Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 131

 

  2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2019/00131

                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******ны буудалд байрлах “” ХХК /РД: *******/-ийн

Хариуцагч: *******, 1 дүгээр хороо,*******,*******од оршин суух ******* Ш.О /РД: **********/-ээс

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн биелэлт 1.547.816 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үү, түүний өмгөөлөгч С.Батзаяа, хариуцагч Ш.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Б.” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Ш.Отэй 2018 оны 06 сарын 11-нд түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Ш.О Налайх дүүргийн*******, 10 шар байрны автобусны буудлын хажууд байрлах барилгын 37м.кв байранд цайны газар ажиллуулсан. Тус гэрээгээр 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл сарын түрээсийн төлбөрийг 450.000 төгрөг, ус цахилгаан гэх мэт хэрэглээний зардлыг түрээслэгч цаг тухай бүрт нь төлж байхаар тохиролцсон.

Ш.О 2018 оны 10 дугаар сараас төлбөрөө төлөөгүй. 10 дугаар сарын түрээсийг 1 сарын 24, 1 сарын түрээсийг 2019 оны 0 сарын 09-нд дансаар хийсэн. Харин 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 0 сарын түрээс төлөөгүй. Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 0 сарын 30-нд иргэний  “хоносон хоол өгсөн” гэх гомдлоор Ш.Од торгуулийн арга хэмжээ авсан байна. Үүгээр шалтаглан Ш.О ус, цахилгаан түрээсийн төлбөрөө төлөлгүй, байрыг хүлээлгэж өгөлгүй, түлхүүрийг түрээслэгч *******аад өгөөд явсан ба байраа хүлээлгэж өгөх, төлбөр тооцоогоо төлөх талаар асууж утсаар залгахад өөдөөс хэрэлдэж, уулзах шаардлага байхгүй гэсэн...түрээсээ төлж чадахгүй байгаа юм чинь үйл ажиллагаагаа зогсоо, байрыг суллаж өг гэхээр төлчихнө, та жаахан хүлээж байгаач гэсээр 2 сарын түрээс, ус цахилгаан төлөөгүй ажилласан юм. Иймд Ш.Огээс 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 0 сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, алданги 135.000 төгрөг, хэрэглээний ус 167.200 төгрөг, цахилгааны төлбөр 345.616 төгрөг, нийт 1.547.816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбартаа: Манай эхнэр Ш.О 2 түрээсийн гэрээ байгуулсан. 2018 оны 10 дугаар сараас хойш түрээсийн төлбөр төлөөгүй. Шаардуулж байж 12, 1 сард түрээсийн төлбөр хийсэн. 2019 оны 0 сарын 30-ны өдөр өөрийнх нь буруугаас үйл ажиллагааг нь МХГ-аас зогсоосон. Манай эхнэр Солонгос явсан учраас би тэр хүнийг төлөөлөөд шүүх хуралдаанд оролцож байна. Зарим нэг зүйлийг би тодорхой мэдэхгүй. Гэхдээ утсаар асуусан. Эхнэрийн маань тооцооны бичилт хийсэн дэвтэр байна. Тэр дэвтэрт бичсэнээр 2 сарын түрээсийн төлбөр огт өгөөгүй байна. Мөн ус цахилгааны төлбөр төлөөгүй. Усны дээж өгөхөд Ш.О 50.000 төгрөг төлсөн үүнийг түрээсийн төлбөрөөс хасч болно. Мөн би бэлнээр 50.000 төгрөг авсан. Үүнийг бас хасч болно. Ш.О идсэн хоол ундны мөнгө гээд 80.000 төгрөг тооцоод байна. Үүнийг зөвшөөрөхгүй. Би идсэн бол 30.000 төгрөгийн хоолны тооцоо байгаа байх. Үүнийг хасч тооцоход болохгүй зүйл байхгүй. Өөр бусад тайлбарыг хүлээж авахгүй. Сая өмгөөлөгч маань Ш.Отэй хэрэгт байгаа дансны хуулгуудтай тулгалт хийсэн. Үүн дээр маргах зүйл байхгүй. Цахилгаан, усны тооцоог зохих байгууллагаас нь авсан. Энэ нь үйлчилгээний зориулалттай 1 давхар байранд 4 түрээслэгч байдаг. Түрээслэгч тус бүрдээ тоолууртай учраас Эрчим хүч, “” ОНӨААТҮГ-аас гаргаж өгсөн баримтаар л төлбөрийг нэхэмжилж байгаа. Төлбөрийн баримт дан ганц Ш.Огийн гэж тодорхойлж чадахгүй байна. Ямар ч байсан сүүлийн саруудын цахилгаан, усны мөнгийг өгөөгүй явсан учраас түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг бүхэлд нь шаардсан. Ер нь бол 2018 оны 06 дугаар сараас өмнөх түрээсийн төлбөрийн талаар маргаан байхгүй. 06 дугаар сараас хойшхи төлбөрийн асуудал дээр маргаан гарсан. Засварын зардал, манай охины авсан мөнгө, усны төлбөр бүгд түрээсийн төлбөрт орж тооцогдсон. Засвар ч гэж дээ эмульс түрхсэн байхаа. Би гадагшаа явсан байсан учраас сайн мэдэхгүй байна. Эхнэр маань засварын зардлыг хөлсөнд оруулж тооцсон гэсэн. Гэхдээ арай ч 795.000 биш байх 250.000 тооцож хассан байна. Энэ асуудлууд 6 сараас өмнөх асуудал гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсье. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “” ХХК-тай  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай цайны газар ажиллуулахаар ажлын байр түрээслэсэн. Гэрээний хугацаа дуусч дахин нэг жилээр сунгасан. Түрээсийн гэрээг сунгаснаас хойш сар бүр мөнгөө төлдөг байсан. Гэрээ байгуулах үедээ болон үйл ажиллагаа явуулж байхдаа уг газрыг цайны газрын зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй. Үйл ажиллагаа явуулж байхдаа  эмульс, замаск гээд засварын ажил хийсэн. Нэхэмжлэгч , үү хоёр цайны газраас байнга хоол иддэг байсан.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цайны газар ажиллуулах зорилгоор ажлын байр түрээслэж ажиллуулж тодорхой хэмжээний ашиг олж амьдралд тус дэм болсныг би үгүйсгэхгүй. 2017 оны 04 дүгээр сараас түрээсийн гэрээ байгуулж ажилласан. Гэрээний хугацаа дуусч дахин 1 жилээр сунгасан. 2018 оны 04 дүгээр сар хүртэл ямарч асуудалгүй ажилласан. 2018 оны 09 дүгээр сард Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан МХГ-аас шалгалт ирээд тусгай зөвшөөрөлгүй, цэвэр уснаас шинжилгээ авч бохирдолтой гэж гарсанаас эхлээд үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. эгчээс тусгай зөвшөөрөлөө авч өгөхийг шаардахад өөрөө хөөцөлдөөд ав гээд байсан. Мөн ус нь байнга зэвтэй гараад шаардлага тавихаар боль гар гээд хэцүү л ажилласан.

 2019 оны 0 сарын 28-ны өдөр дүүргийн МХГ-аас шалгаад цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрөл байхгүй, ус бохирдолтой үндэслэлээр үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан гэрээг цуцалж байрыг нь хүлээлгэж өгөөд юмнуудаа аваад нүүсэн. Түрээсийн гэрээний хугацаанд төлбөрийг төлж байсан. эгч, үү ах 2 байж байгаад л надаас бэлэн мөнгө авдаг байсан. Мөн хоол авч иддэг байсан. Урсгал засварыг өөрөөсөө мөнгө гаргаад үйл ажиллагаагаа тасалдуулахгүй тул 700.000 төгрөгийн хөлс өгөөд 1 өдрийн дотор хийсэн. 95.000 төгрөгийн материалын зардал гарсан. Энэ бүгдийг түрээсийн төлбөрт суутгана гээд суутгаагүй. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “” ОНӨААТҮГ-аас ус тасалсан. 450.000 төгрөгийн усны төлбөр төл гэсэн би нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “г” ХХК-ийн жолооч нарын хоолыг хийх гэрээтэй байсан учраас ажлаас тасалдуулахгүй, жолооч нарыг хоолгүй байлгахгүйн тулд мөнгийг төлсөн. Мөн үү ахын охин банкны мөнгө өгөх гэсэн юм 200.000 төгрөг дутчихлаа гэхэд нь би тэр мөнгийг нь өгсөн.  үү ах надаас 150.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би үү ахад миний картыг аваад явчих аа гэхэд би карт уншуулж мөнгө авч чадахгүй өөрөө яв гээд би өөрөө явж бэлэн мөнгөний машинаас 150.000 төгрөгийг уншуулж үү ахад өгч байсан. Зөвшөөрөлгүй ажилласан гээд мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 300.000 төгрөгөөр торгосон. Энэ мөнгийг би төлсөн. Мөн усны шинжилгээнд 70.000 төгрөгийг төлсөн гээд тооцохоор надад энэ 2 хүнээс авлага байхаас өглөг байхгүй. Гэхдээ сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй миний болон эгчийн дансны хуулгатай тулгалт хийгээд түрээсийн төлбөрт 685.000 төгрөгийн дутуу, 10.000 төгрөгийн илүү төлөлт байгааг гаргаж ирсэн. 10 дугаар сард түрээсийн төлбөр огт өгөөгүй нь үнэн. Бусад саруудад төлбөрийг дутуу өгсөн зүйл байна. Нэг сард 10.000 төгрөгөөр илүү төлөлт хийгдсэн байна. Ус, цахилгааны төлбөрийг үйл ажиллагаа явуулж байхдаа тогтмол төлж байсан. Түрээслэгч болгон тус тусдаа тоолууртай байсан учраас гарсан зардлаа хараад зохих газарт нь сар бүрийн 25-ны дотор төлж байсан. Төлөхгүй бол эрчим хүчнээс хүрч ирээд тогийг тасладаг байсан учраас цахилгааны төлбөрийг дор бүр нь төлж байсан. Мөн усны мөнгийг тухай бүр нь төлж байсан. Надад энэ 2 хэрэглээний зардалд ямар нэг өр төлбөр байхгүй учраас төлөхгүй  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч “” ХХК хариуцагч Ш.Огээс гэрээний үүрэгт 1.547.816 төгрөг гаргуулахыг шаардсан.

Шаардлагын үндэслэлийг Налайх дүүргийн*******ны автобусны эцсийн буудлын дэргэд байрлах 37м.кв талбай бүхий 1 өрөө объектыг цайны газрын зориулалтаар ашигласны хөлс, алданги, ашиглалтын зардал гэж тодорхойлсон.

Хариуцагч Ш.О нь нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтад маргаагүй, гагцхүү сар бүрийн төлбөр, ашиглалтын зардлыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй маргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 37 м.кв талбай бүхий объектыг хариуцагч Ш.Од сарын 450.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан байна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад 2019 оны 0 сарын 30-ны өдөр хариуцагч Ш.О “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоож торгох шийтгэл ногдуулсан” үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг нэхэмжлэгч зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

Талууд хоорондоо байгуулсан гэрээг “Түрээсийн гэрээ” гэж нэрлэж бичгээр байгуулсан байгаа хэдий  гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.  

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээ нь 2 талын гэрээ учраас үүрэг шаардах эрх аль ч талд байна.  

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Ш.Ог 2 сарын түрээсийн төлбөр 900.000 төгрөг, алданги 135.000 төгрөг, эрчим хүчний төлбөр 345.616 төгрөг, усны төлбөр 167.200 төгрөгийг гэрээний 5.2.3, 6.2, 10.1, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 292 дугаар зүйлийн 292.3., 232 дугаар зүйлийн 232.5.-д зааснаар шаарджээ.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Ш.Огийн ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал гийн ны депозит дансны хуулгаас үзэхэд хариуцагч Ш.О нь 2018 оны 10 дугаар сард төлөх ёстой 450.000 төгрөгийг төлөөгүй, 06 дугаар сарын төлбөрөөс 10.000 төгрөг, 07 дугаар сарын төлбөрөөс 50.000 төгрөг, 12 дугаар сарын төлбөрөөс 25.000 төгрөг дутуу төлсөн, 10 дугаар сарын төлбөр 450.000 төгрөгийг, 1 сарын төлбөрөөс 150.000 төгрөгийг огт төлөөгүй, 09 дүгээр сарын төлбөрөөс 10.000 төгрөг илүү төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаа буюу 8 сарын хугацаанд 3.600.000 төгрөг төлөхөөс 2.925.000 төгрөгийг төлсөн үлдэх 675.000 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс нэхэмжлэгчийн бэлнээр авсан 50.000 төгрөг, хоолны үнэ 30.000 төгрөг, усны дээжид төлсөн 50.000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлөх ёстой 675.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн зөвшөөрч байгаа 130.000 төгрөгийг хасч тооцохоор хариуцагч Ш.О нь 545.000 төгрөгийн хөлсийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хөлслөгч Ш.Ог хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд торгууль төлөхөөр заасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас торгууль шаардах эрхтэй учраас хариуцагч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тогтоосон  98.100 төгрөгийн торгуулийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үү нь хариуцагч Ш.Ог эрчим хүчний төлбөр 345.616 төгрөг, усны төлбөр 167.200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйг баримтаар нотлож чадаагүй.

 

Хэрэгт “” ОНӨААТҮГ-ын авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, “УБЦТС” ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланг баримтаар ирүүлсэн боловч усны төлбөрийн тооцоо нь 2019 оны 0 сарын 07-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цэвэр, бохир усны тооцоо байгаа хэдий ч хариуцагч 2019 оны 0 сарын 30-ны өдрөөс хойш цэвэр, бохир ус хэрэглээгүй, мөн түүнчлэн уг дэлгэрэнгүй тайлангаас хөлслөгч Ш.Огийн төлөх ёстой усны төлбөр нь 167.567 төгрөг гэж үзэх боломжгүй. Учир нь “” ХХК нь Налайх дүүргийн*******ны автобусны эцсийн буудлын дэргэд байрлах объектод 4 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн зохигчдын тайлбараас үзэхэд уг 4 иргэн, аж ахуйн нэгжийн хэнийх нь хэрэглэсэн усны төлбөр төлөгдөөгүй байгаа нь тодорхой харагдахгүй байна. Мөн эрчим хүчний төлбөрийн дэлгэрэнгүй тайлан нь 2018 оны 0 сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааг хамарсан 198569 дугаартай тоолуурын дэлгэрэнгүй тайлан байгаа боловч уг тоолуур нь хөлслөгч Ш.Огийн эзэмшиж байсан өрөөнд байрлаж байсныг  нэхэмжлэгчийн төлөөлөгч  баримтаар нотлоогүй учраас эрчим хүчний төлбөр 345.616 төгрөгийг хариуцагчаас гаргах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Хариуцагч Ш.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн  гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч уг гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй учраас шүүх уг баримтыг үнэлээгүй.

 

Мөн  хариуцагч нь урсгал засвар хийсэн учраас материалын зардал ажлын хөлс нийт 795.000 төгрөгийг төлбөрөөс хасах тайлбарыг гаргаж 2018 оны 06 дугаар сарын 21, 2019 оны 0 сарын 14-ний өдрийн зарлагын баримт,  барилгын ажил гүйцэтгэсэн этгээдтэй бичгээр байгуулсан гэрээнүүдийг хэрэгт баримтаар ирүүлсэн. Гэрээний 5.2.2.-т  урсгал засварыг хөлслөгч өөрийн зардлаар хийхээр талууд тохиролцсон байгаа учраас засварын зардлыг хариуцагчийн үлдэгдэл төлбөрөөс хасах  үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар уг зардлыг шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч Ш.О нь “” ОНӨААТҮГ-т усны төлбөр 450.000 төгрөг төлснийг 2018 оны 04 дүгээр сарын төлбөрт оруулж тооцсон мөн охин гийн авсан 200.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын төлбөрт оруулж тооцсон гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай маргаагүй учраас үүнийг төлбөрөөс хасах үндэслэлгүй.  

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үү 09 дүгээр сарын 13-ны өдөр 150.000 төгрөг бэлнээр авсан үйлдэлд маргасныг хариуцагч нотлох үүргийн хуваарилалтаар баримтаар нотлоно. Гэтэл үүнийг нотлосон баримт хэрэгт байхгүй.

Мөн тэрээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас 300.000 төгрөгөөр торгосон гэж 2019 оны 0 сарын 30-ны өдрийн 0065840 дугаартай шийтгэврийн хуулбарыг хэрэгт ирүүлсэн боловч уг шийтгэврээр арга хэмжээ авагдсан этгээд нь хариуцагч Ш.О биш Э.Батцэцэг гэгч этгээд байгаа учраас 300.000 төгрөгийг хариуцагч өөрөөсөө төлсөн асуудалд нэхэмжлэгчийн гэм буруу байхгүй байна.

Харин усны шинжилгээнд 70.000 төгрөгийг төлсөн гэсний 50.000 төгрөгийг нэхэмжлэгч зөвшөөрч төлбөрөөс хассан, үлдэх 20.000 төгрөгийг төлсөн тухай  баримт хэрэгт байхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байгаа бол үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Ийнхүү нотлож чадаагүй бол дан ганц тайлбарыг үндэслэн  нэхэмжлэлийн үнийн дүнгээс 470.000 төгрөгийг хасах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Ш.Огээс эд хөрөнгө ашигласан хөлсний дутуу 545.000 төгрөг, торгууль 98.100 төгрөг нийт 643.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө ашигласны хөлс 355.000 төгрөг, торгууль 36.900 төгрөг, эрчим хүчний төлбөр 345.616 төгрөг, усны төлбөр 167.200 төгрөг нийт 904.716 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 232 дугаар зүйлийн 232.5.-д зааснаар  хариуцагч Ш.Огээс 643.100 /зургаан зуун дөчин гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 904.716 /есөн зуун дөрвөн мянга долоо зуун арван зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.712 /гучин есөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Ш.Огээс 19.943 /арван есөн мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар  энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ