдэн шүд нь унасан, явж чадахгүй хөл нь доголоод, нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Ийм байдалтай байхаар нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************н нь **************** хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж байгаа харагдахаар нь боль гэж хэлээд хаалга татахад түгжээтэй байхаар нь тогшсон чинь ****************н хаалга онгойлгож өгсөн. ****************н тухайн үед согтуу байсан. Би тухайн үед ****************нгөөс яаж байгаа юм гэхэд уучлаарай дүү нь муухай юм боллоо гэж байсан. Тэгээд гэртээ ороход Баасанхорлоо нь хүүхдээ тэвэрсэн уйлсан сууж байсан. Тухайн үед **************** харахад зодуулсан байдалтай, нүүр ам хөхөрсөн байсан. Үүний дараа би ****************нг арай гэж аргадаад өөрийнхөө гэрт унтуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 сарын 21-нд үдээс хойш 18 цаг өнгөрч байхад манай ажлын хүн болох Баасанхорлоо нь над руу залгаад би хүүхдээ авах гэсэн юм аа, намайг хүргэж өгөөд буцаагаад гэрт аваачаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд **************** 12-р хорооны гэрлэн дохионоос аваад хүүхдийг нь гурилын үйлдвэрийн байрнаас авах гээд явсан. Тэнд салж байгаа нөхөр нь хүүхэдтэй нь хамт байсан юм байна лээ. Тэгээд гэрийн нь гадаа ирээд Баасанхорлоо явж орсон. Би тухайн үед **************** 20-30 минут хүлээсэн. Тэгээд бүүр гарж ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад Баасанхорлоо нь за одоо гарлаа гэсэн. Гарж ирэхдээ нөхөртэйгөө хамт гарж ирсэн. Нөхөр нь тухайн үед халамцуу согтуу байсан. Тэгээд Баасанхорлоо нь нөхрөөсөө надад нууцаар хутга өгсөн. Юун хутга юм бэ гэж асуухад өөрийгөө хутгалах гээд байна. Цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тэр хутгийг нь машиндаа нуугаад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд утсаар ярихад нөхөртөө шөнө зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаартай дүгнэлтэд:
1. ****************баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. ****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
Хохирогч ****************нь шүүгдэгч Г.****************нтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 39-40-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35-37, 41-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000722 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 28-19 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ****************бусдаас хардсаны улмаас зодож, биед баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дээд 1-р үүдэн шүдэнд булгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ****************(хх-ийн 9-10-р хуудас), иргэний нэхэмжлэгч ****************(хх-ийн 5-р хуудас), гэрч ****************(хх-ийн 12-р хуудас), гэрч ****************(хх-ийн 14-р хуудас), гэрч ****************(хх-ийн 15-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 610 дугаартай дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
Хохирогч ****************нь шүүгдэгч Г.****************нтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 39-40-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.****************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************нь шүүгдэгч Г.****************нтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 39-40-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч ****************** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,249,900 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч ****************1,249,900 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 47-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.****************нгөөс 1,249,900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.****************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ****************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000722 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ****************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.**************** өөс 1,249,900 (нэг сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн 2238000000722 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР