Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            12           26                                         2023/ШЦТ/13                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Б.*******, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж******* овогт**************од холбогдох эрүүгийн 22100 1114 1301 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, Гаалийн ерөнхий газрын харъяа Чингис хаан олон улсын нисэх буудалд гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхоны 61А-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Жамбараа овогт************** /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Батболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө******* дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхоны 61А байрны 10 тоот гэртээ Б.*******той маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгчоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...******* бид хоёр найзлаад 7 жил болж байна. Энэ хугацаанд маргалдаж байсан удаа байхгүй. Хэрэг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр болсон юм. Би Говь-Алтай аймаг руу томилолтоор явж ажилладаг байсан учраас “хөдөө явахын өмнө уулзъя” гээд нэлээд хэд хоногийн өмнөөс ярилцаж тохиролцоод, би *******ыг очиж авсан.

Тэгээд дэлгүүрээс би архи аваад, манай гэрт очиж ярьж инээлдэнгээ авсан архиа уугаад суусан. Бид хоёрт маргалдах зүйл байгаагүй. Тухайн үед *******ын эхнэр “Мишээл экспо” төвийн ойролцоо найзуудтайгаа уулзаад, манай эхнэр мөн гадуур явж байсан. Тэгээд, манай эхнэр хоёр гаднаас хамт ирсэн ба хоорондоо маргаантай байх шиг байсан. Би маргаанд нь оролцоогүй. Эхнэрүүд орж ирээд инээлдээд сууж байсан ба ******* ариун цэврийн өрөө орж гарч ирээд манай ширээг цохихоор нь би “яагаад байгаа юм бэ” гээд *******той муудалцаад, түлхээд цохисон.

Тэгээд *******ыг газар унахад эхнэрүүд “боль” гэхээр нь би болиод эргээд явж байхад миний араас дагз руу цохисон. Би тархины уйланхайтай учраас дээшээ хараад хэвтэж чадахгүй байсан. Тэгээд ******* гараад явсан ба эхнэр нь манайд үлдсэн. “одоо *******ын араас очих юм надад агсан тавина” гэж байсан.

Тэгээд манай эхнэрд “UB cab”-аас такси дуудаж өгөөд явуулсан. Би *******ын араас гарсан боловч олоогүй. Маргааш орой нь “нүүр, ам эвгүй болчихлоо” гэж утсаар ярихаар нь нэлээн хэд хоног эмнэлгээр хамт явсан. Хагалгаа хийх ёстой гэхээр нь 1 дүгээр эмнэлгийн “vip” тасагт хэвтүүлэн эмчлүүлж, хагалгаанд орсон. Энэ хугацаанд бид хоёр муудалцсан зүйл байхгүй, сайхан найзлаад явж байсан.

Эмнэлгээс гарахад нь очиж аваад, өөрт байсан 200.000 төгрөгийг өгч, эмийн сангаас эм тариа авч өгөөд “найз нь Говь-Алтай аймаг руу ажилдаа явлаа, ямар нэгэн асуудал гарвал над руу яриарай, миний мобикомын дугаар холбогдож байгаа” гээд явсан. Би Говь-Алтай аймгийн “Бургастайн” боомтод ажиллаж байгаад Нисэхийн гааль руу шилжин ажиллаад удаагүй байхад цагдаагийн газраас дуудсан.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.*******оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр******* бид хоёр*******ын гэрт очоод согтууруулах ундаа хэрэглээд сууж байхад манай эхнэрүүд орж ирсэн. Энэ үед бид хоёр хөзөр тоглож байсан юм. Би ширээ рүү алгаараа цохисон нь үнэн. Тэгэхэд******* “чи манай гэрийн ширээ цохидог хэн бэ” гээд босож ирээд нэг удаа цохисон. Би сандалтайгаа арагшаа саваад унасан.

Би “Батболдоо, чи найзыгаа ингэж цохиж болдог юм уу, би чамайг яасан гэж чи надад гар хүрч байгаа юм бэ” гэхэд “найзыгаа уучлаарай, юу болов алив нааш ир” гээд дуудахаар нь очиход дахин нэг удаа цохисон. Тэгээд намайг шоконд ороод байж байхад дахин нэг удаа цохисон. Энэ бүх зүйл маш богино хугацаанд болсон. Би шоконд ороод газар хэвтэж байгаад босоод ирэхэд “зайл чи манай гэрээс, дахиж манайд ирэх юм бол ална шүү” гээд намайг гаргасан.

Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хагалгаанд орж, 4 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлгээс гарсан. Өвчин намдаах эм тариа байнга хэрэглэж байгаа. Мөн даралтын эм байнга ууж байгаа. Тухайн үед “Солонгос улсад хагалгаанд орно” гэж байсан боловч хил хаалттай байсан учраас явж чадаагүй. Дараагийн хагалгааг Солонгос улсад хийлгэнэ гээд визний материал бүрдүүлж байгаа.

Миний хацрын нуман яс хугарсан, зүүн нүдний ухархайнаас доош цуурсан, цөмөрсөн байгаа. Цөмөрсөн хэсэгт нь төмөр тавиулсан. Одоо болтол мэдээ байхгүй. 2 дахь хагалгаагаар уруулыг дээш зүсэн арьсыг сөхөж хадаасыг нь авна, арьсыг дээш сөхөж ясыг салгадаг учраас мэдээ алддаг, ястайгаа буцаж нийлтлээ хугацаа зарцуулдаг гэж байсан.

Давтан хагалгааг эдгэрэлтийн явцыг харж байгаад 6 сараас дээш хугацаанд хийнэ гэж хэлсэн. Сөүл эмнэлгээр дамжуулан БНСУ-д эмчилгээ хийлгэхээр судалж байгаа тул цаашид гарах хагалгаа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 1114 1301 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад 17 цаг 43 минутын үед манай найз******* над руу фейсбүүк мессенжерээр “10 минутын дараа гарлаа, танай гэрт яваад очъё” гэж чат ирүүлсэн. 18 цаг өнгөрч байхад******* над руу залгаад “танай гэрийн гадаа ирчихлээ, гараад ирээч” гэхээр нь гараад очиход******* машинтайгаа ирчихсэн, ганцаараа сууж байсан. Тэгээд “хоёулаа манай гэрт очиж, ганц шил архи ууя” гээд дэлгүүрээс 0.75 литрийн архи авсан.

Батболд бид хоёр тэдний гэрт очиход хүнгүй байсан ба бид хоёр ойр зуурын юм ярьж суунгаа архиа хувааж уусан. Тэгээд 23 цагийн орчимд*******ын эхнэр, манай эхнэр нар ирсэн. Тэгэхэд******* шууд миний нүүрэн тус газарт шууд гараараа нэг удаа цохисон ба би сандалтайгаа хойшоо унасан. Би босож ирээд “юу болж байна, яагаад намайг цохичих воо” гэхэд******* “өө уучлаарай” гэж байгаад дахин хоёр удаа миний нүүр лүү бөгж зүүсэн байсан гараараа цохисон.

...Хэрэг учрал болсны дараа******* эмчилгээний зардал гэж 3.000.000 төгрөг өгсөн. Би дахин хагалгаанд орох ба цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12, 107 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа байхад манай нөхөр ******* над руу 18 цагийн үед залгаад “Батболд манай гэрийн гадаа ирчихсэн байна, би тэднийх рүү явлаа” гэж хэлсэн. Тэгээд би орой 23 цагийн орчимд*******ын эхнэр утсаар холбогдож байгаад тэднийх рүү хамт явсан. Ингээд бид нарыг очиход*******, ******* хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид хамт суугаад, юм яриад сууж байхад*******, ******* хоёр чанга чанга яриад, хоорондоо маргалдаад байхаар нь “болиоч” гэж хэлсэн. Тэгэхэд******* манай нөхрийн нүүр лүү нь бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Манай нөхөр “чи миний найз юм байж цохичихож байгаа юм уу” гэхэд******* “нааш ир” гэж дуудаад, дахин нүүр лүү нь цохисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манай хүү *******ын эхнэр над залгаад “та *******той нэг уулзах хэрэгтэй байна. ******* хүнд зодуулчихсан” гэхээр нь гэрт нь очиход *******ын нүүр нь битүү хавагначихсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад “найз******* намайг өглөөнөөс хойш архи ууя” гээд манай гэрийн гадаа ирэхээр нь машинд нь суугаад*******ын гэрт очсон. Ингээд архи уугаад сууж байхад ирээд удаагүй байж байхад нүүрэн тус газарт 2-3 удаа бөгжтэй гараараа цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6682 тоот:

1. Б.*******ын биед зүүн хацрын ясны нум, зүүн хоншоор ясны урд, гадна, ар хана, зүүн нүдний ухархайн гадна, доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд хажуугийн шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 30-32 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Бадралыг байцаасан тэмдэглэлд:

“...Зүүн хацрын ясны нум, зүүн хоншоор ясны урд, гадна, ар хана, зүүн нүдний ухархайн гадна, доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд хажуугийн шүдний сулрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд бөгж нь мохоо зүйлд орно. Хүний гар мөн мохоо зүйлд хамаарна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38 дахь тал),

 

6. Хохирогч Б.******* нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт (хэргийн 54-74 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 4 дүгээр сард 6-7 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийг *******ын эмнэлэгт хэвтэх зардлыг шилжүүлсэн. Нэмэлт баримт гаргаж өгөх бол төлбөрийг нь төлөхөд татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 89 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 97 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 101 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 102 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Батболдын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө******* дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхоны 61А байрны 10 тоот гэртээ Б.*******той үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон, биед нь “...зүүн хацрын ясны нум, зүүн хоншоор ясны урд, гадна, ар хана, зүүн нүдний ухархайн гадна, доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд хажуугийн шүдний сулрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

- хохирогч Б.******* (хэргийн 11-12, 107 дахь тал), гэрч (хэргийн 18 дахь тал), гэрч (хэргийн 23 дахь тал), шинжээч эмч Ц.Бадрал (хэргийн 38 дахь тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6682 тоот:

1. Б.*******ын биед зүүн хацрын ясны нум, зүүн хоншоор ясны урд, гадна, ар хана, зүүн нүдний ухархайн гадна, доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд хажуугийн шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 30-32 дахь тал),

- хохирогч Б.******* нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт (хэргийн 54-74 дэх тал) болон шүүгдэгчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 89 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Б.*******ын биед учирсан “зүүн хацрын ясны нум, зүүн хоншоор ясны урд, гадна, ар хана, зүүн нүдний ухархайн гадна, доод хананы цөмөрсөн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд хажуугийн шүдний сулрал” гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчын дээрх гэмтэл үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Б.******* нь “...Ц.Батболдоос эмчилгээний зардалд нийт 3.379.300 төгрөг хүлээн авсан” талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн баримттай /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ байх тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид хийгдэх эмчилгээний үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 102 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзанод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Жамбараа овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нь хохирогч Б.*******од 3.379.300 /гурван сая гурван зуун далан есөн мянга гурван зуу/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээний шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаандод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД