| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0003/э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000468 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан Шарайд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт өөрийн гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд нөхөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хэвлийн тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө эрт цагийг нь сайн санахгүй байна малдаа мордоод саахалт айл болох Арсланбаатарын гэрт ороод цай уугаад байхад манай эхнэр ******* хүүхдээ тэврээд “Гэрт асуудал болчихсон, маргалдаад хутгалчихлаа” гээд ирж байсан. Тэгээд мотоциклтой гэрт ирэхэд гэрийн гадаа дээшээ хараад дээгүүр нь дээл хаячихсан, цээж хэвлий хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгээд гэдсийг нь боогоод гэрт оруулсан. Түргэн дуудахад цусыг нь тогтоож бай гэж хэлсэн ба түргэн ирээд г аваад явсан. ... хэвлийн аймхай хэсэгт хутгаар зүсүүлсэн байсан. Эхнэр нь цээж хэсэгтээ нэлэнхүйдээ цус болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 20-21/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 730 тоот дүгнэлтэд:
1. гийн биед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай нөхөр бага зэрэг халаад намайг архи дарс ууж гадуур явлаа гэж уурлаад намайг гэрээсээ яв зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь охин аваад явна гэсэн чинь охиноо өгөхгүй, ганцаараа зайл гээд бид хоёр маргалдах болсон. Манай нөхөр миний нүүр хэсэгт 2-3 удаа алгадаад миний хоолойг маань боогоод гадагшаа гараад явчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гал тогооны шүүгээн дотор байсан хар өнгийн иштэй хутгыг аваад гэрийнхээ гадаа нөхөр аймхай хэсэгт 1 удаа хутгаар хатгачихсан...” гэжээ. /хх-ийн 37-38/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/
Эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 46/
гийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 63/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх гэртээ хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь хутгаар хутгалж, түүний биед хэвлийн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...манай нөхөр бага зэрэг халаад намайг архи дарс ууж гадуур явлаа гэж уурлаад намайг гэрээсээ яв зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь охин аваад явна гэсэн чинь охиноо өгөхгүй, ганцаараа зайл гээд бид хоёр маргалдах болсон. Манай нөхөр миний нүүр хэсэгт 2-3 удаа алгадаад миний хоолойг маань боогоод гадагшаа гараад явчихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гал тогооны шүүгээн дотор байсан хар өнгийн иштэй хутгыг аваад гэрийнхээ гадаа нөхөр аймхай хэсэгт 1 удаа хутгаар хатгачихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч гийн “...Өглөө босоод 09 цагийн үед эхнэр бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Бага зэрэг халаад хоорондоо үл ойлголцоод бага зэрэг гэр бүл доторх маргаан болсон. Ингээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр ******* охин аваад явна гээд байсан. Өглөө эрт охиноо аваад гадагшаа гарахаар хажуу айлын хүмүүс юу гэж бодох юм гээд гадагш гаргахгүй орон дээр нь суулгасан. Эхнэр бид хоёр маргалдаад би гэрээс гарч явахад манай эхнэр миний араас гарч ирээд миний хэвлий хэсэгт хутгаар хатгачихсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “...саахалт айл болох Арсланбаатарын гэрт ороод цай ууж байхад эхнэр ******* хүүхдээ тэврээд “Гэрт асуудал болчихсон, маргалдаад хутгалчихлаа” гээд ирсэн. ... хэвлийн аймхай хэсэгт хутгаар зүсүүлсэн байсан. Эхнэр нь цээж хэсэгтээ нэлэнхүйдээ цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 730 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 730 тоот “...гийн биед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА