Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, ******* хот ******* дүүргийн ******* дүгээр хороо, - тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, *******- тоотод түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны ************** дүгээр сарын *******-ний өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн *******-д зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ032*********************2/

 

           Шүүгдэгч О.******* нь оны ************** дүгээр сарын *******4-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спорт ордны урд талд иргэн Ш. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн …. ... оны ************** дүгээр сарын *******4-ний өдөр гэртээ байж байхад манай хуурай дүү залгаад намайг 2-3 хүүхэд алгадаад байна гэж хэлэхээр нь би тэр хүүхэдтэй нь утсаар ярихад намайг ордон дээр хүрээд ир гэсэн. Би Спорт ордон дээр очоод нөгөө хүүхдийг алгадахд ах нь хажуунаас салгах гэхээр нь хамар луу нь нэг удаа цохисон. Тэгээд уучлалт гуйгаад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд тэмцээн дуусаад ордноос гараад явах гээд зогсож байтал утсаар яриулдаг хүүхэд одоо манай ах ирж байгаа хүлээгээд байж бай гэж хэлсэн. Нээх удалгүй надтай гар утсаар ярьсан ******* гэх залуу хоёр залуугийн хамт ирсэн. Тэгээд ******* мэндийн зөрүүгүй манай дүүг алгадсан. Тэгэхээр нь би *******ыг салгах гэж оролдсон чинь миний хамар хэсэгт ******* гараараа цохиод авсан. Тэгсэн чинь миний хамарнаас цус гараад би доошоо суусан. Миний дүүг болохоор цуг ирсэн хоёр залуугийн намхан нь айлгаад байх шиг байсан. Би доошоо суугаад хамарнаас цус гараад байсан учраас сайн хараагүй юм. Тэгээд ******* яваад өгсөн. Би болохоор эмнэлэгт очиж үзүүлсэн.... Миний хамрыг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг өгөх юм бол гомдол санал байхгүй. Одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа. Эмчилгээний баримт бичиг гэж зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н *******-*******4 дүгээр хуудас/

Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Надтай муудалцдаг хүүхэд одоо манай ах ирж байна хүлээж бай гэж хэлэхээр нь ах бид хоёр хүлээгээд байж байсан чинь ******* хоёр залуугийн хамт ирсэн. Тэгснээ над руу дайраад намайг алгадсан. Тэгэхэд нь манай ах голоор ороод *******аас намайг салгах гэтэл манай ахыг ******* гараараа цохиод авсан. Би *******аас салаад зогсож байтал *******тай хамт явсан намхан найз нь намайг айлгаад байсан. Тэгээд ******* нөгөө хоёр залуутайгаа хамт яваад өгсөн. Явсны дараа манай гурав дахь ах ирээд ахыг эмнэлэгт үзүүлээд цагдаад хэлсэн юм гэх мэдүүлэг /Хх-н *******8 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ оны ************** дүгээр сарын *******6-ны өдрийн № *******88 ...... Дүгнэлт:

*******.Ш. биед хамар ясны баруун хажуу хана болон хянга хэсгээрээ зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.  

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 24-2 дугаар хуудас/

Шүүгдэгч О.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 48 дугаар хуудас/

Шүүгдэгч О.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 49 дүгээр хуудас/

Хохирогч Ш. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  4 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.*******ын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.******* нь оны ************** дүгээр сарын *******4-ний өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Спорт ордны урд талд иргэн Ш. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж  түүний биед буюу эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хана болон хянга хэсгээрээ зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.*******ын хохирогч Ш. нүүрэн тус газарт  нэг удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг сарын хугацаанд хувааж сард 96000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ш. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.******* дүгээр зүйлийн дахь хэсгийн .*******, .2, .3, .4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            *******.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан О.*******ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.******* нь 480000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.