Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0390/э |
Дугаар | 2023/ШЦТ/01 |
Огноо | 2022-12-23 |
Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Хохирогч *******, *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ом овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221004230427 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ ” дээд сургуульд оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, дүүрэг, 39 дүгээр хороо, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ом овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Дорнод ” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 3, охин, дүүгийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь “Доод эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай үл ялих зүйлээр маргалдаж зодолдон улмаар биед нь “зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, мөн зодолдож байх явцдаа санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас *******ын цүнхний оосрыг тасалж Самсунг “З плип-1” загварын гар утсыг эвдэлж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул болсон явдлыг сайн санахгүй байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Намайг очих үед эгч манай найзуудтай маргалдаж зодуулчихсан байсан. Би түүний цүнхийг нь булаан авч цохиж зодсон зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед хүүхдээ авах гэж очиход манай эхнэр гэрийнхээ ойролцоо зодолдож байсан. Би маргааныг зогсоож эхнэрээ салгахад нэг хүн эрүү рүү минь цохисон. Тухайн үйл явдлаас болж миний эрүүний яс 2 хугарсан. Би баримтаар 4,459,000 гаруй төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн ба одоогоор надад 3,500,000 төгрөгийг ******* өгсөн. Үлдсэн хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Мөн цаашид эрүүний ясаа хадуулсан хадаасаа авахуулах хагалгаанд орох тул гарах зардлыг нэхэмжилнэ” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр 3 найзтайгаа караоке ороод гэрийнхээ ойролцоо явж байтал нэг хүн араас үсдэж зодсон. Би тухайн үед өөрийгөө хамгаалж өөдөөс нь зодолдсон. *******г танихгүй. Өмнө нь маргалдсан зүйл байхгүй. Гэтэл намайг гэнэт араас ирж үсдэж зодсон. ******* намайг зодож байхад найз залуу нь ирж салгасан ба манай найз бас *******г болиулах гэж голоор орсон. Би тухайн үед яагаад намайг зүгээр байхад зодож байгаа юм бэ гэж гэрийнхээ гадна уйлж бахирч байх үед нөхөр маань ирчихсэн байсан. , ******* нартай маргалдаж зодолдсон гэж бодож ******* намайг үсдэж зодсон. Манай нөхөр намайг өмөөрч яагаад байгаа юм бэ? гэхэд нэг залуу ирж эрүү рүү нь нэг удаа цохичихоод машинд суугаад явсан. ...Манай нөхрийн эрүүнээс цус гараад тогтохгүй байсан тул гэр рүүгээ орох гэтэл цүнхний маань оосор нь тасарч гэрийн түлхүүр болон доторх зүйлс нь байгаагүй. Цүнх маань жижиг тул зодоон дунд тасарсан болох нь мэдэгдээгүй. Зодоон болсон газраас цүнхэнд байсан зүйлүүдээ олж авсан. бид хоёр гэртээ ороход эрүүнээс гарсан цус тогтохгүй байсан тул эмнэлгийн тусламж авахаар яаралтай түргэн тусламж дээр очсон. Эмчийн зөвлөснөөр цагдаагийн байгууллагад хандсан. Зодооны улмаас нь миний “Samsung Z flip 1” загварын гар утас эвдэрсэн. Гар утасны үнэ болон эмчилгээний төлбөр нийт 1,558,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны оройн 20 цагийн орчим сумын 4 дүгээр баг тоотод ирээд эхнэр ын утас руу залгаж охиноо асуухад “Би охиноо айлд үлдээчихсэн. Гадуур явж байна” гэж хэлээд утсаа салгахаар нь эхнэр ыг олох гээд баарнуудаар хайж явсан боловч олдоогүй тул гэрт нь очиж үзэхээр СМУ-ын хорооллын баруун талаас Парис баарны урдуур алхаж орох үед Сэнгээгийн авто засварын газрын хойд талд засмал замын урд талд баахан хүмүүс зууралдаад хашхиралдаад байсан. Ингээд дөхөж очиход манай эхнэр танихгүй эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн, нүд нь шалбараад улайчихсан, эхнэрийн хажуу талд найзууд нь нөгөө эмэгтэйгээс салгах гэж оролдоод байж байхад нь би гүйж очоод өөрийн эхнэрээ салгаж аваад энд юу болоод байгаа талаар тэнд байсан хүмүүсээс асууж байх хооронд манай эхнэр замын хойд талд ардын эмнэлгийн хажууд гарчихсан нөгөө эмэгтэйтэй үсдэлцээд доор нь орчихсон байсан. Тэгэхээр нь гүйж очоод тэнд байсан хүмүүсийн хамтаар дахин салгаж аваад би нэг залуу руу нь “Юу болоод байгаа юм бэ” гээд дайрах үед нөгөө залуу намайг тэвэрч аваад надтай хамт газарт унасан. Ингэхдээ тэр залуу миний дээд талд, би доор нь орж унасан. Нөгөө залуу миний дээрээс босох үед би мөн араас нь босоход тэр залуу надад хандаж “Ах аа, хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд нь би дотроо хүн андуурсан юм байна гэж бодоод “Уучлаарай, хүн андуурчихлаа” гэж хэлээд буцаад эргээд замын урд тал руу явах үедээ эргэж харахад цайвар өнгийн хальсан куртиктай, куртикныхаа энгэрийг задгай тавьсан намхан нуруутай залуу гүйж ирээд миний эрүүн тус газарт нэг удаа гараараа цохиж аваад надаас холдоод явчихсан. намайг цохисон залуугийн царайг харсан юм байна лээ...” гэжээ. /хх-ийн 45-49/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...караоке хааж гэр лүүгээ найзуудаа дагуулаад харьж явахад Сэнгээгийн засварын хойд талын зам дээр үл таних 2 залуу явж байгаад саарал өнгийн хальсан куртиктай, 19-22 орчим насны залуу бид нартай зөрж өнгөрөхдөө над руу дайраад хэл амаар доромжлоод байхад цаанаас нь найз нь ирж “бид нарыг уучлаарай, манай найз согтуу байна, бид нар ингээд явлаа” гээд найзыгаа түлхээд цааш явж байхад нөгөө залуу дахин бид нар дээр ирж маргалдаж эхэлсэн. ...би уурлаж тухайн залуучуудад хандаж “та нар зүгээр явж байхад хэл амаар доромжиллоо” гээд газраас шороо атгаж шидсэн чинь саарал өнгийн хальсан куртиктай залуу нь ирж намайг түлхэж газар унагааж унасан үед миний дээрээс цохиж өшиглөөд байхаар нь би нүүрээ дараад газар хэвтчихсэн юм. ...тэгээд манай найзууд намайг газраас босгож аваад гэр лүү хүргэж өгөх хооронд араас 1 үл таних эмэгтэй миний үснээс зулгаагаад дахин миний нүүр нүд рүү цохисон. Миний хувцаснаас зуурахад миний цүнхний оосор тасарчихсан чинь миний цүнхээр намайг савж цохих үед цүнхэнд байсан эд зүйлс газарт шидэгдэж унасан. ...би тэр эмэгтэйд үсдүүлж зодуулсандаа уурлаж тэр охины араас гүйж очоод үснээс нь зулгаахад тэр охин бас миний үснээс зулгааж бид хоёр үсдэлцэж авсан. Энэ үед Гүнжээ болон тэр охиныг надаас холдуулж тэвэрч авч явсан залуу биднийг салгах үед манай нөхөр хажууд ирчихсэн бид нарыг салгаж аваад Сэнгээгийн засварын хажуу тал руу буцаагаад аваад ирэх үед тэдгээр залуучууд бид нарын араас тоосго, чулуу, пивоны шил зэргийг шидэж байсан боловч аль нь ч оноогүй. ...анх зөрж өнгөрөхдөө хэрүүл хийж өдөөд байсан цайвар хальсан куртиктай залуу гүйж ирээд нүүр рүү гараараа цохиод цаашаа гүйгээд явахад нь би цохисон залуугийн араас барьж авахаар гүйх гэхэд намайг бариад авах үед цагдаа нар ирсэн тул дагуулаад гэртээ орсон. Цайвар хальсан куртиктай залуу цохисны дараа амнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр залуу анх бид нартай зөрж өнгөрөхдөө “хөөе пизда минь” гэж хашхирсан жижиг биетэй, цайвар өнгийн хальсан куртиктай залуу байсан...” гэжээ. /хх-ийн 51-57/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...баар хаах үеэр Сет баарнаас бүгдээрээ хамт гарах үед Насанбурмаа өөрийн нөхрийн хамтаар “Хүүхэд уйлаад унтахгүй байна” гээд түрүүлээд явлаа гээд байсан. Насанбурмаа болон түүний нөхөр нар гэр рүүгээ харихаар харин Таравжамба, *******, , , , Хулан бид нар *******, нарын байнга очиж пицца иддэг газар очиж пицца идэхээр болж бүгдээрээ засмал зам даган замын хойд талаар баруун тийш алхаж явахад Хулан хүнтэй утсаар яриад Таравжамба Хулангийн хажууд зогсоод үлдсэн. Ингээд бид нар баруун тийш алхаж явахад , ******* 2 хоорондоо юм яриад бид нараас түрүүлээд анх бид нарын сууж байсан караокег чиглээд алхаж байхад нь тэр хоёртой 1 эрэгтэй, 3 эмэгтэй зөрөх үед ******* тэр 4 хүн рүү эргэж хараад эрэгтэйд нь хандаад “Хөөе яагаад байгаа юм бэ” гээд хашхирахад *******ыг цааш нь түлхэж тэр 2 чигээрээ яваад өгсөн. Энэ үед гэрлүүгээ явлаа гээд ганцаараа урагшаа алхах үед г авч ирэх гээд гийн араас гүйгээд явчихсан. Тэр үед би гийн араас хараад зогсож байхад , ******* хоёр буруу тийшээ яваад өгсөн тул авч ирэх гээд тэр хоёрын араас явсан. Намайг *******, хоёртой хамт хоёр руу очиж байхад ******* хоёр нөгөө зогсож байсан 3 эмэгтэй, 1 эрэгтэйтэй маргалдах гээд байсан тул би , ******* хоёрын нуруунаас түлхэж тэр хүмүүст хандаж “Манай найз согтуу байгаа юм, уучлаарай” гэж хэлээд нуруунаас нь түлхсээр нар дээр очсон. Бид нарыг очих үед уйлж байсан тул би г “Битгий уйл” гээд аргадах хооронд , ******* нар нөгөө хүмүүс дээр дахин очиж маргалдаад байсан. Ингээд уйлахаа болиод нулимсаа арчаад босоод ирэх үед нөгөө гурван эмэгтэйгийн нэг нь *******ын толгой руу гараараа цохиод авч байгаа харагдах үед зам хөндлөн гүйж *******, хоёр дээр очих үед гийн араас мөн гүйж очсон. Энэ үед би утсаа оролдож байгаад дахин тэд нарыг харах үед гүйж очоод 1 эмэгтэйтэй нь хоёр биенийхээ үснээс зуураад авчихсан, , хоёр г тэр эмэгтэйгээс салгах гээд хажууд нь байж байсан. Харин *******ыг би тухайн үед хаана байсныг нь анзаараагүй. Ингээд , нар болон тэр эмэгтэй нарыг салгахад г дагуулаад замын нөгөө талд буюу миний зогсож байгаа талд гарч ирсэн...” гэжээ. /хх-ийн 70-73/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...баарнаас гараад *******тай хамт алхаж явах үед ******* өөдөөс зөрж өнгөрсөн 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн рүү хандаж юм хэлээд байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байсныг би санахгүй байна. Би тухайн үед *******ыг цааш түлхэж тэр хүмүүсээс холдуулсан. ... хоёр дээр ирэх үед уйлаад суучихсан, ард талд нь явган суугаад суганаас нь түшээд сууж байсан. Ингээд ******* бид хоёр дахин нөгөө хүмүүс дээр буцаж очоод маргалдаж байснаа санаж байна. Тэгэхэд нэг эмэгтэй нь ******* бид хоёрын араас шилэн хүзүү рүү цохиод байсан. Тэр үед нь би нэг гараараа *******ыг барьж нөгөө гараараа цохиж байсан эгчийг гараараа хориглож байснаа санаж байна. Нэг мэдэхэд 1 эмэгтэйтэй хоёулаа тонгойгоод үсдэлцээд байж байхад нь болон гийн үсдэлцэж байсан эмэгтэйтэй хамт явж байсан 2 эмэгтэй нартай нийлж тэр хоёрыг салгасан. бид хоёр г салгаж аваад нөгөө хүмүүсээс холдсоны дараа нэг мэдэхэд бид хоёр зогсож байхад нэг эрэгтэй хүн бид хоёр руу гүйж ирээд намайг цохих гэхээр нь би тэр эрэгтэйг тэвэрч аваад газарт унасан. Би тэр хүний дээрээс босож ирэхэд нөгөө эрэгтэй хүн бас босож ирэхэд нь би тэр хүнд хандаж “Ах аа яагаад байгаа юм бэ” гэхэд тэр эрэгтэй “Уучлаарай, хүн андуурчихлаа” гэхээр нь би тэр эрэгтэйн нуруун дээр алгадаж зүгээр ээ гэж хэлсэн. ...Тухайн орой би цагаан пүүз, хар өнгийн жинсэн өмд, дээгүүрээ хар өнгийн малгайтай цамцтай явж байсан. Харин ******* хар өнгийн пүүз, хар өнгийн өмд, дээгүүрээ хар өнгийн малгайтай цамц, гадуур нь цайвар өнгөтэй хантаазтай явж байсан...” гэжээ. /хх-ийн 81-83/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ардын эмнэлгийн баруун талд урагш зам руу хараад машиныхаа гэрлийг унтрааж зогсоогоод машинаас буухад Ардын эмнэлгийн баруун талд хашааны хажууд эрэгтэй, эмэгтэй нийлсэн хүмүүс зууралдаж, тэдний дунд 2 эмэгтэй үсдэлцээд байж байхаар нь шууд тэдэн дээр очиж салгачихаад тэдгээр хүмүүсийг замын урд, хойно гарсны дараа би машиндаа суугаад тэндээс яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 105-106/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэг мэдэхэд 1 эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн байхад нь би ганцаараа очиж салгасан. Энэ үед “яасан овоо гичий вэ” гээд араас нь дайрах гээд байхаар нь би г араас нь тэврээд явуулаагүй. Ингээд байж байхад Таравжамба тай зууралдчихсан байхаар нь би очоод Таравжамба хоёрыг салгаж Таравжамбыг такси руу түлхэх үед Таравжамба өөрөө таксинд суучихсан...” гэжээ. /хх-ийн 116-117/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 590 тоот дүгнэлтэд:
1. *******ийн биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 119-120/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 591 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 127-128/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Сет нэртэй баарнаас 23 цаг өнгөрч байхад гарсан. Бид хэд “Дорнод ” мах үйлдвэрийн газартаа байрладаг учир гэртээ харих гээд СМУ хорооллын голоор явах үедээ би тэр хавьд явж байсан хүмүүс рүү хөөе гэх мэтээр дунд зэргийн дуугаар хашхираад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас л хүмүүс рүү хашхираад байсан. Энэ үед араас ирж буруу замаар яваад байна гэж дуудаж байсан. Буцах замд юу болсон талаар бүгдийг сайтар санахгүй байна. Хэсэг үл таних хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байснаа санаж байна. Нэг ухаан ороход би караокены гадаа шон түшээд зогсож байсан чинь Таравжамба над руу ирж миний зүүн хацарт гараараа нэг удаа алгадаж надад хандан “маргааш явах гэж байж хүн амьтантай муудалцаж яах гээд байгаа юм” гэж байсан. ...Би биед учирсан гэмтлийг намайг учруулсан гэдэгт эргэлзэж байна. Гэвч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар намайг учруулсан гэж үзээд байна. Харин миний хувьд энэ гэмтлийг учруулсан үйлдлээ огт санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 146-147/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Сет гэх нэртэй бааранд орж бүжиглэж байгаад бүгдээрээ гарч мах үйлдвэрийн газарт очиж хонох талаар ярилцаад явж байх үед ******* хоёр нь бид нарын урд түрүүлээд явж байхаар нь Уламжлалт эмнэлгийн хажуу хэсэгт ирээд хаачих гээд байгаа юм бэ гэж асуусан чинь ******* надад хандаж “Чи дуугүй бай, зайл” гэх зэргээр намайг хэлээд байхаар нь би хариуд нь ямар нэг зүйл хэлээгүй. Ингээд би гэр лүүгээ явлаа гэхэд явуулахгүй битгий яв гэж хориод байхаар нь эргэж харсан чинь *******, хоёр үл таних хүмүүстэй маргалдах шинж аястай юм ярилцаад зогсож байсан. Тэр үл таних хүмүүстэй явж байсан нэг хүүхэн чангаар хашхираад байхаар нь би тэдгээр хүмүүс дээр тулаад очсон чинь гэх эмэгтэй нь миний өөдөөс дайраад ирэхээр нь би түүнийг зөрүүлээд үснээс нь зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгаагаад бид 2 зууралдаад байж байхад ирж салгаад намайг замын урд хэсэгт авч ирсэн. Миний араас гэх эмэгтэй дахин 2 эмэгтэйтэй цуг ирээд миний үснээс зулгааж над руу дайраад баахан үснээс зулгааж байгаад яваад өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн маргаан болоогүй гэртээ харьсан. ...тухайн хэрэг болсон цаг хугацаанд гэх хүний үснээс зулгааснаас өөрөөр би түүний биеийн аль нэг хэсэгт хүрээгүй учраас шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулаагүй...” гэжээ. /хх-ийн 151-152/
*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 12-18/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24, 25-27, 28-30/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-32/
*******ийн Улаанбаатар хотод эмчлүүлэхэд гарсан зардлын баримт /хх-ийн 35-43/
*******ийн эрүүний гэмтлийн талаарх “Маршал мед” эмнэлгийн дүгнэлт, эрүүний үений дэлгэмэл рентген зураг /хх-ийн 122/
Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн 13-В маягт /хх-ийн 123/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90/
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-93/
“Дамно” ХХК-ийн шинжээчийн “Samsung z flip 1” загварын гар утасны үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 133-134/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 155/
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 156/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-166/
*******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 179/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан дүрс бичлэгийг шинжлэн судлав.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ом овогт ............ *******ыг хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигон овогт ******* *******г хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ом овогт ........... ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг Ивээл хороололд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн ”...гүйж очоод тэнд байсан хүмүүсийн хамтаар дахин салгаж аваад би нэг залуу руу нь “Юу болоод байгаа юм бэ” гээд дайрах үед нөгөө залуу намайг тэвэрч аваад надтай хамт газарт унасан. Ингэхдээ тэр залуу миний дээд талд, би доор нь орж унасан. Нөгөө залуу миний дээрээс босох үед би мөн араас нь босоход тэр залуу надад хандаж “Ах аа, хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд нь би дотроо хүн андуурсан юм байна гэж бодоод “Уучлаарай, хүн андуурчихлаа” гэж хэлээд буцаж эргээд замын урд тал руу явах үедээ эргэж харахад цайвар өнгийн хальсан куртиктай, куртикныхаа энгэрийг задгай тавьсан намхан нуруутай залуу гүйж ирээд миний эрүүн тус газарт нэг удаа гараараа цохиж аваад надаас холдоод явчихсан. намайг цохисон залуугийн царайг харсан юм байна лээ...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...манай нөхөр хажууд ирчихсэн бид нарыг салгаж аваад Сэнгээгийн засварын хажуу тал руу буцаагаад аваад ирэх үед тэдгээр залуучууд бид нарын араас тоосго, чулуу, пивоны шил зэргийг шидэж байсан боловч аль нь ч оноогүй. ...анх зөрж өнгөрөхдөө хэрүүл хийж өдөөд байсан цайвар хальсан куртиктай залуу гүйж ирээд нүүр рүү гараараа цохиод цаашаа гүйгээд явахад нь би цохисон залуугийн араас барьж авахаар гүйх гэхэд намайг бариад авах үед цагдаа нар ирсэн тул дагуулаад гэртээ орсон. Цайвар хальсан куртиктай залуу цохисны дараа амнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр залуу анх бид нартай зөрж өнгөрөхдөө хөөе пизда минь гэж хашхирсан жижиг биетэй, цайвар өнгийн хальсан куртиктай залуу байсан...” гэх, гэрч ийн “...бид нар баруун тийш алхаж явахад , ******* 2 хоорондоо юм яриад бид нараас түрүүлээд анх бид нарын сууж байсан караокег чиглээд алхаж байхад нь тэр хоёртой 1 эрэгтэй, 3 эмэгтэй зөрөх үед ******* тэр 4 хүн рүү эргэж хараад эрэгтэйд нь хандаад “Хөөе яагаад байгаа юм бэ” гээд хашхирахад *******ыг цааш нь түлхэж тэр 2 чигээрээ яваад өгсөн...” гэх, гэрч н “...баарнаас гараад *******тай хамт алхаж явах үед ******* өөдөөс зөрж өнгөрсөн 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн рүү хандаж юм хэлээд байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байсныг би санахгүй байна. Би тухайн үед *******ыг цааш түлхэж тэр хүмүүсээс холдуулсан. ...ингээд ******* бид хоёр дахин нөгөө хүмүүс дээр буцаж очоод маргалдаж байснаа санаж байна. Тэгэхэд нэг эмэгтэй нь ******* бид хоёрын араас шилэн хүзүү рүү цохиод байсан. Тэр үед нь би нэг гараараа *******ыг барьж нөгөө гараараа цохиж байсан эгчийг хориглож байснаа санаж байна...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 590 тоот “*******ийн биед доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Н. эрүүний гэмтлийн талаарх “Маршал мед” эмнэлгийн дүгнэлт, эрүүний үений дэлгэмэл рентген зураг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч .........., ..........., ............ нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд тухайн үед хохирогч *******ийн эрүүн тус газар цохисон залуу нь цайвар өнгийн хальсан куртиктай намхан нуруутай байсан талаар хохирогч ******* нь удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ тодорхой, тогтвортой мэдүүлсэн байхаас гадна хохирогчийн уг мэдүүлэг, хохирогч *******ын “...анх зөрж өнгөрөхдөө хэрүүл хийж өдөөд байсан цайвар хальсан куртиктай залуу гүйж ирээд нүүр рүү гараараа цохиод цаашаа гүйгээд явсан...” гэх, гэрч ийн “..., ******* 2 хоорондоо юм яриад бид нараас түрүүлээд анх бид нарын сууж байсан караокег чиглээд алхаж байхад тэр хоёртой 1 эрэгтэй, 3 эмэгтэй зөрөх үед ******* тэр 4 хүн рүү эргэж хараад эрэгтэйд нь хандаад “Хөөе яагаад байгаа юм бэ” гээд хашхирахад *******ыг цааш нь түлхэж тэр 2 чигээрээ яваад өгсөн...” гэх, гэрч “...******* хажууд зогсож байсан нөгөө 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс рүү очиж маргалдаад байхад *******ыг тэр хүмүүсээс салгаж аваад нарын хажууд ирэхэд 1 эмэгтэй нь бид нарын араас шороо шидэх үед , ******* 2 буцаж тэр хүмүүс дээр очиж дахин маргалдсан...” гэх, гэрч н “...Тухайн орой би цагаан пүүз, хар өнгийн жинсэн өмд, дээгүүрээ хар өнгийн малгайтай цамцтай явж байсан. Харин ******* хар өнгийн пүүз, хар өнгийн өмд, дээгүүрээ хар өнгийн малгайтай цамц, гадуур нь цайвар өнгөтэй хантаазтай явж байсан...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч *******ийн эрүүн тус газар цохисон цайвар өнгийн хальсан куртиктай намхан нуруутай залуу шүүгдэгч ******* болох нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Хэдийгээр шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...хохирогч *******ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлээ огт санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас болсон зүйлийг нэг бүрчлэн санахгүй байна. Өөрийгөө энэ гэмтлийг учруулсан гэдэгт эргэлзэж байна...” гэж мэдүүлж байх боловч тэрээр хохирогч *******ийн эрүүн тус газарт цохиж, биед нь доод эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан болох нь дээр дурдсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Харин шүүгдэгч Боржигон овогт .............. ******* нь Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай үл ялих зүйлээр маргалдан зодолдож түүний биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, мөн зодолдож байх явцдаа санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас *******ын цүнхний оосрыг тасалж “Samsung z flip 1” загварын гар утсыг эвдэлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдоогүй, эргэлзээ төрүүлхүйц байна.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл тэрээр “...тухайн хоёр залуугийн саарал өнгийн хальсан куртиктай нэг залуу нь намайг түлхэж газарт унагааж унасан үед миний дээрээс цохиж өшиглөөд байхаар нь би нүүрээ дараад газар хэвтчихсэн юм. ...Би гараараа нүүрээ дараад яг хэн цохиж өшиглөж байгааг харж чадаагүй, тэд нар намайг хэсэг өшиглөж цохиж байгаад надаас холдоод явахаар нь би газраас боссон ... туранхай тайрмал үстэй эмэгтэй гүйж ирээд миний үснээс татаж намайг газарт унагааж, миний нүүр нүд рүү цохиж өшиглөж хувцаснаас зууралдахад цүнхний оосор тасрахад цүнхний оосорноос барьж намайг савж цохиход цүнхэнд байсан зүйл газарт шидэгдэж унасан. ...би тэр эмэгтэйд үсдүүлж зодуулсандаа уурлаж тэр охины араас гүйж очоод үснээс нь зулгаахад тэр охин бас миний үснээс зулгааж бид хоёр үсдэлцсэн...” гэж мэдүүлсэн байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар “...Би тухайн өдөр 3 найзтайгаа караоке ороод гэрийнхээ ойролцоо явж байтал нэг хүн араас үсдэж зодсон. Би тухайн үед өөрийгөө хамгаалж өөдөөс нь зодолдсон. *******г танихгүй. Өмнө нь өөр хүнтэй маргалдсан зүйл байхгүй ...Би өөрийгөө хамгаалсан. *******тай зодолдсон зүйл байхгүй ...хамгийн анх буцаж ирсэн залуутай муудалцахад би гэмтэл аваагүй, тэр залуу намайг түлхэж газарт унагаагаад өшиглөж цохисон ...******* байж магадгүй ...*******тай нэг удаа үсдэлцсэн... ” гэх зэргээр тогтворгүй, утга агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлсэн. Гэвч хохирогчийн дээрх мэдүүлгийг үнэн зөв гэдгийг давхар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй, хэний, ямар санаатай үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...намайг очих үед эгч манай найзуудтай маргалдаж зодуулчихсан байсан. Би түүний цүнхийг нь булаан авч цохиж зодсон зүйл байхгүй ... тухайн хэрэг болсон цаг хугацаанд гэх хүний үснээс зулгааснаас өөрөөр би түүний биеийн аль нэг хэсэгт хүрээгүй учраас шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулаагүй...” гэж мэдүүлж байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар бие биенийхээ үснээс зулгааж харилцан үсдэлцсэн үйл баримт тогтоогдож байх боловч тухайн нөхцөл байдалд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, зодолдох явцдаа санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас *******ын цүнхний оосрыг тасалж “Samsung z flip 1” загварын гар утсыг эвдэлж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ******* хохирогч *******ын биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч *******гийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 3,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 4,442,895 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байхаас гадна шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор “...Би баримтаар 4,459,000 гаруй төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн ба одоогоор надад 3,500,000 төгрөгийг ******* өгсөн. Үлдсэн хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Мөн цаашид эрүүний ясаа хадуулсан хадаасаа авахуулах хагалгаанд орох тул гарах зардлыг нэхэмжилнэ...” гэж, шүүгдэгч ******* нь “...би хохирогчид 3,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг төлнө, татгалзах зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор “...хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрт хоол хүнсний зүйл авсан баримтууд байгаагаас гадна хохирогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тул Улсын хоёрдугаар төв эмнэлгийн төлбөр 3,219,000 төгрөгийг даатгалаас төлсөн байх боломжтой тул шүүх хохирол төлбөрт тооцох эсэхийг харгалзан үзнэ үү...” гэж мэтгэлцжээ. Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтлийг Улаанбаатар хотод эмчлүүлэхэд гарсан эмчилгээний болон замын зардал, хоол хүнсэнд нийт 4,442,895 төгрөгийг зарцуулсан талаарх 67 ширхэг баримт /хх-ийн 35-43/-ыг гаргаж өгсөн байх бөгөөд хохирогчийн биед үүссэн доод эрүү ясны хоёрлосон хугарал нь түүний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд нөлөөлхүйц нөхцөл байдал үүсгэсэн байхаас гадна түүний хувьд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 4,442,895 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гаргуулбал зохих 4,442,895 төгрөгөөс хохирогчид төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж тооцоод түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 942,895 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд олгохоор тогтоов.
Харин шүүхээс шүүгдэгч *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул хохирогч *******ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ом овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 942,895 /есөн зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух Дархан овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА