Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Нандинцэцэг, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн чгийн дарга М.*******

Улсын яллагч Н.

Шүүгдэгч Я.*******

Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******

Иргэдийн төлөөлөгчД .*******

Гэрч С.

Э.

Б.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Мон Улсын иргэн 1962 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, еийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг ийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт гийн ******* /РД: /

Шүүгдэгч: Мон Улсын иргэн 1962 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер, механик мэргэжилтэй. “ ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт гийн ******* /РД: /                        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн ний ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг  1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчиж тус аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан ийн ыг ид бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 50 төгрөгөөр тооцож дулааны эрчим ээр хангах тухай 28 дугаартай гэрээг “ ” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлдэн 2018 оны 09 дүгээр сарын -ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “ ” ХХК-д халаалт дулааны зардалд 1.767.000 төгрөгийг төлөх байснаас үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөгийг илүү шилжүүлсэн, улмаар халаалт дулааны зардалд илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар тухайн барилга байгууламжид 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан тендер зарлалгүйгээр “ ” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал  й болгосны улмаас төрд 7.586.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.******* нь Д.*******тэй бүлэглэн Завхан аймгийн ний ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчин тус аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан ийн ыг ид бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 50 төгрөгөөр тооцож дулааны эрчим ээр хангах тухай 28 дугаартай хуурамч гэрээг Завхан аймгийн еийн тамир, спортын дарга Д.*******тэй 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 2018 оны 09 дүгээр сарын -ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “ ” ХХК нь халаалтын зардалд 1.767.000 төгрөг авах  байснаас 65.043.000 төгрөгийг илүү авч улмаар халаалт дулааны зардалд илүү авсан 65.043.000 төгрөгөөр Завхан аймгийн еийн тамир, спортын газарт 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нийлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх хамжих замаар өөртөө давуу байдал  й болгосны улмаас төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг  үйлдэхэд  дэмжлэг  үзүүлсэн   гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч  Д.*******, Я.******* нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн  талаар:

Шүүгдэгч Д.******* Завхан аймгийн еийн тамир спортын даргаар ажиллаж байхдаа  2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “ ” ХХК-ны захирал  Я.*******той Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт баригдсан ийн ыг од бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 50 төгрөгөөр тооцож дулааны эрчим ээр хангах тухай 28 дугаартай гэрээг байгуулсан байна.

Тухайн үед халаалтын улирал эхлээгүй байсан ба халаалтын улирал эхлэх үед Завхан аймгийн ний “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг  1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” талаар  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар албан чгийг ХХК-нд хүргүүлсэн боловч талууд гэрээнд өөрчлөлт оруулалгүйгээр дээрх үнийг зөрчиж халаалтын зардлыг 1 метр куб тутамд 50 төгрөгөөр тооцсон байна.

Завхан аймгийн еийн тамир спортын дарга Д.******* нь ХХК-нд халаалтын үнийг урьдчилан тооцож 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 53,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 60,000,000 төгрөг нийт 128,000,000 төгрөгийг ХХК-нд шилжүүлжээ.

ийн ыг од бэлтгэх төвийн барилга байгууламж нь 29100 м куб бөгөөд Завхан аймгийн ний ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тогтоосон үнэлгээгээр тус байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар халаалтын зардалд нийт 62,957,000 төгрөгийг шилжүүлэх ёстой байснаас үндэслэлгүйгээр 2018 оны 09 дүгээр сар, 10 дугаар сарын халаалтын зардалд 65,043,000 төгрөгийг илүү шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Я.******* нь халаалтын зардалд 65,043,000 төгрөгөөр илүү шилжүүлснийг мэдсээр байж буцаан шилжүүлэлгүй 2018 оны 12 дугаар сард  тухайн барилга байгууламжид 57,357,000  төгрөгийн үнэ бүхий 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулалтгүйгээр  Завхан аймгийн еийн тамир спортын газар худалдан авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******гийн “...орон өмчид 7.686.000 төгрөгийн хохирол учирсан байгаа, байгууллагаа төлөөлж байгаагийн хувьд ч тэр, хуулийн хүрээнд ч тэр нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байна...” гэсэн мэдүүлгээр,

2018 оны жилийн эцэст халаалтын зардлыг 1350 төгрөгөөр тооцоход 65043000 төгрөг илүү шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Э.гийн “... ийн д бэлтгэх төвийг 2018 оны 04 сараас эхлээд ашиглалтад оруулна гэсэн... Гэтэл 4 сард ашиглалтад ороогүй тул 4 сар бүтнээрээ, 5 сарын эхний хоногийн халаалтын зардал батлагдсан төсвөөс хэмнэгдсэн. Хэмнэгдсэн зардал нь 65 сая төгрөг байсан... Хэмнэгдсэн уг зардал нь 2018 оны 09 сард барилга байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд манай еийн тамир спортын дансанд байсан. ...******* дарга надад “аймгийн Засаг дарга ийн спортын ордонд сагсан бөмбөгийн шийд авч тавь гэж хэллээ, тийм болохоор сая төгрөгийг ХХК-ийн данс руу шилжүүл гэсэн үүрэг өгсөн. ... ХХК-ийн данс руу сая төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дахиад 10 сард нь ХХК-ийн захирал ******* нь халаалтын мөнгөнийхөө тооцоог хийгээч гээд утсаар яриад нэхэмжлэл явуулаад байхаар нь ******* даргаас ******* гэж хүн утсаар яриад нэхэмжлэл явуулаад байна аа, яах юм бэ гэхэд мөнгийг нь шилжүүлчих, өвлийн бэлтгэл ажлаа хангах юм гэсэн. Тэгээд уг 53 сая төгрөгийг шилжүүлсэн. ...Энэ гэрээг байгуулах шалтгаан нь ийн д бэлтгэх төвийг халаалтын хэмнэгдсэн зардлаас ХХК нь бэлтгэл ажил, ашиглалтанд оруулсан зардлаа нөхөж авах гэсэн байдлаар тухайн гэрээг байгуулсан байх гэж ойлгодог юм. Миний хувьд гүйцэтгэх албан тушаалтан тул дээрээс өгсөн тушаал, шийдвэрийг елүүлээд явахаас өөр аргагүй байдаг. ... анх тухайн гэрээг байгуулж байхад ******* даргад нь лүү, инженер д нь лүү ямар ч байсан гэрээ байгуулсан ажилтанд нь аймгийн ний өөс халаалтын үнийг тогтоож өгсөн байх ёстой. Энэ гэрээн дээр чинь 50 төгрөг байна аа, ний өөс тогтоож өгсөн үнийг гэрээн дээрээ оруулж өгөх ёстой шүү дээ гэхэд манай компани ЭХЗЗ рүү хүсэлтээ өгчихсөн байгаа, хариу нь ирээгүй байгаа, хариу ирэхээр танайх руу явуулъя гэсэн юм. Гэрээ байгуулж байх үед ний өөс ямар нэгэн чиг ирээгүй байсан.  ...09 сарын 10-ны өдөр шилжүүлсэн сая төгрөгийг сагсан бөмбөгийн шийд авч байгаа гээд ******* дарга намайг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Уг нь бол гэрээний дагуу 09 сард халаалтын зардалд 52 сая төгрөгийг шилжүүлэх ёстой байсан. Гэтэл ******* дарга намайг сая төгрөгийг нь ХХК-ийн данс руу шилжүүлчих, үлдсэн мөнгө нь байж байг гэсэн. ХХК-иас 53 сая төгрөгийн нэхэмжлэл ирсэн, мөн ******* над руу утсаар яриад халаалтын мөнгөө шилжүүл гээд байсан. Ингээд 10 сарын 04-ний өдөр 53 сая төгрөгийг данс руу шилжүүлсэн. Уг 53 сая төгрөг нь халаалтын зардлыг төлж байна гэж ойлгосон. Намайг ээлжийн амралтаа авахаас өмнө 10 сарын сүүлээр ХХК-иас 60 сая төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл ирүүлсэн. Гэтэл ******* дарга намайг өрөөндөө дуудахаар нь яваад ороход нөлөө ХХК уурын зуухаа ашиглалтад оруулах гээд нүүрсээ татах гээд байгаа юм шиг байна. 60 саяыг нь шилжүүлчих гэхээр нь тухайн үед мөнгийг нь шилжүүлж чадаагүй. Даргад ээлжийн амралтаа авч байгаагаа хэлээд явсан. Гэтэл манай нярав аар уг 60 сая төгрөгийг ХХК-ийн данс руу шилжүүлүүлсэн байсан. 11 сарын халаалтын зардлыг ХХК-ийн данс руу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 43.362.000 төгрөгийг шилжүүлсэн. 11 сарын халаалтын зардал байсан бөгөөд ний өөс ирүүлсэн 1350 төгрөгийн үнийн тарифаар 29.200 м.куб талбайдаа тооцож уг мөнгийг шилжүүлсэн. Намайг 11 сарын 10-ны үеэр амралтаа дуусгаад ажилдаа ороход ******* дарга чөлөөлөгдсөн байсан. ...манай компани энэ 45.448.000 төгрөгөөр танай байгууллагад тавилга эд хогшил, тоног төхөөрөмж нийлүүлсэн байгаа, наад мөнгөө шилжүүлээ л гэсэн. Тухайн үед ийн д бэлтгэх төвд жагсаалтаар чсэн тавилга, бараанууд ирсэн байсан. Тэгэхээр нь тэр юмнуудынх нь мөнгө юм байх л гэж ойлгосон. ...байгуулсан гэрээнийхээ дагуу бол тэгж төлөх ёстой байсан. ...2.810.000 төгрөг зөвхөн манай байгууллагын халаалт дулааны зардлаас шилжигдэж гарсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...******* дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад энэ төлбөрийн баримтыг авч яваад төрийн санд очоод гүйлгээ хийгээдэх гэхээр нь Төрийн сан дээр очоод гүйлгээ хийж байсан. Даргын өгсөн төлбөрийн нэхэмжлэл дээр ямар ч байсан даргын өөрийнх нь гарын үсэг зурагдсан, харин мөнгөн дүнг нь хэд гэж чсэн байлаа сайн санахгүй байна. ХХК-д халаалтын төлбөр гэсэн    баримт байсан юм. Үүнээс өөр ямар нэгэн гүйлгээг төрийн санд очиж шилжүүлэг хийж байсан удаа байхгүй. Тухайн үед нягтлан бодогч г байхгүй үед нь нэг удаа ХХК-ийн халаалтын дулааны мөнгийг шилжүүлж байсан үнэн...” гэсэн мэдүүлгээр,

Завхан аймгийн  ний өөс халаалтын үнийг 1350 төгрөгөөр тооцох тухай чиглэл өгсөн талаар мэдүүлсэн гэрч С.гийн “...Тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас өмнө хэрэглэгч тал, нийлүүлэгч талууд гэрээ байгуулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл халаалт, дулаанаар хангах гэрээ. Гэрээ байгуулахаасаа өмнө нийлүүлэгч тал буюу халаалт түгээх аж ахуйн нэгж нь манай ний д үнийн санал, холбогдох материалаа ирүүлсэн байх ёстой. ... ХХК-иас үнэ, тарифаа тогтоолгох ямар нэгэн хүсэлт, материалаа ирүүлэхгүй байж байгаад 2018 оны 12 сард буюу оны өмнө материалаа ирүүлэхээр нь манай 2019.01.07-ны өдрийн хурлаараа тарифийг нь 00 төгрөгөөр тогтоож өгсөн юм. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ний өөс еийн тамир спортын газарт ХХК-тай 1 м.кубыг 1350 төгрөгийн тарифыг мөрдөж болно гэсэн албан чгийг хүргүүлсэн. Тэгэхээр манайхаас хүргүүлсэн албан чгийн дагуу ХХК-д еийн тамир спортын газраас м.куб талбайг 1350 төгрөгөөр тооцож халаалт дулааныхаа үнийг төлөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шүү дээ. ... ний тухай хууль болон манай ний өөс тогтоож өгсөн тарифийг мөрдөж ажиллах ёстой. Хэрэв өөрсдөө дур мэдэн үнэ тогтоосон бол энэ нь холбогдох хууль тогтоомж болон манай ийн тогтоол, шийдвэрийг зөрчиж байгаа юм... “...Манай хуулийн хүрээнд албан шаардлага, мэдэгдэл юмаа өгсөн. Ингэж явсаар 11 сар, 12 сар гарсан. 12 сарын дундуур эднийхээс чиг баримтаа ирүүлсэн ...материалуудыг нь үзэж хянаад ийн хурлыг 2019 оны 01 сарын 07-ны өдөр хийж шинэ тарифыг нь тогтоож өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Илүү авсан халаалтын мөнгөөр тендэр шалгаруулалгүйгээр тавилга хэрэгсэл худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Э.ын “...2018 оны 10 сард ******* ах надтай утсаар яриад Завхан аймагт баригдаж байгаа Усан спорт тавилга эд хогшил авах шаардлагатай байна. Чи БНХАУ руу яваад аваад ирээч гэхээр нь ямар тавилга эд хогшил хэдэн төгрөгөөр авах юм бэ гэж асуусан чинь зөндөө олон юм авна гэж хэлж байсан. ...Манай компани ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. ...18 нэр төрлийн эд зүйлийг тухайн үеийн валютын ханшаар бодож, гаалийн татвар, тээвэрлэлтийн зардлыг нэмж өртгийг гаргасан ба ямар нэгэн байдлаар ашиг харж мөнгө нэмсэн зүйл байхгүй, нийт 40.909.200 төгрөг болсон. ...тухайн үед манай компани өндөр борлуулалттай компани ш болохоор компанийн түүхэнд хэрэгтэй юм болов уу гэж бодоод гэрээ байгуулсан юм. Миний хувьд урамшуулал ашиг гэсэн зүйл аваагүй. Харин миний зардлыг л ******* ах надад өгсөн. ХХК-ийн захирлууд нь манай ах, эгч гэдэг утгаараа ашиг хонжоо харах шаардлагагүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ийн “...төсөвт өртөг нь босго үнээс дээш буюу 10 сая төгрөгнөөс 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнгээр бараа худалдан авахаар бол харьцуулалтын аргаар, харин 50 саяаас дээш үнийн дүнгээр бараа худалдан авах тохиолдолд нээлттэй тендер шалгаруулах ёстой. Нээлттэй тендер гэдгийг тодруулбал аль болох олон нийтэд нээлттэй, олон оролцогчийг тендерт оролцуулах, олон нийтийн оролцоог хангах ёстой байдаг ба тендер явуулах талаар өдөр тутмын сонинд урилга нийтлэх, цахим сайтуудад тендер зарлагдаж байгаа урилгыг тавих ёстой байдаг. ...2018 онд аймгийн еийн тамир спортын газраас тавилга эд хогшил худалдан авахтай холбоотой тендер зарлагдаагүй байна лээ...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.ын “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр барилгын ажлыг улсын комисс хүлээж авсан. 2017 оны 11 сард бол ХХК-иас барилгын ажлыг 100 хувь хийж дуусгаагүй, мөн усан бассейны тоног төхөөрөмжүүдээ Хятадаас оруулж ирээгүй байгаа гэх мэт асуудлууд байсан. ...2018 оны 04, 05 саруудад дутуу ажлуудаа хийж байсан, арай дуусгаагүй гадна тохижилт болон зам талбайн ажил гэх хийгдээгүй ажил дутуу байсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн  2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаартай ...Аймгийн еийн тамир спортын газраас 2018 онд усан бассейны  тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн шийд, хувцасны шүүгээ зэрэг тавилга эд хогшлын  худалдан авах ажиллагааг зарлуулаагүй тухай албан чгээр,

Завхан аймаг дахь Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, шинжээч Ц.гийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтээр,

Завхан аймгийн ний ийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай еийн тамир спортын газарт хандаж ХХК-ийн мөрдөх дулааны үнийн тарифыг 1 м.куб тутамд 1350 төгрөгийн тарифыг мөрдөхийг тогтоосон албан чиг,

Завхан аймгийн ний ийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай ХХК-ийн захиралд хандаж хэрэглэгчийн үнэ тарифаа батлуулж ажиллахыг үүрэг болгосон албан шаардлага,

Завхан аймгийн ний ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Тариф батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтаар,

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/393 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай захирамж, түүний хавсралтаар,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14/2018 дугаартай дүгнэлтээр,

Завхан аймгийн еийн тамир спортын дарга Д.*******, ХХК-ийн захирал Я.******* нарын баталсан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим ээр хангах тухай 28 дугаартай гэрээгээр,

ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгуудаар,

Завхан аймгийн еийн тамир, спортын дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулгуудаар,

Завхан аймгийн ний ийн ирсэн баримт чгийн бүртгэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, холбогдох баримтуудаар,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлээр,

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаартай Д.*******г мөн өдрөөс Завхан аймгийн еийн тамир, спортын даргаар эгүүлэн томилсон захирамж, хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу  цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн чгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад чгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Д.******* нь  еийн тамир ын даргаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/42 дугаартай  захирамжаар тогтоогдсон ба түүний  ажиллаж байсан  албан тушаал нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлд заасан “төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг , ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж заасан ба түүний дээрх албан тушаал нь авлигын гэмт хэргийн субьект байна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “ энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй  байж өөртөө болон бусдад давуу байдал й болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсөнө.

“ ” ХХК нь дулаан үйлдвэрлэл, дулаан түгээх, хэрэглэгчийг дулаанаар “зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрөлтэй болох  нь Улсын бүртгэлийн 0006701 дугаартай  гэрчилгээгээр  тогтоогдсон байна.

  ний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.17-д  "эрчим ний зохицуулалттай хангалт" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим ний хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид "зохицуулалттай тариф" гэх/-аар хэрэглэгчид эрчим худалдахыг хэлнэ” гэж заасан ба талууд Завхан аймгийн эрчим ний ийн баталсан үнийг үндэслэн гэрээг байгуулах байтал дээрх заалтыг зөрчиж Аймгийн эрчим ний ийн тогтоосон үнээс өндөр үнээр гэрээ байгуулсныг Д.******* албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ХХК-нд давуу байдал  й болгосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл энэ нь  албаны бүрэн эрх ашгийн эсрэг бөгөөд ХХК-нд 65,043,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн  байна. Д.*******гийн энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэж заасныг зөрчсөн байна.

Мон Улсын ний сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт б-д  “ Мон орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх дуусах хугацааг ...Завхан ... аймгуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын -ны өдрөөр дуусах хугацааг дараа оны  эхлэн 5 дугаар сарын -ний өдрөөр тогтоосугай...” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч Д.*******  нь халаалтын улирал эхлээгүй байхад буюу  2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр халаалтын зардлыг  шилжүүлсэн мөн ХХК нь гэрээний дагуу халаалтыг нийлүүлээгүй үед халаалтын төлбөрт урьдчилан 65,043,000 төгрөгийг илүү шилжүүлэн бусдад давуу байдал й болгосон гэж  үзлээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхол гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” хэлнэ” гэж  тодорхойлж заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Я.******* нь Д.*******г 65,043,000 төгрөгийг илүү шилжүүлснийг мэдсээр байж Завхан аймгийн ний өөс тогтоосон үнийн дагуу гэрээг байгуулсан мэт харагдуулахын тулд илүү шилжүүлсэн 65,043,000 төгрөгт спортын бараа бүтээгдэхүүн нийлүүлж уг үйлдлийг нуун далдлах зорилгоор хамжигчаар оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь тусгай субьекттэй гэмт хэрэг боловч энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон бол энгийн иргэн тухайн гэмт хэргийн субьект болдог онцлогтой.

Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас й болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг й болгохыг хүсэж үйлддэг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар  оролцоно гэдэг нь  гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах зарж борлуулах гэмт хэргийн ул мөрийг баллахаар хийж байгаа идэвхитэй  үйлдлээр  илэрнэ. 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд Я.******* нь Д.*******гийн  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илүү шилжүүлсэн хууль бус орлогыг хууль ёсны болгох зорилгоор бараа материал худалдан авч тухайн байгууллагад шилжүүлэх байдлаар Д.*******гийн үйлдлийг дэмжин хамжигчаар оролцсон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал й болгосон гэмт хэрэгт, шүүгдэгч Я.*******ийг Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал й болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.******* “...миний е Я.*******, Д.******* нарын шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугүй гэж үзэж байна. Шүүгдэгч Я.******* нь гэм буруутай” гэж дүгнэснийг гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзан үзсэн болно.

Хохирлын талаар :

Шүүх Я.*******, Д.******* нарт холбогдох хэргийг гэм буруугийн  шүүх хуралдаанаар  хянан хэлэлцэж, гэмт хэргийн улмаас учруулсан  7,686,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу 3,843,000 төгрөгийг  тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч уг хохирол төлөхөөр 10 минутын хугацаанд завсарлага авах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хугацаанд хохирогч байгууллагад 7,686,000 төгрөгийг  төлсөн нь дансны хуулгаар тогтоогдсон байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Я.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал й болгосон” гэмт үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч  Я.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Я.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард /450.000/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан. Шүүгдэгч Я.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.*******, Д.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг  шийтгэх тогтоол ин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч  Я.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт чиг шүүхэд ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзээд

Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7,1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал й болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал й болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******, Д.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Я.*******, Д.******* нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******, Д.******* нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн ин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр /450.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******, Д.******* нар нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд елүүлээгүй бол шүүх елэгдээгүй торгох ялын нэгжтэй /000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******, Д.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол ин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Я.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол ин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасугай.

8.Шүүгдэгч Я.*******, Д.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөнөөс түүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор интэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл чих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИДП.ДОРЖБАЛ

З.НАНДИНЦЭЦЭГ