| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2019/0017/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 06
.
Ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Дарьсүрэн
Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ад холбогдох эрүүгийн 1822004030010 тоот хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 29 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух /регистрийн дугаар / Үйзэн овогт Шн А
Шүүгдэгч А нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Босго” гэх газраас Бы өмчлөлийн мал услах зориулалт бүхий төмөр онгоцыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Хөтлийн хүрэн” гэх газраас Иийн 6 тооны ямааг /ишиг/ хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Булгантолгой” гэх газраас Гийн 4 тооны ямааг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Мэргэн” гэх газраас Б 2 тооны ямааг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Үйзэн овгийн Шын Аг тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, 3/гурван/ удаагийн үйлдлээр бусдын 12 /арван хоёр/
тооны мал /ямаа/ хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэж.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-ын 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Агийн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд 2018 оны 10 сарын 28-ны өдөр Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Босго” гэх газраас иргэн Бы өмчлөлийн мал услах зориулалт бүхий төмөр онгоцыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй байхад эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн хэмээн үзэж байна. Учир нь Шүүх ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт болон зорилго”-ыг нотлохгүйгээр зөвхөн гаргасан үйлдэл дээр нь өнгөцхөн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 17.1 дахь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн байна. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй, ашиг олох зорилготой байх ба шүүгдэгч А нь мал услах зориулалт бүхий төмөр онгоцыг малаа услаж байгаад эзэнд нь буцаан өгөх зорилготойгоор авсан тухайгаа тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нь Бны онгоцыг бүрмөсөн өөрийн эзэмшилдээ байлгах эсхүл зарж борлуулж ашиг олох шунахайн сэдэл байгаагүй байна.
Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч Д. нь 201 оны 12 сарын 7-ны өдөр алдагдсан гэх онгоц /мал услах зориулалт бүхий/-д үнэлгээ гаргуулахаар Я.Быг шинжээчээр томилсон тогтоол үйлджээ. Шүүхийн шинжилгэний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт Шинжээч гэж “Шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг” хэлнэ гэж заажээ. Гэтэл шинжээчээр томилогдон ажилласан Я.Бямбатогтох нь дүгнэлт гаргахад шаардагдах ямар чиглэлээр тусгай мэдлэг болон мэргэжил эзэмшсэн болох нь тодорхойгүй, гаргасан дүгнэлт нь ЭХХШТХ-ийн 27.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй /боловсролын болон эрдмийн зэрэг мэргэжил, мэргэшил, цол албан тушаал мөн шинжилгээний аргачилал, явц, үр дүн зэргийг тусгаагүй/ зэрэг болно. Шинжээчийн дүгнэлт болон Эд зүйл үнэлсэн тухай гэх хавсралт хэсэгт Шинжээч болон Үнэлгээчин гэж 2 өөр албан тушаалаар тус тус гарын үсгээ зурж баталгаажуулсан нь ойлгомжгүй байна. Я.Б нь үнэлгээчнээр 4 дэх жилдээ ажиллаж байгаа гэх боловч хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй ба энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан Үнэлгээчин гэж “хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг хэлнэ” гэх заалтад нийцээгүй ба шүүх үнэлгээ хийх эрхгүй этгээдийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.
Мөн Эд зүйлд үнэлгээ хийсэн актийн дүгнэлт хэсэгт “Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийг одоогийн зах зээлийн үнэ ханшаар судалж үнэлгээ гарган хавсралтаар хүргүүлэв” гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд: “эд хөрөнгөд үнэлгээ гаргахдаа тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан... тодорхойлно.” гэж зааснаас үзэхэд дээрх дүгнэлт нь үнэлгээний ямар аргыг ашиглаж, тухайн эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байна. Иймд хулгайд алдагдсан гэх мал услах зориулалт бүхий онгоцонд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хуульд нийцсэн үнэлгээ гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 22-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, Д.Дарьсүрэн нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Эд хөрөнгийн үнэлгээг үнэлгээ хийх эрхгүй этгээдээр гаргуулсан, үнэлгээ гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй, хөрөнгийн үнэлгээний ямар аргыг хэрэглэн үнэлгээг гаргасан нь тодорхойгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Ад авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Онгоцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
Прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн материалыг судалж үзэхэд иргэн Бы Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн “Босго” хэмээх худаг дээр байсан төмөр онгоц алдсан тухай мэдээллийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгч хүлээн авч иргэн Б, Ц.Ганболд, Д.Амаржаргал, Ш.Мөнхжаргал, А нарыг гэрчээр асуух, шинжээч томилж хулгайлагдсан гэх онгоцонд үнэлгээ гаргуулах ажиллагаануудыг хийж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Дээрх ажиллагааг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно гэсэн заалтад нийцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2-т заасан “ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэсэн заалттай зөрчилдөж байгаа боловч нэн даруй шалгах шаардлагатай асуудлуудыг 5 хоногийн дотор шалгах ажиллагааг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай байх хуулийн зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дүгээр хэсэгт зааснаар /хуу-38/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хуу-66/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хуу-127/ тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Дээрх хэргүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө Аг гэрчээр байцаасан /хуу-23/ бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж сэжигтнээр байцаалгүй, сэжигтний эдлэх эрхийг эдлүүлэлгүйгээр шууд яллагдагчаар байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.11 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс шинжээч томилж Агийн хулгайлсан гэх мал усалдаг төмөр онгоц болон ямааны орон нутгийн үнийн ханшийг тогтоолгохоор шинжээч томилохдоо яллагдагч, түүний өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалтыг зөрчсөн, шинжээчийн тогтоол, дүгнэлтийг хохирогч болон яллагдагч нарт танилцуулсан тэмдэглэл гэх баримт хэргийн 28, 65, 88, 120 дугаар хуудсанд байгаа боловч оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрөх, шинжээчид асуулт тавих, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийг зөрчсөн, Дэлгэрхангай сумын үнэлгээний комисс гэсэн дүгнэлт дор шинжээч Я.Бямбатогтох нь ямар арга, аргачлалаар үнийг тогтоосон нь тодорхойгүйгээр эд зүйлд үнэлгээ хийсэн акт, дүгнэлт гаргаж шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудыг тус тус зөрчжээ.
Мөн яллагдагч Агийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б 2 ямааг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Иийн 6 тооны ишгийг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Гийн 4 тооны ямааг тус тус хулгайлсан үйлдэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Аг сэжигтнээр тогтоох, байцаах зэрэг ажиллагаа хийлгүйгээр шууд яллагдагчаар байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Агийн төрсөн эгч Ш.М/хуу-22/, хамтран амьдрагч Д.Амаржаргал /хуу-19-20/, эцэг Ч.Ш /хуу-114/ нарт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж өгсөн гэсэн гарын үсэгтэй байгаа боловч мөрдөгчөөс тэдгээр хүмүүст хэний эсрэг ямар асуудлаар мэдүүлэг авах талаар тайлбарлаж, танилцуулаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2.Шүүгдэгч Ш.Адъянаранд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Т.БЯМБАЖАВ