| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03207/И |
| Дугаар | 183/ШШ2019/00917 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2019/00917
| 2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2019/00917 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Э-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ...................... нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан И овогтой, С-ийн Э, Х овогтой, Н-ийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Э, охин Э.М нарыг эх С.Э-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Э, охин Э.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Э-аас тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан С.Э-, Н.Э- нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан .......... 13 тоот хаягт байршилтай, 15.32 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс С.Э, хүү Э.Э, охин Э.М нарт ногдох хэсэг болох 12.375.000 төгрөгийг хариуцагч Н.Э-аас гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс С.Э-ын нэрийг хасаж, “............. тоот хаягт байршилтай, 69.93 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, .....................тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан ..........тоот хаягт байршилтай гурван өрөө орон сууцыг С.Э-, хүү Э.Э, охин Э.М нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212.950 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн дансанд оруулж, хариуцагч Н.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 283.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД