| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2019/0018/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 08
.
Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Г.Хаш-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Эд холбогдох эрүүгийн 18220030100008 тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух,Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 –т зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэх Боржигон овогт Зын Э, /регистрийн дугаар /
Яллагдагч Э нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бд “Самсунг эс-6” маркийн гар утас зарна гэх нэрийдлээр залилж, 140000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжаар Эд холбогдох 18220030100008 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг “прокурорын дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй, гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй байна” гэсэн үндэслэлээр Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ: Улаанбаатар хотын Багануур дүүргийн иргэн Э нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багт оршин суух Б гэгчтэй фейсбүүкээр холбогдон өөрийн өмчлөлийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг зарна гэх нэрийдлээр залилж, 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болно.
Тус прокурорын газраас Эийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс Эд холбогдох хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 3 Эд холбогдох 1822003010008 дугаартай хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг уг хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт хийхээр хурлын товыг прокурорын газарт ирүүлсэн. /Шүүх хуралдааны зарыг хавсаргав./
Гэтэл анхан шатны шүүх нь тодорхой үндэслэлгүйгээр дээрх хуралдааныг тогтоосон хугацаанд хийлгүйгээр 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэх захирамжаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байх ба улмаар 19 хоногийн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэргийг прокурорт хүргүүлсэн байна. Ингэхдээ шүүхээс дээрх захирамжийн хувийг прокурорт ирүүлээгүйгээс гадна уг захирамжинд гомдол, эсэргүүцэл гаргахгүй байхаар заасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон прокурор, хэргийн оролцогч нарын гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг ноцтой зөрчсөн.
Мөн шүүхээс тухайн хэргийн шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, хурлын товыг тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсны дараа хийгдэх ажиллагаа байдаг. Гэтэл дээрх ажиллагаа хийгдсэн байхад хавтаст хэргийн материалд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн шийдвэр болон шүүх хуралдааны тов, товыг оролцогч нарт мэдэгдсэн тэмдэглэлүүд байхгүй, мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийгдэхээр товлогдсон шүүх хуралдааныг хуулийн ямар үндэслэлээр хийгээгүй болох, үүнтэй холбоотой шийдвэр хэрэгт огт тусгагдаагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч нь 31 дугаартай захирамжийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байх ба уг зохицуулалт нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл тухайн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Дээрхээс гадна шүүгчийн захирамжинд “...прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй, гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй байгаа нь шүүхийн харъяалал зөрчигдөх үндэслэл болж байна.” гэж заасан нь шүүхээс хуульд заасан ямар үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа гэдэг нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3 дахь хэсэгт тусгаж өгсөн байхад шүүхээс холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, мөн прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг гарсан газрыг тусгаагүй гэсэн атлаа шүүхийн харъяалал зөрчигдөх үндэслэл болж байна гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны, ойлгомжтой байх шаардлагад нийцэхгүй байна.
Шүүхийн харъяаллын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.”, мөн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан байх ба хэрвээ хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж үзвэл шүүгчийн шийдвэрээр хэргийг харъяалах шүүхэд шилжүүлэх зохицуулалтай байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Хэргийг тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж үзвэл шүүгч харъяалах шүүхэд шилжүүлэх эрхтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлттэй ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэний шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцлээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүлээн авч, хянан хэлэлцэв.
Прокурорын эсэргүүцэлд дурдсан “...шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гарснаас хойш 19 хоногийн дараа хэргийг прокурорт хүргүүлсэн, хэргийг прокурорт буцаах захирамжинд прокурор, оролцогч нар гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй хэмээн зааж оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байж урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, хэргийн харъяаллыг зөрчсөн гэж үзвэл шүүх харъяалах шүүхэд шилжүүлэх хуулийн зохицуулалттай” гэсэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгчийн захирамжинд хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлээ тодорхойлохдоо “..прокурорын дүгнэлтийн үндэслэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газрыг тусгаагүй, гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй байна” гэжээ. Хуульд заасан журмын дагуу хохирогч, яллагдагчаас мэдүүлэг авах /хуу 33-34/, ХААН банкны депозит дансны хуулга авах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэг хэрхэн үйлдэгдсэн, утасны үнийг залилж авснаар хэнд, ямар хэмжээний хохирлыг учруулсан асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 , Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Т.БЯМБАЖАВ