Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд        

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч Ч.*******

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл , хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-д , ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

- оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ9**************0/

 

 Шүүгдэгч О.******* нь иргэн Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар багт байрлах № тоот байрыг оны 05 дугаар сарын 1-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ы өгсөн …... оны 0 дугаар сарын 07-ны өдөр тус шүүх дээр миний бие нь ээж Я. төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо Ч.*******д Мандал сумын дугаар баг, ы № тоот нэг өрөө орон сууцыг оны 05 дугаар сарын 01-ний өдөр суллаж, гэрчилгээний хамт буцааж өгөх, Ч.******* болохоор 1200000 төгрөгийг надад буцааж олгохоор эвлэрч шүүгчийн захирамж гарсан. оны 05 дугаар сарын 2-ны өдөр би тус байрыг Б. гэдэг хүнд зараад ******* а мөнгийг нь гаргаад өгчихье гэж бодсон. *******д 20 сая төгрөг өгнө гэж бодсон. Би шүүхийн шийдвэрийг мэдсээр байж уг байрыг бусдад зарсан боловч ийм юм болно гэж мэдээгүй гэх мэдүүлэг

            Хохирогч Ч.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2021 оны 0 дугаар сард № тоот байрыг анх 20 сая төгрөгөөр *******ы ээж Я. гэдэг хүнд худалдсан. 1 сая төгрөгийг надад урьдчилгаа болгож өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй байхаар нь би байраа буцааж авах буюу худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 09 дүгээр сард гаргасан. оны 0 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Я.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч төрсөн охин О.******* нь Мандал сумын дугаар багт байрлах ы № тоот нэг өрөө байрыг оны 05 дугаар сарын 01-ний өдөр суллаж, гэрчилгээний хамт буцааж өгөх, би О.*******д 1200000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцож шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш би О.*******д 12 сая төгрөгийг цувуулж өгсөн. 00000 төгрөгийг нь хэзээ ч өгөхөд бэлэн байна. Байрыг цааш нь хүнд зарсан болохоор нь 00000 төгрөгийг нь өгөхгүй хүлээлтийн байдалд байгаа юм. Одоо оны 0 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу байраа л буцааж авмаар байна. Хүүхдүүд маань хүртэл байраа авна гээд байгаа юм. Тухайн үед эхнэр маань хүнд өвчин тусаад 10 сая төгрөгийн эмчилгээнд явах шаардлагатай болоод би байраа зарсан юм. Эд нар мөнгөө өгөхгүй байсаар байгаад эхнэр маань эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас барсан. Тийм болохоор байраа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр байрыг надад буцааж олгох болсон юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн оны 0 дугаар сарын 07-ны өдрийн № дүгээр захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт хүлээн авч төлбөр төлөгч Я., итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, төлбөр авагч Ч.******* нарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг оны дугаар сарын 1-ны өдөр эхлүүлсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч , ******* нартай уулзаж шийдвэрт заасан байрыг суллаж гэрчилгээний хамт Ч.*******д олгохыг мэдэгдэхэд оны 05 дугаар сарын 1-ны өдөр иргэн Б.д 25 сая төгрөгөөр худалдсан гэх тайлбарыг өгсөн. Ингээд тайлбарын дагуу иргэн Б.гаас тайлбар ава Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, ы тоот байрыг оны 05 дугаар сарын 1-ны өдөр 25 сая төгрөгөөр биш 2 сая төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Иймд , ******* нарын дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр оны ******* дугаар сарын 2-ны өдрийн № 02/1197 дугаартай албан бичгээр хандсан гэх мэдүүлэг /Хх-н 1 дүгээр хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би оны дугаар сард фейсбүүкийн зараар тухайн байрыг олж сонирхож үзээд худалдаж авахаар тохироод оны дугаар сарын *******-ны өдөр гэдэг эмэгтэйгээс 0 сая төгрөгөөр Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, нарханы № тоот байрыг мөнгийг нь бэлнээр төлж өгөн худалдаж авсан гэх мэдүүлэг /Хх-н 5 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд эдийн засагчтай нь ярьсан чинь энэ сарынхаа төлөлтийг хийхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 7 хоносон. 5 сарын 1 билүү 1-ний үед ээж нь ирсэн гээд тэгээд Хас банк руу ороод 2 сая гаран төгрөгөөр зээлийг нь хаагаад худалдах худалдан авах гэрээ хийгээд нийт 2 сая төгрөгөөр байрыг нь худалдан авсан юм. Байрны квадрат метр нь зөрүүтэй байсан учир худалдаж авахаа болих гэсэн чинь ******* нэгэнт наймаа яриад тохирчихсон худалдаж ав гэж хэлсэн. Тэгээд ярьж тохироод 2 сая төгрөгөөр худалдаж авсан. ******* 7 хоногийн дараа суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөөгүй. Тэрнийхээ дараа 7 хоногийн дараа суллаж өгсөн. Тэгээд би хүнд түрээслэж байрандаа оруулаад түрээсийн мөнгө гэж 200000 төгрөг аваад хүнээс зээлсэн мөнгөний сая төгрөгийг өгсөн. Хүнд түрээсэлсэн байсны дараа ******* байнга очоод нөгөө айлыг тайван байлгахгүй байлгаад байсан. Тэгээд зараад өрөө төлчихье гэж хэлсэн. Тэгээд зар тавиад нилээн олон хүн асууж байгаад Эрдэнэт хотоос гэх эмэгтэй холбогдоод 0 сая төгрөгөөр худалдаж авсан. Би яагаад 0 сая төгрөгөөр зарах болсон шалтгаан нь түрээсэлсэн байсан учир түрээсийн мөнгийг нь төлсөн. Өөрийнхөө гаргасан мөнгийг гаргаж авсан, мөн хүмүүсээс зээлсэн өр нэхэгдээд байсан учраас зарчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 192 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 1 дүгээр хуудас/

Хохирогч Ч.*******аас шүүгдэгч О.*******д 12 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн ХААН банкны дансны хуулга /Хх-н 0- дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, ы № тоот нэг өрөө орон сууцыг 220000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 91 дүгээр хуудас/

О.******* нь оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 25000 төгрөгийг торгох ялын төлбөрт төлсөн гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 1 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэд даргын тодорхойлолт /Хх-н 101 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн оны 0 дугаар сарын 07-ны өдрийн № дугаартай захирамжаар Ч.*******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, ы № тоот байрыг оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөх, Ч.******* нь О.*******д 1200000 төгрөгийг оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч О.******* нь шүүхийн шийдвэрийг мэдсээр байж иргэн Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар багт байрлах № тоот байрыг оны 05 дугаар сарын 1-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч О.******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн  прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч О.******* нь өмнө шүүхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлсэн боловч торгох ялыг бүрэн биелүүлээгүй байх тул дахин торгох ялаар шийтгэх боломжгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч О.******* нь оны 09 дүгээр сарын 1-ны өдөр охин Б.- төрүүлсэн тул хорих ялаар шийтгэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.*******д оногдуулсан 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн оны 0 дугаар сарын 07-ны өдрийн № дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, оны дугаар сарын -ны өдрийн № дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, оны дугаар сарын -ны өдрийн № 21 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч О.*******аас 2000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.д олгох, иргэний нэхэмжлэгч А. нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган Б.гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5., 5. дэх хэсэг, .1 дүгээр зүйлийн дахь хэсэг, .2 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, . дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2., 2. дэх хэсэг, .7 дугаар зүйлийн дахь хэсэг, . дугаар зүйлийн 1, дэх хэсэг, .10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.*******ыг 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий 5. дүгээр зүйлийн 1-д зааснаар О.*******д оногдуулсан 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн -д зааснаар О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.*******аас 2000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, -1 тоотод оршин суух, овогт д /РД:/ олгосугай.

            7. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн оны 0 дугаар сарын 07-ны өдрийн № дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, оны дугаар сарын -ны өдрийн № дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, оны дугаар сарын -ны өдрийн № 21 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

. Иргэний нэхэмжлэгч А. нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган Б.гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.