Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 823

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н Д н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Б эх Д асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.Б 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, 18 , эцэг Б.Н.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Дуламсүрэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.250.000 төгрөгөөс татгалзаж, хүү Н.Болдсайханы гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсэгт 11.000.000 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч Б.Ням хүлээн зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч А.Ду Хаан банкны 5077238406 тоот дансанд төлж барагдуулахаар тохиролцсоныг баталсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.433 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 190.950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, 63 63.1.5 наар нэхэмжлэгч Б.Н 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5-д зааснаар хүү Н.Б тогтмол уулзаж, ярилцаж байхыг нэхэмжлэгч Б.Н даалгасугай.

 

7.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Б даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай