Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/985

 

 

 

 

 

 

 

  2022        12          15                                   2022/ШЦТ/985      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Б.Дөлгөөн,

Хохирогч: ****,

Шүүгдэгч: **** түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох  эрүүгийн 2211016811944 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** (РД:), Монгол Улсын иргэн, , урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 57 дугаар гудамжинд хохирогч **** нүүрэн тус газар алгадаж түүний биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211016811944 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхантайгаа хамт жаахан сууж байгаад **** уулзахаар Чингэлтэйд ирсэн. Автомашин дотроо утсаар ярьж, тамхи татаж байтал **** автомашинаас бууж ирсэн. Би ****ыг нэг алгадсан. ****ыг аль гараараа алгадсанаа сайн санахгүй байна. Гэтэл **** эгч н.Гүнжээ автомашинаас бууж ирж намайг хэд хэд алгадсан. Манай хоёр найз намайг салгаж аваад гэртээ ирээд байж байтал хоёр цагдаа ирж намайг баривчилсан гэв.

            Хохирогч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Бид хоёр салаад хоёр хонож байсан ба энэ хугацаанд **** над руу байнга утсаар ярьж, элдвээр харааж, дарамталж байсан. Би тухайн өдөр найз **** гадуур хувцсаа авахаар очсон. Тэгээд ****  нэгэнт надтай уулзахаар ирсэн байна гэсэн тул би түүнтэй уулзчихаад явъя гэж бодоод очтол тэрээр үгийн зөрүүгүй намайг цохисон. Би шүдний аппараттай учир шүд хөдөлсөн. Өмнө нь **** намайг 2-3 удаа зодож байсан. Миний шүдний аппарат хөдөлж эвгүй болсон тул яах аргагүй гэрийнхэндээ хэлтэл гэрийнхэн цагдаад хандсан. **** нь үерхэж эхэлсэн цагаасаа хойш надтай хамт амьдарч байсан. Тэгэхээр эхнэр хүүхдээсээ салсан байсан гэсэн үг гэв.

            Хохирогч **** “...2022 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө миний бие өөрийн үеэл эгч **** хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хувцсаа авахаар очсон юм. Тэгсэн **** нь над руу утсаар залгаад уулзах хэрэг байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх **** гэрийн гадаа эгч **** хамт хүлээгээд байж байтал **** нь нэг машинтай хүрч ирэхээр нь би машинаас буугаад түүний өөдөөс гартал тэр татаж байсан тамхиа нар руу нясалсан. Би тамхины ишнээс нь бултаад хажуу тийшээ болтол тэр миний баруун талын шанаа хэсэг рүү гараагаа 1 удаа цохисон. Тэгсэн миний ухаан балартаад ухаан алдах шахсан тэгсэн **** машинаасаа бууж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний бие ****ыг цохиж зодоогүй ээ, түүнтэй танилцаад үерхээд 3 cap болсон, тэрнээс өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тухайн үед **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн хэрэг болох үед манай үеэл эгч **** хараад байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х-19х),

            Гэрч Р.**** “...2022 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн үеэл дүү **** гэгчтэй уулзтал эгчээ би өмнө байсан газраа гадуурх хувцсаа үлдээсэн байна тэрийгээ аваад ирье гэж хэлээд миний машинтай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх нэг айлд очсон бөгөөд **** нь машинаас буугаад тухайн айл руу ороод гадуурх хувцсаа аваад гараад ирсэн. Тэгсэн ****ын өмнө хамт амьдарч байсан залуу түүн рүү залгаад байгаа бололтой байсан бөгөөд тэгээд хамт амьдарч байсан залуу болох **** гэгч нь ирж байна уулзъя гэнээ түр хүлээж байгаад уулзъя гэж **** хэлсэн. Тэгсэн **** гэгч нь хүрээд ирсэн бөгөөд **** машинаас буугаад урдаас нь очтол **** нь баруун гартаа тамхи барьчихсан, харин зүүн гартаа утсаа барьчихсан байсан бөгөөд татаж байсан тамхиа түүн рүү няслаад түүний толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод авсан бөгөөд би очоод салгаад, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ямар шалтгааны улмаас түүнийг зодсон талаар мэдэхгүй байна. **** нь **** гэгчийг бол цохиж зодоогүй ээ, ****ын толгой хэсэг рүү нь **** гэгч нь баруун гараараа 2-3 удаа цохиж авсан өөр түүнийг цохиж зодоогүй. Тухайн хэрэг болох үед ****, ****, бид гурав байсан бөгөөд өөр хэн нэгэн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22х-23х)

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 13260 дугаартай “...**** биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 28х-29х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 57 дугаар гудамжинд хохирогч **** нүүрэн тус газар алгадаж түүний биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** “...2022 оны 09 дүгээр сарын 25-наас 26-ны шилжих шөнө миний бие өөрийн үеэл эгч **** хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хувцсаа авахаар очсон юм. Тэгсэн **** нь над руу утсаар залгаад уулзах хэрэг байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх **** гэрийн гадаа эгч **** хамт хүлээгээд байж байтал **** нь нэг машинтай хүрч ирэхээр нь би машинаас буугаад түүний өөдөөс гартал тэр татаж байсан тамхиа нар руу нясалсан. Би тамхины ишнээс нь бултаад хажуу тийшээ болтол тэр миний баруун талын шанаа хэсэг рүү гараагаа 1 удаа цохисон. Тэгсэн миний ухаан балартаад ухаан алдах шахсан тэгсэн **** машинаасаа бууж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний бие ****ыг цохиж зодоогүй ээ, түүнтэй танилцаад үерхээд 3 cap болсон, тэрнээс өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тухайн үед **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн хэрэг болох үед манай үеэл эгч **** хараад байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16х-19х), Гэрч Р.**** “...2022 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн үеэл дүү **** гэгчтэй уулзтал эгчээ би өмнө байсан газраа гадуурх хувцсаа үлдээсэн байна тэрийгээ аваад ирье гэж хэлээд миний машинтай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх нэг айлд очсон бөгөөд **** нь машинаас буугаад тухайн айл руу ороод гадуурх хувцсаа аваад гараад ирсэн. Тэгсэн ****ын өмнө хамт амьдарч байсан залуу түүн рүү залгаад байгаа бололтой байсан бөгөөд тэгээд хамт амьдарч байсан залуу болох **** гэгч нь ирж байна уулзъя гэнээ түр хүлээж байгаад уулзъя гэж **** хэлсэн. Тэгсэн **** гэгч нь хүрээд ирсэн бөгөөд **** машинаас буугаад урдаас нь очтол **** нь баруун гартаа тамхи барьчихсан, харин зүүн гартаа утсаа барьчихсан байсан бөгөөд татаж байсан тамхиа түүн рүү няслаад түүний толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод авсан бөгөөд би очоод салгаад, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ямар шалтгааны улмаас түүнийг зодсон талаар мэдэхгүй байна. **** нь **** гэгчийг бол цохиж зодоогүй ээ, ****ын толгой хэсэг рүү нь **** гэгч нь баруун гараараа 2-3 удаа цохиж авсан өөр түүнийг цохиж зодоогүй. Тухайн хэрэг болох үед ****, ****, бид гурав байсан бөгөөд өөр хэн нэгэн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22х-23х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 13260 дугаартай “...**** биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 28х-29х), зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч ****аас нийт 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч ****т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ****ад ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд  ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг  500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****аас 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч ****т олгосугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д