| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 1 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 0 оны 1 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* дүгээр баг, -1 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 01 оны 1 дугаар сарын 1-ний өдрийн № 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ99**************19/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн ******* цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг MN нэртэй баарны гадна иргэн З. нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн …. ... 0 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр Билгүүн гэх найзын хамт МN гэх бааранд орсон. Шөнө ******* цаг 30 минутын үед баарнаас гараад явж байсан чинь залуу ирээд танилцъя гэхээр нь би танилцмааргүй байна гээд маргалдсан. Тэгээд би гэх залуугийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаад баригдаад явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч З. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд баарнаас гарахад ******* гэх залуу маргалдаад зогсож байсан. Би боль гээд голоор нь орж хоёр тийш болгосон. Тэгэх үед ******* гэх залуу нь миний хамар луу шууд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд ойролцоо байсан эргүүлийн цагдаа нар шууд ирээд ******* гэх залууг аваад яваад өгсөн. Манай дүү ирээд намайг эмнэлэг авч яваад эмнэлэг дээр очоод үзүүлээд хамрын зургаа авахуулсан. Эмч хэлэхдээ миний хамар хугарсан байна яс нь зөрсөн байна гэж хэлсэн. Би маргааш нь шууд Улаанбаатар хот явсан. хоногийн дараа хамрын амьсгалын замыг нээх үйлчилгээ хийлгэсэн. Дахиж 1 сар гарангийн дараа хамарт хагалгаа хийж зөрсөн ясыг хэвэнд нь оруулж мөгөөрс нөхөж тавих хагалгаа хийнэ гэж хэлсэн. Эмчилгээний зардал одоогоор 500 орчим мянган төгрөг гарчихсан байгаа баримтаа бүрдүүлж байгаа. Одоо бол гаргаж өгөх баримт байхгүй. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 0 оны 11 дүгээр сарын *******-ний орой MN бааранд танил гэх ахтайгаа орсон. Тэгээд баар хаагаад ******* цаг өнгөрөөгөөд баарнаас гараад явж байтал ******* гэх залуу намайг нэг удаа алгадсан. Тэгээд би яагаад байгаа юм бэ гээд *******ийг бариад авсан. Тэгээд ******* бид хоёр маргалдаад зогсож байтал ах голоор ороод боль гэж хэлээд бид хоёрыг хоёр тийш салгах гэсэн чинь ******* ахыг гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд цагдаа ирээд *******ийг аваад явчихсан. Тэр өдөр л *******ийг харсан юм. Өмнө нь бол харж байгаагүй. д нь ******* гэж нэрийг нь мэдсэн гэх мэдүүлэг /Хх-н 1******* дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 0 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн № 193 ...... Дүгнэлт:
1.З. биед хамрын ясны хугарал, муруйлт, тархи доргилт, хамар, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
. Хамрын ясны хугарал, муруйлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногооос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
*******. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 35 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 36 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн ******* цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг MN нэртэй баарны гадна иргэн З. нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, муруйлт, тархи доргилт, хамар, зүүн хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.*******ийн хохирогч З. нүүрэн тус газарт нэг удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 160000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч З. нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг боловч хохирогч З. нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5., 5.3, 5.******* дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, ., .3, .******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Б.******* нь 800000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч З. нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.